• Мэдээ

  • -

  • Эрүүл мэнд

“Архигүй Булган” хөтөлбөрийн сургалт боллоо

..буцах

Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийн “Архигүй Булган” дэд хөтөлбөрийн сургагч багш нарын сургалт 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс санаачлан “Монгол өрх” ТББ-тай хамтран зохион байгуулж буй уг сургалтанд 16 сум 1 тосгоны хөтөлбөр хэрэгжүүлж буй сургагч багш нар, ЭМГ, ХГБХХ-н мэргэжилтнүүд  хамрагдлаа.  Сургалтын хаалтын үйл ажиллагаанд “Архигүй Булган” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, аймгийн ЗДТГ-н дарга Л.Батболд,  “Архигүй Булган” хөтөлбөрийн санаачлагч, аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж сургалт зохион байгуулж буй ТББ-н багш нар, сумдын сургагч багш нартай уулзалт хийлээ. “Архигүй Булган” хөтөлбөр энэ жил иргэдийн эрүүл зөв дадал, хүүхэд багачуудын эерэг хандлагад сургахад чиглэх гэнэ.  

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736771

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар