• Мэдээ

  • -

  • Эрүүл мэнд

Хуудас:  1   2  ( 19 мэдээ )

Гурван өдөрт 911 өрхийг судалгаанд хамруулаад байна

2013-11-30 13:45:25

Булган сумын ЗДТГ өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох ажлыг шуурхай явуулж урьдчилсан судалгаагаар 3195 өрхийн жагсаалт гаргаснаас эхний гурван өдрийн байдлаар 911 өрхийг амьжиргааны түвшин тодорхойлох ажилд хамруулаад байна. Ингэснээр ажлын явцыг 28 хувьд хүргэж товлосон хугацаанаас өмнө дуусган нэмэлт нягтлалт хяналт хийн сайтар баталгаажуулах боломжтой болж, ялангуяа нэг, дөрөвдүгээр багийн тоологчид 30,2-33,6 хувьд хүргэжээ.

          Ажлын явцаас үзвэл нэлээд айл өрх нохойгоо уядаггүйгээс ярдаг зуумхай нохой дайрах явдал хэд хэдэн удаа гарсны дээр, нэг тоологчийг уржээ. Мөн хэл мэдээллийг урьдчилан сайтар өгсөөр байтал нэлээд айл эзэнгүй байхгүйснаас ахин дахин явуулах, зарим иргэн онцын шаардлагагүй олон зүйл шалгаан уцаарлах зэрэг бэрхшээл байгаа ч тоологчдоос шалтгаалсан зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байна. Сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тоологч нарыг заавар зөвлөмж, удирдлага арга зүйгээр ханган ажлын явцтай өглөө бүр танилцаж санал хүсэлтийг нь сонсон шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг шуурхай авч байна.

Хуудас:  1   2  ( 19 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736742

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар