• Тендер

  • -

  • Мэдээ, мэдээлэл

Худалдан авах ажиллагааны албаны хагас жилийн бичмэл тайлан

..буцах

Худалдан авах ажиллагааны албаны хагас жилийн бичмэл тайлан

Монгол улсын Сангийн сайдын 2012 оны 12 сарын

   13-ны өдрийн 264 тоот тушаалын хавсралт МАЯГТ2

 

БУЛГАН АЙМГИЙН  2014 ОНЫ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

ХУДАЛДАН АВАЛТЫН 2-Р УЛИРЛЫН  ТАЙЛАН

 

1.1    Захиалагчийн 2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг санхүүжилтийн эх үүсвэр тус бүрээр тоо баримт биелэлтийн хувийн хамт ерөнхий дүгнэлт.

      Аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нь 2014 онд Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх 14 төсөл арга хэмжээ буюу 7,146.6 сая, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 4 төсөл арга хэмжээ буюу 106.6 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 18 төсөл арга хэмжээ буюу 3,599.1 сая,  Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 19 төсөл арга хэмжээ буюу 3,945.8 сая, Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 2 төсөл арга хэмжээ буюу 130.0  нийт 57 төсөл арга хэмжээ буюу 14,928.1 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөн.

Эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээ: Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 1, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 1, Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 3, нийт 5 төсөл арга хэмжээ буюу 313.6 сая төгрөгийн бараа ажил үйлчилгээг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 45.6-д заасны дагуу харьяалах сумдын Засаг даргын тамгын газарт тендер зохион байгуулах эрхийг олгосон.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажилгааны албанд 52 төсөл арга хэмжээ буюу 14,614.5 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээг хуулийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсөн.

Нийт төлөвлөгөөт төсөл арга хэмжээнүүдээс  нээлттэй тендер шалгаруулах журмаар 34, харьцуулалтын аргаар 18, гэрээ шууд байгуулах аргаар 2, зөвлөх үйлчилгээний аргаар 3 төсөл арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 2014 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар  нээлттэй тендер шалгаруулах журмаар 23, харьцуулалтын аргаар 16, гэрээ шууд байгуулах аргаар 2, зөвлөх үйлчилгээний аргаар 1, нийт 42 төсөл арга хэмжээг   хууль журмын дагуу зохион байгуулсан бөгөөд 15 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалт зохион байгуулагдаагүй байна.

Хөрөнгө оруулалтын ажлыг салбар бүрээр тус тус нарийвчлан гаргавал: 

Эрүүл мэндийн салбарт төлөвлөгөөт ажлын 10.5 хувь буюу 6 төсөл арга хэмжээ буюу 753,900.0 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ  зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд  100 хувийн гүйцэтгэлтэй,

 Боловсролын салбарт төлөвлөгөөт ажлын 12 хувь буюу 7 төсөл арга хэмжээ буюу 915,800.0 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ  зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 85,7 хувийн гүйцэтгэлтэй,

Дэд бүтцийн салбарт  төлөвлөгөөт ажлын 14 хувь буюу 8 төсөл арга хэмжээ буюу 6,209.6 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ  зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 62,5 хувийн гүйцэтгэлтэй, 

Соёл, спортын салбарт төлөвлөгөөт ажлын 10.5 хувь буюу 6 төсөл арга хэмжээ буюу 2,771,534.7 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ  зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 66,6 хувийн гүйцэтгэлтэй, 

Байгаль хамгаалах салбарт төлөвлөгөөт ажлын 30 хувь буюу 17 төсөл арга  хэмжээ буюу 2,281,950.0 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ  зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд   88,2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Бусад салбарт төлөвлөгөөт ажлын 23 хувь буюу 13 төсөл арга  хэмжээ буюу 1,995,266.3 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ  зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 54 хувийн гүйцэтгэлтэй байна

1.2 Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авах ажиллагааны талаарх тайлбар, үндэслэл болон хэрэгжилтийн мэдээлэл

- Өнөөдөрийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдаагүй 4 төсөл арга хэмжээ буюу 285.0 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээг зарлаад байна.

      

      1.3 худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэгдээгүй болон дутуу  

биелсэн ажлын шалтгаан, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа

- Зураг төсөв нь  хийгдээгүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаснаас, захиалагч байгууллага ажлын даалгавар, техникийн тодорхойлолт ирүүлэхгүй байгаа зэрэг нь тендер шалгаруулалт удаашрахад нөлөөлж байна.

 

1.4 Тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн хүчинтэй байх хугацаанд хийсэн эсэх

- Тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн хүчинтэй байх хугацаанд буюу 45 хоногт багтаан үнэлгээ хийж тухай бүр нь Засгийн газрын Худалдан авах ажиллагааны e-procurement.mn сайтад үр дүнг оруулж ажиллаж байна.

 

1.5 Худалдан авах ажиллагааны явцад гарсан зөрчил, түүнийг хэрхэн засаж залруулсан тухай бараа, ажил, үйлчилгээ тус бүрээр тодорхойлон бичнэ.

- зөрчил гараагүй.

 

1.6 Худалдан ажиллагааны талаар гарсан гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдал

- Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбоотой 2 гомдол гарсан

бөгөөд  яаманд тус тендер хянагдаж 1 төсөл арга хэмжээ дахин зарлах, 1 төсөл арга хэмжээний үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй гэсэн шийдвэр гарсан. Тендер шалгаруулалттай холбоотой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 1 гомдол гарсан, Шүүхэд гомдол гараагүй. Тус албаны дотоод үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол ирээгүй болно.

 

Тайлан гарсан:                                 Г.Буянхишиг /Худалдан авах ажиллагааны албаны

                                                    ахлах мэргэжилтэн/

   Тайлан хянасан:                               Л.Алтангэрэл /Худалдан авах ажиллагааны албаны 

                             дарга /

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457715

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар