• Мэдээ

  • -

  • Эрүүл мэнд

Хавдрын эрт илрүүлгийн үзлэг манай аймагт

..буцах

Хүн амын эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Хавдар судлалын үндсэний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс 5 дахь жилдээ үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Аяны нээлт энэ сарын 10-ны өдөр болж нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ, ЭМГазрын дарга С.Нарантуяа, ХААН банкны захирал н.Мөнхсайхан, ХСҮТөвийн дэд захирал Г.Пүрэвсүрэн тэргүүтэй ажлын хэсгийн хамт олон оролцлоо.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 68,300 иргэнийг үнэгүй үзлэг оношилгоонд хамруулан, орон даяар 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” нь Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Ховд, манай аймаг зэрэг 12 аймаг болон Архангай аймгийн Хангай, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн 2 суманд ажиллан хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношилгоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, сайн дурын ажилтан бэлтгэх, хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулах юм.
Анх эхэлсэн цагаасаа хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлтийг өгч, хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж байгаа энэ төсөл нь зөвхөн үзлэг шинжилгээгээр хязгаарлагдахгүй орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч томоохон туршлага, иргэдийн амьдралд эрүүл мэндийн чухал хөрөнгө оруулалт болж буйгаараа онцлогтой.
Манай аймагт тус аяны хамт олон энэ сарын 14-ний өдрийг дуустал үзлэг оношлогоо, сургалт зохион байгуулна.          

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736750

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар