• Мэдээ

  • -

  • Цаг үе

Онцгой комиссын гишүүд сумдад ажиллаж байна

..буцах

Мал аж ахуйн өвөлжилттэй холбогдуулан Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, УЦУОША, ОБГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн 8 суманд ажиллаж байна. Малчин айлын нөхцөл байдал газар дээрээ ямар байгаа, сумаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сумдын удирдлага холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгч, зөвлөн туслах, шаардлагатай асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч байна.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоолоор Булган аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбараас манай аймагт хуваарилагдсан өвс тэжээлийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаас өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан 160 тонн өвс 80 тонн тэжээлийг Улсын нөөцийн салбараас сумдад зөөвөрлөн байршуулаад байна. Малчдад туслах хандивын уриалгаар цугларсан эд зүйлс, тусламжийг өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэх ажлыг энэ үеэр зохион байгууллаа. Албан байгууллага, иргэдээс малчдад зориулан өгсөн бээлий, нэмнээ, ахуйн хэрэглээний зүйлсийг эздэд нь хүргэж байна.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1523277

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар