• Мэдээ

  • -

  • Спорт

Тэшүүрийн бэлтгэлийг мэргэжлийн багшийн удирдлагын дор хийж байна

..буцах

Булган аймгийн тэшүүрчид мэргэжлийн багштай бэлтгэл сургуулилтаа хийж байна. Манай аймаг тэшүүийн спортын арвин түүхтэй сүүлийн 7 жил аймгийн төвд мөс тавьж бэлтгэл хийж байгаагүй. Тэгвэл энэ онд Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд тэшүүрийн зам бэлтгэж мэргэжлийн багштай 27 хүүхэд бэлтгэл хийж байна. Тэшүүрийн дугуйлан 11 сараас эхэлсэн бөгөөд анх хуурай бэлтгэл буюу гүйх дасгал хийх зэргээр мөсөн дээр гарахын өмнөх бэлтгэлийг мэргэжлийн багштай хийж байсан бөгөөд 12 дугаар сарын 7-ноос мөс тавьж 25-нд дуусч ашиглалтанд орсон байна. Хоёр ээлжээр хичээллэж байгаа 27 тамирчин Өглөөний ээлжинд 13 үдээс хойшхи ээлжинд 14 нь хичээллэж байна. Хүүхдүүдийн тэшүүрийн хэрэглэл хангалтгүй байдаг талаар багш нь хэлж байсан юм.
Эдгээр хүүхдүүд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсож улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах аж. Шалгарсан хүүхдүүдийг БТСГазрын тэрүүрийн дасгалжуулагч улсын аваргад оролцох гэнэ.
Тус тавьсан мөс мэргэжлийн түвшинд, дэлхийн стандартын хэмжээнд хүрч тавигдаагүй ч хүүхдүүдийн бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломжийг 100 хувь хангаж чадаж байгаа юм. Эцэг эхчүүд ч үүнд сэтгэл өндөр байгаа аж.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455871

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар