• Мэдээ

  • -

  • Эрүүл мэнд

"ЭРДЭНЭТ-МЕДИПАС" ОНОШИЛГОО-ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ АЛБАН ЁСООР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

..буцах

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн санаачлагаар "ЭРДЭНЭТ-МЕДИПАС" оношилгоо-эмчилгээний төв Эрдэнэт хотноо сүндэрлэж нээлтээ хийлээ.Тус эмнэлэг дурангийн болон дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж байгаа. Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог хийнэ гэдэг нь маш том давуу тал, дэвшил юм.
Анхны шийдвэр 2008 онд Үйлдвэрийн Зөвлөлийн Хурлаас гарч "Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгө оруулалтаар боссон энэ төсөлд нийт 40 сая гаруй доллар зарцуулагдсан. Эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг бид 3 үе шаттайгаар хийх зорилт тавьсан. Эхний шатанд дэд бүтцээ шийдэж, барилгаа барьж, тоног төхөөрөмжөө суурилуулж дуусгасан. Хоёр, гурав дугаар үе шатыг хэрэгжүүлэхээр Япон улсын Медипас нийгэмлэг, Японы хөрөнгө оруулалттай Медипас компанитай "Эрдэнэт үйлдвэр” гэрээ байгуулжээ.
Тус эмнэлэг нь 6800 метр квадрат, 7 давхар эмнэлгийн барилга байгууламжтай. 200 автомашины зогсоол, 3 га газар бүхий зам харилцаа, дэд бүтэц шийдэгдсэн байна. Ойрын болон алс ирээдүйд энэ эмнэлгийн барилгыг тойроод 180-200 ортой хэвтүүлэн эмчлэх эмнэлэг, Резидентийн сургалт, эрдэм шинжилгээний төв, Ахмадын асрамжийн газар, зочид буудал, эмч ажилтнуудын орон сууц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ.
Манай аймгийн удидлагууд Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд аймгийнхаа иргэдийг хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх талаар харилцан санал солилцлоо.
 Энэ бүхнийг Монголын ард түмэнд зориулан бүтээн байгуулж, босгосон "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, хамт олонд аймгийнхаа иргэдийн зүгээс талархаж байна.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736729

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар