Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

  • .

  • 2017-04-10

2017 онд 1 дүгээр улирлад 5 удаа хуралдаж 26 асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд байна.

 

Салбар зөвлөлийн хуралдаан

Огноо

Хэлэлцсэн асуудал

Шийдвэрлэлт

1

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №01

2017.01.05

1.Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулалтын дүн  2.Рашаант сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлт

 3.Төрийн албан хаагчдын зөвлөгөөн зохион байгуулах тухай

1.     БСУГ-ын даргаар Б.Эрдэнэбаатарыг томилуулахаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэв

2.     Салбар зөвлөлийн 08 дугаар албан бичгээр хариуг хүргүүлэв.

3.     Зөвлөгөөнийг 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв

2

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №02

 

2017.02.03

1. Булган сумын ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Очирбатын Буяннэмэхийг тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах тухай

2. Дашинчилэн сумын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Давхарбаярын Баярбатыг тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах тухай

3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн И.Бадамханд, Г.Бадамсүрэн, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Алтсайхан нарыг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулахаар уламжлах тухай 

4. Баяннуур сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулах комисс байгуулах тухай

5. Хишиг-Өндөр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулах комисс байгуулах тухай

6. Булган сумын 6-р багийн иргэн М.Эрдэнэчимэгийн өргөдөл

7. Рашаант сумын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Ц.Сэрсэндэмидийн өргөдөл

8. Бугат сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын улсын байцаагч Ц.Амаржаргалын өргөдөл

9.Орхон сумын иргэн М.Жавхлангийн өргөдөл

1. Булган сумын ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Очирбатын Буяннэмэхийг тэнцэнэ гэсэн дүгнэлтийг гаргаж, нэр дэвшүүлэв

2. Дашинчилэн сумын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Давхарбаярын Баярбатыг тэнцэнэ гэсэн дүгнэлтийг гаргаж, нэр дэвшүүлэв

3. Г.Бадамсүрэн, И.Бадамханд, Ц.Алтсайхан нарыг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулахаар тогтоол гаргаж, Төрийн албаны зөвлөлд уламжлав

4. Баяннуур сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулах комиссыг Д.Батчулуун, Б.Дөлгөөнболд, Ч.Баттуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав

5. Хишиг-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ож тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэдээс томилгоо хийх талаар зөвлөмж хүргүүлэв

6.Салбар зөвлөлийн 13 дугаар албан бичгээр М.Эрдэнэчимэгт хариуг хүргүүлэв

7. Салбар зөвлөлийн 21 дүгээр албан бичгээр Ц.Сэрсэндэмидэд хариуг хүргүүлэв

8. Салбар зөвлөлийн 14 дүгээр албан бичгээр Ц.Амаржаргалд хариуг хүргүүлэв
9. Салбар зөвлөлийн 15 дугаар албан бичгээр М.Жавхланд хариуг хүргүүлэв

3

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №03

 

2017.02.14

1. Төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олгох тухай

2. Мэргэжлийн хяналтын газрынэрүүл ахуй хяналтын байцаагчаар ажиллаж байсан Ж.Баасанжавын өргөдөл

1. Төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олгуулахаар аймгийн Засаг даргад уламжлав

2. Ж.Баасанжавын өргөдлийг судлан шийдвэрлэх комиссыг Э.Түвшинмөнх

Б.Лхагвацэнд, Ч.Баттуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав

4

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №04

 

2017.03.14

1. Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг сонгох

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн даргын албан тушаалд Т.Доржийг тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах тухай

3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтний албан тушаалд Б.Очирсүрэнг тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах тухай

4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд Г.Жавзмааг тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах тухай

5. Зэд-Хантай-Бүтээлийн нурууний дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн албан тушаалд Х.Ган-Эрдэнийг тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах тухай

6. Гурванбулаг сумын иргэн Р.Рэнцэнхандын өргөдөл

1. Салбар зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдавааг Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн даргын албан тушаалд Т.Доржийг тэнцэнэ гэсэн дүгнэлтийг гаргаж томилуулахаар нэр дэвшүүлэв

3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтний албан тушаалд Б.Очирсүрэнг тэнцэнэ гэсэн дүгнэлтийг гаргаж, томилуулахаар нэр дэвшүүлэв

4. Г.Жавзмаа нь эрх бүхий албан тушаалтны баталсан ажлын байрны тодорхойлолтын туршлагын шаардлагыг хангахгүй байх тул дүгнэлт гаргахаас татгалзаж, буцаав

5. Х.Ган-Эрдэнэ нь эрх бүхий албан тушаалтны баталсан ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагыг хангахгүй байх тул дүгнэлт гаргахаас татгалзаж, буцаав

6. Гурванбулаг сумын ЗДТГ-т Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх талаар зөвлөмж хүргүүлэв

5

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №05

 

                                                                 2017.03.27

1.      Сэлэнгэ сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс томилох тухай

2.      Гурванбулаг сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс томилох тухай

3.      Хишиг-Өндөр сумын ЗДТГ-ын газрын хөгжлийн бодлогын мэргэжилтний албан тушаалд Г.Сансарыг тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах тухай

4.      Хишиг-Өндөр сумын ЗДТГ-ын Хөдөлмөр, мэдээллийн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Оюунцэцэгийн өргөдөл

5.      Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ариунболд, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжил Ч.Оюун-Эрдэнэчимэг нарын өргөдөл

6.      Рашаант сумын иргэн Б.Дашийсүрэнгийн өргөдөл

1.  Сэлэнгэ сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг Д.Батчулуун, Б.Дөлгөөнболд, Ч.Баттуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав

2.  Хишиг-Өндөр сумын ЗДТГ-ын газрын хөгжлийн бодлогын мэргэжилтний албан тушаалд Г.Сансарыг тэнцэнэ гэсэн дүгнэлтийг гаргаж, томилуулахаар нэр дэвшүүлэв

3.  Г.Оюунцэцэгийн өргөдлийг судан, шийдвэрлэх комиссыг Э.Түвшинмөнх, Б.Ариунболд, Ч.Баттуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав

4.  Б.Ариунболд, Ч.Оюун-Эрдэнэчимэг нарын төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийг ахиулан олгохоор аймгийн Засаг даргад уламжлав

5.  Салбар зөвлөлийн 29 дүгээр албан бичгээр Б.Дашийсүрэнд хариуг хүргүүлэв

 

Хуудас:  1  (нийт 1 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ