• Мэдээ

  • -

  • Эрүүл мэнд

“Эмийн зохистой хэрэглээ” аян

..буцах

Засгийн газраас  2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эмийн зохистой хэрэглээ” аяныг 03 дугаар сард улсын хэмжээнд: Эм хангамжийн байгууллагууд иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр иргэдийг хангах, иргэд эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэх, эмч нарын эмийн жор бичилт, эмийн сангуудын эмийн жороор олголтыг сайжруулах зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар аяны нээлтийн үйл ажиллагааг 02 дугаар сарын 29-ны өдөр Эрүүл мэндийн газар, Булган-Эм холбоо, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран эмийн сан 6,  өрх, хувийн хэвшлийн 6 эмнэлгүүдийн төлөөлөл нийт 50 гаруй хүмүүсийг оролцуулан зохион байгууллаа. 
      Мэргэжлийн хяналтын газраас аяны хүрээнд иргэд, эмч нар, эм зүйч нарын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, эмийн жорыг хэн сайн бичих вэ уралдаан зарлаж, шалгаруулах, эмч нарын эмийн жор бичилтэнд судалгаа хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, иргэдэд эмийн сангаас эм авахад анхаарах асуудлуудын талаар  зөвлөмж зөвлөгөө өгөх зэрэг олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736816

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар