Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрууд

..буцах

                                     Цагаан суварга:

         1890 онд вангийн хүрээний баруун урд талд орших  “Майдар”-ын голд сүсэгтэн олны хүч хөдөлмөрөөр байгалийн боржин чулууг засаж Жаран хаширын суварга 40м өндөр босгосныг 1904 оны намар XIII Далай лам Түвдэнжамц аравнайлжээ.1938 онд суваргыг буулган,засмал боржин чулууг нь барилгын суурь тавих ажилд хэрэглэжээ. Эдүгээ сэргээн босгох ажил хийж байна.

  

                                         Цагаан суварга:

         1890 онд вангийн хүрээний баруун урд талд орших  “Майдар”-ын голд сүсэгтэн олны хүч хөдөлмөрөөр байгалийн боржин чулууг засаж Жаран хаширын суварга 40м өндөр босгосныг 1904 оны намар XIII Далай лам Түвдэнжамц аравнайлжээ.1938 онд суваргыг буулган,засмал боржин чулууг нь барилгын суурь тавих ажилд хэрэглэжээ. Эдүгээ сэргээн босгох ажил хийж байна.

 

--- оОо---

 

Музейн байшин

Тэр үедээ нутгийн ард түмний дунд “Сүмтийн пүүс” гэж нэрлэгддэг байсан. Энэ байшин 1890 оны үед орос худалдаачин /нутгийн хүмүүс түүнийг бавгар Мишиг буюу Мурат гэнэ/анх хөлсний ажилчдаар бариулсан байна.Монгол Зөвлөлтийн дайчид Вангийн хүрээнд орж ирээд энэ байшинд яам тамгыг байрлуулан хувьсгалт үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж байв.Монгол орныг цагаантнаас чөлөөлөх  баруун замын тусгай ангийн цэргийн штаб  байрлаж байсан.Иймээс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 07-р сарын 21-ны өдрийн №272 тогтоолоор уг байшинд салбар музей байгуулахаар шийдвэрлэжээ.1961 оноос музейн зориулалтаар ашиглаж байна.

--- оОо---

 

             Ардын Хатанбаатар Магсаржавын дуулга хэлбэрт бунхан /Булган сум/

           МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1966 оны зургаадугаар сарын 29 өдрийн №184 тогтоолоор Ардын хатан баатар Магсаржавын төрсний 90 жилийн ойг  тохиолдуулан түүний шарилыг Булган аймгийн төвд шилжүүлэн байрлуулах,Магсаржавын дурсгалд зориулан бунхан байгуулахаар шийдвэрлэж архитектор Өлзийхишигтийн зохиосон зураг төслөөр баатрын дуулгыг дүрслэсэн бунхан байгуулж, 1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шарилыг шилжүүлэн ёслол үйлджээ.  

 

--- оОо---

 

 

Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн “Шороон бумбагар”-ын дурсгал

            Эртний нүүдэлчдийн язгууртаны бунхант  булшийг 2011 онд нээн илрүүлсэн. Бунханы үүдэвч нь 42м урт, 180 см өргөн, 7,5м гүн аж.

            Үүдэвчний 2 хана болон бунхны хананд 40 гаруй зурагтай бөгөөд ийм ханын зурагтай бунхан урьд нь Монголд төдийгүй Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй.Энэхүү бунхныг судлаачид баялаг олдвортой”Эртний нүүдэлчдийн урлагийн галерей“гэж нэрлэж байна. Уг бунхан тоногдоогүй,бүтнээрээ байсан нь маш ховор тохиолдол юм.Бунхнаас нийт 550 гаруй олдвор илэрчээ.

           Малтан судалсан судлаачид уг дурсгалыг VII зүүны үед одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт оршиж байсан Түрэг угсааны нүүдэлчдийн нэг том язгууртны бунхант булш хэмээн тодорхойлж байна.

 

--- оОо---

            Буган чулуун хөшөө Орхон сум

           Булган аймгийн төвөөс урд зүгт 20 гаруй км зайтай Орхон сумаас хойд зүгт 3 км-т  “Сээрийн адаг” хэмээх газар нэгэн өвөрмөц загварчилан дүрсэлж сийлсэн бугын чулуун хөшөө бий. Бугын хөшөө бол эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэлийн зориулалттай дурсгал агаад он цагийн хувьд МЭӨV - I зууны үед холбогдоно гэж судлаачидүздэг.Ийм дүрслэл бүхий буган чулуун хөшөө Монголд одоогоор нэмж илрээгүй болно.

 

--- оОо---

         Бийбулагийн балгас/ Хутаг-Өндөр сум/

         МЭ-ний YIII зууны дунд үед Уйгарчууд Монгол нутагт хэд хэдэн хот суурин байгуулсны нэг нотолгоо нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Сэлэнгэ мөрний хөндийд байдаг эртний “Байбалык״хотын туурь балгас юм. Түүнийг нутгийн ардууд ״Бийбулаг ״ гэж нэрлэдэг.

 

--- оОо---

 

 

         Сайхан сумын Хиргист  хөндийн  аманд орших Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө

 Булган аймгийн Сайхан сумын нутагт Хиргистийн Хөндий гэдэг газарт байдаг.Уйгар улсын түүх соёлын хосгүй дурсгал бөгөөд Түрэг бичээсээр бичигдсэн байдаг.Хөшөө нь чулуун мэлхий суурьтай, өндөр нь 3,8 метр.Нийт 44 мөр бүхий бичээстэй бөгөөд нэг мөрөнд 150 орчим үсэгтэй, нийт 6750 орчим үсэг зурлага байдаг.Уг хөшөөг Уйгарын анхны хаан Пейлогийн хүү,Уйгарын хоёр дахь хаан Моюунчур 747-759 оны хооронд хаан ширээнд суусан бөгөөд амьд сэрүүндээ энэхүү хөшөөг бүтээлгэж, 744-750 оны хоорондох Уйгарын түүхийг бичүүлжээ.

 

--- оОо---

 

          Дашинчилэн сумын нутагт  орших Харбухын балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948-1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малтлага хийжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягийг илэрхийлдэг. XVII зууны үед барилга байгууламжийг өргөтгөсөнийг Цогт хунтайжтай холбож үздэг.

--- оОо---

 

         Дашинчилэн сумын Халдунзүрх ууланд орших Цогтын цагаанбайшингийн балгас, гэрэлт хөшөө                                                                                                           

         Халхын Цогт хун тайжийн үед байгуулсан энэхүү барилгын буйр нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг. Байшинг бяцхан довцог толгойн орой дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй хятад дээврийн ваартай байжээ. Энэ байшинг хуучин барилгын суурь дээр барьж, хэрмийн доод хэсгийг чулуугаар өрж, дээш нь тоосгоор босгожээ. Цагаан байшингийн барилгууд өнгө, өнгийн паалантай гоёмсог цэцэг чимэгт ваараар чимэглэгдсэн. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойрон нэлээд олон хүн ам оршин сууж байсныг гэрчилнэ. Хэрмийн хэмжээ нь баруун урдуураа 119, зүүн урдуураа 208, зүүн хойгуураа 109, баруун хойгуураа 203метр. Цогтын цагаан байшинг 1933-1934 онд Оросын эрдэмтэн Д.Д.Букинич бага сага малталт хийж шинжилсэн тайлан одоо ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж буй.

         Цагаан байшингийн баруун талд Цогт тайж, эх Чин Тайху хатны хамт 1601-1617 оны хооронд буюу 17 жилийн хугацаанд зургаан сүм байгуулсныг өгүүлсэн саарал боржин чулуун бичигт хөшөө байдаг.

--- оОо---

 

            Дашинчилэн сумын нутагт орших Чин толгойн балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан “Чин толгой”хэмээн нэрлэдэг эртний хотын туурь бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь Кидан бичигтэй байжээ.

Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зүрчидийн 700 гаруй өрх айлыг нутаг заан суулгажээ.

 

--- оОо---

           Рашаант сумын Хөгнө Хан уулын их, бага хийдийн туурь

Хєгнє хан уулын урд аманд хоёр хийдийн туурь байдаг. Єндєр гэгээн Занабазар єєрийн багшдаа зориулан “Өвгєн” ба “Залуу”хийд бариулсныг Ойрадын Галдан Бошигтын цэргїїд хийдийг эвдэн сїйтгэж, лам нарыг хєгнєж устгасан домогтой уялдуулан “Хєгнє хан” уул гэх бoлжээ. Эх сурвалжуудад энэ хийдийг Хєгнє-Тарнын хийд ч гэдэг. Уг хоёр хийдийн нэгийг 1994 онд сэргээн засварлаж Эрдэнэхамбын хийд хэмээн нэрлэжээ.

--- оОо---

 

           Сэлэнгэ сумын Ингэт толгойд орших “Далха Вандад”  хүн чулуун хөшөө

           Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс зүүн тийш 1км орчим зайтай Ингэттолгойн өвөрт нэгэн хүн чулуубайдгийг нутгийнхан “Далха Вандад”хэмээн нэрлэж хүндэтгэн тахисаар иржээ.Энэ хүн чулууны хийц хэлбэр нь Монгол нутагт элбэг тааралддаг Түрэг,Уйгар, Монголын үеийн хүн чулууны аль алинаас нь эрс өөр өвөрмөц юм.

 

--- оОо---

 

Шивээт улааны цогцолбор дурсгал

Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр Y-YIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолборын туурь, им тамга бүхий хөшөө, хүн чулуу,арслан, хонь зэрэг 20 гаруй чулуун дурсгалтай цогцолбор бий.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457667

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар