• Мэдээ

  • -

  • Цаг үе

Сурагчдын дунд уламжлал болгон үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байна

..буцах

Аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 7, 8 насны сурагчдын дунд Үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа. Монгол үндэсний өв уламжлалыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, хүүхдүүдийн үндэсний бөхийн барилдаанаар бага хүүхэд наснаас нь хичээллүүлэх зорилгоор тус барилдааныг зохион байгуулж байна. Энэ удаагийн барилдаанд 64 хүүхэд оролцож 8 насны ангилалд Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Б.Баасандорж түрүүлж,тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Д.Дашням үзүүрлэсэн бол 7 насны ангиллын барилдаанд мөн сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Э.Жавхлант-Од түрүүлж, ЭӨЦ сургуулийн Э.Дашням үзүүрлэлээ.

Анх Монголын үндэсний бөхийн улсын засуул Б.Баярхүүгийн санаачилгаар Булган аймгийн Үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн багийн хамт олон Булган сумын Соёлын ордон хамтран цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд 3 жил зохион байгуулж байсан. Тус барилдааныг уламжлуулан, залгамж чанарыг хадгалан энэ жилээс сургуулийн нэг ,хоёрдугаар ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулж байна.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1523284

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар