Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авч байна. Ийм та аймгийн Засаг даргын Тамгын газрын azdtgbulgan@gmail.com цахим хаяг, 86067506 дугаарын утсанд холбогдож саналаа ирүүлнэ үү. Жич саналыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүлээж авна.
2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажилд санал авч байна. Та бүхэн доорх жагсаалттай танилцаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн 7034-2484, Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70347034 дугаарын утсанд саналаа ирүүлнэ үү.
Саналыг дээрх утсанд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажлын цагаар хүлээн авна.
БОАЖЯ-наас 21 аймгийн зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах онол, практикийн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалтыг Монгол орон даяар зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт Булган аймагт 2020 оны 10 сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулах ба тус сургалтад зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллага, тухайн салбарт ажиллах сонирхолтой иргэд хамрагдах боломжтой. Сургалт зохион байгуулах чиглэлүүд:
1. Тогооч
2. Зөөгч
3.Зочид буудлын ресепшин
4. Зочид буудал , жуулчны баазын өрөөний үйлчлэгч
5. Хаалгач
6. Жолооч
7. Аяллын хөтөч-тайлбарлагч
8. Бариста /зөөгчийн сургалтад нэгтгэж болно./
9. Бартендер /зөөгчийн сургалтад нэгтгэж болно./
10. Менежер захирлуудын сургалт Сургалтад хамрагдах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99718018, 80718018, 86071417 утсаар холбогдоно уу.