• Мэдээ

  • -

  • Спорт

Булган аймгийн Тэшиг суманд 2016 оны өсвөрийн цаначдын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

..буцах

Монголын Цанын Холбоо, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Тэшиг сумын Засаг даргын тамгын газар хамтран 2016 оны Өсвөрийн цаначдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 02 сарын 18-21-ний өдрүүдэд Тэшиг суманд зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын 2016 оны А/03 тоот захирамжаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулж бэлтгэл ажлыг хангаж тэмцээнийг зохион байгууллаа. Мөн тус тэмцээний бэлтгэл ажилд ОБГ, ЭМГ, ХЖТ, хилийн цэргийн 0286-р анги, ХГБХХ, БСГ, Цагдаагийн газар, Тэшиг сумын ИТХ, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаа.
Тэмцээнийг Монголын цанын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Гантөмөрөөр ахлуулан шүүгчийн бүрэлдэхүүн, Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын шүүгч нарын бүрэлдэхүүнтэй хамтран шүүж явууллаа.
Тэмцээнд Архангай, Булган, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Завхан, Төв, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар хотын 23 багийн 155 тамирчин оролцлоо.
Мөн тэмцээний үеэр тамирчин багш дасгалжуулагч, Тэшиг сумын иргэдэд аймгиин ХЖТ, ХЦДБЧ, хилийн цэргийн 0286-р анги, сум сургуулийн хамтарсан тоглолтуудыг зохион байгуулсан бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат ОУХМ Д.Баттулга ахлах дасгалжуулагчтай цанын Үндэсний шигшээ багийн тамирчид ард иргэд, тамирчдад үзүүлэх тоглолт хийж тамирчдад техник хэрэгслийн туслалцаа үзүүллээ.
Тэмцээний 4 насны ангилалд 23 багц медалийн төлөө өсвөрийн цаначид өрсөлдсөнөөс 17 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль авсан Булган айгийн 1-р баг бага онооны системээр 31 оноогоор түрүүлж Завхан аймгийн баг 71 оноогоор 2-р байр, 77 оноогоор Булган-2 баг 3-р байр эзэлсэн байна. Булган аймгийн тамирчин Далхсүрэн, О.Золбаяр нар бүх зай төрөлдөө түрүүлж тус бүр 3 алтан медаль хүртэж сайхан амжилт үзүүллээ.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455801

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар