80 жил

80 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд Орхон аймаг дахь Булган аймгийн Нутгийн зөвлөлийн санаачлагаар зочдыг угтаж, үдэх гэрэлт цогцолбор байгуулагдах гэж байна.

Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд Орхон аймаг дахь Булган аймгийн Нутгийн зөвлөлийн санаачлагаар зочдыг угтаж, үдэх гэрэлт цогцолбор байгуулагдах гэж байна.

Энэхүү цогцолбор нь Булган - Орхон чиглэлийн улсын чанартай авто зам дагуу “Зочин толгой”-н харалдаа төлөвлөгдөж байгаа юм. Ирсэн зочдыг угтаж, үдэх тус байгууламжийн утга санаа нь Булганчуудын төдийгүй Монголчуудын бахархал болсон анхны “Сансрын нисгэгч”, анхны “Олимпийн аварга” гэсэн агуулгыг төв хэсэгт нь тодруулж, хоёр талд нь бусад алдартнууд, түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, орон нутгийн онцлогийг шингээн дүрслэх болно. 

Мөн хөшөөт байгууламжаас гадна авто машины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж, хог хаягдлын цэг, амарч суух сүүдрэвч зэргийг цогцоор нь байгуулахаар зураг төсөвт тусгаад байна.

Булган нутгийн зон олон Та бүхэн уг байгууламжийн байршил, хөшөөт цогцолборын агуулга, утга санаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдлийг Булган аймаг 80 жил - 80 бүтээлч ажил нүүр хуудсаар дамжуулан бидэнд илгээнэ үү.

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО