Булган аймаг "Усан спорт"-ын төвтэй болно
2013-11-07 14:52:56
Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, Булган аймгийн засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Усан спорт”-ын төв байгуулах ажлын хүрээнд 2013 онд зураг төслийн ажлыг Улаанбаатар хотын “Зураг төслийн хүрээлэн”-ээр гүйцэтгүүлж байна.
Уг усан бассейны барилга нь тэнхлэгээрээ 40х18 м-ийн хэмжээ
бүхий 1 давхар орчин үеийн хийц, загвар бүхий барилга байх бөгөөд одоо
байгаа аваргуудын хөшөөний зүүн талд барихаар төлөвлөөд байна. Барилгын
гадна талд 35-40 машины авто зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг
гэх мэт тохижилттой байх юм.
Төлөвлөж буй усан бассейны барилга
нь одоо байгаа спортын ордонтой нэг дор төлөвлөгдөх нь иргэд нэг дороос
соёл спортын цогц үйлчилгээнд хамрагдах давуу талтай.
2013 оны 10
дугаар сарын 29-ны өдөр тус хүрээлэнгийн зураг төслийн хэлтсийн дарга
Солонгоо, архитектор Хатанбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг газар
дээр нь хэмжилт судалгааг хийгээд байна.
Уг барилгын зураг төслийн ажлыг 2013 оны 11-р сарын 25-нд хүлээж авахаар боллоо.
Ахуйн үйлчилгээний салбарынхан чуулж байна
2013-11-07 14:52:17
2013 онд Монгол Улсад ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 82 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газраас “Ахуй үйлчилгээний салбарын хөгжүүлэхэд залуусын оролцоо”
сэдэвт чуулга уулзалт зохион байгуулж байна. Чуулга уулзалтанд ЖДҮХГ-ын
дарга Б.Бат-Амгалан, Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны
тэргүүн Ган.... болон 21 аймаг, 9 дүүргийн хоршоо, ахуйн үйлчилгээний
салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн, салбарын холбоод, ахуйн
үйлчилгээ эрхлэгчид, төрийн болон ТББ-ын төлөөлөгчид оролцож салбарын
мэдээллийг сонсохын сацуу цаашдын хөгжилд залуус хэрхэн оролцох талаар
зөвшилцлөө.