ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД

..буцах

Монгол улсын анхны Хөдөлмөрийн баатар Дамдины Даваажав

                 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Цагаан булан” гэдэг газар 1911 онд төрсөн.1957 онд Монгол улсад хөдөлмөрийн баатар цол бий болсоноос хойш 2 сарын дараа Налайхын уурхайд ажиллаж байгаад БНМАУ-ын анхны Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.


Монгол улсын анхны Хөдөлмөрийн баатар Дамдины Даваажав

                 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Цагаан булан” гэдэг газар 1911 онд төрсөн.1957 онд Монгол улсад хөдөлмөрийн баатар цол бий болсоноос хойш 2 сарын дараа Налайхын уурхайд ажиллаж байгаад БНМАУ-ын анхны Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

--- оОо---

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Цэвэгийн Амгалан

                 Булган аймгийн Бугат суманд 1943 онд төрсөн.

                 1959 онд Аж үйлдвэрийн комбинатын харьяа Оёдлын үйлдвэрт оёдолчин болж хөдөлмөрийн гарааг эхэлсэн. БНМАУ-ын АИХ-ын орлогч дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

                 Социалист уралдаанд авсан үүргээ давуулан биелүүлж, V таван жилийн төлөвлөгөөний эхний 3 жилд 6 жил, 6 сарын ажил гүйцэтгэж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан тул 1974 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн анхны оёдолчин баатар юм.

 

 

--- оОо---

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дамбажамцын  Дагвасамбуу

Булган аймгийн Баян-Агт суманд 1944 онд төрсөн. 1976 онд БНМАУ-ын “Гавьяат барилгачин”, 1981 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

 

--- оОо---

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дашжамцын Базаргүр

                 Булган аймгийн Бугат сумын Алтаадын гол гэдэг газар 1941 онд төрсөн.

                 Увсын Баруун турууны 107 м гүүр, Туул-Овоотын хамгийн урт 336 м гүүр, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр зэрэг олон гүүрийг удирдан бариулж байсан. 1976 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

 

--- оОо---

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Цэндийн Чойжил

Булган аймгийн Сэлэнгэбүрэн суманд (Эдүгээгийн Хангал) 1934 онд төрсөн. Улаанбаатар төмөр замын илчит тэрэгний машинч байхдаа 1978 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Очирын Дорлигсүрэн

 

Булган аймгийн Сайхан суманд 1932 онд төрсөн. Зүүнхараагийн Спирт бал бурамын комбинатын даргаар ажиллаж байхдаа 1973 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Данзангийн Жаргалсайхан

 Булган аймгийн Орхон суманд 1957 онд төрсөн. МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж эхэлжэ. Зэс молибдений Эрдэнэт үйлдвэрийн “Белаз” машины жолооч байхдаа 1988 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

Хөдөлмөрийн баатар

Жанцангийн Эрдэнэчимэг

Булган аймгийн Хангал суманд 1956 онд төрсөн. 1973 оноос Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж, V жилийн хугацаанд 13 жил 6 сарын ажил гүйцэтгэсэн амжилтаар 1991 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.

--- оОо---

Хөдөлмөрийн баатар Сурахын Ганхуяг

1952 онд Булган аймгийн Булган суманд төрсөн.  1972 оноос Бэрхийн уул уурхайн уулын цехэд нэвтрэгч, бригадын даргааар ажиллаж байжээ. Бэрхийн уул уурхайн үйлдвэрийн мастер байхдаа 1982 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр

Монгол улсын анхны олимпийн аварга, Олимпийн анхны хос медальт Найдангийн Түвшинбаяр 1984 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

“Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадамд түрүүлэн Монгол улсаасолимпийн Алтан медалийг анх хүртсэн. “Лондон-2012” зуны Олимпийн XXX наадамд амжилт гарган Мөнгөн медаль хүртэн Монгол улсын спортын түүхэнд гарамгай амжилт гарган, олимпийн анхны хос медальтан болсон.

Дэлхийн цомын хошой аварга, Их дуулга тэмцээний хошой мөнгөн медальтай. Түүний Монголын спортын түүхэнд гаргасан гарамгай амжилтыг үнэлж 2008 онд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол олгосон.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455785

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар