• Мэдээ

  • -

  • Боловсрол

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 50 ДАХЬ ӨДӨР

..буцах

Жил бүрийн 10 дугаар сарын 5-нд  Дэлхийн багш нарын өдөр тохиодог уламжлалтай.

Энэхүү өдөртэй Монголын багш нарын өдрийг хамтатган 2014 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлхээр шийдвэрлэсний дагуу манай аймгийн багш нар баяраа ёслол хүндэтгэлтэйгээр улаан хивсний ёслол, баярын хурлаа зохион байгууллаа.

Баярын үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцон хүндэтгэл үзүүлж шагнал урамшуулал гардууллаа.

Манай аймаг байршлын онцлогоосоо хамаарч механик шилжилт хөдөлгөөнтэй аймгуудын тоонд багтдаг. Түүний илрэл нь 20 жилийн турш сургуульд хамрагддаг хүүхдийн тоо бууралттай байсан. Тийм бол сүүлийн 3 жилийн дүнгээс үзвэл хүүхдийн тоо нэмэгдсэн байгааг дуулгахдаа таатай байна гэж Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

Аймгийн нийт сумдаас 3-аас бусад сумдын сургуулиуд бүгд 12 жилийн тогтолцоотой болсон. Энэ онд улсын хэмжээнд 3 цэцэрлэг “Тэргүүний цэцэрлэг” болсны 1 нь манай аймгийн Хутаг-Өндөр сумын Гацуурхан цэцэрлэг шалгарсан гээд олон амжилтаар багш нар маань баяраа мялааж байна.

Жил бүр шалгаруулдаг уламжлалын дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн шилдгүүдээ шалгаруулж номинацын эздийг тодрууллаа.

Үүнд:

·         Шилдэг түншлэгч байгууллага- ДЗОУБ- Булган ОНХХ

·         Үйлчилгээний шилдэг ажилтан- Хишиг-Өндөр сумын сургуулийн тогооч Б.Лхагважав

·         Боловсролд ээлтэй Засаг дарга- Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам

·         Шилдэг удирдах ажилтан- Булган сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Туяа

·         Шилдэг багш- Хишиг-Өндөр сумын багш А.Оюумаа

·         Шилдэг бага ангийн багш- Булган сумын 1-р сургуулийн багш Жаргал

·         Шилдэг сургууль- Хутаг-Өндөр сумын 12 жилийн ЕБСургууль

·         Шилдэг цэцэрлэг- Хутаг-Өндөр сумын “Гацуурхан” цэцэрлэг тус тус шалгарлаа.

Мөн бага боловсролын “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд Бүтээлч багш 3-ыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгийн шагнал, Шилдэг заах аргын нэгдэл 3-ыг шалгаруулж тус бүр 3 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжөөр шагналаа.

Нийт багш, сурган хүмүүжүүлэгч, салбарын ажилтан, алба хаагч та бүхэндээ Дэлхий багш нарын өдөр, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1487745

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар