Танилцуулга

БАЯННУУР СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Тус сум нь 1979 оны 3 дугаар  сард  Баяннуурын тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдан орон сууц, соёлын үйлчилгээний болон трактор, авто машины засварын газар баригдан, хүн ам олноор суурьшиж эхэлсний улмаас Бүгд найрамдах Монгол Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 1.30-ны өдрийн 201 тоот зарлигаар байгуулагдан сумын  АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Н.Сүрэн-Ухнаа ажиллаж байв. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны 7 сарын 30-ны өдрийн 280 дугаар зарлигаар сумын нутаг дэвсгэрийг 98000 га хэмжээтэйгээр баталсан байна.Одоогийн байдлаар Өлзийт, Шар тал гэсэн 2 багтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Газар зүйн байршил

 

Тус сум нь Булган аймгийн төвөөс зүүн урагш 180 км зайтай, Улаанбаатар хотоос баруун тийш 190 км зайтай хойноос урагш сунаж тогтсон байршилтай Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Булган аймгийн Дашинчилэн   сумдтай хиллэдэг.

 

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1100 м өргөгдсөн, физик газар зүйн шинэчилсэн мужлалаар Хангайн их мужид хамрагдах Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид багтдаг.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

 

Цаг уурын нөхцөл.

Уур амьсгалын хувьд хуурайдуу дулаавтар мужид багтдаг эх газрын эрс тэс уур  амьсгалтай нутаг бөгөөд

  • 1 дүгээр сарын дундаж температур

-380 С -450 С

  • 7 дугаар сард дундаж температур

 +300 С +350 С

 

Жилд 153,7 мм хур тунадас унадаг, салхины дундаж хурд 10-12 м/с хүрдэг

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 96017 га

 

 

Зориулалт

Хэмжээ

/га/

Бэлчээр

76295 га

Хадлан

6066га

тариалан

47га

Атаршсан

718га

 нийтийн эдэлбэр газар            

416.6га

Усан сан бүхий газар                  

Ойн сан бүхий газар

Зам шугам сүлжээний газар

Авто замын газар

Шугам сүлжээний газар

400га

20,9га

15,6

109га

47га

ЭДИЙН ЗАСАГ

 

Орон нутгийн төсөв.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна, аймагт 24,1 сая, орон нутагт 34,5 сая нийт 58,5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

“Хушигт эрэг” ХХК нь жимс жимсгэний мод бут тариалах, үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд дундажаар 2000-3000 суулгац, 3-5 тн чацарганыг зах зээлд нийлүүлж 10-15 сая төгрөгийн борлуулалт хийдэг.

Малын бүтэц

Сумын хэмжээгээр нийтдээ 101465 толгой мал тоологдсоноос Сэлэнгэ Семантал,  үүлдэрийн 5365 үхэр, байгаа нь  нийт үхрийн 73,2%-ийг эзэлж байна.

Баяд омгийн 15430 хонь байгаа нь нийт хонины 30,8%-ийг,

Үзэмчин хонь 650 байгаа нь нийт ямааны 1,3%-ийг тус тус эзэлж байна.

Баяндэлгэрийн ноолуурын чиглэлийн улаан ямаа, 3545 буюу 9,4%-ийг, эрчимжсэн хар ямаа 1250 буюу 3,3-ийг эзэлж байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 47 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 7,5 га  нь төмс, хүнсний ногоо, 3,2 га нь нарийн ногоо, 2,2 га-д жимс жимсгэнэ, үлдсэн га-д нь бусад бүтээгдэхүүн тариалж байна.

СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

Инженерийн дэд бүтэц                  

 

Зам тээвэр. Манай сум нь мянганы зам дайран өнгөрдөг.Улаанбаатар хотоос 190 кмт мянганы замаар холбогддог. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

 

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1979 онд баригдсан 10/04 кв-т 3 атп дэд станц, 1972 онд, баригдсан  2 атп дэд станц, 2010 онд баригдсан 1 атп дэд станцтай.

 

Ус хангамж. Сумын төв дээр цэвэр усний эх үүсвэр болох 2 гүний худагтай. 1 тн багтаамжтай усан сантай, 90м гүнтэй гүний худагтай.  Хөдөөний болон сумын төвийн өрхүүд 2 гүний худгаас ахуй хэрэглээний усаа хангадаг. Уг худгуудад цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан болно.

 

Дулаан хангамж. Сумын төвийн албан байгууллагууд буюу ЗДТГ, ЕБС, эрүүл мэндийн төв, Цэцэрлэг тус бүр, 1 нам даралтын уурын зуухтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд төрийн албан хаагчдад зориулсан 10 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1979-1982 оны хооронд баригдсан 4 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.


 

Засаг даргын тамгын газар

Боловсрол

Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 200 хүүхэд өдрөөр  суралцаж байна. Дотуур байр нь 50 хүүхдийн хүчин чадалтай боловч 80 хүүхэд амьдардаг .  Бага ангийн хамран сургалт 95,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 95 ,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 1 багш мэргэжил дээшлүүлэх  сургалтанд     25 удирдах ажилтан, багш   хамрагдсан байна

 

Сургууль

 

.Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль

  • Өлзийт  багт байршилтай
  • 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 200 хүүхэд суралцаж байна
  • 33 багш, ажиллагсадтай
  • 1982 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай,

Цэцэрлэг

 

 

  • Моносхон” цэцэрлэг
  • Өлзийт багт байршилтай
  • 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 115 хүүхэд хүмүүжиж байна
  • 21 багш, ажиллагсадтай
  • 1982 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн дахин их засвар хийгдэх шаардлагатай.

 

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 10 ортой 1   эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 20 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

2012 онд 17 нийт  хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 609 , осол гэмтэл 20 , халдварт өвчлөлийн 21    тохиолдол гарсан байна.

 

Эмнэлэг

    

  • Эрүүл мэндийн төв
  • ªëçèéò  багò  байршилтай
  • 10. ортой
  • 2 эмч, 5 сувилагч нийт 22 ажиллагсадтай
  • 1983 онд ашиглалтанд орсон  áåòîí хийцтэй, зориулалтын барилга.  Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилãà áàðèõ

øààðäëàãàòàé .

Соёлын төв.

  • Соёлын төв
  • Өлзийт багт байршилтай
  • 210 хүний суудалтай
  • 9  Ажиллагсадтай
  • 1983 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй зориулалтын барилга
  •  Одоогоор үйл ажиллагаа явуулах боломжтой боловч цаашид их засвар хийх шаардлагатай. 

 

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

  

 

Хөшөө дурсгалын нэр:  Алдартны талбай.

Байгууладсан он:2010

Хөшөө, дурсгалын намтар: Сум, ТАА-н анхдагчдад зориулсан.

 

Сумын төрийн албан хаагчдын талаар :

Тус сум нь нийт 105 төрийн албан хаагчтай бөгөөд үүнээс Улс төрийн хаагч 7, Төрийн тусгай албан хаагч 3, Төрийн захиргааны албан хаагч 12,  Төрийн үйлчилгээний 83 албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна. 

2012 оны орон нутгын сонгуулийн үр дүнгээр сумын

ИТХ-ын дарга С.Насанжаргал

Сумын Засаг дарга Б.Алтаншагай,

  • Өлзийт багийн Засаг дарга Х.Пүрэвжав,

Шар тал багийн засаг дарга Ц.Пүрэвсүрэн

    нар сонгогдон ажиллаж байна.

 

Баяннуур сум үүсч байгуулагдсаны 30-н жилийн түүх өгүүлсэн номноос .......

                


         

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1430236

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар