Мал аж ахуйн салбарт

..буцах

Мал аж ахуйн Хөдөлмөрийн ууган баатар, хоньчин Зундуйн Очир

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хужиртын гол” гэдэг газарт 1905 онä төржээ. 1940 онд “Харцага” нэгдэлд орж, улмаар 1948 онд “Улсын сайн малчин” цол, шагналыг маршал Х.Чойбалсангаас авсан.

Тэргүүн туршлага, онц гарамгай амжилт гаргасан тул 1959 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнагдсан. 1961 онд нийт малчдад захидал илгээж арга туршлагаа дэлгэрүүлж байжээ. Бага сургуулийн сурах бичигт “Малчин Очир”, “Нэгдлийн Очир”, “Баатар Очир” нэртэйгээр олон жил тэмдэглэж байв.

        --- оОо---

Хөдөлмөрийн баатар Даваагийн Бямбаа

Булган аймгийн Баян-Агт сумын нутаг “Дулаан нуга” гэдэг газарт 1924 онд төрсөн. 1973 онд улсын аварга, 1979 онд хошой аварга болж, 1981 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одонгоор шагнагджээ.

--- оОо---

Хөдөлмөрийн баатар хоньчин Лянхын Полоо

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул, 1942 онд төрсөн.

1957 оноос Булган аймгийн Орхон суманд малчин болж, 1977 онд “Хангай” үүлдрийн нарийн ноост хонь маллаж өсгөн 1991 онд Хөдөлмөрийн баатар болсон.

Мал маллагааны гол арга туршлага нь отор хийж, соргог бэлчээрт малаа хариулж, гэр, хотгүйгээр богцтой отор хийдэг байжээ.

         --- оОо---

Хөдөлмөрийн  баатар Суурийн Цэрэндорж 

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1935 онä төрсөн. 1974 онд Улсын аварга малчин, 1977 онд хошой аварга малччин, 1973, 1978 онд Алтан гадас одонгоор шагнагдаж байсан.

1985 онд Тэргүүн туршлага онц гарамгай амжилт гаргасан тул Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.

                 --- оОо---

Хөдөлмөрийн баатар  Дэнсмаагийн Бадгай

Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг “Цахир” гэдэг газарт 1948 онд төрсөн. 1983 онд улсын аварга малчин болж, АИХ-ын депутатаар сонгогдож байсан. 1992 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1998 онд ардын аж ахуйтнуудын дундаас анх удаагаа Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.

        --- оОо---

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455863

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар