• Мэдээ

  • -

  • Соёл урлаг

АНХДАГЧИД АЛДАРТНУУД, БААТРУУДЫН ГЭГЭЭН ДҮР БҮХИЙ 88 ХӨРӨГ ЗУРАГ АЙМГИЙН МУЗЕЙД ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ЗАЛАРЛАА

..буцах

Аймгийн музейд Булган хангайн нутгийн байгалийн үзэсгэлэн хийгээд энэ л бахархам нутгаас төрөн гарсан анхдагчид алдартнууд, баатруудын гэгээн дүр бүхий 88 хөрөг зураг хүндэтгэлтэйгээр заларлаа.  “Булган хөгжил Энэбиш сан” ТББ-ын  тэргүүн Э.Мөнх-Очир 2007 онд Зураач Л.Гүрсэдийн “Эх орончдын өлгий Булган нутаг” уран зургийн үзэсгэлэнг үзэхдээ дахин давтагдашгүй өөрийн өнгө аясыг илэрхийлсэн тус зургуудыг худалдан авч аймгийнхаа музейд хандивлаж байгаа юм байна.

Зураач Л.Гүрсэд нь Булган аймгийн Тэшиг сумын уугуул иргэн бөгөөд нутаг усныхаа байгалийн үзэсгэлэн, анхдагчдын  хөрөг зургийг зурж залуу хойч үедээ сурталчилан таниулах зорилготой гэнэ.

Хандивын үйл ажиллагаанд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ, Музейн дарга Д.Жаргалсайхан болон музейн ажилчид, зураач Л.Гүрсэд Булган хөгжил Энэбиш санг төлөөлж С.Цамба, Г.Батцэнгэл оролцов.

Тус зургуудыг ажлын өдрүүдэд 0900-1800 цагийн хооронд үзэх боломжтой бөгөөд иргэд та бүхнийг урьж байна.

“Булган хөгжил Энэбиш” сангийн хамт олон болон Сангийн тэргүүн Э.Мөнх-Очирт Булган нутгийнхаа ард иргэдийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлс нь өөдрөг байх болтугай.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1425267

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар