• Мэдээ

  • -

  • Спорт

ШАТРЫН ТЭМЦЭЭН ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

..буцах



Энэ сарын 27-29-ны хооронд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит сонирхогчдын шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн,  “Тэмүүлэл-2” 1500 хүүхдийн шатрын тэмцээн болон  МУ-ын Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг хамтатган өргөн хүрээнд зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Шатар” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тэмүүлэл-2”  1500 хүүхдийн шатрын тэмцээнийг сургууль, сум, аймаг гэсэн 2 үе шаттайгаар зохиож нийт 2000 гаруй суралцагчид оролцсон нь “Шатар” хөтөлбөрийн хэрэгжилт хангалттай байгааг илтгэж байна. Энэ удаад  Булган суманд зохион байгуулсан шигшээ тэмцээнд 15 сумын 225 тамирчин, мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ЕБСургуулиудын бага ангийн багш, цэцэрлэгийн багш нарын тэмцээнийг зохион байгуулж нийт 24 багш оролцлоо.
Тэмцээнийг өсвөр үеийн 6 насны ангиллаар зохион байгуулж Швейцарь системээр 7-9 өрөг тоглож багийн дүнг гаргалаа.
МУ-ын Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн нийт 15 сумын эрэгтэй 24, эмэгтэй 15 тамирчин өрсөлдлөө. Тэмцээнийг  насанд хүрэгчид, залуучууд  гэсэн 2  насны ангиллаар зохион явууллаа.
Тус тэмцээнээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчдад ирэх 1 сард Улаанбаатар хотноо болох “Сонирхогчдын шатрын УАШТ”-нд оролцох эрх олгосон байна.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдад баяр хүргээд оюуны их спортын өндөр амжилт хүсье.

“Тэмүүлэл-2” шатрын тэмцээний дүн

8 хүртэлх насны ангилалд:
 
Эрэгтэй төрөлд:
1-р байр- О.Сумъяабазар /Хутаг-Өндөр/
2-р байр- Б.Дөлгөөн /ЭӨЦСургууль/
3-р байр- Н.Батзаяа /Тэшиг/
 
Эмэгтэй төрөлд:
1-р байр- Б.Мөнхчимэг /Тэшиг/
2-р байр- Г.Ундрам /1-12 жил/
3-р байр- М.Түвшинжаргал /Могод/ 

 
9-10 насны ангилалд:
 
Эрэгтэй төрөлд:
1-р байр- Б.Нандин-Эрдэнэ /Сэлэнгэ/
2-р байр- Н.Нямдаваа /Баяннуур/
3-р байр- Ц.Түвшинжаргал /ЭӨЦС/

Эмэгтэй төрөлд:
1-р байр- Б.Санчирмаа / Хутаг-Өндөр /
2-р байр- М.Золгэрэл /Хишиг-Өндөр/
3-р байр- Э.Хажидсүрэнмаа /1-12 жил /    

 
11-12 насны ангилалд:
 
Эрэгтэй төрөлд:
1-р байр- Б.Дагвадорж /Гурванбулаг/
2-р байр- Г.Наранбат /Хутаг-Өндөр/
3-р байр- Д.Эрдэнэмөнх /Баян-Агт/

Эмэгтэй төрөлд:
1-р байр- М.Энхбилэг / ЭӨЦС /
2-р байр- Б.Янжинлхам /1-12 жил /
3-р байр- Э.Хажидсүрэнмаа / Баян-Агт / 

13-14 насны ангилалд:
 
Эрэгтэй төрөлд:
1-р байр- Д.Цэвээнхүү /1-р 12 жил/
2-р байр- Э.Баянбаатар /Сайхан/
3-р байр- С.Бат-Эрдэнэ /Баяннуур/

Эмэгтэй төрөлд:
1-р байр- Н.Номин-Эрдэнэ / 1-р 12 жил /
2-р байр- Н.Шинэсувд /Тэшиг /
3-р байр- Э.Бүжинлхам / Хангал / 

15-16 насны ангилалд:
 

Эрэгтэй төрөлд:
1-р байр- А.Тэмүүжин /1-р 12 жил/
2-р байр- Ж.Жамъяндорж /Сайхан/
3-р байр- Т.Тогтохбаяр /Сайхан/

Эмэгтэй төрөлд:
1-р байр- Б.Лхагвасүрэн  /1-р 12 жил /
2-р байр- Б.Долгорсүрэн /Сайхан /
3-р байр- А.Энхзул / Тэшиг / 

17-18 насны ангилалд:
 

Эрэгтэй төрөлд:
1-р байр- Н.Очир-Эрдэнэ /1-р 12 жил/
2-р байр- Б.Батбямба /Сайхан/
3-р байр- Э.Эрдэнэбат /ЭӨЦС/

Эмэгтэй төрөлд:
1-р байр- Н.Булганчимэг  /1-р 12 жил /
2-р байр- А.Маралмаа /ЭӨЦС /
3-р байр- Г.Мөнгөнболор / Хутаг-Өндөр /


Цэцэрлэгийн багш:

1-р байр- Ч.Ариунжаргал /Гурванбулаг/
2-р байр- П.Энхтуяа /Хутаг-Өндөр/
3-р байр- Б.Соёлмаа /1-р цэцэрлэг/

Сургуулийн багш:

1-р байр- Б.Отгонсүрэн /ЭӨЦС/
2-р байр- Т.Соёлмаа /Тэшиг/
3-р байр- Х.Туяа /Бүрэгхангай/


Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан тэмцээний дүн:
 
Эрэгтэй төрөлд:
1-р байр- Ш.Дэчин
2-р байр- Г.Гантулга
3-р байр- Т.Цэвэгжав

Эмэгтэй төрөлд:
1-р байр- Н.Мөнхтуяа
2-р байр- Ж.Больхүү
3-р байр- М.Мөнхбаяр
 

 

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455789

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар