• Мэдээ

  • -

  • Спорт

Намрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

..буцах

Булган аймгийн аварга шалгаруулах намрын гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Хасвуу группын нэрэмжит тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 8 баг энэ сарын 13-15-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын ордонд өрсөлдлөө.
Тэмцээний нээлтийн үеэр аймаг орон нутгийн нэрийг гаргаж волейболын спортод хүчин зүтгэж байгаа залуу тамирчдад спортын мастер, дэд мастер цол тэмдэг болон залуучуудын холбооны шагналаар шагнаж урамшуулсан байна. Спортын мастер цолоор Л.Өлзийнбат, Гэрэлмандах Бямбабаяр, спортын дэд мастер цолоор Б.Батсэлэнгэ, МЗХолбооны тэргүүний залуу алтан медалиар н.Мөнх-Од, с/м Д.Даваасамбуу нар шагнагдлаа.
Эрэгтэй төрөлд спортын мастер А.Ханддорж ахлагчтай БТСГазрын баг тэргүүн байр, спортын мастер Г.Ариунболд ахлагчтай Булган Хонгор-Агро баг хоёрдугаар байр, спортын мастер н.Өлзийбат ахлагчтай Сэлэнгэ сумын баг гуравдугаар байрыг эзэлсэн бол эмэгтэй төрөлд с/м Д.Оюунбилэг ахлагчтай ХГБХХэлтсийн баг тэргүүн байрыг эзэлж с/м н.Энхцэцэг ахлагчтай Булган Хонгор-Агро баг хоёрдугаар байр, н.Ууганцэцэг ахлагчтай нэгдүгээр сургуулийн баг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн. Тэмцээний шилдэг холбон тоглогчоор нэгдүгээр сургуулийн н.Ууганцэцэг, нэгдүгээр сургуулийн н.Болдбаатар, шилдэг хамгаалагчаар Булган Хонгор-Агро багийн Б.Одонсувд, Сэлэнгэ багийн Булган, шилдэг довтлогчоор ХГБХХэлтсийн багийн с/м Д.Пүрэвсүрэн, Булган Хонгор-Агро багийн с/мД.Даваасамбуу, шилдэг давуулагчаар Булган Хонгор-Агро багийн Г.Ариунболд, нэгдүгээр сургуулийн Сувд-Эрдэнэ, шилдэг тэгш тоглогчоор Булган Хонгор-Агро багийн н.Мөнх-Од, Булган Хонгор-Агро багийн Б.Одончимэг нар шалгарсан.
Тэмцээний хаалтын ажиллагаанд аймгийн Засаг дарга оролцож баг тамирчдад баяр хүргэхийн сацуу Булган аймагт гар бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө аймгийн Волейболын холбоотой хамтран ажиллахаа хэлсэн.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457671

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар