• Мэдээ

  • -

  • Спорт

12 медаль хүртсэн амжилт үзүүллээ

..буцах

Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотод болж өндөрлөсөн. Тус тэмцээнд 12 байгууллгын 120 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж эрэгтэй дөрвөн жин, эмэгтэй гурван жингийн  ангилалд оролцлоо.

Манай аймгаас найман тамирчин оролцсон байна. Манай тамирчдаас 59 кг  жинд Баттулгийн Баярманлай Таталтын төрөлд хүрэл медаль, 66кг жинд Эрдэнэтуяагийн Эрхэмбаяр Суултын төрөлд мөнгөн медаль, Шахалтын төрөлд мөнгөн медаль, Нийлбэр дүнгээр мөнгөн медаль, +74 кг  жинд Эрдэнэбилэгийн Энхманлай Шахалтын төрөлд мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй төрөлд 47 кг жинд Алтанхуягийн Энэрэлт Суултын төрөлд алтан медаль, Шахалтын төрөлд мөнгөн медаль  Таталтын төрөлд мөнгөн медаль, Нийлбэр дүнгээр  мөнгөн медаль, -57 кг жинд Өнөрбаянгийн Энх-Амгалан Суултын төрөлд хүрэл медаль, Таталтын төрөлд алтан медаль, Нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.

Манай аймгийн баг тамирчид 12 медаль хүртэж, Багийн дүнгээр 4-р байранд  амжилттай оролцлоо.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457712

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар