• Тендер

  • -

  • Мэдээ, мэдээлэл

Хуудас:  1   2   3  ( 26 мэдээ )

Орхон сумын эвдэрсэн 5,6 га газрыг нөхөн сэргээх тендер шалгаруулалт

2014-03-11 10:33:36

Орхон сумын эвдэрсэн 5,6 га газрыг нөхөн сэргээх тендер шалгаруулалт 2014 оны 03 сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минут-д Худалдан авах ажиллагааны албаны даргын өрөөнд нээлт хийв.
Тендер хүлээж авах эцсийн хугацаанд багтаж 09 цаг 01 минут-д Улаанбаатар хотын "Голден фокс" ХХК, 09 цаг 02минут-д Улаанбаатар хотын "Экоменирал" ХХК, 09 цаг 55 минут-д Эрдэнэт хотын "Зоригт Ирээдүй ХХК-иуд материалаа ирүүлсэн Тендер шалгаруулалт үнэлгээний шатандаа явж байна. дэлгэрэнгүй ..

Тендерт аж ахуй нэгжүүд оролцохдоо анхаарах зүйлс

2014-01-29 14:52:58

Одоогийн байдлаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт хийгдсэн 195 төсөл хөтөлбөр байгаа бөгөөд эдгээрт оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн  тендерт нийтлэг тохиолдож байгаа алдаа зөрчлүүдийг шүүж, энэхүү санамжийг гаргав.

Тендерт аж ахуй нэгжүүд оролцохдоо анхаарах зүйлс

2013 оны 7 сарын 5

Одоогийн байдлаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт хийгдсэн 195 төсөл хөтөлбөр байгаа бөгөөд эдгээрт оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн  тендерт нийтлэг тохиолдож байгаа алдаа зөрчлүүдийг шүүж, энэхүү санамжийг гаргав.
Тендерт амжилтгүй оролцсон аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн  албан мэдэгдлүүдийг шүүж бэлтгэсэн санамж учир дараа дараагийн тендерт амжилттай оролцохыг хүсэж байгаа аж ахуйн нэгжүүдэд үнэтэй мэдээлэл болно гэж итгэж байна.

Санхүүгийн чадавхийн үнэлгээ:
-Татварын тайланд гарын үсэг тамга байхгүй, эсвэл дутуу байх,
-Санхүүгийн тайланг аудитын дүгнэлттэй ирүүлээгүй,
-Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн ... жилийн дундаж нь ........ төгрөг байх тухай материал ирүүлээгүй, шаардлагатай хэмжээнд хүрээгүй,
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн материал ирүүлээгүй, судлагдсан биш судлах боломжтой гэсэн зээлийн тодорхойлолт ирүүлсэн,
Ерөнхий нөхцөл магадлах:
-Эхний улирлын ноогдол ороогүй тул нийгмийн даатгалын болон татварын өртэй гарсан,
-Монгол Улсын эсхүл, үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй,
-НӨАТ-ын авлаг, өглөгийн зөрүү өгт шилждэггүй тул өглөгийг бүрэн барагдуулаагүй,
-Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд нэмэлт баримтыг ирүүлнэ гэсэн заалтын Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг ирүүлээгүй,
-Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд нэмэлт баримтыг ирүүлнэ гэсэн заалтын Нийгмийн даатгалын газрын тодорхойлолтыг ирүүлээгүй,
-ТЕГ, НДЕГ-аас татварын өрийн үлдэгдэл, борлуулалтын орлого, НДШ-ийн өр төлбөрийн үлдэгдэлтэй эсэх талаар тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй тухай тендерт оролцогчийн албан мэдэгдэл ирүүлээгүй,
Тендерийн баталгаа:
-Тендерийн баталгаа ирүүлээгүй,
-Тендерийн баталгааны мөнгөн дүнг хасч баталгаа гаргасан,
-Тендерийн баталгааг хөнгөлөгдсөн үнээс гаргасан,
Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх:
-Тендерт шаардагдсан тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл бүхий туслан гүйцэтгэгчтэй гэрээ хийгдээгүй,
-Тусгай зөвшөөрөл сунгагдаагүй буюу хугацаа нь дууссан,
-Ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар ирүүлээгүй.
-“Барилгын хөгжлийн төв”-өөс ирүүлсэн 2013.05.15-ны №2/1639 тоот тодруулгад “Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна гэж ирүүлсэн,
-Ижил төсөөтэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлээгүй, хангалтгүй,
-Ажил гүйцэтгэсэн боловч тусгай зөвшөөрөл аваагүй байх үедээ гэрээ байгуулсан, мөн шаардсан мөнгөн дүнтэй ажил болж чадаагүй,
-Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлага батлагдаагүй одоо гүйцэтгэж байгаа ажил нь 70%-д хүрсэн эсэх нь нотлогдоогүй,
-Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан тухай баримт хангалтгүй тул ажлын туршлага нотлогдоогүй,
-Гүйцэтгэсэн ажлын гэрээ, хүлээлгэн өгсөн актын хуулбарыг нотариатаар батлагаажуулаагүй , фото зураг ирүүлээгүй,
-Туслан гүйцэтгэгчээ сонгож санал болгосон боловч ажил гүйцэтгэх хоорондын гэрээ байгуулагдаагүй,
-Туслан гүйцэтгэгчээр санал болгож буй компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан,
-Туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тухайн ажлыг гүйцэтгэх хувь хэмжээ, мөнгөн дүн, тусгагдаагүй
-Туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан боловч гадаадын хөрөнгө оруулагчийн гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй,
-Түншлэлийн гэрээ нь өөр хороонд хийгдсэн гэрээтэй байх шаардлагыг хангаагүй, түншлэлийн толгой болон гишүүн мөн тэдгээрийн үүрэ, хийх ажлын хуваарь, мөнгөн дүн тодорхойгүй,
-Түншлэлд дундын итгэмжлэл ирүүлээгүй,
-Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээр дүйцэх ажил дээр ... жил ажилласан байх, түүний дотроос ... жил нь барилгын ахлах инженерээр ажилласан байх, түүнийг нотлож дипломын хуулбар, НДД-ийг нотариатаар баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй,
-Ажиллах хүчний чадавхи туршлагыг тендерийн баримт бичгийн маягтад заасны дагуу бөглөөгүй,
-Инженер техникийн ажилчдын мэдээлэл байхгүй,
-Тендерт оролцогч гэрээт ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд тухайн компанид байхгүй тохиолдолд түрээсийн гэрээ байгуулаагүй, гэрээнд техник тоног төхөөрөмжийн жагсаалт, ашиглах хугацаа болон үнийг тусгаагүй,
-Тендерийн маягтын дагуу тоног төхөөрөмжийн санал, чадварын мэдээлэл ирүүлээгүй,
-Барааны  техникийн тодорхойлолт болон үзүүлэлтүүдийн тодорхойлолт зөвхөн монгол хэл дээр гэсэн шаардлагыг хангаагүй
-Шаардлагатай иж бүрэн багаж хэрэгслийн талаар мэдээлэл ирүүлээгүй,
-Тоног төхөөрөмжийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй,
Тендер ирүүлэх болон хүчинтэй байх хугацаа:
-Тендерийн хүчинтэй хугацаа байхгүй байгаа нь Тендер хүчинтэй байх хугацаа нь тендерийг нээснээс хойш 45хоногийн туршид хүчинтэй байна гэсэн заалтыг зөрчсөн,
-Тендерийн хүчинтэй байх хугацааг буруу тооцоолж, дутуу хоногтой ирүүлсэн,
Тендерийн материалд заасан бусад шаардлага:
-Үнийн саналыг маягтын дагуу ирүүлээгүй,
-Тендерийн үнийн саналыг үндэслэлгүй хэт доогуур дүнтэй ирүүлсэн, мөн хэлэлцээр хийх боломжтой 5 хувиас хэтэрсэн,
-Үүнийн саналын тодорхой хувиар үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа боловч нотлох баримт, үний хөнгөлөлтийн үндэслэлийг ирүүлээгүй,
-Ажлын төсөв ирүүлээгүй, нэгж үнээр тооцоолж ирүүлээгүй,
-Төсвийг БХБЯ-ы сайдын 181-р тушаалаар батлагдсан “Барилгын төсөв зохиох дүрэм” –ийн дагуу тооцоолоогүй,
-Төсвийг эрх бүхий төсөвчинээр хийлгээгүй, эрх бүхий төсөвчний тамга тэмдэггүй,
-Төсөвт зураг төслийн үнийг суулгаагүй,  үнийг буруу суулгасан,
-Гэрээгээр хийгдэх ажлын тоо хэмжээнд өгөгдөөгүй илүү ажлуудыг оруулж, төсвийг буруу тооцсон,
-Төсөвт бараа, материалын үнийг үндэслэлгүй хэт өсгөж тооцсон,
-Гэрээгээр хийгдэх ажлын тоо хэмжээ өгөгдсөн тоо хэмжээнээс зөрүүтэй, дутуу  байх,
-Ажил гүйцэтгэлийн хугацааны санал ирүүлээгүй, үе шатны ажлын хуваарь ирүүлээгүй,
-Ажлын график ирүүлээгүй,
-Ажлын тоо хэмжээ зөрүүтэй, ажиллах хүчээ хуваарилаагүй,
-Тендерийг битүүмжлэх, бичиглэл хийх гэсэн заалтыг зөрчин бичиглэлгүй,  хавтаслаж үдээгүй, задгай ирүүлсэн,
-Тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл ирүүлээгүй, гарын үсгээр баталгаажаагүй,
-Баримт бичгийн бүрдэл хангаагүй
-Тендерийн материалд хуудсан дээр гарын үсэг, тамга, дугаар байхгүй,
-Захиалагч тендерт оролцогчийн харилцах банкнаас тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй тухай тендерт оролцогчийн албан мэдэгдэл, татварын байгууллага, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолтыг хавсарган ирүүлээгүй,
-ТОӨЗ-ний 4.2.1-4.2.9-д заасан асуудлууд байхгүйг нотолсон албан бичиг ирүүлээгүй,
-Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоход уг үнийн санал нь шалгарах боломжгүй,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар

 

 

Хуудас:  1   2   3  ( 26 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457701

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар