ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТНҮҮД

..буцах

Их соён гэгээрүүлэгч Цогт хун тайж  /1537-1581 он/

1581 онд Чингис хааны Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Бахарай хошуучийн гэрт мэндэлжээ. Багаасаа монгол бичигт суралцсан тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэгэн байсан бөгөөд дуун хөрвүүлэгч, яруу найрагч, төр цэргийн зүтгэлтэн хүн юм. Тэр бээр шууд нүүрлэн ирсэн Манжийн түрэмгийллийг сөрөн зогссон Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч байв.


Их соён гэгээрүүлэгч Цогт хун тайж  /1537-1581 он/

1581 онд Чингис хааны Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Бахарай хошуучийн гэрт мэндэлжээ. Багаасаа монгол бичигт суралцсан тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэгэн байсан бөгөөд дуун хөрвүүлэгч, яруу найрагч, төр цэргийн зүтгэлтэн хүн юм. Тэр бээр шууд нүүрлэн ирсэн Манжийн түрэмгийллийг сөрөн зогссон Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч байв.

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг "Цогтын цагаан байшин"-гийн гэрэлт хєшєєний бичээс, мөн суманд буй "Бичигт шургуулга"-ын бичээс, Тєв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь "Дуутын хар чулуу"-ны бичээс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын тєвєєс 60 км зайтай "Булагуудын хэцийн бичигт хад" хэмээх газраас олдсон “Амар хиагийн бичээс” зэрэг нь монголчуудын оюуны соёлын нэгээхэн хэсэг болж байна.

 

--- оОо---

Эрдэнэ дайчин хошой чин ван, “Сайныг удирдагч”М.Ханддорж/1870-1915/  

1870 онд  Түшээт хан аймгийн  Халхын Умар замын баруун гарын зүүн этгээдийн хошууны /Булган хангай нутгийн төвд/ Ханжаргалант уулын хормойд  төржээ.1897-1911 онд Халхын  Түшээт хан аймгийн туслагч, жанжны зөвлөх, жинхэнэ жанжнаар томилогдон ажиллаж байсан.

Манжийн дарлалаас гарч тусгаар  тогтносон Монгол улс байгуулахын төлөө өрнөсөн их тэмцлийг М.Ханддорж манлайлан удирдаж, Манжийн амбаныг хөөн  гаргах,цэрэг татан  улсаа  хамгаалах, хаант Орос улсаас цэрэг, зэр зэвсэг, санхүүгийн тусламж  авах тусгаар тогтнолоо тунхаглах, засгийн газар   байгуулах, ард олон, ноёд дээдсийн хүчийг нэгтгэн  нягтруулах зэрэг ажлыг амь дүйн зохион байгуулж гол үүрэг гүйцэтгэжээ. Товчоор хэлбэл, ХХ зуунд Монгол улс сэргэн мандах анхны гарааг эхлүүлсэн Чингисийн удмын хана сайт төрийн түшээ байв.

Монгол улсын түүхэнд анхны Гадаадхэргийг эрхлэн  шийтгэхяамны тэргүүн сайдаар томилогджээ. М.Ханддорж нь Монгол улсын  тусгаар тогтнолыг гадаад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн  төлөө  ихээхэн хүч чармайлт гарган  ажилласан гарамгай дипломатч байв.

Тэрбээр Оросын цагаан хаанд бараалхаж “Анна”-гийн  I зэргийн одонгоор шагнагдсан, Богд хаанаас “Сайныг удирдагч” цол хүртсэн Монголын анхны дипломатч билээ. 

 

--- оОо---

 

Улсын анхны Ардын Хатанбаатар С.Магсаржав /1878-1927/

Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ.

С.Магсаржавыг  Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Олноо өргөгдсөн Монгол улсын Засгийн газраас үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ.

1922-1927 онд Цэргийн яамны дэд сайд, жинхэнэ сайдаар ажиллаж байв. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас “Ардын Хатанбаатар” хэмээх эрхэм цолыг олгожээ.

 

--- оОо---

 

Ерөнхий сайд Агданбуугийн Амар /1886-1941/

1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Бугат сумын нутагт Агданбуугийн хүү болон мэндэлжээ. Тэрээр Гадаад явдлын яаманд түшмэл, сайд, 1924-1925 онд Аж Ахуйн Яамны сайд, 1926-1927 онд Дотоод Яамны сайд, эдийн засгийн тэргүүлэгч, 1928-1930 онд Монгол улсын Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа тус тус ажиллаж, төр, засгийн дээд өндөрлөгт 20 шахам жил зүтгэжээ.

 

--- оОо---

 

Дашийн Дамба /1908-1993/

1908 оны 3-р сарын 29-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Улс төрийн курс, намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн. Нам, улс төрийн дээд боловсролтой төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.

МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга, БНМАУ-ын анхны Ардын Их Хурлын дарга, АИХ-ын Тэргүүлэгч гишүүн зэрэг албыг хашиж байлаа. 

 

--- оОо---

 

Монгол Улсын Их Хурлын дарга ЛхамсүрэнгийнЭнэбиш /1947-2001/

Булган аймгийн Могод суманд 1947 онд төржээ. 1970 онд МУИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Тэрээр 1980-1983 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-нд мэргэжилтэн, 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга, АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1992-1993 онд Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, 1992-1996 онд Монгол улсын шадар сайд, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга, 1997-2000 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2000 оны долдугаар сараас УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар тус тус сонгогдон ажиллаж байлаа.

 

--- оОо--

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал  /1921-1991он/

С.Удвал нь 1921 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн.1943 онд Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН дээд сургууль төгссөн. БНМАУ-ын Ардын Их хурлын депутатаар 10 удаа, 1960-1982 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байжээ. Мөн 1954-1957 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга, 1962-1974 онд Монголын зохиолчдын хорооны дарга, 1962-1982 онд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажиллаж байв.

Àçè,Аôðèêèéí çîõèîë÷äûí “Лянхуа” øàãíàë, дэлхийн энх тайвны зөвлөлийн “Жолио Кюрийн алтан медаль”, ÁÍÌÀÓ-ûí òºðèéí øàãíàë, “Ñ¿õáààòàðûí оäîí”-гîîð 2 óäàà шагнагджээ. Òýðáýýð ¿éë á¿òýýëýýðýý Ìîíãîëä òºäèéã¿é îëîí óëñàä íýðä ãàðñàí òºð, íèéãìèéí ç¿òãýëòýí, àâьÿаñëàã óðàí á¿òýýë÷, ХХ зууны Ìîíãîëûí ìàíëàé ýìýãòýé байлаа.

 

--- оОо--

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457669

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар