• Булган

  • -

  • Хэлэлцүүлэг

Байгаль орчны шинэчлэлийн бодлого

..буцах


Зорилго
Орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилтыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах, нөөц баялгаа зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаатай нягт уялдуулан хэрэгжүүлж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалсан, хүний аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрэн хангасан ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Шинэчлэлийн бодлого нь:
  Ногоон хөгжлийн бодлогыг орон нутгийн хөгжлийн тулгуур бодлого болгох
 Иргэдийнхээ аюулгүй орчны төлөөхи хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх
 Байгалийн нөөцийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг шинэ шатанд гаргах  
 Ногоон хөгжлийн бодлогыг орон нутгийн хөгжлийн тулгуур бодлого болгох:
Зорилт 1: Ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан  зогсоох менежментийн чадавхийг бий болгох замаар ойн нөөцийг доройтлоос сэргийлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
1.1.    ойн түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлын материаллаг баазыг бэхжүүлж, аймгийн онцгой байдлын газар, сум дундын ойн анги болон сумдад ой, хээрийн түймэр унтраах хэсэг байгуулж, гал унтраах бодис, машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж, төсвөөс санхүүжүүлэх, улсын хилийн бүс, шаардлагатай газруудад түймрийн эсрэг шороон зурвас татах, ойн зааг гаргах ажлыг зохион байгуулах зэргээр түймрийн тархалтаас сэргийлэх арга хэмжээ авах;
1.2.    ойн түймрийн аюул, үр дагаварыг тогтоох судалгаа, шинжилгээний ажлыг өргөтгөх, түймрийн эрсдэл гарах магадлалыг бууруулах арга хэмжээ авах;
1.3.    ойн түймэрт өртөх эрсдлийг бууруулахад чиглэсэн ойн аж ахуйн арга хэмжээний ажлын хэмжээг нэмэгдүүлэх.
Хүрэх үр дүн: Нэг удаагийн түймэрт нэрвэгдэх ойн талбайн дундаж хэмжээг 2020 он гэхэд 15.0 хувь, 2030 гэхэд 25.0 хувь хүртэл бууруулна.
1.4.    ойн хөнөөлт шавж, өвчин, тэдгээртэй тэмцэх ажлын иж бүрэн суурь судалгааг үе шаттай явуулж, биологийн шинжлэх ухааны орчин үеийн ололтыг нэвтрүүлэх замаар хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулах;
1.5.    тэмцлийн ажилд биологи, биотехник, физик-механик аргыг өргөн нэвтрүүлэх;
Хүрэх үр дүн:
Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын голомтыг 2020 он гэхэд 60,0 хувь хүртэл бууруулж, 2030 он гэхэд тэглэж, тэмцлийн ажилд химийн бодис хэрэглэхээс бүрэн татгалзана.
1.6.    хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, олон нийт, ойн нөхөрлөл, иргэдийн идэвхитэй оролцоог хангасны үндсэн дээр ойн хууль бус ашиглалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, “Хууль бусаар мод бэлтгэх, худалдах үйлдэлтэй тэмцэх” ажлыг өргөжүүлэх, таслан зогсоох;
1.7.    Ой бүхий сумдад ойн анги байгуулж, чадавхийг сайжруулах  замаар ойн удирдлагын орон нутгийн бүтэцийг  бэхжүүлж, ойн хууль хэрэгжих нөхцлийг бүрдүүлж, нөхөрлөл, иргэдийг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажилд идэвхтэй оролцох урамшууллын хөшүүрэг бий болгох;
1.8.    нар, салхины эрчим хүч, биотүлш, утаа багатай шахмал түлшний үйлдвэрлэл, байгалийн хий, аргал, бусад мод орлох түлш хэрэглэх үйл ажиллагааг дэмжих замаар аймгийн хэмжээгээр түлшинд хэрэглэж байгаа модны хэмжээг эрс бууруулах;
Хүрэх үр дүн:
 Хууль бус мод бэлтгэлээс үүдэлтэй ойн нөөцийн хомсдолыг  2020 он гэхэд 50 хувь хүртэл  бууруулж, 2030 он гэхэд бүрэн зогсооно.
Зорилт 2: Ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац  ургуулах модны чанар сайтай үр бэлтгэх ажлын хэмжээг нэмэгдүүлэн, арга технолгийг сайжруулж, бодит хүчин чадлыг бий болгох замаар ойн нөөцийн хомсдолыг зогсооно.
2.1.    ойн чанар сайтай үрийн байнгын хэсэг, сонгомол үрийн плантацын талбайн хэмжээг 2020 онд 150 га-д, 2030 онд 300 га талбайд тус тус хүргэх;
2.2.    аймаг, орон нутгийн ойн үрийн мужлалыг тогтоож,  мод үржүүлгийн газарт тариалах үрийг тухайн бүс нутгийн ойгоос бэлтгүүлж, үрийн гарал үүсэл, удамшлын чанарт нарийн хяналт тогтоох;
2.3.    ойн үрийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, техник технологи, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх.
Хүрэх үр дүн: Ойн үрийн аж ахуйн цогц бодлогыг хэрэгжүүлж, удамшлын чанар сайтай үрээр ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын хэрэгцээг бүрэн хангана.
2.4.    таримал ойн хэмжээг 2020 он гэхэд 2,0 мянган га, 2030 он гэхэд 4,0 мянган га-д тус тус хүргэх;
2.5.    экологийн доройтолд орсон ойн сан бүхий газрыг тэргүүн ээлжинд ойжуулах чиглэл баримталж, 2020 он гэхэд мод бэлтгэл их хэмжээгээр явагдсан талбай, аймаг орон нутагтаа ойр газруудын ойг нөхөн сэргээнэ.  
2.6.    байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, хуурайшилт, дулааралд дасан зохицсон мод, сөөгний тарьц, суулгац ургуулах,  
2.7.    далд үндэсний систем бүхий тарьц бойжуулах арга, технологийг эзэмших замаар ойжуулалтын  ажлын чанарыг сайжруулж, улирлын хамаарлыг багасгах ;
2.8.    ойг нөхөн сэргээх  ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах;
2.9.    Байгалийн сэргэн ургалтыг дэмжих, арга, технологийг сайжруулж, ойн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргана.
Хүрэх үр дүн: Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 30,0 хувьд, 2030 онд 32,0 хувьд тус тус хүргэнэ.  
2.10.    Гандуу бүс нутагт дасан зохицох чацаргана, улиас, хайлаас, бургас тарьж ургуулах тусгай төсөл хэрэгжүүлж, тал хээрийн бүсийн ойн талбайг 2020 он гэхэд 120 га-гаар, 2030 он гэхэд 240 га- гаар нэмэгдүүлэх;
2.11.    бэлчээр, тариалангийн талбай, автозамын сүлжээг хамгаалах зориулалт бүхий ойн зурвас, төгөл ой хэмжээг  2020 он гэхэд 250 га-д, 2030 он гэхэд 540 га-талбайд хүргэх,
2.12.    Говь, хээрийн хөрсийг хамгаалах, элсний нүүлтийг зогсоох зорилго бүхий  “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуурай, хэт хуурай нөхцөлд зохицсон ургах тарьц, суулгацын нөөцийг бий болгох,

Хүрэх үр дүн: Булган аймагт ойн-хөдөө аж ахуйн хөгжлийн үндэс суурийг  тавина.  
    Иргэдийнхээ аюулгүй орчны төлөөхи хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх
Зорилт 1: Ойн нөөцийн тогтвортой менежментийг бий болгон, нэг гектар ойн өгөөжийг нэмэгдүүлж, ойн нөөцийн эдийн засаг, нийгэм, экологийн үр ашгийг сайжруулах замаар хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
1.1.    ойн менежментийн төлөвлөгөөнд суурилсан ой хамгаалал, нөхөн сэргээлт, ашиглалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;
1.2.    газарзүйн мэдээллийн системд тулгууласан ойн мэдээллийн сан, мониторингийн сүлжээг бий болгон ойн төлөв байдлыг байнгын хяналтанд байлгах;
1.3.    ой санг  эзэмшигч, ашиглагч нь ой хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хүлээж, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх;

Хүрэх үр дүн: Булган аймгийн ойн сангийн төлөв байдлыг нарийвчлан тодорхойлж, ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах асуудлыг иж бүрнээр нь хэрэгжүүлэх ойн нөөцийн тогтвортой менежментийг бий болгоно.
1.4.    ойн биологийн олон янзыг тархац, байршил нутагт нь хамгаалахад тэргүүлэх ач холбогдол өгч,  2020 он гэхэд ойн сан бүхий газрын 10.0-с доошгүй хувийг,  2030 он гэхэд 15.0-с доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтанд авах;
1.5.    зэрлэг амьтан, ховор ургамалын нөөц бүхий ойн сангийн газрыг гэрээгээр эзэмшүүлэх зэргээр хамтын оролцоотой ойн менежментийг дэлгэрүүлэх.
1.6.    байгаль дахь нөөц, тархалтыг бууруулахгүйгээр экологийн тэнцвэрт байдлыг хадгалан жимс, жимсгэнэ, самар, мөөг, эмийн ургамал, модны холтос, хусны шүүс, модны давирхай, ойн бусад дагалт нөөцийг тогтоож, байгаль орчинд халгүй аргаар бэлтгэж ашиглах;
1.7.    ойн дагалт баялгийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн судалгаа  шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, нөөц, тархалт багатай дагалт баялгийг тодорхой хугацаагаар бэлтгэж ашиглахыг зогсоож байгаль дээр өсөж үржих, тэлэх боломжийг хангах, зориудаар тарималжуулах.
Хүрэх үр дүн: Ойн сан бүхий газар дахь ойн биологийн олон янзын хамгааллыг сайжруулна.

1.8.    модыг гүнзгий боловсруулах орчин үеийн техник, технологийг судлаж, модны ашиглалт, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх,  хаягдал мод боловсруулах, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулах;
1.9.    түргэн ургадаг бүтээгдэхүүнлэг чанар, өгөөж сайтай модыг тарьж ургуулах замаар үйлдвэрлэлийн зориулалттай плантаци байгуулах үндэс суурийг тавих;
1.10.    ой ашиглалт, ойн нөхөн сэргээлт, хамгаалалтыг иж бүрэн гүйцэтгэх чадавхи, техник, технологи бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ойн санг удаан хугацаагаар гэрээгээр эзэмшүүлэх,
1.11.    Орон нутгийн мод боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэх боломжтой зарим төрлийн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах
Хүрэх үр дүн: Ойн үр ашигтай үйлдвэрлэл эрхлэх, ойн бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг дэмжиж, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.
1.12.    ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг тухайн бүс нутгийн онцлогт тохируулан явуулж, түүвэр болон аажим огтлолтыг зөвхөн ашиглалтын бүсэд хийх замаар 2020 он гэхэд  иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээний 50,0 доошгүй хувийг, 2030 он гэхэд  бүрэн хангах,
1.13.    “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”–ийг хэрэгжүүлж, ойн цэвэрлэгээнээс гарсан модон түүхий эдийг төрөл бүрийн модлог шахмал хавтан, шахмал түлш, барилгын материал, бионүүрс зэрэг шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн технологитой үйлдвэрүүд байгуулах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах;
1.14.    ойд хийх арчилгааны огтлолтыг зулзган ойгоос эхлэн ой модны болцын нас хүртлэх хугацаанд тодорхой давтамжтайгаар тасралтгүй хийх эдийн засаг, зохион байгуулалтын нөхцөл бүрдүүлэх;
1.15.    хувийн өмчид тулгуурласан, олон зорилтод ойн аж ахуй эрхлэх ойн мэргэжлийн байгууллагыг тусгайлан дэмжих, урамшуулах.  
Хүрэх үр дүн: Ойн эрүүл орчинг бүрдүүлж, хэвийн өсөлтийг ханган, ойн бүтээмжийг дээшлүүлнэ.
Зорилт 2: Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
2.1.    ойн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг улс, аймаг, орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө, дотоодын болон олон улсын хандив, тусламж, төслийн хөрөнгөөр тогтвортой санхүүжүүлэх;
2.2.    ойжууулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд зориулж оруулсан хувийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг дэмжих хөшүүрэг, мeханизмыг бий болгох,
2.3.    залуу ойн арчилгааны зардлыг улсын төсвөөр санхүүжүүлэх;
2.4.    ойн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, тэндээс орох санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүэх;
2.5.    Модыг гүнзгий боловсруулах орчин үеийн техник технологийг судлах, модны ашиглалт, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, ойн цэвэрлэгээгээр бэлтгэсэн модон түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих
Хүрэх үр дүн: Төр ойг өмчлөгчийн хувьд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн бүх эх үүсвэрийг багтаасан санхүүжүүлэх стратегийг үе шат бүрээр боловсруулж, хэрэгжилтийг хангана.

Зорилт 3: Ойн салбарын бүтцийн шинэ сүлжээ бий болгон шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгаа, эрх зүйн орчныг сайжруулж, ойн сайн засаглалыг бий болгоно.   
Хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1.    орон нутгийн түвшинд ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлд түшиглэсэн хамтын менежмент бүхий ойн аж ахуйг хөгжүүлж, ойн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх;
3.2.    орон нутаг дахь ойн мэргэжлийн байгууллагын сүлжээг өмчийн бүхий л хэлбэрээр зохион байгуулах;
3.3.    ойн мэргэжлийн байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой бүхий сумдад ойн нөхөрлөлүүдийг сайн дурын үндсэн дээр байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгох;
3.4.    өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ойн салбарыг бий болгох эрх зүй, эдийн засгийн орчин бүрдүүлэх.
Хүрэх үр дүн: Экологийн болон эдийн засгийн үр ашигтай ойн салбарын тогтвортой бүтцийг бий болгоно.
Зорилт 4: Ойн салбарын судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг төгөлдөржүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
4.1.    ойн салбарын ажилтан, мэргэжилтэй ажилчдыг дотоод, гадаадын урт, богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах;
4.2.    ойн ангиудын материаллаг баазыг бэхжүүлж их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын төвийн суралцагчдыг ойн ангиудад дадлагажуулж орон нутагт ойн мэргэжилтэн, мэргэжлийн ажилтан, ажилчин бэлтгэх үүрэг бүхий шаталсан сургалт, дадлагыг хийлгэж сургах;
4.3.    ойн мэргэжлийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, ойг гэрээ, түрээсээр эзэмшигч нарыг тусгайлан сургаж, тэдгээр хүмүүсээр дамжуулан нутгийн иргэдэд сургалт, сурталчилгаа хийх;
4.4.    Ойн салбарт мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид бэлтгэх тогтолцоо бүрдүүлэх, сум дундын ойн ангиудыг мэргэжлийн боловсрон хүчнээр хангах, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагын 5-аас доошгүй хүнийг ойн мэргэжлээр суралцуулан 2020 он гэхэд ойн салбарын ажилчдын 50,0 хувийг мэргэжилтэй ажилчдаар хангана.
Хүрэх үр дүн: ой модны экологийн ач холбогдол, үнэ цэнийг тогтоох, ойг хамгаалах, ойг нөхөн сэргээх, зохистой ашиглах суурь судалгааны сэдэвт сургалтыг ХАА-н харъяа МСҮТ-ийн хичээлийн прагромд  оруулах ;
4.5.    ойн салбарын мэдээ, мэдээллийн боловсронгуй тогтолцоог бий болгож, мэдээллийг олон нийтэд байнга хүргэж, ил тод байдлыг хангах, боловсрол, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.
4.6.    ойн эдийн засгийн болон экологийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулаx;
4.7.    ойн үндэсний бодлого, ой модны олон талын ач холбогдол, ойг нөхөн сэргээх, хамгаалах, ойн хууль тогтоомжийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэх, сурталчилах:
Хүрэх үр дүн: Олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, ойн экологийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулах бүх нийтийг хамарсан ажил өрнүүлнэ.
Зорилт 5: Цөлжилттэй тэмцэх, ажилд иргэдийг татан оруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1.    Цөлжсөн нутагт мод сөөг тарих, мод үржүүлгийн талбай байгуулах замаар ойжуулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хөрөнгийг асуудалд дэмжлэг үзүүлэх
5.2.    Иргэдийн тарьсан мод бутыг үнэлэх авах
5.3.    Нийтийн эзэмшил, улсын болон орон нутгийн чанартай авто замын дагуу иргэдээр мод бут тариулан арчлан хамгаалуулж урамшуулах
5.4.    Шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улс болон орон нутагийн төсөв, хандивлагч орон олон улсын байгууллага, хандиваар бүрдүүлэх
Хүрэх үр дүн: Цөлжилтийн эрчмийг сааруулж элсний нүүдлийг тогтоох барина.
Зорилт 6: Хээр талын бэлчээрийг усжуулах, цас борооны усыг тогтоох, хөв цөөрөм байгуулах, услалтын систем барих, булаг шандны эхийг хамгаалах, тойруулан мод тарьж ундаргыг тэтгэх талаар иргэдийн хувийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
6.1.    Цөлжилт явагдаж байгаа сумдад бэлчээрийг усжуулах, услалтын систем, цас борооны ус тогтоох хөв цөөрөм барих
6.2.    Булаг шандны эхийг хамгаалан тойруулан мод тарьж ундаргыг тэтгэх талаар иргэдийн хийсэн ажлыг урамшуулах
6.3.    Доройтсон экосистемийн байршил нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах.
6.4.    Ойг хамгаалах уламжилалт сан үйлийг иргэдэд төлөвшүүлэх, мод бут, сөөгний үр бэлтгэх, тарьц суулгац үржүүлэх, элсний хаалт далан байгуулах, цэцэрлэгжүүлэх
Хүрэх үр дүн: Цөлжилтийн улмаас доройтсон орчинг сэргээж хэт төвлөрөл багасаж бэлчээр ашиглалт нэмэгдэнэ.
Зорилт 7: Цөлжиж байгаа сумдын бэлчээрийн талхагдлаас урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах
7.1.    Бэлчээрийн зүй зохистой  ашиглаж бэлчээрийн даацыг тохиоруулан сэлгэж хэт төвлөрлийг бууруулах
7.2.    Үлийн цагаан  огтоно, хортон мэрэгчидтэй байгальд сөрөг нөлөөлөлгүй дэвшилтэд аргаар тэмцэх
7.3.    Тэжээлийн ургамал тариалах, өвөлжөө, хаваржааны орчин бэлчээрийг хашиж хамгаалах замаар ургамлын нөмрөгийг нөхөн сэргээх арга хэмжээ авсан малчдыг дэмжих
Хүрэх үр дүн: Цөлжилтийн эрчмийг сааруулж орчныг доройтлыг бууруулах
Зорилт 8: “Ногоон хэрэм” хөтөлбөрийг үргэлжлүүлэн гандуу бүс нутаг бүхий сумдад жимсний цэцэрлэг байгуулах, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх
8.1.    Цөлжилт явагдаж байгаа сумдад ”Ногоон хэрэм” –ийн туслах зурвасын ажлыг  чанартай хийлгэж  төгөл үүсгэх
8.2.    ”Ногоон хэрэм”-ийн туслах зурвасын ажлыг гүйцэтгэхэд усалгааны асуудлыг шийдвэрлэх
8.3.    Төв суурин газрын ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлэх
Хүрэх үр дүн: Гандуу бүс нутагт дасан зохицох ургамлаар төгөл үүсгэж элсний нүүдлийг тогтоон барих хэсэгчилсэн ногоон байгууламжтай болох
Зорилт 9: Усны менежментийн цогц бодлого хэрэгжүүлэх
Хэрэгжүүлэх арга хэмжээ
9.1.    усны сав газарт усны нөөцийн хайгуул судалгаа, зураглал хийх, усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд хяналт-шинжилгээ явуулах, усны тоо бүртгэл хийх;
9.2.    ундны ус цэнгэгжүүлэх, усны хяналт шинжилгээний болон лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах, хаягдал ус зайлуулах цэгийг сайжруулах;
9.3.    усны сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
9.4.    газрын доорх усны нөөцийг хэмнэх, гадаргын ус, хур тунадасны усыг хуримтлуулан ашиглах;
9.5.    рашаан, гол, горхины эх, булаг, шанд хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх;
Хүрэх үр дүн: Иргэдийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усан хангамжийг сайжруулж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлнэ.
Зорилт 10: Орчны бохирдол, доройтол, агаарын бохирдлыг  бууруулах бодлого хэрэгжүүлэх
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
10.1.    Төв суурин газрын хог хаягдлыг бууруулах, хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, эргүүлэн ашиглах
10.2.    Төв суурин газрын  төвлөрсөн хогийн цэгүүдэд байгаль орчинд хор нөлөөгүй ландфилын аргыг нэвтрүүлэх
10.3.    Булган сумын төвлөрсөн хогийн цэгт хог ангилан ялгах  цехийг ажиллуулах
10.4.    Иргэн, аж ахуй нэгжийн хог хаягдлыг багасгах эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгох
10.5.    Рашаан ус бүхий газруудын орчны бохирдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлж, био 00 байгуулах
Хүрэх үр дүн: орчны бохирдол, доройтлыг бууруулж, хог хаягдлын талаар иргэдэд зөв дадал зуршил төлөвшүүлнэ
Зорилт 11: Агаарын бохирдол,  нүүрстөрөгчийг  бууруулах бодлого хэрэгжүүлэх                         
11.1. Агаарын бохирдлыг багасгах арга хэмжээ авч шинэ арга технологи нэвтрүүлэх
11.2.    Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, ногоон орчин бий болгох ажлыг эрчимжүүлэх
11.3.    “Ногоон оффисс” бий болгосон албан байгууллагыг шалгаруулж урамшуулах
Хүрэх үр дүн: Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулж,  багасгах
Зорилт 12 : Химийн хортой бодисын хор нөлөөллийг багасгах
Хэрэгжүүлэх арга хэмжээ
12.1.    Химийн хортой бодисын судалгаа, тооллогын ажлыг орон нутагт зохион байгуулж, паспортжуулан хадгалалт хамгаалалтыг сайжруулах
12.2.    Химийн хортой бодисын талаар иргэдэд сургалт сурталчилгаа зохион байгуулах
Хүрэх үр дүн: Иргэдийн  эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, химийн хортой бодисын талаарх мэдлэгийг нэмэгдүүлнэ.
    Байгалийн нөөцийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг шинэ шатанд гаргах бодлогын хүрээнд:
Зорилт 1: Хариуцлагатай, ногоон уул уурхайг хөгжүүлэх
1.1. эвдрэлд орж эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх;
1.2. хариуцлагатай уул уурхайн зарчимд суурилсан, байгаль орчинд ээлтэй тэргүүний техник технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын үр өгөөжийг дээшлүүлэн “дүйцүүлэн хамгаалах” механизмыг мөрдүүлнэ.
Хүрэх үр дүн: Ашигт малтмал олборлож байсан газруудад нөхөн сэргээлт хийсэн байна.
Зорилт 2: Амьтан хамгаалах
Хэрэгжүүлэх арга хэмжээ
2.1. Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр ,Орхон, Хутаг-Өндөр, Тэшиг, Бугат, Сэлэнгэ, Сайхан, Баян-Агт сумдын нутаг дэвсгэрт 2014 онд нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажлыг зохион байгуулж, агнуурын бүс нутгуудын менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллах
Хүрэх үр дүн: Байгалийн амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиглах талаар бодлогын бичиг баримттай болж, хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэнэ.
Зорилт 3: Ховор ургамлын тархац нутаг, удмын санг хамгаалах
Хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1.    Ховор ургамлын тархац нутгийг орон нутгийн  хамгаалалтанд авч хөрөнгийг тусган ажиллана.
3.2.    Ховор ургамлын тархац нөөц нутгийг иргэн, аж ахуй нэгжид удаан хугацаагаар эзэмшүүлэн хамгаалуулах, нөхөн сэргээх үржүүлэх талын нийгмийн асуудлыг дэмжих

Хүрэх үр дүн: Нэн ховор, ховор, ашигт ургамлыг хамгаалах, зохистой ашиглах нөхөн сэргээх таатай орчин бүрдэж, экологийн тэнцвэрт байдал хадгалагдана.
Зорилт 4: Ховор ургамлыг хамгаалах нөхөн сэргээх зохистой ашиглах, мэдээлэлийн санг бүрдүүлэх

4.1.    Ховор, ашиглалтанд өртөмтгий ашигт ургамлын үнэлгээг нарийвчлан тогтоож хяналт тавьж ажиллах
4.2.    Чухал ач холбогдол бүхий нөөц багатай ховордсон ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглах эрх зүй, эдийн засгийн урамшууллын механизмыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад нэвтрүүлэх
4.3.    Байгалийн нөхөн ургалтыг дэмжих замаар ховор ашигт ургамлыг амьдрах орчинд нь нөхөн сэргээн нутагшуулах
4.4.    Ховор ургамлын гоц ашигтай зүйлүүд, тэдгээрийн ангилал, тархалт нөөцийг нарийвчлан тогтоож хамгаална.
4.5.    Ховор ургамалд учирч буй хор хөнөөлийг судлах, түүнийг хамгаалах зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг аймаг, сум орон нутагт хэрэгжүүлнэ.
 
Хүрэх үр дүн: Ургамлыг хамгаалж нөхөн сэргээх арга хэмжээг авснаар ургамлын зүйлийн бүрдэл нэмэгдэнэ.           
Зорилт 5: Байгаль орчны нөлөөлөлийн үнэлгээний хуулийн хэрэгжилтийг хангуулах
Хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1.    Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан байдалд хяналт шалгалт хийх
5.2.    Шинээр байгуулагдаж, төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамруулах
5.3.    Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэн ажиллах
Хүрэх үр дүн: иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, Байгаль орчны нөлөөлөлийг  үнэлгээний хуулийн хэрэгжилтийг хангуулна.
     Хяналт шалгалтын талаар
    Аймгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг шат дараатай зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллана.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
-    Жил бүр түймрийн хуурайшилттай үе болон хуулийн хориотой хугацаанд мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, хууль бус агнуурыг таслан зогсоох зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарган эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулах
-    Ойн сан бүхий нутагуудад байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөлүүдтэй хамтран хэрэгжүүлэх
-    Байгаль орчны хяналт шалгалтыг орон нутагт чанаржуулах, тухайн нутаг дэсвгэрт ажиллаж буй мэргэжилтнүүдийг чадавхижуулах, унаа, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулах
-    Холбогдох газруудтай хамтран төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулах
-    Илэрсэн зөрчлийг тухай бүр холбогдох газруудад мэдэгдэж арга хэмжээ аван торгууль, нөхөн төлбөрийг оногдуулан орон нутгийн төсөв төвлөрүүлэх
Хүрэх үр дүн:
    Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа чанаржиж зөрчил тодорхой хэмжээгээр буурна.
     Сургалт сурталчилгааны талаар
    Байгаль орчны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх нэг чухал ажил нь иргэдэд экологийн боловсрол олгох сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах явдал юм. Иргэдэд экологийн боловсрол олгож, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах, зөв дадал зуршил олгох талаар сургалт зохион байгуулж, иргэдэд хүрч ажиллахаар дараах ажлуудыг төлөвлөн ажиллана.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
-    Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, олон нийтийг өргөнөөр хамруулах
-    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох
-    Байгаль орчныг хамгаалах талаар гарсан холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг тухай бүрт сурталчилан таниулах, орон нутагт хүрч үйлчлэх
-    Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нэрэмжит болон болзолт уралдаануудыг зарлах
-    Аймаг болон байгууллагын хэмжээнд зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр”-өөр байгууллагын үйл ажиллагаа, тайланг танилцуулж, иргэдийг мэдээллээр хангах
-    Ойн сан гэрээгээр эзэмших нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагын ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор холбогдох газруудаас мэргэжлийн сургагч багш нарыг урьж сургалт зохион байгуулан мэргэшүүлэх
Хүрэх үр дүн:
            Иргэдийн байгаль орчныг хамгаалах талаарх мэдлэг боловсрол дээшилж, ухамсарт сэтгэлээ төлөвшин тогтоно.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1430283

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар