• Булган

  • -

  • Хэлэлцүүлэг

Булган аймаг "Усан спорт"-ын төвтэй болно

..буцах

 Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, Булган аймгийн засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Усан спорт”-ын төв байгуулах ажлын хүрээнд 2013 онд зураг төслийн ажлыг Улаанбаатар хотын “Зураг төслийн хүрээлэн”-ээр гүйцэтгүүлж байна.

Уг усан бассейны барилга нь тэнхлэгээрээ 40х18 м-ийн хэмжээ бүхий 1 давхар орчин үеийн хийц, загвар бүхий барилга байх бөгөөд одоо байгаа аваргуудын хөшөөний зүүн талд барихаар төлөвлөөд байна.  Барилгын гадна талд 35-40 машины авто зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт тохижилттой байх юм.

Төлөвлөж буй усан бассейны барилга нь одоо байгаа спортын ордонтой нэг дор төлөвлөгдөх нь иргэд нэг дороос соёл спортын цогц үйлчилгээнд хамрагдах давуу талтай.

2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр тус хүрээлэнгийн зураг төслийн хэлтсийн дарга Солонгоо, архитектор Хатанбаатар нараар  ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь хэмжилт судалгааг хийгээд байна.

Уг барилгын зураг төслийн ажлыг 2013 оны 11-р сарын 25-нд хүлээж авахаар боллоо.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1430318

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар