БУЛГАН АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Улсын бүртгэлийн хэлтсийн эрхэм зорилго нь иргэнд суурилсан төрийн бүртгэлийн үнэн бодитой ой санамжийг бий болгоход, мэдээллийг үнэн зөв оруулах, төр, иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, үнэн зөв түргэн шуурхай хүргэх, төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангах.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Улсын бүртгэлийн хэлтэс нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ.
1. Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний нээлттэй
байдлыг хангахуйц үйлчилгээний стандартыг бий болгоно
2. Улсын бүртгэлийн нэгдсэн санд суурилсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
3. Төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд суртачилна.
ХЭТИЙН ТӨЛӨВ
Алсын хараатай байгууллагын зорилт, чиг үүрэг, ирээдүйн дүр төрхийг тодорхойлсон соёлтой, иргэнд түргэн шуурхай хүнд сурталгүй үйлчилэх бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой, төрийн албанд тогтвортой мэргэшсэн, чадвартай боловсон хүчинг тохирсон албан томилсон, цомхон чадварлаг, үйлчилгээний соёлтой, иргэнийг хүндэтгэсэн хамт олон, байгууллага байна.
БАЙРШИЛ:
Булган сум 3-р баг "Булган - Мээж" ХХК- ны байранд 1 давхарт
Утас: 7034-3469
Факс: 7034-3469
E_mail: ub.kheltes@gmail.com
Facebook: Булган Улсын Бүртгэлийн Хэлтэс
ХЭЛТСИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА, ТҮҮХЭН ЗАМНАЛ
МАНАЙ ХАМТ ОЛОН
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТАСАГ
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ТАСАГ
ЗАХИРГАА АЖ АХУЙ
УДИРДЛАГУУД
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАСАГ