• Мэдээ

  • -

  • Цаг үе

Улсын аварга малчид, тариаланчид тодорлоо

..буцах

Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар шийдвэрлэсэн.
“Улсын аварга малчин”-аар:
Манай аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Дашдоржийн Алтанхуяг, Гурванбулаг сумын Авзага багийн малчин Сүрэн-Очирын Отгондаваа, Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Доржийн Төмөрбаатар, Сайхан сумын Ундрах багийн малчин Авирмэдийн Лхагвасүрэн, Сайхан сумын Ундрах багийн малчин Мягмарсүрэнгийн Баасандамба нар 2016 оны улсын Сайн малчин боллоо.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Улаан буудайн эх газар" ХХК
“Улсын аварга тариаланч”-аар:
Булган аймгийн Бугат сумын иргэн Авирмэдийн Бат-Эрдэнэ;

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1523309

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар