• Мэдээ

  • -

  • Эрүүл мэнд

"Халдварт өвчний үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ"

..буцах

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт “Олон улсын хөл хориот халдварт өвчний үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа. Үзүүлэх сургууль шувууны томуу өвчний шинж тэмдэг илэрсэн цагийн байдалд ажилласан байна. Энэхүү арга хэмжээнд нэгдсэн эмнэлгийн 23 эмч ажилчид хамрагдсан.
Үзүүүлэх сургуулилттай аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Д.Эрдэнэбат, Онцгой комиссын гишүүн Н.Дайвий-Од болон холбогдох хүмүүс үзэж танилцлаа.
Өнөөдрийн үзүүлэх сургуулилт нэгдсэн эмнэлэг болон бусад байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой. Зөвхөн шувууны томуу өвчин төдийгүй бусад ямар ч төрлийн халдварт өвчний дэгдэлтийн үед бэлэн байдлыг ханган ажиллах бэлтгэл болсон. Мөн халдварын эрсдэлийн үеийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлын чадавхийг үнэлэх, мэдлэг дадлыг сайжруулах зорилготой тус сургуулилт цагаа олсон үр дүнтэй ажил болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн.
Энэ үеэр гамшгаас хамгаалах эмнэлгийн албаны штаб, удирдлагын гишүүд ширээний дасгал дээр ажиллаж шинэ вируст халдвартай тэмцэх сэргийлэхэд тулгарч байгаа бэрхшээл шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар санал солилцсон байна.
Аймгийн Онцгой комиссын дарга нөхцөл байдалтай биечлэн танилцаж аймгийн халдвартын тасагт нэн шаардлагатай байгаа мэдээллийн тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736764

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар