Газар тариалангийн салбар

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Балжинхүүгийн Галт-Очир

Булган аймгийн Тэшиг суманд 1931 онд төрсөн. 1971 онд Булган аймгийн “Ингэттолгойн” САА /Сэлэнгэ сум/-д ажиллаж байгаад Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Өөрийн саналаар төрөлх Тэшиг сумандаа очиж, газар тариалан хөгжүүлэх, сум нэгдлийнхээ орлогыг эрс нэмэгдүүлж байжээ.

..дэлгэрэнгүй

Мал аж ахуйн салбарт

Мал аж ахуйн Хөдөлмөрийн ууган баатар, хоньчин Зундуйн Очир

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хужиртын гол” гэдэг газарт 1905 онä төржээ. 1940 онд “Харцага” нэгдэлд орж, улмаар 1948 онд “Улсын сайн малчин” цол, шагналыг маршал Х.Чойбалсангаас авсан.

Тэргүүн туршлага, онц гарамгай амжилт гаргасан тул 1959 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнагдсан. 1961 онд нийт малчдад захидал илгээж арга туршлагаа дэлгэрүүлж байжээ. Бага сургуулийн сурах бичигт “Малчин Очир”, “Нэгдлийн Очир”, “Баатар Очир” нэртэйгээр олон жил тэмдэглэж байв.

..дэлгэрэнгүй

ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД

Монгол улсын анхны Хөдөлмөрийн баатар Дамдины Даваажав

                 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Цагаан булан” гэдэг газар 1911 онд төрсөн.1957 онд Монгол улсад хөдөлмөрийн баатар цол бий болсоноос хойш 2 сарын дараа Налайхын уурхайд ажиллаж байгаад БНМАУ-ын анхны Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

..дэлгэрэнгүй

ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТНҮҮД

Их соён гэгээрүүлэгч Цогт хун тайж  /1537-1581 он/

1581 онд Чингис хааны Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Бахарай хошуучийн гэрт мэндэлжээ. Багаасаа монгол бичигт суралцсан тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэгэн байсан бөгөөд дуун хөрвүүлэгч, яруу найрагч, төр цэргийн зүтгэлтэн хүн юм. Тэр бээр шууд нүүрлэн ирсэн Манжийн түрэмгийллийг сөрөн зогссон Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч байв.

..дэлгэрэнгүй

БНМАУ-ын баатрууд

Лодонгийн Дандар нь 1915 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн. 19 насандаа цэргийн албанд мордож, улмаар ЗХУ-ын Тамбовын морин цэргийн дунд сургуулийг төгсжээ. Маршал Х.Чойбалсангийн тушаалаар Тамсагбулагийн 6-р морьт дивизийн 17-р морьт хорооны дарга, улмаар дивизийн захирагчаар томилжээ. ..дэлгэрэнгүй

Аймгийн бахархалт хүмүүс

 ЭХ ОРОНЧ АХМАД ДАЙЧИД, УЛСЫН БААТРУУД

Булган аймгаас төрөн гарсан баатрууд

 

1921 оны ардын хувьсгалын ялалтыг ардын журамт цэрэг-партизанууд гамин, цагаантны түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн гаргаж, ардын засаг байгуулах суурь үндсийг тавьжээ.

Дайчин чин вангийн хошуу нь ардын хувьсгалын өлгий нутгийн нэг учраас Булган нутгаас 100 гаруй партизан цэрэг төржээ. Тухайлбал: Ардын Хатан баатар С.Магсаржав, домогт Сундуй гүн, “Бярман” хэмээх Нанзад баатар нараас эхлээд олон алдарт партизануудаа Булган нутгийнхан ямагт хүндэтгэн дурсдаг.


..дэлгэрэнгүй

Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрууд

                                     Цагаан суварга:

         1890 онд вангийн хүрээний баруун урд талд орших  “Майдар”-ын голд сүсэгтэн олны хүч хөдөлмөрөөр байгалийн боржин чулууг засаж Жаран хаширын суварга 40м өндөр босгосныг 1904 оны намар XIII Далай лам Түвдэнжамц аравнайлжээ.1938 онд суваргыг буулган,засмал боржин чулууг нь барилгын суурь тавих ажилд хэрэглэжээ. Эдүгээ сэргээн босгох ажил хийж байна.

..дэлгэрэнгүй

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1425251

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар