БНМАУ-ын баатрууд

..буцах

Лодонгийн Дандар нь 1915 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн. 19 насандаа цэргийн албанд мордож, улмаар ЗХУ-ын Тамбовын морин цэргийн дунд сургуулийг төгсжээ. Маршал Х.Чойбалсангийн тушаалаар Тамсагбулагийн 6-р морьт дивизийн 17-р морьт хорооны дарга, улмаар дивизийн захирагчаар томилжээ.

Лодонгийн Дандар нь 1915 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн. 19 насандаа цэргийн албанд мордож, улмаар ЗХУ-ын Тамбовын морин цэргийн дунд сургуулийг төгсжээ. Маршал Х.Чойбалсангийн тушаалаар Тамсагбулагийн 6-р морьт дивизийн 17-р морьт хорооны дарга, улмаар дивизийн захирагчаар томилжээ.

Халх голын дайнд байгуулсан онцгой гавьяаг үнэлж, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоорхурандаа Л.Дандарт 1939 онд “БНМАУ-ын гарамгай  баатар” цол олгож, түүний удирдсан 6-р морьт дивизийг “Их жанжин Д.Сүхбаатар”-ын нэрэмжит болгожээ.

--- оОо---

 

Самданжамцын Лхагвадорж нь 1919 онд Булган аймгийн Сайхан суманд төржээ. 1939 онд цэргийн албанд татагдан, ДЯЯ-ны төв сургуульд суралцан төгсөөд Замын Үүдийн отрядын 3-р заставын даргаар томилогджээ.

Тэрбээр Япон, Манж Го-гийн өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцааж, тагнуул туршуулыг илрүүлэн баривчилж байжээ. Түүнчлэн шуурганаар уруудсан олон мянган адууг өөрийн нутагт тогтоон барьж эрэлхэг гавьяа байгуулж байжээ. Тэрээр 1948 онд баруун хязгаарын тулгаралтаар Оспаны дээрэмчидтэйтулалдаж байгаад баатарлагаар амь үрэгджээ.Түүнд 1949 онд БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгожээ.

 

--- оОо---

Жадамбын Нэхийт нь 1914 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1939-1954 онд хилийн цэргийн 5,6,24 дүгээр  отрядад заставын дарга, сумангийн туслах, дарга байжээ. Тэрбээр улсын баруун хязгаарт Оспан, Гоминьданы цэргийн хүчтэй тулгаран, улсын хил хамгаалах үүргээ нэр төртэй  биелүүлэн 30 гаруй тулгаралтанд оролцжээ. Түүний байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн, 1962 онд Монгол улсын баатар цол олгожээ.

        --- оОо---

 

Чоймболын Шагдарсүрэн нь 1910 онд Булган аймгийн Могод суманд төржээ. 1928 онд ХЗЭ-ийн илгээлтээр хэсэг залуусын хамт армийн нисэх ангид хуваарилагдан улмаар 1930 онд ЗХУ-ын Оренбург хотын Цэргийн техникийн сургууль төгсөж монголын ууган нисгэгч болжээ.

Ч.Шагдарсүрэнгийн эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, 1965 онд Монгол улсын нисэх хүчний 40 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ.

 

        --- оОо---

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ. Булган аймгийн 10 жилийн дунд сургууль төгсөж, ХААДС-д элсэн суралцаад тэндээсээ ардын армид алба хааж, улмаар ЗХУ-ын А.А.Жуковскийн нэрэмжит Нисэх хүчний академи дүүргэжээ. Цэргийн нисэхэд ажиллаж байгаад монголын мянга мянган залуусаас онцгойрон шалгарч, Москвагийн ойролцоох “Оддын хотхон”-д сансрын нислэгийн бэлтгэл хийж, 1981 оны 3-р сарын 22-нд сансарын “Союз-39” хөлгөөр сансарт нисчээ.

Нислэг 7хоног, 20 цаг, 42 минут үргэлжилж 3-р сарын 30-нд эх дэлхийдээ буцаж ирсэн байна. Түүний гавьяа зүтгэлийг үнэлж 1981онд БНМАУ, ЗХУ-ын  баатар цолоор шагнажээ. Тэр бээр Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдож, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан төр, цэргийн зүтгэлтэн, хошууч генерал.

        --- оОо---

 

Жамьянгийн Лхагвасүрэн нь 1912 онд Булган аймгийн Сайхан суманд төржээ. Тэрээр 1932 онд цэргийн албанд татагдаж, 1934-1939 онд ЗХУ-д цэргийн дунд сургууль төгсжээ. 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд МАХЦ-ийг командлан оролцсон мөнхийн гавъяа байгуулсан төр, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал билээ.Тэр бээр ард түмнийхээ дунд “Залуу жанжин” хэмээн алдаршсан. Түүний эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж, 1989 онд  БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ.

 

            --- оОо---

 

1945 оны чөлөөлөх дайнд оролцсон “Эх оронч” С.Дамдинжав ахмад дайчдын хамт /1985 он/

Урд эгнээний зүүн гар талаас хоёр дахь нь

“Эх оронч” С.Дамдинжав нь 1945 оны Чөлөөлөх дайнд хуягт бригадын ротын даргын үүрэг гүйцэтгэн оролцож, байлдааны марш үйлдэх болон байлдааны ажиллагааны үед өөрийн салбарыг чадамгайгаар удирдаж, рот нь 8 дугаар сарын 19-21-ний өдрийн тулалдаанд байлдааны үүргийг гарамгай гүйцэтгэсэн учир Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 9 сарын 26-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор “Улаан туг”-ийн одонгоор шагнаж, түүний удирдсан ротын байлдагч Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, Жанчив нарыг БНМАУ-ын баатар цолоор шагнасан байна. Мөн 1985 онд тус ротын салааны захирагч Т.ДүүдээБНМАУ-ын баатар цол хүртжээ.

Булган хангай нутгаас төрсөн генералууд

Булган аймгийн Сайхан сумын харьяат БНМАУ-ын баатар, хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэн/1912-1982/нь 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд МАХЦ-ийг удирдсан.

--- оОо---

 

Булган аймгийн Баян-Агт сумын харьяат хошууч генерал Гончигсүрэнгийн Түмээ/1919-1990/1968-1969 онуудад Ардын цэргийнЕрөнхий штабын 1-р орлогчоор ажиллаж байсан.

 

--- оОо---

Булган аймгийн Баян-Агт сумын харьяат дэслэгч генерал Өлзийхутагийн Чойжилсүрэн /1924-2000/1976-1981 онуудад УАХЕГ-ын дарга, 1981-1982 онуудад НАХЯ-ны сайдаар ажиллаж байлаа.

 

--- оОо---

Булган аймгийн Сайхан сумын харьяат хошууч генерал Дашзэвэгийн Лхагвасүрэн/1922-1984/1952-1956 онуудад МАХЦ-ийн Улс төрийн газрын орлогч, даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

 --- оОо---

 

Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц/1936/ 1989-1990 онуудад БХЯ-ны сайдаар ажиллаж байсан.

         --- оОо---

Булган аймгийн Орхон сумын харьяат хошууч генерал Сэнгээгийн Дамдинсүрэн/1938/1984-1988 онд НАХЯ-ны 1-р орлогч Сайд бөгөөд Улсын цагдан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан.

--- оОо---

Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Монгол, ОХУ-ын баатар хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаань 2004 онд БХЯ-ны сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсныг өмнө өгүүлсэн.

--- оОо---          

            Очирын Жамц1933 онд Хангал сумын нутаг “Зүрхийн тохой” гэдэг газар Лувсандугарын Очирын ууган хүү болон төрсөн. Сэлэнгийн усан замын газрыг үүсгэн байгуулагч, анхны дарга, Ленинградын Усан замын академийн усан замын инженерийн  ангийн анхны төгсөгч /Монголоос/. Тэр бээр Усан онгоцны анхны ахмад, Усан цэргийн Вице адмирал бөгөөд Монгол улсыг далайд гарцтай болгох талаар 1970-аад оны үед анхны санал гаргаж байсан.

--- оОо---

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455807

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар