Аймгийн бахархалт хүмүүс

..буцах

 ЭХ ОРОНЧ АХМАД ДАЙЧИД, УЛСЫН БААТРУУД

Булган аймгаас төрөн гарсан баатрууд

 

1921 оны ардын хувьсгалын ялалтыг ардын журамт цэрэг-партизанууд гамин, цагаантны түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн гаргаж, ардын засаг байгуулах суурь үндсийг тавьжээ.

Дайчин чин вангийн хошуу нь ардын хувьсгалын өлгий нутгийн нэг учраас Булган нутгаас 100 гаруй партизан цэрэг төржээ. Тухайлбал: Ардын Хатан баатар С.Магсаржав, домогт Сундуй гүн, “Бярман” хэмээх Нанзад баатар нараас эхлээд олон алдарт партизануудаа Булган нутгийнхан ямагт хүндэтгэн дурсдаг.



 ЭХ ОРОНЧ АХМАД ДАЙЧИД, УЛСЫН БААТРУУД

Булган аймгаас төрөн гарсан баатрууд

 

1921 оны ардын хувьсгалын ялалтыг ардын журамт цэрэг-партизанууд гамин, цагаантны түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн гаргаж, ардын засаг байгуулах суурь үндсийг тавьжээ.

Дайчин чин вангийн хошуу нь ардын хувьсгалын өлгий нутгийн нэг учраас Булган нутгаас 100 гаруй партизан цэрэг төржээ. Тухайлбал: Ардын Хатан баатар С.Магсаржав, домогт Сундуй гүн, “Бярман” хэмээх Нанзад баатар нараас эхлээд олон алдарт партизануудаа Булган нутгийнхан ямагт хүндэтгэн дурсдаг.

Ахмад дайчид

1986 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-өөд онд баруун хязгаарт болсон тулгаралтанд оролцогчдод “Ахмад дайчин” цол, тэмдэг, хөнгөлөлт, нэмэгдэл тэтгэлэг олгох болсон. Тус аймгаас 1939 оны дайны 70 гаруй, 1945 оны дайны 500 орчим, 1939, 1945 оны хоёр дайнд оролцсон 20 орчим, 1940-өөд оны баруун хилийн тулгаралтанд оролцсон 30 гаруй хүнд энэхүү цол, тэмдгийг олгожээ. 2013 оны байдлаар Булган аймагт 20 ахмад дайчин энх тунх аж төрж байна.

Ардын хувьсгалаас өмнөх Олноо өргөгдсөн Монгол улсын баатрууд

Сандагдоржийн Магсаржав /1878-1927/

С.Магсаржав нь 1878 онд Сайн ноён аймгийн Итгэмжит бэйсийн хошуу(одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум)-ны Өвөр цагаан бургас хэмээх газар төрсөн. 1911 оны Үндэсний хувьсгалаар Ховд хотыг чөлөөлөх болон баруун хязгаарыг тохинуулах ажиллагааг удирдан гарамгай гавьяа байгуулсан учир Олноо өргөгдсөн Монгол улсын Засгийн газар түүний гавьяаг үнэлж, 1912 онд “Хатанбаатар” цолоор шагнажээ. 1921 онд Баруун хязгаарт ардын хувьсгал ялахад томоохон үүрэг гүйцэтгэж, ардын засгийн эхний жилүүдэд Цэргийн яамны сайдаар ажиллаж байв. Ардын засгийн газраас Ардын хатан баатар цол өргөмжилжээ.

         --- оОо---

 

Дэндэвдоржийн Жамц /1880-иад оноос 1930-аад он/

Д.Жамц нь 1880-аад онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу (одоогийн Булган аймгийн Булган сум)-нд төрсөн. 1912-1914 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалд идэвхтэй оролцож VIII Богд Жибзундамба хутагт хааны зарлигаар “Улсын баатар” цол олгож, улаан шүрэн жинс хүртээжээ.

 

--- оОо---

 

Жамъянгийн Далай /1877-1950/

Ж.Далай нь 1877 онд Сайн ноён аймгийн Итгэмжит бэйсийн хошуу ( одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум)-нд төрсөн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар эрэлхэг зориг гарган, гарамгай байлдаж, гавьяа байгуулсан учир VIII Богд Жибзундамба хутагт хаанаас Монгол улсын “Шаламгай баатар” цолоор шагнуулжээ.

 

--- оОо---

 

Магсарын Нанзад /1880-1932/

М.Нанзад нь 1880 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу (одоогийн Булган аймгийн Булган сум)-нд төрсөн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Ховд хотын Сангийн хэрмийг чөлөөлөх байлдаанд онц гарамгай, эрэлхэг зоригтой байлдсан учир VIII Богд Жэвзүндамба хутагт хааны зарлигаар улсын “Зоригт баатар” цолоор шагнагджээ. Ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхтой оролцож байсан.

--- оОо---

 

Хайдав /1880-иад оноос 1940-өөд он/

Хайдав нь 1880-аад онд Сайн ноён аймгийн Итгэмжит бэйсийн хошуу (одоогийн Булган аймгийн Баян-Агт сум)-нд төрсөн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар анги удирдаж байсан бөгөөд түүний удирдсан анги байлдааны үүргийг онцгой биелүүлсэн учир Богд хааны 1919 оны намрын дунд сарын 22-ны зарлигаар Сайн ноён хан аймгийн итгэмжит бэйс Цогт-Очирын хошууны харьяат, ангийн дарга Хайдавт дэд зэрэг, тогосон отго, “Өлзийт баатар цол” шагнасан байна.

 

--- оОо---

 

 Цэнгэлийн Ядамсүрэн /1889-1953/

Ц.Ядамсүрэн нь 1889 онд Сайн ноён аймгийн Итгэмжит бэйсийн хошуу (одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум)-нд төрсөн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Ховд хотын Сангийн хэрмийг дайран эзлэхэд эрэлхэг зоригтой гарамгай байлдсан учир “Улсын баатар” цол, улаан жинс, отгоор шагнагджээ. 1921 онд баруун хязгаарт байлдаж явсан анхны партизан юм.

 

 

--- оОо---

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455824

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар