• Тендер

  • -

  • Тендерийн урилга

Тендерийн урилга /Орон нутгийн өмчийн газар/

..буцах

Бугат, Могод сумдын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин нийлүүлэх 
ТЕНДЕРИЙН УРИЛГА
                    

Огноо : 2017 оны 02 сарын 21
Тендер шалгаруулалтын нэр: Бугат, Могод сумдын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин нийлүүлэх  
Тендер шалгаруулалтын дугаар:  БУА/ОНӨГ/201700004            
        
    Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Бугат, Могод сумдын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50.000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн нийлбэр 60 сая төгрөгнөөс багагүй борлуулалт хийсэн байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 20 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2013-2014/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: шаардлаггүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Үгүй


Тендерийн хамт төсөвт өртөгийн 1 хувь буюу 600 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 03 сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 сарын 24-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Ирүүлнэ
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 1 давхарт 106 тоот өрөө Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Г.Давааням Утас: 96011627, 70343259 Факс:70343259 Майл хаяг:onug3259@yahoo.com  Данс:Төрийн сан банк 100040051424 Бу.орон нутг-н өмч-н газар н.с

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1430231

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар