• Мэдээ

  • -

  • Спорт

Хаврын тэргүүн баг

..буцах

Булган аймгийн Волейболын холбоо, Биеийн тамир спортын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хаврын тэргүүн баг шалгаруулах тэмцээнийг 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. 2016 оны Хаврын тэргүүн баг шалгаруулах тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 18 багийн 240 орчим волейболын тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний аваргаар эрэгтэй Баян-Агт сумын баг, эмэгтэй Бугат сумын баг тэргүүн байруудыг эзэллээ.

Тэмцээний үеэр Гар бөмбөгийн спортоор олон жил хичээллэн амжилт гаргаж, уг спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад багш Г.Банзрагч, Д.Дашдулам, Д.Мягаа, "Хонгор Агро" ХХК-ний захирал Н.Батсуурь, Хилийн цэргийн ерөнхий газрын харъяа ангийн Биеийн тамирын арга зүйч О.Пүрэв-Эрдэнэ нарт "МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН МАСТЕР" цол олгосныг гардууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээ энэ жил өндөр зохион байгуулалттай болсон төдийгүй улс тив дэлхийд улсынхаа нэрийн өмнөөс оролцон тоглож байсан тамирчид ирж тоглосон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон байна. Хаврын тэргүүн баг шалгаруулах тэмцээнээс шилдэг 12 тамирчныг төрөл бүрээр шалгаруулсан. Шилдэг холбогчоор Юка Учида, с/м н.Болдсайхан, шилдэг довтлогчоор Б.Одончимэг, Б.Мөнх-Од, шилдэг давуулагчаар Б.Одонсувд, н.Түвшин, шилдэг хаагчаар н.Пүрэвжаргал, н.Балжинням, шилдэг хамгаалагчаар н.Болортуяа, н.Энхбаяр, шилдгийн шилдэг тоглогчдоор Спортын мастер н.Өлзийдэлгэр, спортын мастер Д.Даваасамбуу нар шалгарсан.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1518639

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар