Газар тариалангийн салбар

..буцах

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Балжинхүүгийн Галт-Очир

Булган аймгийн Тэшиг суманд 1931 онд төрсөн. 1971 онд Булган аймгийн “Ингэттолгойн” САА /Сэлэнгэ сум/-д ажиллаж байгаад Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Өөрийн саналаар төрөлх Тэшиг сумандаа очиж, газар тариалан хөгжүүлэх, сум нэгдлийнхээ орлогыг эрс нэмэгдүүлж байжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Балжинхүүгийн Галт-Очир

Булган аймгийн Тэшиг суманд 1931 онд төрсөн. 1971 онд Булган аймгийн “Ингэттолгойн” САА /Сэлэнгэ сум/-д ажиллаж байгаад Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Өөрийн саналаар төрөлх Тэшиг сумандаа очиж, газар тариалан хөгжүүлэх, сум нэгдлийнхээ орлогыг эрс нэмэгдүүлж байжээ.

--- оОо---

 

Монгол Улсын Хөдөлмөрийн бааатар Даваасамбуугийн Баасандамба

Булган аймгийн Сайхан суманд 1921 онд төрсөн. 1961 онд Булган аймгийн “Ингэттолгойн” САА /Сэлэнгэ сум/-д ажиллаж байгаад Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

 

--- оОо---

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ногоочин Сономын Бадамсүрэн

Булган аймгийн Хантай сум/одоогийн Хутаг-Өндөр сум/-ын “Нарийн хайлант” гэдэг газар 1923 онд төрсөн. 1960 онд Алтангадас одонгоор шагнагдаж, 1961 онд Төв аймгийн Бор нуурын САА-д ажиллаж байгаад БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн анхны ногоочин баатрын нэг юм. 1960, 1967 онд АИХ-ын депутатаар сонгогдож байжээ

 

--- оОо---

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар механикжуулагч Найдангийн Санжаа

Булган аймгийн Бугат сумын “Зуны гол” гэдэг газар 1937 онд төрсөн.  1970 онд Сэлэнгэ аймгийн “Зэлтэр” САА /Түшиг сум/-д ажиллаж байгаад Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

        --- оОо---

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Лувсанцэрэнгийн Лхагва

Булган аймгийн Сайхан суманд 1935 онд төрсөн. 1971 онд Булган аймгийн “Ингэттолгойн” САА /Сэлэнгэ сум/-д ажиллаж байгаад Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

 

--- оОо---

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Гомбосүрэнгийн Дэмбэрэл 

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай гэдэг газар  1939 онд төрсөн.1973 онд Булган аймгийн “Ингэттолгойн” САА /Сэлэнгэ сум/-д ажиллаж байгаад, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

--- оОо---

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Жанчивын Баасан

Булган аймгийн Могод суманд 1930 онд төрсөн. Газар тариалангийн үйлдвэрлэлд гаргасан амжилтыг үнэлэн 1963 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.

 

--- оОо---

 

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР

ХУВЬТЫН ЦАЙВАН

Булган аймгийн Бугат суманд 1940 онд төрсөн. 1962 оноос Зүүнхараагийн САА-д ажиллаж байгаад 1974-1984 он хүртэлх 10 жилд комбайнаар 17 жил 7 сарын ажил, трактораар 10 жил 8 сарын ажил, нийт 28 жил 3 сарын ажил хийсэн амжилтаар 1984 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455796

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар