• Мэдээ

  • -

  • Спорт

Буудлагын аймгийн аварга боллоо

..буцах

Монголын Зэвсэгт хүчний 95 жилийн ойн нэрэмжит Буудлага Спортын 2016 оны аймгийн Сонирхогчид, Өсвөр үе, Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 02 сарын 27, 28-ний өдрүүдэд Биеийн тамир спортын газар, Буудлага спортын хороо болон Батлан хамгаалах туслах нийгэмлэгтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 100 гаруй тамирчид 30 багц медалийн төлөө цэц мэргэнээ шалгаруулан өрсөлдлөө. Тэмцээнд ОУХМ-3, Спортын мастер-8, Спортын дэд мастер-7, 20 шахам зэрэгтэй тамирчид оролцсон байна. Багийн дүнгээр Булган аймаг 13 медаль, Орхон аймгийн спортын сургалттай Ирээдүйн одод сургууль 12 медаль, Орхон аймаг 3 медаль, Орхон аймгийн Хангарьд спорт хороо 2 медаль тус тус авч тэмцээн амжилттай сайхан болж өнгөрлөө.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457680

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар