• Мэдээ

  • -

  • Цаг үе

Аймгийн 2017-2018 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгууллаа

..буцах

Аймгийн Засаг дарга, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар улсын хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд дагаж үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлаар “Аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээр”-ийг байгууллаа.

Нийгмийн түншлэлийн чиглэлээр түлхүү арга хэмжээ явуулахаар төлөвлөж түүнийг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөрөнгө тусгуулж байгаа нь энэ оны томоохон онцлог болж байна. Тухайлбал орон нутгийн өмчит үйлдвэрийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжит нөхцөл үүсч байгаа юм.

Ард иргэдээ орон нутагтаа элбэг хангалуун, аз жаргалтай, эрх чөлөө, эрдэм боловсролтой , урам зоригтой ажиллаж, амьдрах нөхцөл бүрдсэн аймаг болгон хөгжүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, “Хүний төлөө ЭДИЙН ЗАСАГ”-ийг цогцлоож, “Хөгжлийн төлөө ЗӨВ бодлого” барьж ажиллах зорилготой тус хэлэлцээр нь 5 зорилт 37 арга хэмжээг төлөвлөсөн байна.

Аймгийн онцлогт тохируулсан ажлын байрыг бий болгож байгаа аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтыг энэ жилийн хувьд түлхүү хийхээр товлосон явдалд таатай хандаж байгаагаа болон хэрэгжих боломжтой сайн хэлэлцээр боллоо гэж талууд байр сууриа илэрхийллээ.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1485235

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар