• Тендер

  • -

  • Тендерийн урилга

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

..буцах

ойн хортны судалгааны ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох
2017 оны 03 сарын 07-ны өдөр

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

             Булган аймгийн Засаг даргын тамгын газар нь тус аймгийн ойн хортны судалгааны ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

           Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Булган аймгийн ойн сан дахь ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

-    Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох хаврын судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох
-    Ойн ариун цэврийн байдалд мониторинг судалгаа явуулах
-    Төрөөс явуулж буй ойн бодлогын талаар ард иргэдээс судалгаа аван, мониторинг хийх
-    Тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох намрын судалгаа явуулах
-    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил явуулах талбайг сонгох, 2017 оны төлөвлөгөө боловсруулах
    
    Ойн хөнөөлт шавж, өвчний экологи, биологийн онцлогийг тодорхойлох, тархалтыг тогтоох судалгааны ажлын дор дурдсан газруудад явуулна. Үүнд:

Д/д    Судалгаа, тэмцлийн ажил
явуулах сумын нэр    Судалгаа явуулах талбай, га
        
1. Булган аймаг
1    Хишиг-Өндөр    100 000
2    Хутаг-өндөр    
3    Орхон    
4    Сэлэнгэ    
5    Хангал    
6    Бүрэгхангай    
7    Баян-агт    
8    Бугат    
9    Сайхан   
Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дагаврын мониторингийн судалгааны ажил нь дор дурьдсан хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:

Д/д    Хийгдэх ажлууд    Эхлэх хугацаа    Дуусах хугацаа
1.    Ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн
онцлог, тархалтыг тогтоох    2017.05.01    2017.05.15
2.    Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил
явуулах талбайг сонгох    2017.05.15    2017.05.20
3.    Тэмцлийн ажлын үр дагаврын
мониторингийн судалгаа явуулах    2017.05.20    2017.08.27
4.    Ойн хөнөөлт шавжийн намрын судалгааг хийж тайлан ирүүлэх    2017.09.01    2016.10.15


1.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
-    ойн хортны судалгааны ажлыг 2-ooс доошгүй жил  хийж гүйцэтгэсэн байх /гэрээ, актын хуулбарыг ирүүлэх /
-    4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг байх /ойн инженер-2, шавьж судлаач-1, биологич-1/ диплом, мэргэжилийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
-    Татварын тодорхойлолт ирүүлэх/Татварын өргүй байх/
-    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
-    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх
-    Шүүхийн тодорхойлолт ирүүлэх
-    Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт ирүүлэх
-    Санхүүгийн тайлан сүүлийн 1 жил /2016 он/

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

2.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 03 сарын 21-ны өдрийн 11 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017  оны 03 сарын 21-ны өдрийн 11 цаг 30 минутын дотор доорх хаягаар битүүмжилж ирүүлнэ үү.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх
Орон нутгийн өмчийн газар


Хаяг: Булган аймгийн Засаг даргын тамгын газар, 1 давхарт 106 тоот өрөө, мэргэжилтэн Д.Ариунжаргал
Утас: 70343259, 99540646

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1487802

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар