• Булган

  • -

  • Сарын мэдээ

Хуудас:  1   2   3  ( 41 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2017-01-05 17:23:42

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 25 дахь удаагийн хурал 54.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.  Энэ удаагийн хурлаар Төрийн шагналд уламжлах тухай, Аймгийн ИТХТ-ийн ажлын албаны тайлангийн тухай, Аймгийн шагнал олгох тухай, Тэргүүлэгчдийн ажлыг дүгнэсэн тухай, Хөрөнгийн тухай, “Булган-Мээж” ОНӨХХК-ний бүтэц орон тоог батлах тухай, НӨУБ-ын шилдэг ажилтан шалгаруулах тухай доорх асуудлуудыг хэлэлцэв. 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж 5 тогтоол, 1 тэмдэглэл, “Булган-Мээж” ОНӨХХК-ний бүтэц орон тоог батлах тухай, 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай асуудлууд дараагийн хурлаар хэлэлэцэхээр боллоо.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан хуралдаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2016 оны  хагас жилийн ажлын тайлангийн тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны зорилтын тухай, аймгийн 2017 оны төсвийн төслийн тухай, зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” цуврал төслийн хүрээнд зохион байгуулж байгаа аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний сургалтыг зохион байгуулав. Сургалтанд нийт төлөөлөгчдийн 94 хувь нь хамрагдлаа.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

   Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 01,02-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу зохион байгууллаа. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад нийт 204 иргэн бүртгүүлж 200 иргэн оролцож 94 буюу 46% нь тэнцсэн. Аймгийн хэмжээнд нийт 16 ажлын байр нөхөгдөх боломжтой болоод байна.

Аймгийн тогооч нарын холбоотой хамтран аймгийн  “Аварга тогооч “ шалгаруулах ур чадварын тэмцээнийг зохион байгуулж 14 сумын 67 тогооч хамрагдлаа.

Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон  баталгаажуулалтын байгууллагад тавих  шаардлага MNS 17065: 2013,  хэмжил зүйн калибровкын лабораториудад тавих ерөнхий шаардлага MNS 17025:2008 стандартуудын дагуу итгэмжлэлийн үнэлгээ хийлээ.

 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Төсвийн гүйцэтгэлийн 12 сарын мэдээгээр аймгийн орон нутгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 46.1 тэрбум төгрөг буюу 92,4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсвийн орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл: АТБӨЯХАТ 17,2 сая, улсын тэмдэгтийн хураамж 3,5 сая, ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж 218,1 сая, ан амьтны нөөц ашигласны төлбөр 21,6 сая, ногдол ашиг 5,0 сая төгрөгөөр тус тус давж биелэн цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар 432,8 сая, үйл ажиллагааны орлого 70,5 сая, ҮХХАТ 12,5 сая, бууны албан татвар 13,1 сая, хог хаягдлын үйлчилгээний хураамж 30,9 сая, ойн нөөц ашигласны төлбөр 8,9 сая, ус рашааны нөөц ашигласны төлбөр 50,8 сая, хүү торгуулийн орлого 51,7 сая төгрөгөөр тус тус тасарсан байна. Орон нутгийн орлогын гүйцэтгэлээс шалтгаалж улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг төвлөрүүлээгүй болно. Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Сэлэнгэ сумын урсгал урсгал орлого нийт дүнгээр биелж, бусад сумын орлогын төлөвлөгөө тасарсан байна. Мал хамгаалах сангаас 2016 онд олгохоор тооцсон ноосны урамшууллын 10 хувийн ашиг шилжээгүй, 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн сурталчилгаа, хэрэгжилт хангалтгүй байсан нь сумдын татварын орлого тасрахад нөлөөлсөн байна.

Эхний 12 сард батлагдсан хуваарийн дагуу 100% буюу тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 27622,5 сая, суманд 3’947,0 сая, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 13’658,1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Орон нутгийн хөгжлийн сангаас 3’550,5 сая төгрөгийн орлогын шилжүүлэг ирснээс 2’062,2 сая төгрөгийг сумдын ОНХСанд шилжүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1’159,4 сая төгрөг буюу 98,1 хувь байна. Аймгийн ОНХСангаас 1’962,6 сая төгрөгийн ажил хийгдэж, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 3’565,8 сая төгрөг байна.

Нийт авлага ..... сая, өглөг ...... сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр ..... сая төгрөг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр ..... сая, эмийн өр ..... сая, бусад зардлын өглөг ...... сая төгрөг байна.

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 2655 ширхэг гүйлгээгээр 7,8 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Нутгийн захиргааны байгууллагад хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыын хүрээнд 12 сард Бугат, Булган, Хутаг-Өндөр зэрэг сумдын засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал зэрэг 286  эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг хянаж зөвлөмж, саналыг хүргүүлсэн.

Мөн 2016 оны 12 дугаар сард Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг угтаж Үндсэн хуулийн өдрийг аймгийн хэмжээнд тэмдэглэн орон нутагт амьдарч байгаа 17 депутатуудад аймгийн ИТХ-н дарга, аймгийн Засаг хүлээн авч хүндэтгэл үзүүллэлээ. Мөн дээрх ажлын хүрээнд аймгийн Шатарын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллалаа.

Хууль эрх зүйн хэлтэсээс “Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” аяныг 3 сарын хугацаатай зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулан хэрэгжилтийг зохион байгуулж, сар бүр тодорхой нэг сэдвээр эрх зүйн сургалтыг зохион байгуулахаар эхлүүлээд байна. Дээрх ажлын хүрээнд 12 сарын 12-нд төрийн бус байгууллагуудтай хамтран “Хөдөлмөрийн харилцаа ба хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулж  нийт 72 албан хаагчдийг хамрууллаа.

Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангуулах, авлигаас ангид байх зорилгоор аймгийн хэмжээнд “Шударга Булган” аяныг өрнүүлэн facebook цахим хуудсаар дамжуулан шударга байх зарчмын төлөө олон нийтийг уриалсан хөдөлгөөнийг өрнүүлээд байна. 12 дугаар сарын байдлаар дээрх аянд аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн хэлтэс газарууд нэгдээд байна.

Хууль тогтоомжийн системчлэл, мэдээллийн ажлын хүрээнд:

Хууль, эрх зүйн хэлтсийн бүртгэл лавламжийн санд 2016 оны жилийн  эцсийн байдлаар Төрийн мэдээлэл сэтгүүл 45 , Хууль зүйн мэдээлэл сэтгүүл 33 ширхэгийг захиалж санг баяжуулан тухай бүр хөдөлгөөнийг хийж ажилласан. 2016 оны байдлаар  182 хуулиар 1848 зүйл,заалтаар  шинэчлэлт орсоныг  гар санд бүртгэлжүүлж авсан.  Хууль тогтоомжийн гар болон цахим санд 2016 оны 12 сарын байдлаар  шинээр хууль 462 , Засгийн газрын тогтоол 40, УИХ-ын тогтоол 110, Ерөнхийлөгчийн зарлиг 50, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 20 тус тус бүртгэн өөрчлөлт хөдөлгөөнийг  гар санд бүртгэн хөтлөөд байна.

 Хууль, эрх зүйн хэлтсийн хууль тогтоомжийн бүртгэлийн санд байгаа нийт 3500 гаруй эрх зүйн акт байгаагаас 2016 оны 12 сарын байдлаар 210 албан хаагчид  хуулийн лавлагаа, Засгийн газрын тогтоолоос 57 шинэчлэлт өөрчлөлт, аймгийн Засаг даргын 2011-2015 оны захирамжаас 120 албан хаагчдад 63 удаа лавлагааг гаргаж өгсөн.                          

Төрийн архив, сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, үйлчилгээний талаар:

Төрийн  архивын тасаг нь 12 дугаар сарын байдлаар лавлагаа авахыг хүссэн нийт 52 иргэнд  /давхардсан тоогоор/ 320 баримтаар үйлчиллэлээ.

Дээрх лавлагааг 50 иргэнд 112 хуулбарын лавлагаа олгож, 34 иргэнд 280 цалингийн баримт олгосон байна. Архивын нөхөн бүрдүүлэлтээр Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 2 байгууллагын 4 хадгаламжийн нэгжийн 22128 хуудас бүхий баримтуудыг хүлээн авсан байна.

Архивын нягтлан шалгах, дахин боловсруулалт хийх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 180 хадгаламжийн нэгжийн 13359 хуудсанд нягтлан шалгалт хийж 6 данс үүсгэв.

Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт Булган аймагт 60 хувьтай байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах чиглэлээр:

Аймгийн хэмжээнд 12 сарын байдлаар  246 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 буюу 9.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн буурч буй шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг оновчтой төлөвлөн сум орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын дэмжлэгтэйгээр ажилласны үр дүн гэж тодорхойлж байна.

Булган аймагт сард дундажаар 32 гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бөгөөд эдгээр хэргүүдийн 78 хувь нь хөдөө сумдад 22 хувь нь аймгийн төвд үйлдэгдсэн байна. Энэ нь аймгийн төвд цагдаагийн газар төвлөрөн байрласнаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа идэвхтэй байгаатай холбоотой юм.

Сумдад  бүртгэгдсэн хэргийн гаралтыг судалж үзэхэд Хутаг-Өндөр, Сайхан, Тэшиг, Хангал, Могод, Булган сумдад урьд оны мөн үеэс 1-18 хэргээр буюу 20 хувиас 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

1.    Иргэний бүртгэлийн чиглэлээр:

Нийт төрсний бүртгэл -132, гэрлэсний бүртгэл-36, гэрлэлт цуцалсны бүртгэл -3,  үрчлэлтийн бүртгэл-9, эцэг тогтоосны бүртгэл-52, овог нэр өөрчилсний бүртгэл -7, нас барсаны бүртгэл -38, гадаад паспорт захиалга -44, гадаад паспорт сунгалт-56, архивт байрлуулсан маягт-1216, иргэний үнэмлэх-451, лавлагаа-280, шилжин явсан-197,, шилжин ирсэн-177, аймаг доторх шилжилт хөдөлгөөн-365     

2.    Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр:

Нийт өмчлөх эрхийн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэл-30, үүнээс газрын бүртгэл-53, газраас бусад эрхийн бүртгэл-2, гэрээний эрхийн бүртгэл-198,  эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нийт лавлагаа-63

3.    Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

Шинэ бүртгэл -11, нэмэлт өөрчлөлт -9, лавлагаа-13, тамга тэмдгийн бүртгэл-14 хийсэн байна.

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

·         25-26 нд Булган суманд бийрэн бичлэгийн сургалт зохион байгуулан монгол хэлний багш нарыг чадваржуулах сургалтад хамрууллаа.

·         24,25-ны өдрүүдэд Булган хан бүсийн дизайн технологийн багш нарын ЗАН-ийн ажлаар 1-р сургуулийн багш Л.Наранзаяагийн хувцас загварын дугуйлангийн 5 жилийн ойн арга хэмжээг хамтран амжилттай зохион байгууллаа.

·         30нд Төвийн бүсийн Монгол хэлний  ЗАН-ийн ажлаар  “Эсээ бичих арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

·         “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн төслийг боловсруулж эхлэсэн.

·         Гурванбулаг, Рашаант, Могод, Баяннуур, Могод, Орхон, Баян-Агт, Сайхан, Бугат, Сэлэнгэ, Хялганат, Хангал сумдын сургуулиудад камер суурилуулсан.

·         28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Аюулгүй орчин бүрдүүлсэн сургууль цэцэрлэг” сэдэвт бодлогын форумд БСУГ-ын дарга, НУ-ны сургалт хариуцсан мэргэжилтэн оролцлоо.

·         Аймгийн багш нарын ур чадварын уралдаанд сургууль, цэцэрлэг бүрээс шалгарсан багшийн материалыг хүлээн авлаа.

·         Ур чадварын уралдаан зохион байгуулах зөвлөмжийг бүх сургууль цэцэрлэгт хүргүүлсэн.

·         Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын 2017 оны төсвийн хуваарийг нэгж байгууллагаар хийж аймгийн ИТХ-аар батлуулав.

·         Төрийн албан хаагчдад "Дохионы хэлний" анхан шатны сургалт зохион байгуулсан.

     

·         ЕБС-ийн багш нараас онолын мэдлэг тогтоох шалгалт авлаа.

·         Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын 2017 оны төсвийг сумууд руу явуулж, сар, улирлын хуваарийн санал авч байна.

·         Мэргэжлийн онолын шалгалтын материалд анализ хийж гарааны үнэлгээ өгч төлөвлөгөө боловсрууллаа.

·         Манай ирээдүй сонины материалыг нэгтгэх, эх бэлтгэх ажил явагдаж байна.

·         Улаанбаатарт 9 мэргэжилтэн, байгууллагын дарга НҮБ-ын ХАСангийн төслийн сургалт ТХБ төслийн сургалтанд хамрагдаад ирлээ.

·         Аймгийн ЗДТГ-ын ХШҮ-ний тасагт аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт, сайдтай байгуулсан Засаг даргын гэрээний хэрэгжилт гаргаж хүргүүлсэн.

       “Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-той тэмцэх асуудалд анхаарлаа хандуулах нь” өдрийг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлуулан, ЭМБ-уудад хүргүүлж,   23 байгууллагын 467 ажиллагсдад сургалт зохион байгуулж, 12 сарын 01-ний өдөр албан байгууллагуудын ажиллагсадад  улаан тууз энгэрт зүүж, гарын авлага тараасан.

ХДХВ/ДОХ-ын өвчлөлийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх сургалтыг 1, 2-р бүрэн дунд   сургуулийн ахлах ангийн 89 сурагчид, МСҮТ-ийн 21 оюутнууд,  6-р цэцэрлэгийн 63 хүүхдүүд, багш, ажиллагсадад Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд, Цагдаагийн 22 алба хаагчдад “Эмнэлгийн анхан шатны түргэн тусламж”, “Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим”, БТСГ-ын ажиллагсдад “Хавдар өвчнөөс сэргийлэх”   сэдэвт сургалтуудыг тус тус зохион байгуулсан.

АНЭ-ийн Төрөх тасагт эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тандалтыг хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

Хангал суманд Эмнэлгийн тусламжийн хэлтсийн баг ажиллаж, зөвлөн туслаж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

ЭМЯ болон төрөлжсөн мэргэжлийн төвүүдээс зохион байгуулсан 4 удаагийн сургалтанд 5 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

Шинээр томилогдсон 15 сумын Засаг дарга нарт орон нутгийн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудын талаар зөвлөмж хүргүүлэв.

ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулагдсан 6 удаагийн цахим сургалтанд холбогдох мэргэжилтнүүд оролцож, тулгамдсан асуудлуудаа танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан.

“Гамшгаас хамгаалах эмнэлгийн албаны төлөвлөгөө”-нд тодотгол хийж, аймгийн ОБГ-т хүргүүлсэн.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн эрхийг хамгаалах сарын аян”-ы хүрээнд  булган сумын 14 байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг сайжруулах зөвлөмжийн биелэлтийг шалгалаа.

Аймгийн НЭ-ийн Халдвартын тасаг зохион байгуулагдаж буй  “Халдваргүй ирээдүй” 1 сарын аян, өрхийн ЭМТ-үүдэд зохион байгуулагдаж байгаа “Сэтгэлд нийцсэн үйлчилгээг иргэн бүрт”  3 сарын аяны явцад дотоодын хяналт хийж, зөвлөн туслав.

Сэлэнгэ сумын ИТХ, Эрүүл мэндийн төв хамтран, Орхон аймгийн БОЭТ-ийн хүүхдийн шүдний эмч Алтанхуягийг урьж,  ЕБС-ийн 390, цэцэрлэгийн 67 хүүхдэд  амны хөндийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлаар 5 байгууллагын материалыг хэлэлцэж, 3 байгууллагын тусгай  зөвшөөрлийг сунган, 2 байгууллагын материалыг буцаасан байна. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжаар ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 12 сарын 14-15-ны өдрүүдэд манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд дотоодын хяналт хийж,  эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа,  ЭМС-ын “Эрүүл мэндийн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах тухай” №1 албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу аймгийн НЭ-т эмнэлэгт зөвлөмж хүргүүлэн, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

 Аймгийн ЗДТГ-ын удирдлагуудтай хамтран Эрүүл мэндийн салбарын залуу эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, санал бодлыг сонссон.

  Хас Банк хамтран Булган сумын 29 хүүхдэд “Өвлийн өвгөн”-ий бэлэг, хүүхдэд нэн хэрэгцээтэй амин дэмийг гардууллаа.

Тав.  Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Мал аж ахуйн талаар :

Хүнс, хөдөө аж ахуйн  сайдын “ Заавар шинэчлэн батлах тухай” 2016 оны А/71 дугаар тушаалын хавсралт “Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтын бэлтгэл ажлыг дүгнэж  ХХААЯ-нд хүргүүлэв.

2016-2017 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 8,8 мянган малчин өрхөд урьдчилсан байдлаар 3,5 сая толгой мал өвөлжихөөр зохион байгуулагдаж байна.

Өөр аймаг сумын нутагт өвөлжихөөр 68 өрхийн 43,8 мян толгой мал, өөрийн аймгийн бусад сумдын нутагт өвөлжихөөр 478 өрхийн 137,8 мян толгой  мал, хилийн зурвас бүс нутагт 12 өрхийн 7,3 мян толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 200 өрхийн 40,0 мян толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сумдын 75 өрхийн 46,8 мян толгой мал өвөлжих судалгаа гараад байна.

“Улсын сайн малчин”, Улсын тэргүүний малчны бүлэг ”, “Улсын тэргүүний фермер”, Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”, “Аймгийн сайн малчин”, Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”, “Аймгийн тэргүүний тариаланч”  шалгаруулах тодорхойлолт материал хүлээн авах  1/448  албан тоотыг сумдад  хүргүүлж, материалыг хүлээн авч байна. 

Дашинчилэн, Рашаант,  Гурванбулаг, Могод суманд бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцсэн ажлын явц, үр дүнг шалгаж, тайлан мэдээг хүлээж авахаар Мэргэжлийн хяналтын газартай  хамтран ажилласан. Мөн Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ургамал хамгааллын арга хэмжээг зохион байгуулсан ажлын тайланг танилцуулав.Монголын  Арьс ширний холбооноос сумдын арьс ширний төлөөлөгч нартай  хамтран ажиллах гэрээ байгуулав. Сумын МЭҮТасаг урамшуулалын материалыг хүлээн авч байна.

Малчин өрийн баталгааны тэмдэгийг шинээр 30 малчин захиалж, “Монгол тамга” ТӨҮГазарт хэвлүүлэв.

Сумдын МЭҮТ-аас өвөлжилтийн байдалтай холбогдуулан эрсдлийн үнэлгээ, цаг үеийн мэдээ, судалгааг нэгтгэн ХХААЯ  болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

2017-01-05 17:22:38

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал 2016 оны 11-р сарын 29-нд 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Үүнд:

·         Аймгийн хэмжээнд амиа хорлох гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ

·         Аймгийн хэмжээнд хийсэн мансууруулах төрлийн ургамал ургадаг газруудын судалгааны үр дүн цаашид зохион байгуулах ажлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1.         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2016 оны  хагас жилийн ажлын тайлан

2.         Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны зорилт                                                   

3.         Аймгийн 2017 оны төсвийн төсөл                  

4.         Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

   1924 оны 11 сарын 26 бол анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр. Аймгийн Засаг даргын санаачлагаар энэхүү түүхт өдрийг “Төрийн захиргааны албан хаагчдын өдөр” болгох захирамж гаргалаа. “Төрийн захиргааны албан хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан төрийн албанд анх орж буй төрийн захиргааны албан хаагчдыг тангараг өргүүлэх, аймаг, сум, байгууллагын хэмжээнд төрийн албан хаагчдын мэдлэг, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, зөвлөгөөн, урлаг, спортын уралдаан, тэмцээнийг зохион байгуулж байхаар уг захирамжид тусжээ. Булган аймгийн Могод, Гурванбулаг сумд, Архангай аймгийн Өгийн нуур, Хашаат, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумдад бог малын гоц халдварт Цэцэг өвчин гарсантай холбогдуулан тус сумдад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга З.Батзориг нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад нэн тэргүүнд шаардлагатай байгаа эсгий гутал, хоол хүнс, түлш шатахуун, бууны сум зэргийг яаралтай шийдвэрлэлээ. Одоогийн байдлаар нийт 6573 малд вакцинжуулан, халдвар авсан бог малыг устгалд оруулж, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байна.  

 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

2016 оны 11-р сарын байдлаар 719 ажил олгогч, 54058 даатгуулагчийг  нийгмийн даатгалд хамруулсан ба тэдгээрийн 5361 даатгуулагч буюу 9.9 хувь нь төсөвт байгууллагын, 2792 даатгуулагч буюу 5.2 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын, 7432 даатгуулагч буюу 13.8 хувь нь сайн дурын даатгуулагчид, 38473 даатгуулагч буюу 71.1 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагсад  байна.

Нийгмийн даатгалын санд 10489.5 сая төгрөг оруулж шимтгэлийн орлогын төлөвлөгөөний биелэлт 97.6 хувьтай байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого

2016-11-30- ний байдлаар                                                    / сая төгрөгөөр/

д/д

Нийгмийн даатгалын сан

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Хувь

1

Тэтгэвэр

6293.0

6468.5

102.8

2

Тэтгэмж

710.7

725.7

102.1

3

ҮОШМӨ

543.3

498.8

91.8

4

Ажилгүйдэл

170.9

171.9

100.6

5

ЭМД

3011.8

2624.6

87.1

 

Нийт  дүн

10729.7

10489.5

97.6

           

            Нийт шимтгэлийн орлогын 60.9 хувь нь тэтгэврийн даатгалын санд, 6.7 хувь нь тэтгэмжийн даатгалын санд, 4.9 хувь нь ҮОМШӨ-н санд, 1.6 хувь нь ажилгүйдлийн санд, 25.9 хувь нь ЭМД санд тус тус төвлөрүүлсэн байна.

Нийгмийн даатгалын сангуудаас 2016 оны 11-р сарын байдлаар 29716.6 сая төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлсэн байна.

 Нийт зардлын 88.5 хувь нь тэтгэвэрт, 3.3 хувь нь тэтгэмжид, 0.9 хувь ажилгүйдлийн тэтгэмжид 1.4 хувь ҮОМШӨ-ийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн зардалд, 5.9 хувь эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний зардалд тус тус зарцуулагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 360.4 сая төгрөг байгаагийн 51.4 сая төгрөг буюу 14.3  хувь нь төсөвт байгууллагын, 308.3 сая төгрөг буюу 85.5 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын, 0.8 сая буюу  0.2 хувь нь сайн дурын даатгуулагчийн авлага тус тус эзэлж байна.

Аж ахуйн нэгж байгууллагуудын өрийн 50 орчим хувийг Хонгор-Агро ХХК, Ургац хангай ХХК, Буудайн түрүү ХХК, Тэшиг Афк тавт ХХК, Шинэ амжилт ХХК гэсэн цөөн ажил олгогчийн шимтгэлийн өр, авлага эзэлж байна.

Арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу сангийн өдөр тутмын үлдэгдэлд 19.5 сая төгрөгийн хүүгийн орлого тооцож олгосон ба тэтгэвэр тавьж олгосон үйлчилгээнд 4.1 сая төгрөгийн банкны үйлчилгээний хөлс олгосон байна.

Эхний 11 сарын байдлаар тэтгэврийн санхүүжилтэнд 18626.0 сая төгрөг, тэтгэмжийн санхүүжилтэнд 381.0 сая төгрөг, ЭМД-ын санхүүжилтэнд 280.0 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалын санд 163.5 сая төгрөгийн санхүүжилт авч, НДЕГ-т  1183.1 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар 246 гэмт  хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 26 хэргээр буюу 9.6 хувиар буурсан.

Гэмт хэрэг сумдаар Сумдад бүртгэгдсэн хэргийн гаралтыг судлаж үзэхэд  Хутаг-Өндөр, Сайхан, Тэшиг, Хангал, Могод, Булган сумдад урьд оны мөн үеэс 1-18 хэргээр буюу 20 хувиас 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал гэмт хэргийн гаралт өссөн сумдаас :

Хутаг-Өндөр, Орхон, Могод Булган сумдад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өссөн

Булган, Хангал, Сайхан, Тэшиг сумдад иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урьд оны мөн үеэс 14,2 – 4 дахин өсч, 78 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байгаа нь энэ төрлийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байна гэж дүгнэж болохоор байна.

Рашаант, Бугат, Хутаг-Өндөр сумдад ХАБАЖЭГХ хамгийн их бүртгэгдсэн байх ба эдгээр сумдын нутгаар улсын чанартай зам дайран өнгөрдөгтэй холбоотой гэж дүгнэж байна.  

            БҮСТЗЭТХэрэг  105 бүртгэгдэн 61 хэргийг  илрүүлж, гэмт хэргийн  илрүүлэлт 58 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар улсын дундажаас 5.4 хувиар буурсан.

Хэргийн өнгөөр нь :

·         Бусдын амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг 1 бүртгэгдэж 100 хувиар

·         Золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг 6 бүртгэгдэж 5 дахин

·         Хүнийг санаатай алах гэмт хэрэг 7 бүртгэгдэн  урьд оны мөн үеэс 40 хувиар

·         Хүчиндэх гэмт хэрэг 8 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 50 хувиар өсч,

·         ХАБАЖЭГХ  26 бүртгэгдэж  урьд оны мөн үеэс 8 хэргээр буюу 23.5 хувиар

·         Танхайрах гэмт хэрэг 2 бүртгэгдэж 3 хэргээр буюу 60 хувиар

·         БХЖЭГХ 4 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 5 хэргээр буюу 55,5 хувиар

·         Дээрэмдэх гэмт хэрэг 1 бүртгэгдэж  урьд оны мөн үеэс 50 хувиар

·         ИЭЧЭМЭГХ 85 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11 хэргээр буюу 11.5 хувиар

·         Хулгайлах гэмт хэрэг 93 бүртгэгдэн урьд оны мөн үетэй ижил түвшинд, үүнээс мал хулгайлах хэрэг 35 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 12 хэргээр буюу 25,5 хувиар буурч,

·         Албан тушаалын эсрэг гэмт хэрэг 2 бүртгэгдэн,

·         Хулгайлах гэмт хэрэг 93 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд

·         Гэмт хэргийн улмаас нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 702,9 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 852 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд  452,7 сая төгрөгний хохиролыг нөхөн төлүүлж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 156 сая төгрөгний хөрөнгийг битүүмжилж  ажилласан нь нийт хохирлын 64,4 хувийг нөхөн төлүүлсэн дүнтэй байна.

Гэмт хэргийн улмаас нийт 274 иргэн хохирсноос 29 хүн нас барж, 118 хүн гэмтсэн байна. ХАБАЖЭГХ-ийн улмаас 15 хүн, хүн амины хэргийн улмаас 7, болгоомжгүй бусдын амь насыг хохироох гэмт хэргийн улмаас 1,  золгүй байдлаар 6 хүн нас барсан. ИЭЧЭМЭГ хэргийн улмаас 88, хүчиндэх гэмт хэргийн улмаас 2, танхайрах гэмт хэргийн улмаас 2, ХАБАЖЭГ хэргийн улмаас 21, бусад гэмт хэргийн улмаас 4 хүн гэмтсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгсдийн талаар

·         246 гэмт хэрэгт 228 хүн холбогдсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 38 хүнээр буюу 16,6 хувиар өссөн.

·         Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 10 буюу 6,6 хувь нь урьд ял шийтгэгдсэн хүмүүс, 37 буюу 16,4 хувь нь бүлгээр үйлдсэн, 49 буюу 21,7 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн  хүмүүс байна. Гэмт хэрэг үйлдэгсдийн 25,7 хувь нь өөр аймаг сумаас тус аймагт ирж гэмт хэрэг үйлдсэн байна. Түүнчлэн үйлдсэн хэргийнх нь 37,3 хувь нь иргэдийн өмчийн хулгайн гэмт хэрэг байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг  2016 оны эхний 11 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн 62 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеээс 25 хэргээр буюу 28,7 хувиар буурсан байна. Өссөн сумдаар нь авч үзвэл Хутаг-Өндөр, Сайхан, Тэшиг, Бугат, Сэлэнгэ сумдад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсчээ.

 2016 оны 11 сарын байдлаар 8436 зөрчилд 387,3 сая төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан нь  өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 7,8 хувиар буурч, 290,7 саяар торгуулийн дүн өссөн .

 

v  2016 оны эхний 11 сарын байдлаар гудамж талбайд хэвийн бус явж  орон гэртээ агсан согтуу тавьсны улмаас 530 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна. Захиргааны журмаар 43 хүнийг баривчлах шийтгэл эдлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 138 хүнээр буюу 76,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулсан 263 иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 90 хүнээр буюу 25,5 хувиар буурсан байна.

 

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Булган аймгийн Хангал сумын уугуул, үндэсний бөхийн XX зууны ууган дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж агсны 100 жилийн ой энэ онд тохиож буй юм. Энэ хүрээнд Булган аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран Б.Түвдэндорж аваргын бөхийн амьдрал хийгээд сурган хүмүүжүүлэх их үйлсийг нь сурталчилан таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байна. Их аваргын 100 насны ойн хүрээнд 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд И.Доржсамбуу тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүллээ. Мөн дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Домогт аварга Б.Түвдэндорж” сэдэвт гар зургийн уралдаан, 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эргэл хайрханы домогт хүчтэн” эссэ бичлэгийн уралдаан, спортын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Дархан аварга Б.Түвдэндорж ба үндэсний бөх” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдсан. Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг  угтаж Улаанбаатар хот дахь  Булган аймгийн уугуул бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, урлаг, спортын алдартнуудын хүрээнд зохион байгуулсан “Булганыхан 2” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын Хөгжлийн хөтөч үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан хийх 80 бүтээлч ажлын жагсаалтыг танилцуулан, төрөлх нутгийнхаа хөгжил, дэвшлийн  төлөө хийж хэрэгжүүлэх ажил, цаашид хамтран ажиллах саналаа солилцлоо.

в.Бие

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2017-01-05 17:21:30

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР: 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XX удаагийн хурал 81,8 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус  хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.  

  1. Иргэний зөвлөлийн 2016 оны 3 дугаар улирлын тайлангийн тухай

  2. МАА-н талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн дүнгийн тухай

  3. Ажлын байр бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

  4. Жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

  5. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж буй ажлын талаар

  6. Дэмжлэг үзүүлэх тухай 

  7. Хөрөнгийн тухай

  8. “Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах тухай

  9. Зөвшөөрөл олгох тухай

 10. Аймгийн ИТХ-ын шагнал олгох тухай хэлэлцэж АИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргалаа.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

            Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 100 хоногийг 10 дугаар сарын 27-11 дүгээр сарын 03 -ны өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулж 16 сум 1 тосгоны 300 гаруй иргэдэд 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, бодлого чиглэлийг танилцууллаа. Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 322 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын "Мал өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгавар, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Мал аж ахуйн өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө батлах тухай” 61 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын “Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” 02 тоот албан даалгавар зэрэг тогтоол, шийдвэрүүдийг сумдад хүргүүлэн,  хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг сумдад 2 удаа ажилласан. Аймгийн Засаг даргын 2016 оны 01/966 тоот захирамжаар “Инээмсэглэн угтаж, баярлуулан үдье” сарын аяныг зарлаж хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Эхний 10 сард батлагдсан хуваарийн дагуу 100% буюу тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 16,2 тэрбум төгрөг, суманд 2,7 тэрбум, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 8,0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 1191 татвартөлөгчдөд 470,6 сая илүү төлөлтийг буцаан олгосон байна.

        Нийт авлага 57,4 сая, өглөг 585,0 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 103.9 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 403.3 сая, эмийн өр 14,7 сая, бусад зардлын өглөг 63.1сая төгрөг байна. Өрийн дийлэнх хувь нь төсвийн зарцуулалтын эрхийг хязгаарласнаас шалтгаалж 2015 онд үүссэн өр байна.  Аймгийн төрийн сан нь 12 сарын төсвийн зарцуулалтын эрхийг боловсролын сайдын 65 байгууллага, эрүүл мэндийн сайдын 16, орон нутгийн төсвийн 13 байгууллагад нээж 1227 ширхэг төрийн сангийн гүйлгээгээр 3.5 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 215 гэмт  хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 40 хэргээр буюу 15.7 хувиар буурсан.

БҮСТЗЭТХэрэг  85 бүртгэгдэн 52 хэргийг  илрүүлж, гэмт хэргийн  илрүүлэлт 61.2 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар улсын дундажаас 2.6 хувиар буурсан .

 

ХЭРГИЙН ӨНГӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ

  • Бусдын амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг 1 бүртгэгдэж 100 хувиар
  • Золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг 8 бүртгэгдэж 7 дахин
  • Хүчиндэх гэмт хэрэг 8 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 60 хувиар өсч,
  • ХАБАЖЭГХ  21 бүртгэгдэж  урьд оны мөн үеэс 11 хэргээр буюу 34,4 хувиар
  • Танхайрах гэмт хэрэг 1 бүртгэгдэж 3 хэргээр буюу 75 хувиар
  • БХЖЭГХ 4 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 5 хэргээр буюу 55,5 хувиар
  • ИЭЧЭМЭГХ 70 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хэргээр буюу 12,5 хувиар
  • Хулгайлах гэмт хэрэг 75 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 13 хэргээр буюу 14,8 хувиар, үүнээс мал хулгайлах хэрэг 29 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 17 хэргээр буюу 37 хувиар буурч,
  • Албан тушаалын эсрэг гэмт хэрэг 2 бүртгэгдэн,
  • Хүнийг санаатай алах гэмт хэрэг 5 бүртгэгдэн 
  • Дээрэмдэх гэмт хэрэг 1 бүртгэгдэж  өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

 

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН  ХОХИРЛЫН ТУХАЙД

·         Гэмт хэргийн улмаас нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 543,1 сая төгрөгний хохирол учирснаас иргэдэд 521 сая төгрөгний хохирол учирсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд  307 сая төгрөгний хохиролыг нөхөн төлүүлж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 142 сая төгрөгний хөрөнгийг битүүмжилж  ажилласан нь нийт хохирлын 62 хувийг нөхөн төлүүлсэн дүнтэй байна.

·          Гэмт хэргийн улмаас 26 хүн нас барсан ба өнгөрсөн оны мөн үеэс 73,3 хувиар өссөн. Бусдын амь насыг санаатайгаар хохироох гэмт хэргийн улмаас 5,  болгоомжгүй бусдын амийг хохироох гэмт хэргийн улмаас 1, ХАБАЖЭГХ-н улмаас 12, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн улмаас 8 иргэн амь насаа алдсан байна. Гэмт хэргийн улмаас 105 хүн гэмтсэн  нь  өнгөрсөн оны мөн үеэс 12,5 хувиар буурсан.

 

СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙД

Ø  Бүртгэгдсэн нийт 215 хэргийн 54 хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа нь нийт хэргийн 25,7 хувийг эзлэж байна. Өнгөрсөн онд согтуугаар 83 хэрэг үйлдэгдсэн бол энэ онд 29 хэргээр буюу 34,9 хувиар тус тус буурсан.

 

2016 оны 10 сарын байдлаар 7467 зөрчилд 207,5 сая төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан нь   өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 18,3 хувиар буурч, 114,8 саяар торгуулийн дүн өссөн .

 

v  2016 оны эхний 10 сарын байдлаар гудамж талбайд хэвийн бус явж  орон гэртээ агсан согтуу тавьсны улмаас 467 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хүнээр буюу 1,7 хувиар буурсан бол , захиргааны журмаар 32 хүнийг баривчлах шийтгэл эдлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 146 хүнээр буюу 82 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулсан 241 иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 112 хүнээр буюу 31,7 хувиар буурсан байна.

 

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

БСУГ-ын мэргэжилтнүүд Булган сумын сургуулиудад хичээлд суух график гаргаж, түүнийхээ дагуу хичээлд суун зөвлөгөө өгч, ЗАН-ийн ажил зохион байгуулан ажиллаж байгаа.

“Монголын математикийн 53 дугаар олимпиад”-ыг МУГБ, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Шагдарын нэрэмжит болгон 2017 онд Булган аймагт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан ЕБС-уудаар олимпиадын хорооны туг аялаж байна.

Булган аймгийн математикийн шигшээ багийн сурагчид Орхон аймагт болсон “Төвийн бүсийн математикийн олимпиад”, Архангай аймагт болсон “А.Нямренчин багшийн нэрэмжит математикийн олимпиад”-д тус тус амжилттай оролцлоо.

Булган аймгийн Бугат сумын бага ангийн багш асан Ш.Чулууны нэрэмжит 3-5 дугаар ангийн сурагчдын дунд Бугат суманд зохион байгуулагдсан математикийн олимпиад 10 дугаар сарын 15-нд зохион байгуулагдаж, Бугат, Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр, Хялганат сургуулийн сурагчид оролцов.

Бага ангийн багш, математикийн багш, сурагчдад зориулсан олимпиадын бодлого бодох сургалтыг УБ хотын багш Ч.Гантөмөр удирдан явуулж байна.

Сургуулийн өмнөх боловсролын мэдээ статистик мэдээ нэгтгэж БСШУСЯ-нд хүргүүлэв.

Санхүү төрийн сангийн хэлтэс, CTS компанитай хамтран Боловсрол, соёлын салбарын нягтлан бодогчдод зориулан “Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, тайлагналтыг үр дүнтэй болгох, чанаржуулах”  сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Нэгдүгээр ангийн “Бэлтгэл хөтөлбөр”-ийн зөвлөмжтэй холбоотой санал, БДБ-ын сургалтын төлөвлөгөө, 10 дугаар ангийн цөм хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын сайдын тушаалын хэрэгжилт, зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайланг тус тус сургуулиудаас авч нэгтгэн БСШУСЯ-нд хүргүүллээ.

8 сумын сургуульд зайны сургалтын төхөөрөмж суурилуулсан.

Аймгийн ЕБС-уудын сурагчдын дунд аймгийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг ГБХЗХГ, БСУГ, Булган аймаг дахь илтгэгч мэтгэлцээний холбоотой хамтран зохион байгуулж, тэмцээнд 11 өрсөлдлөө.

Хөвсгөл аймагт болсон орос хэлний багш, сурагчдын сургалт, олимпиадад гадаад хэлний багш, сурагчдын хамт амжилттай оролцлоо. Мөн “Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал”-д гадаад хэлний мэргэжилтэн, багш нарын хамт оролцов.

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

АНУ-ын Харвардын НЭМ-ийн сургууль, АШУҮИС-тай хамтран насанд хүрсэн хүмүүсийн дунд Д Витамин болон бусад бичил элементүүдийн түвшинг тодорхойлох 3 дахь удаагийн судалгааг хийж,  Булган болон Орхон сумдын 40 хүнийг хамрууллаа.

  “Хепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”   өдрийг тохиолдуулан аймгийн “Ахмадын холбоо”-той хамтран Цогт хун тайжийн талбайд Булган сумын 35 ахмадуудад “Вируст хепатит” өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч мэдээлэл, сургалт сурталчилгаа хийж, сурталчилгааны материал тарааж, дасгал хөдөлгөөн заалаа.

Анагаахын боловсрол олгох их, дээд сургуулиудыг 2015-2016 онд төгсөөд хөдөө, орон нутагт ажиллаж байгаа залуу эмч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шинэ болон сэргэж буй халдварт өвчин”, “Хүүхдийн хавдар”-ын чиглэлээр сургалт зохион байгуулж, 20 гаруй эмч нар оролцсон байна.

Хангал, Бугат, Баян-Агт сумдын Эрүүл мэндийн төвүүдэд   зөвлөн туслах дэмжлэгт хяналт хийж, мэргэжлийн зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

Эрүүл мэндийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан 16 эмнэлгийн ажилтныг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, 15 эмнэлгийн ажилтныг ЭМСЯ-ны “Жуух” бичгээр шагнаж урамшуулав.

Түүхий самар, жимс худалдан борлуулж байгаатай холбогдуулан Булган сумын 60 гаруй иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, зах худалдааны байгууллагуудад сэрэмжүүлэг, гарын авлага тараав.

 

в.Биеийн тамир, спортын арга хэмжээ:

Биеийн тамир, спортын газар нь төлөвлөгөөний дагуу дараахь арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.Үүнд:

 

Өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж урд заалны  өрөө тасалгааг тохижуулан, А, Б заалны  гадна талд  гэрэлтүүлэг нэмж хийн байгууллагын гадна өнгө үзэмжиийг сайжрууллаа.

Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг албан байгууллага ЕБСургуулиудад сурталчилгаа хийх сарын аянг зохион байгуулан ажиллаж байна.

”Инээмсэглэн угтаж баярлуулан үдье” сарын аяны хүрээнд хүн амыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх бодлогын хүрээнд  усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг  албан байгууллага, цэцэрлэг, сургуулийн сурагчдад танилцуулан  үнэ төлбөрийн тодорхой хямдралтай үйлчилж байна.

Байгууллагын стандартыг албан хаагчдаар хэлэлцүүлэн  өөрчлөлт оруулж, Харилцааны соёл, хувцаслалт ажилтны гадаад төрхөд тавих шаардлага стандартуудаар сургалт  зохион байгууллаа.

Албан байгууллага аж, ахуй нэгжүүдээс  380 иргэдийн сорил судалгааг хуваарийн дагуу авч цахимжуулж байна.

Халдварт бус өвчний эрт илрүүлэгийг үзлэгт зорилтот бүлгийн насны ажилтан албан хаагчдын 80 хувийг  хамрууллаа.

“Хүлээж суулгүй хүрч үйлчилье” Нээлттэй хаалганы өдрийг 10 арга хэмжээг зохион байгуулахаар ажлын төлөвлөгөөг гарган  10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн  зохион байгуулж албан байгууллага аж ахуй нэгжүүдэд сорил судалгааг авч, иргэдэд хүрч үйлчлэн тараах материал танилцуулга бэлтгэн 300 ширхэгийг тараан, усан спортын сургалтын төвийн  сурталчилгааг хийж 20 гаруй иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг аваад байна.     

      ÁÓËÃÀÍ ÀÉÌÃИЙН ÍÈÉÃÌÈÉÍ ÄÀÀÒÃÀËÛÍ ÑÀÍÃÈÉÍ 2016 ÎÍÛ 10-Р САРЫН ÌÝÄÝÝ

     

Д/д

Ñóìдûí íýð

НДШ-ийн орлого

Нийгмийн даатгалын сангуудын зарлага

ÍÄØ àâëàãà

 

á¿ãä

¿¿íýýñ

 

òºëºâëºãºº

ã¿éöýòãýë

õóâü

òºëºâëºãºº

ã¿éöýòãýë

õóâü

 

ÀÀÍ

Òºñºâò áàéãóóëëàãà

1

Áàÿí-Àãò

304606.0

         298,182.90 

97.9

           972,000.00 

          970,614.50 

99.9

        1,529.00 

              970.00 

               559.00 

2

Áàÿííóóð

210888.9

         196,215.60 

93.0

           530,000.00 

          531,830.40 

100.3

        4,550.00 

              212.00 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

2017-01-05 17:19:51

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18 дах удаагийн хурал 81,8 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1.      Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн тухай

2.      Аймгийн 80 жилийн ойд бэлтгэх комисс байгуулах тухай

3.      “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичиг батлах тухай

4.      Модны хуваарь батлах тухай

5.      Зарим газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 

6.      Тогтоол хүчингүй болгох тухай

7.      Газрын зориулалт өөрчлөх тухай 

8.      “Булган-Мээж” ОНӨХХК-ний ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

9.      Хороо байгуулах, хорооны үйл ажиллагааны чиглэлийн төслийн тухай

10.    Орон нутгийн өмчийн үзлэг, тооллогын дүнг баталгаажуулах тухай

09 сарын 19 – нд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус II хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд 90,9 хувийн ирцтэйгээр хуралдаж:

1.      Аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

2.      Аймгийн ИТХ-ын Хороодын ажиллах журмын тухай

3.      Аймгийн ИТХ-ын Хороодыг байгуулах тухай        

4.      Аймгийн ИТХ-ын 2016- 2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэлийн тухай           

5.      Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай

6.      Аймгийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

2016-2020 онд Булган аймгийн засаглал, эдийн засаг, нийгмийн  хөгжлийн чиг зүгийг тодорхойлох аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдаж аймгийн ИТХ-ын хоёр дугаар хуралдаанаар батлагдлаа.  Бид тус хөтөлбөрийг боловсруулахдаа Булган аймагт үйл ажиллагаагаа явуулдаг ТББ, ИНБ-ууд, Булган сумын иргэд, Орхон аймагтай хил залгаа сумдын зарим багийн малчид, төрийн албанд ажиллаж байсан төрийн захиргааны ахмад ажилтнууд, бизнес эрхлэгчид, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын саналыг 9 удаагийн уулзалт, хурлын үеэр болон цахим орчинд хүлээн авч, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагууд, сумдын Засаг дарга түүний Тамгын газраас баг, сум, аймаг, орон нутагт тулгамдаж байгаа асуудал, хэрэгцээ шаардлага зэргийг судлан нэгтгэлээ.

    Засгийн газрын 4 тогтоол, 1 хуралдааны тэмдэглэл ирснийг хяналтад авч аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулахаар уламжиллаа.

2016 оны 9 дугаар сарын байдлаар төлөвлөгөөт хяналт шалгалтын 71,9 хувийг хийж гүйцэтгэсэн. Төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ 67,4 хувьтай байна.

Байгаль орчны хяналтаар МХЕГ-аас ирүүлсэн 9/2069 дугаартай албан бичгийн дагуу бүх сумдын засаг дарга байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хууль бус ан, агнууртай тэмцэх байнгын пост ажиллуулах тухай албан даалгавар өгч тайлан мэдээг хүлээн авсан.

Мөн аймгийн Засаг даргаар хууль бус ан агнууртай тэмцэх, тэдгээр зөрчлийг таслан зогсоох тухай захирамж гаргуулан Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарсан эргүүл шалгалтыг 4 сумын нутгаар хийв. Хяналт шалгалтаар хууль бусаар ан агнахыг завдсан 6 иргэний бууг хураан авч цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар эмнэлэг, сургууль, нийтийн хоолны газруудад үйлдвэрлэгдсэн хоолонд давс, өөх тос, сахар, хүнсний нэмэлт, үйлдвэрлэгдсэн болон импортлогдсон хүнсний бүтээгдэхүүнд аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлүүлж, зах зээлд нийлүүлж буй байдалд тандалт судалгааг хийж дүнг нэгтгэж МХЕГ-т хүргүүлэв.

Эмчилгээний чанарын хяналтаар нэгдсэн эмнэлэг, 16 эрүүл мэндийн төв, 5 хувийн  хэвшлийн эмнэлэгүүдэд боловсон хүчний хангалт, яаралтай тусламжийн бэлэн байдал, уламжлалт эмнэлгийн оношлогоонд тандалт судалгаа хийж дүнг нэгтгэлээ.

Боловсрол эрүүл ахуйн хяналтаар Булган сумын 6 цэцэрлэг, ЕБС-ийн 3 сургууль, 3 цэцэрлэгт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, 3 сургуульд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ.

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Эхний 09 сард батлагдсан хуваарийн дагуу 100% буюу тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 16,2 тэрбум төгрөг, суманд 2,7 тэрбум, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 8,0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 1191 татвартөлөгчдөд 470,6 сая илүү төлөлтийг буцаан олгосон байна.

        Нийт авлага 57,4 сая, өглөг 585,0 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 103.9 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 403.3 сая, эмийн өр 14,7 сая, бусад зардлын өглөг 63.1сая төгрөг байна. Өрийн дийлэнх хувь нь төсвийн зарцуулалтын эрхийг хязгаарласнаас шалтгаалж 2015 онд үүссэн өр байна. 

Аймгийн төрийн сан нь 12 сарын төсвийн зарцуулалтын эрхийг боловсролын сайдын 65 байгууллага, эрүүл мэндийн сайдын 16, орон нутгийн төсвийн 13 байгууллагад нээж 1227 ширхэг төрийн сангийн гүйлгээгээр 3.5 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Булган аймагт Шүүх байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг хуулийн байгууллагуудын хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Хуулийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит уулзалтыг зохион байгуулж цаг үеийн асуудлыг хэлэлцсэн.

 Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сан:

 Хууль тогтоомжийн бүртгэл, лавламжийн сан бүрдүүлэх, хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт хөдөлгөөнийг цаг тухай бүр хийж 09 дүгээр сарын байдлаар шинээр нэмж хууль 6, Засгийн газрын тогтоол 8 , УИХ-н тогтоол 8, Ерөнхийлөгчийн зарлиг 5, Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2, нийт  29 эрх зүйн актыг тус бүр хөтөлж өөрчлөлт хөдөлгөөнийг Хууль зүйн хэлтсийн гар санд болон цахим санд бүртгэн хөтөлж орууллаа.Хууль тогтоомжийн гар болон цахим санд бүртгэлтэй эрх зүйн актаас аймгийн хэмжээнд  50 гаруй иргэнд хууль, эрх  зүйн лавлагаа мэдээлэл өгч ажиллалаа.

Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар:

Аймгийн Засаг даргаас гаргасан шийдвэрүүдийг эрх зүйн үүднээс тухай бүр хянаж байгаа бөгөөд 09 дүгээр сарын байдлаар удирдлага зохион байгуулалт болон цаг үеийн ажил, арга хэмжээг зохицуулсан А дугаар бүхий 42, Б дугаар бүхий 23 захирамжийн төсөл, Тамгийн газрын даргын А дугаар бүхий 5, Б дугаар бүхий 3 тушаалын эрх зүйн үндэслэлд санал дүгнэлт өгч,  мөн сумын Засаг дарга болон Тамгын газрын даргын  нийт 186 гаруй  шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг хянаж, албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагыг хангаж ажиллах тухай зөвлөмж өгөв.

Эрх зүйн сургалт, хүний эрхийн талаар:

“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийн төслийг боловсруулж батлуулахаар санал өгсөн.

Орхон сумын иргэдээс ирүүлсэн газрын маргаантай холбогдох  ажлын хэсэгт ажиллаж хууль эрх зүйн зөвлөмж өглөө.

Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулах  ажлын хүрээнд  аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад 2 удаа сургалт, архив бичиг хэргийн стандарт дүрэм журмыг мөрдүүлэх зорилгоор албан хэрэг хөтлөлтийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хууль зүйн туслалцааны төвөөр дамжуулан  хууль зүйн зөвлөгөөг 78 иргэнд, өмгөөллийн үйлчилгээг 30 иргэнд, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр хүлээн авсан хэрэг 7 байна.

Төрийн архив, сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, үйлчилгээний талаар:

Төрийн  архивын тасаг нь 2016 оны 09 дүгээр сарын байдлаар лавлагаа авахыг хүссэн нийт 110   иргэнд  /давхардсан тоогоор/ 570 баримтаар үйлчилсэн. Үүнээс 61  иргэнд 107 хуулбарын лавлагаа олгож, 43 иргэнд 280  цалингийн баримт олгосон. Хуваарийн дагуу  Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 4 байгууллагын 32 хадгаламж нэгжийн 5871 хуудас бүхий баримтыг жагсаалт, акттай тулгалт хийн, нүүр дардсыг  даран бүртгэл үйлдэж хүлээн  авсан байна.

Архивын үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг хангуулах үүднээс нийтдээ 2 хөмрөгийн 149 хадгаламж нэгж, 10569 хуудсыг скайнердан мастер хувийг үүсгэн тусгай файлд хадгалав. Баримт нягтлан шалгалт дахин боловсруулалтыг 1 хөмрөгийн 64 хадгаламж нэгжийн 7703 хуудсыг дугаарлаж, баталгааны хуудсанд  бичилт хийн шинээр үдэж хавтасласан.

Цахим программад нийт 5 хөмрөгийн 99 хадгаламж нэгжийн 8299 заалт, 41921 хүний нэр, 3321 байгууллага, 2567 газарзүйн нэр, бүхий 10261 хуудас баримтыг  PDF- д хувирган, АМS  програмд тодорхойлон бичсэн байна. Фото шоп програмд 1 хөмрөгийн 114 хадгаламж нэгж, 5561 хуудас бүхий баримтыг засварлан ашиглалтын хувь үүсгэсэн байна.

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

·            Боловсролын салбарын ажилтануудын шагналын тодорхойлолт зохих байгууллагуудад нь хүргүүлсэн

·            Багш нарын спортын наадамд оролцох баг тамирчдыг бүрдүүлэн Дундговь аймаг явлаа

·            6 настай 1-р ангид элсээгүй сурагчдын судалгааг БСШУСЯ-нд хүргүүлэв

·            Цэцэрлэгийн эрхлэгч нарын ажлыг хүлээлцүүлэв

·            Төсвийн тодотгол хийж ИТХ-аар оруулсан

·            СӨБ, ЕБС-ийн статистик мэдээг авч эхэлсэн

·            Байгууллагуудын сарын төсвийн хуваарь хийж байна

·            Зуны сургалтанд хамрагдсан сурагчдын аймагт татаж сургалтаа үргэлжлүүлэн математикийн улсын олимпиадын сургалт, хичээл явагдаж байна

·            Мэргэжилтнүүдийн ЗАН-ын нэгдсэн арга хэмжээнүүд болсон

·            Залуу багш нарын сургалт явагдсан

·            Сурагчийн хувийн хэрэг түгээх ажлыг хариуцах ажилтны мэдээлэл яаманд хүргүүлсэн

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

АНУ-ын Харвардын НЭМ-ийн сургууль, АШУҮИС-тай хамтран насанд хүрсэн хүмүүсийн дунд Д Витамин болон бусад бичил элементүүдийн түвшинг тодорхойлох 3 дахь удаагийн судалгааг хийж,  Булган болон Орхон сумдын 40 хүнийг хамрууллаа.

  “Хепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”   өдрийг тохиолдуулан аймгийн “Ахмадын холбоо”-той хамтран Цогт хун тайжийн талбайд Булган сумын 35 ахмадуудад “Вируст хепатит” өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч мэдээлэл, сургалт сурталчилгаа хийж, сурталчилгааны материал тарааж, дасгал хөдөлгөөн заалаа.

Анагаахын боловсрол олгох их, дээд сургуулиудыг 2015-2016 онд төгсөөд хөдөө, орон нутагт ажиллаж байгаа залуу эмч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шинэ болон сэргэж буй халдварт өвчин”, “Хүүхдийн хавдар”-ын чиглэлээр сургалт зохион байгуулж, 20 гаруй эмч нар оролцсон байна.

Хангал, Бугат, Баян-Агт сумдын Эрүүл мэндийн төвүүдэд   зөвлөн туслах дэмжлэгт хяналт хийж, мэргэжлийн зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

Эрүүл мэндийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан 16 эмнэлгийн ажилтныг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, 15 эмнэлгийн ажилтныг ЭМСЯ-ны “Жуух” бичгээр шагнаж урамшуулав.

Түүхий самар, жимс худалдан борлуулж байгаатай холбогдуулан Булган сумын 60 гаруй иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, зах худалдааны байгууллагуудад сэрэмжүүлэг, гарын авлага тараав.

 

в.Биеийн тамир, спортын арга хэмжээ:

Булган сумын ЗДТГ-тай хамтран  сумын ахмдын спортын өдөрлөгийг зохион байгуулан тус өдөрлөгөөр ширээний теннис, дардас, шатар, хөгжөөнт буухиа, канастр, даамны төрлүүдээр тэмцээн зохион байгуулан явуулж 6 багийн  50 гаруй  ахмадууд хамрагдлаа.

МУ-ын арслан Б.Жамьяндоржийн нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн ААШ барилдаан Сэлэнгэ  суманд зохион байгуулан 5 насны ангилалаар 10 байгууллагын 71 тамирчид оролцож багийн дүнгээр 1-р байранд Могод сум, 2-р байр Дашинчилэн, 3-р байр СДСургуулийн баг шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

Булган сумын ахмад волейболчдын аварга баг шалгаруулах тэмцээнийг Булган сумын ЗДТГазартай хамтран зохион байгуулж 6 багийн 50 гаруй  ахмад тамирчид оролцон 1-р байранд 6-р баг, 2-р байранд 3-р баг, 3-р байранд 1 багийн ахмадуудад орж медаль мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Усан спортын  сургалтын төвд 9-р сард 21 сонирхогч хичээллэж байна. Усан спорт сургалтын төвийн бассейны усыг солин бассейнд их цэвэрлэгээ, цэвэр ус шахаж, усанд хлоржуулалт хийгдлээ.

Үндэсний олимпийн хорооноос зохион байгуулагдсан сургалтанд жудо бөхийн дасгалжуулагч хамрагдлаа.

Аймгийн Хөнгөн атлетикийн холбоотой хамтран Булган сумын ЕБСургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар-2016” олон төрөлтийн тэмцээнийг зохион байгуулан  ахлах, дунд, бага нас  гэсэн ангилалаар тэмцээнийг зохион байгуулж 3-н сургуулийн 352 тамирчид оролцсон байна.

         Спортын ордны Б зааланд албан хаагчид урсгал засвар хийж коридор, заалны хана, шалыг будаж ашиглалтад орууллаа .

 

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтийг цаг хугацаанд нь хүндрэл, чирэгдэлгүй бүрэн олгоод байна.

Иргэдээс хандаж тавьсан санал хүсэлтийг бүх төрлийн хэлбэрээр болон байгууллагын вэб сайтын санал асуулгын булан, нээлттэй утас 70342094, 70342093, 70342080 дугаараар  хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байна. 2016 оны 09 дугаар сард нийт 36 иргэн хандсанаас утсаар 18, биечлэн ирсэн 17, бичгээр хандсан 1 иргэн хандсан байна. Үүнээс: Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцааны талаар 2, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар 11, амжиргааны түвшнээ тодруулах 16, халамжийн бусад чиглэлээр 9 санал хүсэлт ирснийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн ажиллаа.

WAIS программд халамжийн сангийн олголтын тулгалт хийж баримтуудыг хянаж баталгаажуулж байна.

Сумдын халамжийн сангийн 09 дүгээр сарын тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний баримтуудыг татаж хянан баталгаажуулах, халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмж олголтыг хийж санхүүжилтыг тавьж олгох ажил хийгдлээ.

Тав.  Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Мал аж ахуйн талаар :

Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 322 дугаар тогтоол, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын "Мал өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгавар, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Мал аж ахуйн өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө батлах тухай” 61 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын “Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” 02 тоот албан даалгавар зэрэг тогтоол шийдвэрүүдийг албан байгууллага, аж ахуй нэгж, сумдад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Аймгийн хэмжээгээр 88.5 мян.тн байгалийн хадлан, 8.5 мян.тн үйлдвэрийн тэжээл, 1.7 мян тн ногоон тэжээл, 1.5 мян тн гар тэжээл, Засгийн газрын 322 дугаар тогтоолын хүрээнд  аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 286 тн, тэжээл 41 тн, сумд  өвс 100 тн, тэжээл 35 тн –ыг бэлтгэх төлөвлөгөөт даалгавартайгаас аймгийн хэмжээнд 77327 тн байгалийн хадлан, 68 тн ногоон тэжээл, 1109,7 тн гар тэжээл, 30 тн дарш, ногооны хаягдал, 288 тн давс хужир  шүү бэлтгэж, нийт бэлтгэлийн 87,4 хувийг бэлтгээд байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд авах хадланг аймгийн Нөөцийн газар бие дааж 138 тн өвс бэлтгэсэн. Бороо их орж хадлан бэлтгэлийн ажил удааширсан боловч төлөвлөгөөт хадлангаа хугацаандаа бэлтгэх боломжтой.

Сумдын өвс тэжээлийн нөөцөд  өвс 1600 тн, тэжээл 570 тн бэлтгэхээс одоогийн байдлаар өвс 368 тн, тэжээл 50 тн бэлтгэсэн нь нийт бэлтгэл 16,0 хувьтай хангалтгүй байна. Одоогийн байдлаар сумын өвс тэжээлийн нөөцийг огт бэлтгээгүй Баян-агт, Баяннуур, Бугат, Сайхан, Сэлэнгэ, Хангал, Хишиг-өндөр, Хутаг-өндөр сумд байгаа бөгөөд Тэшиг, Орхон сумд сумын нөөцөө 100,0 хувь бэлтгээд байна.

Аймаг хоорондын “Чилэн” отрын бүс нутагт манай аймгийн Баяннуур сумаас 4 өрхийн 3474 мал, Дашинчилэн сумаас 18 өрхийн 13324 мал, Рашаант сумаас 25 өрхийн 10500 мал, Гурванбулаг сумаас 6 өрхийн 4180 толгой мал нийт 4 сумын 31,4 мянган мал орох санал ирүүлээд байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/26 дугаар тушаал, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын А/17 дугаар тушаал, Булган аймгийн Засаг даргын А/293 дугаар захирамж, ХХААГ-ын даргын 2016 оны А/37 дугаар тушаалаар “Сэлэнгэ” үүлдрийн үхэрт үзлэг ангилалтыг хийхээр  Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдад ажиллаж  байна.

2016 оны ноосны урамшуулалын 5359 малчин өрхийн материалыг программд оруулж, баримтыг үдэж нэгтгэж байна.

Рашаант,  Гурванбулаг сумдад “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслөөр баригдсан 2 инженерийн хийцтэй худгийг улсын комисс хүлээж авав.

Мал эмнэлгийн ажил үйлчигээний талаар:

Хутаг-Өндөр сумын “Гуртын гүүр”-ний дэргэдэх Мал эмнэлэг хорио цээр хяналтын цэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үзүүлэх сургууль зохион байгуулж, 5 аймгийн  МЭХЦХХ-ийн эрхлэгч, мэргэжилтнүүд нийт 60-аад хүн оролцов. Уг арга хэмжээний үеэр  ХХААЯ-ны дэд сайд н.Сауле болон мэргэжилтнүүд ирж МЭХЦХХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов.

“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд 591,2 мянган төл хамруулахаар сумдын хувийн мал эмнэлэг үржлийн нэгжүүд ажиллаж байна.

7 сумын 14 хувийн мал эмнэлэг үржлийн нэгжийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэлийг авч шалган 46,4 сая төгрөгний үйлчилгээний хөлс олгосон.

Мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг Улаанбаатар хотоос 2 удаагийн татан авалтаар 3 төрлийн 3300 ш гэрчилгээ 3200 ш төлбөрийн хуудас авч сумдад захиалгын дагуу хүргүүлээд байна.

Баруун болон зүүн аймгууд, мөн төв аймагт мал амьтаны гоц халдварт өвчнүүд гарсантай холбогдуулан аймгин Засаг даргын албан бичиг гаргаж сумдад үүрэг чиглэл өгч ажилласан.

Энэ сард нян судлалын 30, ийлдэс судлалын 1248,  ариун цэврийн  25  нийт 1303 дээж ирж  шинжилгээний дүнг гарган ажилласан  байна.

Лабораторид шинжлэгдсэн дээжийг тухай бүр хариуг гарган Мал эмнэлгийн хэлтэс, сумын мал эмнэлгийн тасагт  мэдээлэн ажиллаа.

УМЭАЦЛ-оос Шүлхий өвчний тандалт хийх арга зүй удирдамжийн дагуу Хутаг-Өндөр, Орхон, Гурванбулаг сумаас 1200 дээж цуглуулав. Уг ажилд мал эмнэлгийн хэлтсийн 4 эмч, жолооч, тухайн сумдын МЭҮТ-ийн мэргэжилтэн, МЭҮ-ийн  нэгжийн  3 эмч хамтран ажилласан.

Хутаг-Өндөр, Орхон, Гурванбулаг сумаас  цуглуулсан 1200 цусны ийлдсийн дээжинд  элиза урвалаар шүлхий өвчний шинжилгээг хийж үр дүнг УМЭАЦТЛ-д хүргүүлээд байна.

 Баяннуур, Сайхан, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай, Баян-Аг

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-09-12 08:51:47

 

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал хуралдан ИТХ-ын дэгд өөрчлөлт оруулах тухай, ИТХ-ын хороо, түр хороодын ажиллах журмыг батлах тухай, ИТХ-ын 2016-2020 онд хүртэл баримтлан ажиллах үйл ажиллагааны бодлого чиглэлийн тухай, Хөрөнгийн тухай, Төрийн шагналд уламжлах тухай, Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хүртэл баримтлан ажиллах мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын явцын тухай зэрэг асуудлуудлыг хэлэлцлээ.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэн ажиллах Мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулахын тулд төрийн бус байгууллагууд, сумдын ЗДТГ, Булган сумын иргэд, мэргэжлийн байгууллагуудаас санал авч нэгтгэн 5 бүлэг, 71 зорилт, 401 аргаг хэмжээг төлөвлөн аймгийн ИТХ-аар батлуулахад бэлэн болоод байна.

    Засгийн газрын 4 тогтоол, 1 хуралдааны тэмдэглэл ирснийг хяналтад авч аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулахаар уламжлалаа. /Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого баталх тухай 2016.05.16, Дугаар 261, Журам баталах тухай “Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх”, 2016.05.31 Дугаар 288, Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай 2016.06.20, Дугаар 338, Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай, 2016.08.03, Дугаар 09, Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай 2016 оны 06 дугаар сарын 20-ны 35 дугаар тэмдэглэл/

2016 оны 8 дугаар сарын байдлаар төлөвлөгөөт хяналт шалгалтын 71,9 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ 67,4 хувьтай байна.

Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр Бугат суманд төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ хийгдсэнээр орон нутагт хийх төлөвлөгөөт хяналт шалгалтууд дуусна.

Байгаль орчны хяналтаар МХЕГ-аас ирүүлсэн 9/2069 дугаартай албан бичгийн дагуу бүх сумдын засаг дарга байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хууль бус ан агнууртай тэмцэх байнгын пост ажиллуулах тухай албан даалгавар өгч тайлан мэдээг хүлээн авсан.

Мөн аймгийн Засаг даргаар хууль бус ан агнууртай тэмцэх тэдгээр зөрчлийг таслан зогсоох тухай захирамж гаргуулан Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарсан эргүүл шалгалтыг 4 сумын нутгаар хийв. Хяналт шалгалтаар хууль бусаар ан агнахыг завдсан 6 иргэний бууг хураан авч цагаадгийн байгууллагад шилжүүлсэн.

Хууль бусаар агнасан 5 ширхэг тарвагыг хурааж устгасан. 115200 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж 1700000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж 456 иргэнд Амьтны тухай хуулийг сурталчилж ажиллав.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар эмнэлэг, сургууль, нийтийн хоолны газруудад үйлдвэрлэгдсэн хоолонд давс, өөх тос, сахар, хүнсний нэмэлт, үйлдвэрлэгдсэн болон импортлогдсон хүнсний бүтээгдэхүүнд аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлүүлж зах зээлд нийлүүлж буй байдалд тандалт судалгааг хийж дүнг нэгтгэж МХЕГ-т хүргүүлэв.

Эмчилгээний чанарын хяналтаар нэгдсэн эмнэлэг, 16 эрүүл мэндийн төв, 5 хувийн  хэвшлийн эмнэлэгүүдэд боловсон хүчний хангалт, яаралтай тусламжийн бэлэн байдал, уламжлалт эмнэлгийн оношлогоонд тандалт судалгаа хийж дүнг нэгтгэлээ.

Боловсрол эрүүл ахуйн хяналтаар Булган сумын 6 цэцэрлэг, ЕБС-ийн 3 сургуульд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Боловсролын хяналтаар 3 цэцэрлэг, 3 сургуульд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ.

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Эхний 08 сард батлагдсан хуваарийн дагуу 100% буюу тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 16,2 тэрбум төгрөг, суманд 2,7тэрбум, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 8,0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 1191 татвартөлөгчдөд 470,6 сая илүү төлөлтийг буцаан олгосон байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 1,9 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг ирснээс 1,0 тэрбум төгрөгийг сумдын ОНХСанд шилжүүлсэн байна.

            Нийт авлага 57,4 сая, өглөг 585,0 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 103.9 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 403.3 сая, эмийн өр14,7 сая, бусад зардлын өглөг 63.1сая төгрөг байна. Өрийн дийлэнх хувь ньтөсвийн зарцуулалтын эрхийг хязгаарласнаас шалтгаалж 2015 онд үүссэн өр байна. 

Аймгийн төрийн сан нь 12 сарын төсвийн зарцуулалтын эрхийг боловсролын сайдын 65 байгууллага, эрүүл мэндийн сайдын 16, орон нутгийн төсвийн 13 байгууллагад нээж 1227 ширхэг төрийн сангийн гүйлгээгээр 3.5 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Хууль, эрх зүйн хэлтсээс  73 иргэнд хууль зүйн туслалцаа, төлбөрийн чадваргүй 41 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ, 52 удаагийн эрх зүйн актын лавлагаа мэдээллийн үйлчилгээг тус тус үзүүлсэн. Төрийн  архивын  тасгаас Рашаант, Гурванбулаг сумдад ажиллаж архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг шалгаж, зөвлөн туслах ажлыг зоион байгуулж, 39 иргэнд  159 баримтаар үйлчиллээ. Төрийн архивт мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж  3 хөмрөгийн 9 хадгаламжийн нэгжийн 992 заалт, 5552 хүний нэр,  324 байгууллагын нэр, 367 газар зүйн нэр, 1255 хуудас баримтыг АМS программд шивж оруулсан.  

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр  тотоолыг хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж Тахарын албаны чиг үүрэг албан хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газарт чиг үүргийн дагуу хуваарилан шилжүүлж, техник  хэрэгсэл, эд хогшил, цалингийн санг шилжүүллээ. Цагдаагийн газарт 7 албан хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 3 албан хаагч шилжин ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны Цагдан хорих байранд 7 хоригдогчтой, 5 ялтныг хуяглан хүргэлтээр Улаанбаатар, Орхон аймаг дахь харъяа байгууллагад хүргэн өгч, 267 гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа хийж 112 баримт бичгийг биелүүлж 41,9 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Аймгийн Цагдаагийн газраас байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, Замын  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор нэг бүрчилсэн арга хэмжээ зохион байгуулж, эргүүл шалгалтыг эрсдэл бүхий сумын нутаг дэвсгэр, хөдөлгөөний эрчим ихтэй зам дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Орхон аймагтай хил залгаа сумдын багын малчин иргэдтэй уулзаж, зөвлөмж өгч ажиллалаа.

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

·         “БДБ-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө батлан сургалтанд БСШУСЯ-наас 26 сургагч багш, хөдөө сумдаас 400 гаруй багш оролцон амжилттай зохион байгууллагдаж тайланг Яам болон Хөдөлөмөр эрхлэх ур чадварыг дээгшлүүлэх төсөлд хүргүүлсэн.

·         Багшлах эрх олгох шалгалтын БМДИ-тай хамтран амжилттай зохион байгуулж тайланг БМДИ-д хүргүүллээ.

·         Сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын цэгийг аймгийн төвд нээж, сумдад 8 дугаар сарын 25-наас борлуулалт хийхээр зохион байгуулж ажиллаж байна.

·         Сурах бичиг худалдаалах, татан авах төлөвлөгөө боловсруулан батлуулж яаманд хүргүүллээ.

·         Баярлалаа бяцхан номын сан” төсөлд Хишиг-Өндөр, Бугат сумын сургуулийг сонгон хүргүүллээ.

·         Хүүхдийн төв номын сан руу номын санчдын судалгааг гарган хүргүүлэв.

·         2016-2017 оны хичээлийн жилд дутгалтай байгаа багш нарын судалгааг гаргасан.

·         Булган аймгийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер нийт 57 хүний ажил хэргийн уулзалыг зохион байгууллаа.08.30

·         Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Булган хан бүсийн сургууль, цэцэрлэгт ажилласан.

·         Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдэвт теле хичээлийг 85 хувийн ирцтэй үзлээ.

·         Хичээлийн жилийн зорилго, зорилтыг судлагдахуун бүрийн ажлын төлөвлөгөөг сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүллээ.

·         Булган аймгийн сургууль, цэцэрлэгийн ирцийн мэдээг авч яаманд хүргүүлсэн.

Булган хан бүсийн сургууль, цэцэрлэгт ажиллах арга зүйн ажлын график гаргасан.б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

АНУ-ын Харвардын НЭМ-ийн сургууль, АШУҮИС-тай хамтран насанд хүрсэн хүмүүсийн дунд Д Витамин болон бусад бичил элементүүдийн түвшинг тодорхойлох 3 дахь удаагийн судалгааг хийж,  Булган сум болон Орхон сумдын 40 хүнийг хамрууллаа.

Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн  барилгын их засварын ажил 100% дуусч

  “Хепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”   өдрийг тохиолдуулан аймгийн “Ахмадын холбоо”-той хамтран Цогт хун тайжийн талбайд Булган сумын 35 ахмадуудад “Вируст хепатит” өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч мэдээлэл, сургалт сурталчилгаа хийж, сурталчилгааны материал тарааж, дасгал хөдөлгөөн заалаа.

Анагаахын боловсрол олгох их, дээд сургуулиудыг 2015-2016 онд төгсөөд хөдөө, орон нутагт ажиллаж байгаа залуу эмч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шинэ болон сэргэж буй халдварт өвчин”, “Хүүхдийн хавдар”-ын чиглэлээр сургалт зохион байгуулж, 20 гаруй эмч нар оролцсон байна.

Хангал, Бугат, Баян-Агт сумдын Эрүүл мэндийн төвүүдэд   зөвлөн туслах дэмжлэгт хяналт хийж, мэргэжлийн зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-г тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан 16 эмнэлгийн ажилтныг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, 15 эмнэлгийн ажилтныг ЭМСЯ-ны “Жуух” бичгээр шагнаж урамшуулав.

Түүхий самар, жимс худалдан борлуулж байгаатай холбогдуулан  Булган сумын 60 гаруй иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, зах худалдааны байгууллагуудад сэрэмжүүлэг, гарын авлага тараав.

в.Биеийн тамир, спортын арга хэмжээ:

1.”Адуучин” УАШ тэмцээн Дорнод аймагт зохион байгуулагдан эмнэг булгиулах, шургуу уурга, хөөж уургалах, бугуйлдах төрлөөр тамирчид оролцож, багаараа 4-р байранд шалгарлаа.

        2.Монголын тэшүүрийн холбооноос  тэшүүрчийн зуны сэргээлтийн 14 хоногийн бэлтгэл Сэлэнгэ олимп баазад зохион байгуулагдаж  Булган аймгийн тамирчид хамрагдаж байна.

      3.Цанын шигшээ багийн тамирчид зуны сэргээлтийн бэлтгэлд гарч манай баг атмирчид хамтран бэлтгэлд гарсан.

4. Зуны сургалтaac   волейбол, усан спортын  сургалтууд тогтмол хичээллэж байна

       5.Ахмад мастеруудын II наадам Төв аймагт зохион байгуулагдаж Булган сумын баг тамирчид шатар, граунд гольф, хөнгөн атлетикийн төрлөөр оролцож   граунд гольфийн төрөлд оролцсон БТСГ-ын тамирчин Л.Ганболд мөнгөн медаль, волейболын төрөлд хүрэл медаль, Шатрын төрөлд Ш.Дэчин мөнгөн медаль  хүртсэн.

      6.Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгах саналыг боловсруулан холбогдох  мэргэжилтнүүдэд цахим хаягаар хүмүүст хүргүүллээ.

      7. Усан спортын  сургалтын төвд 8 сард 24 сонирхогч хичээллэж байна.

      8. ХГБХХ-с зохион байгуулсан  Хүүхэд бүхэнд ижил боломж уриатай Би ч бас хайртай сайн үйлсийн аяны хүрээнд ажилтан албан хаагчдаас мөнгөн хандив цуглуулан  БТСГ-ын үйлчлэгч өрх толгойлсон эмэгтэй Т.Бат-Оршихын 1 хүүхдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэлийг бэлтгэн өглөө.

     9.Дасгалуулагч багш нар өөрсдийн хариуцсан спортын төрлөөр хөтөлбөр боловсруулаад байна.

 

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтийг цаг хугацаанд нь хүндрэл, чирэгдэлгүй бүрэн олгоод байна.

Иргэдээс хандаж тавьсан санал хүсэлтийг бүх төрлийн хэлбэрээр болон байгууллагын вэб сайтын санал асуулгын булан, нээлттэй утас 70342094, 70342093, 70342080 дугаараар  хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байна. 2016 оны 08 дугаар сард нийт 68 иргэн хандсанаас утсаар 13, биечлэн ирсэн, бичгээр хандсан 55 иргэн хандсан байна. Үүнээс: Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцааны талаар 3, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар 12, амжиргааны түвшнээ тодруулах 38, халамжийн бусад чиглэлээр 15 санал хүсэлт ирснийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн ажиллаа.

Халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмж олголтыг хийж, санхүүжилтыг тавьж олгох ажил хийгдлээ.

WAIS программд халамжийн сангийн олголтын тулгалт хийж сумдын баримтуудыг хянаж баталгаажуулж халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний баримтуудыг хянан баталгаажуулах, WAIS программд шивэх ажил хийгдэж байна.

Сувилалын яслид өрхийн амжиргааны 1-4 дүгээр түвшний хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эцэг, эхийн нэн ядуу өрхийн 40 хүүхдийг хамруулахаар бүртгэж 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан 38-39 хүүхэд хүлээн авч авч сувилах, чийрэгжүүлэх ажлыг хийлээ. Мөн 2 бүлгийн эцэг эхийн хурлыг хийж энэ жилийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан эцэг эхийн зөвлөлийг байгуулж, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах санал хүсэлтийг авч ярилцлаа.

Ахмадын амралтанд 39 ахмад настан амарч сувилуулан эмийн бус үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ урт наслалт, зөв хооллолт, эмийн зохистой хэрэглээ, дасгал хөдөлгөөн гэсэн чиглэлээр эрүүл мэндийн сургалтуудыг тогтмол явуулж, нурууны хаш чулуун массажны ор, хаш чулуун матрас, толгойн массаж, хуянгийн болон цээжний массаж, хөлийн массаж, УВЧ аппарат, хэсэгчилсэн бариа, бумба эмчилгээ, гулгуур бумба зэрэг эмчилгээнүүдийг өдөрт 3-5 удаагийн давтамжтайгаар үйлчилж ажиллаж байна.

Хурдан морь уралдаанч 230  хүүхдийн дэлгэрэнгүй  бүртгэлийг uraldaanch.gov.mn  цахим хаяганд бүртгэн байршууллаа.

Хүүхэд харах үйлчилгээ: Хүүхэд харах  үйлчилгээний хуулийн хүрээнд сумдын хүүхэд харагч нарт арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, 7 суманд нийт 30 хүүхэд харагч, 150 хичээлийн шинэ жилийн нээлтээ хийхэд бэлэн болсон байна. Сумдын хүүхэд харагч нарын хүүхдийн давхацалыг шалгаж баталгаажуулан, Булган сумын хүүхэд харагч нарын байрны тохижилт бэлтгэл ажилтай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулаа.  Мөн Булган сумын хүүхэд харагч нарт Мастер тогоочдын хобоотой  хамтран бага насны хүүхдэд зориулсан илчлэгтэй хүүхдийн хоолны  төрөл, хийх арга болон  хүүхэд харах үйлчилгээний эрүүл ахуй, стандарт  аюулгүй байдал сэдвүүдээр цуврал сургалтуудыг зохион байгуулж, мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан хоолны үзэсгэлэнд оролцож, туршлага судлууллаа.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ХГБХХ-ээс “Хүүхэд бүхэнд тэгш боломж” уриатай “Би ч бас хайртай” сайн үйлсийн аянг санаачлан зохион байгууллаа.  Энэхүү аяны гол зорилго  нь албан байгууллага, төрийн албан хаагчдаас цугларсан хичээлийн хэрэгслийг нийгмийн зорилтот бүлгийн өрх толгойлсон, олон хүүхэдтэй, тодорхой ажилгүй гэр бүлийн хүүхдүүдэд хүргэх юм. Бидний санаачилсан аянг аймгийн ЗДТГ, Булган сумын ЗДТГ, ХГБХХ,  ЦГ, НХҮХ, НДХ, ЭМГ, ГХБХБГ, ШҮҮХ, ШШГА, ОБГ, ДЗОУБ, ШУГАМ СҮЛЖЭЭ ТӨХК, БТСГ, МХГ, Төрийн банк, Хас банк, Капитал банк, Хаан банк, ХАА-н газар, Нэгдсэн эмнэлэг, БСГ   зэрэг 22  байгууллагын ажилтнууд хамрагдаж, 38 төрлийн 2031 ширхэг эд зүйлс цугларч, цугларсан хичээлийн хэрэгслийг зорилтот бүлгийн болон 1-р ангид анх орж байгаа бяцхан суралцагчид, хүүхдийн асуудлаарх хууль зүйн хорооны хяналтанд байдаг зарим гэр бүлийн нийт  55 хүүхдэд гардуулан өгч, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, суралцах, хөгжих боломж нөхцөлийг нь дэмжсэн арга хэмжээ зохион байгуулж дүгнэлээ.

Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах түр байр болон байгууллагын гадна дотно  тохижилтын ажлыг хийж, аж ахуйн ажил гүйцэтгэлээ.

Байгууллагын эхний 8 сарын  төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийж, хэрэгжилтийг тооцож, үйл ажиллгааны  төлөвлөгөөний биелэлт сайжруулах гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж  байна.

Байгууллагын бүх ажилтанууд энэ сард ээлжийн амралтаа авч, хуулийн хугацаанд амарч орсон болно.

Тав.  Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Мал аж ахуйн талаар :

Хадлангийн мэдээг сумдаас долоо хоног бүрийн Лхагва гаригт авч ХХААЯ болон аймгийн ЗДТГ-т хүргүүлж байна. Энэ 7 хоногийн байдлаар 10 сум хадланд гарч 2007,0 тн өвс, 26,4 тн гар тэжээл бэлтгэж байна.

Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдын 01 тоот  "Мал өвөлжилт,хаваржилт, ургац хураалтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай " албан даалгаврыг хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг сумдад ажиллаа.

Ноосны урамшууллын материалыг сумдаас хүлээн авч, программд оруулан тулгалт хийгдэж байна

Малчин өрхийн баталгааны тамгыг 6 сумын 64 малчин шинээр захиалж авсан.

Рашаант,  Гурванбулаг сумдад “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслөөр баригдсан 2 инженерийн хийцтэй худгийг улсын комисс хүлээж авав.

Мал эмнэлгийн ажил үйлчигээний талаар:

Халдварт өвчний сарын мэдээг сумдаас авч нэгтгэн МЭҮГ-т хүргүүлж ажилласан. Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бүрхангай сумдаас ирүүлсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины гүйцэтгэлийг хянаж  шалган гүйцэтгэлийн хөлсийг шилжүүлсэн. 

Ýíý ñàðä íÿí ñóäëàëûí 101, èéëäýñ ñóäëàëûí 1871,  àðèóí öýâðèéí  265  íèéò 2237 äýýæ èðæ  øèíæèëãýýíèé ä¿íã ãàðãàí  õàðèóã Ìàë ýìíýëãèéí õýëòýñ, ñóìûí ìàë ýìíýëãèéí òàñàãò  ìýäýýëýí àæèëëàà.

УМЭАЦЛ-оос Шүлхий өвчний тандалт хийх удирдамжийг хэрэгжүүлэх хүрээнд Хутаг-Өндөр суманд ажиллаад байна. Цаашид уг шинжилгээ үргэлжлэн хийгдэнэ.

Нян судлалын шинжилгээгээр  Сэлэнгэ, Тэшиг, Дашинчилэн суманд үхрийн дуут хавдар, Орхон, Булган суманд адууны сахуу, Могод, Орхон суманд хонь ямааны ДХХ, Хутаг-Өндөр, Баяннуур суманд тугал колибактериоз, Сайхан суманд тугалд иж балнад, Могод  суманд тугалд цусан халдварт  өвчин тус тус  îíîøëîãäлоо.

Ийлдэс судлалын шинжилгээнд Бруцелез, ям, сүрьеэ, лейкоз өвчний шинжилгээ хийх аймгийн засаг даргын захирамжын дагуу бруцеллёз өвчний шинжилгээ үргэлжлэн хийгдэж  байна. 

Бруцеллёз өвчний шинжилгээнд 10 сумаас ирүүлсэн нийт 1871 дээжинд  шинжилгээ хийгдсэн байна. Бруцеллёз өвчний шинжилгээний явц 10,7 мянган мал хамруулж 89,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо адууны ям, үхрийн сүрьеэ өвчний шинжилгээ хийгдэж байна.

Онош тодруулах баталгаажуулах шинжилгээнд Баяннуур сумаас ирүүлсэн үхрийн дээжийг явуулаад байна.

Àðèóí öýâðèéí øèíæèëãýý:  Нийт сумдаас сүүний цагирган урвалын шинжилгээнд 200 дээж, асколын 65 дээжинд шинжилгээ хийгдсэн. 

Øèíæèëãýýíèé  òýæýýëò îð÷èí óóñìàë íàéðóóëàõ àæèëä  3 óäàà 3 òºðëèéí òýæýýëò îð÷èí áýëòãýсэн байна. Үүнд махны шөл 800г, элэгний шөл 1 литрийг хийж, цэвэрлэгээ ариутгалыг тогтмол хийгдэж цусны шил зүй 1820, сүүний шил 200, хавтан 120 ширхэгийг угааж цэвэрлэн шинжилгээнд ашигласан байна.

 

Хүнс, газар тариалангийн талаар:

МУ-н ЗГ-ын 322-р тогтоол, ХХААХҮйлдвэрийн сайдын №01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор ургац хураалтын ажлын бэлтгэлийг хангаж, шуурхай зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын албан №03 тоот даалгавар гаргуулж сумдад хүргүүлсэн.          

Сумдаас уриншийн судалгаа авч нэгтгэхэд 36402,2 га-д уринш бэлтгэсний 29250 мянган га нь химийн боловсруулалтаар бэлтгэсэн байна.

Óðüä÷èëñàí áалансаар  үр тариа  тариалсан  37916,5 га аас  ганд нэрвэгдсэнээс  200 га талбай ургац алдаж, 37116,5 га-аас нэгжээс 13,4 цн буюу  49793 тн, буудай 13,8 цн буюу 48602 тн, хоёрдогч үр тариа 10,5 цн буюу 1192 тн, тосны ургамал 1611 тн, төмс 5826 тн, хүнсний ногоо 3138 тн хураан авах тооцоо гарсан. 

Ургац хураалтанд 102  комбайн, 48  жатка, 101 үтрэмийн машин, 14 төмс хураах төхөөрөмж ажиллахаар бэлэн болсон байна.   Мөн 15 автопүү, 10 механикжсан үтрэмийн  засварын ажил дуусаж, баталгаажуулалт хийгдэж  байна.

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-09-12 08:51:18

 

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанд шинээр сонгогдсон төлөөлөгчид бүрэн ирж хуралдлаа.   Хуралдаанаар аймгийн ИТХ-ын сонгууль явуулсан дүнгийн тухай аймгийн сонгуулийн хорооны дарга Л.Батболдын мэдээллийг сонсож аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон нийт төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.

Хуралдаанаар зохион байгуулалтын асуулдал хэлэлцэв.

 - Аймгийн ИТХ-ын даргаар М.Оюунбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр Б.Одхүү, П.Оюунцэцэг, М.Оюунбат, Д.Мэндсайхан, Д.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Д.Анхбаяр. Д.Зоосүрэн, Ч,Оюун, Д.Очирбат, Б.Оюунбат нарыг сонгон аймгийн Засаг даргад З.Батзоригийн нэрийг дэвшүүлж Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 дэх удаагийн хурал 64 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар: 

1. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах 2016-2017 оны төлөвлөгөө

2.  2016 оны 1 дүгээр улирлын төсвийн гүйцэтгэл

3. Худалдан авах ажиллагааны 2016 оны тайлангийн 1 дүгээр улирлын явц 

4. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аймгийн нэгдсэн 2015 оны төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөгөө батлах 

5. Аймгийн хэмжээнд ургаж байгаа хар тамхины ургамал, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ 

6. Алдарт эхийн одонд тодорхойлох 

7. Аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлэв.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Хууль тогтоомжийн бүртгэл, лавламжийн сан бүрдүүлэх, хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт хөдөлгөөнийг цаг тухай бүр хийж 07 дугаар сарын байдлаар шинээр нэмж хууль 3, Засгийн газрын тогтоол 10 , УИХ-н тогтоол 5, Ерөнхийлөгчийн зарлиг 7, Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1, нийт 27 эрх зүйн актыг тус бүр хөтөлж өөрчлөлт хөдөлгөөнийг Хууль зүйн хэлтсийн гар санд болон цахим санд бүртгэн хөтөлж оруулаад байна.

Хууль тогтоомжийн гар болон цахим санд бүртгэлтэй эрх зүйн актаас аймгийн хэмжээнд  120 гаруй иргэнд хууль эрх  зүйн лавлагаа мэдээлэл өгч ажиллалаа.

Аймгийн Засаг даргаас гаргасан шийдвэрүүдийг эрх зүйн үүднээс тухай бүр хянаж байгаа бөгөөд 7 дугаар сарын байдлаар удирдлага зохион байгуулалт болон цаг үеийн ажил, арга хэмжээг зохицуулсан А дугаар бүхий 32 , Б дугаар бүхий 10 захирамжийн төсөл, Тамгийн газрын даргын А дугаар бүхий 8, Б дугаар бүхий 14 тушаалын эрх зүйн үндэслэлд санал дүгнэлт өгч,  мөн сумын Засаг дарга болон Тамгын газрын даргын  нийт 200 гаруй  шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг хянаж, албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагыг хангаж ажиллах тухай зөвлөмж өгөв.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил үйлчилгээний гэрээний хууль зүйн үндэслэлийг хянаж 8 гэрээнд дугаар олгосон.

Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга буюу нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээс 2016 оны 07 дугаар сарын байдлаар 2388 хүнд үйлчилж, 368 гэрээ, 258 итгэмжлэл, 123 гарын үсгийн баталгаа, 1456 бичиг  баримтын хуулбар үйлдэж  иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөөг өгч ажилласан байна.

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Эхний 7сард батлагдсан хуваарийн дагуу 100% буюу тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 16,2 тэрбум төгрөг, суманд 2,7тэрбум, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 8,0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 1191 татвартөлөгчдөд 470,6 сая илүү төлөлтийг буцаан олгосон байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 1,9 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг ирснээс 1,0 тэрбум төгрөгийг сумдын ОНХСанд шилжүүлсэн байна.

            Нийт авлага 57,4 сая, өглөг 585,0 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 103.9 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 403.3 сая, эмийн өр14,7 сая, бусад зардлын өглөг 63.1сая төгрөг байна. Өрийн дийлэнх хувь ньтөсвийн зарцуулалтын эрхийг хязгаарласнаас шалтгаалж 2015 онд үүссэн өр байна. 

Аймгийн төрийн сан нь 12 сарын төсвийн зарцуулалтын эрхийг боловсролын сайдын 65 байгууллага, эрүүл мэндийн сайдын 16, орон нутгийн төсвийн 13 байгууллагад нээж 1227 ширхэг төрийн сангийн гүйлгээгээр 3.5 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Шинээр батлагдсан Захиргааны  ерөнхий хуулийг сурталчлах ажлын хүрээнд  17  суманд  багийн түвшинд зэрэг  зохион байгуулж 3127 иргэнийг хамруулан захиргааны шийдвэртэй холбоотой эрх зүйн акт, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл сурталчилгааг хийлээ.

Аймгийн баяр наадам болохтой холбогдуулан хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр  анхаарч ажиллах, салбарын сайдын тушаал журмыг мөрдлөг болгон ажиллах талаар аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Морин спорт уаячдын холбоо, Мэргэжлийн хяналтын газар,  аймаг дахь Хүний эрхийн комиссийн мэргэжилтэн нарт албан тоотоор мэдэгдэв.

Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх Татвар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба,Орхон сум  зэрэг газруудад Захиргааны ерөнхий хуулиар 82 гаруй албан хаагчдийг хамруулан зохион байгууллалаа.

Тамгын газрын дэргэдэх Хууль зүйн туслалцааны төвөөр дамжуулан  хууль зүйн зөвлөгөөг өссөн дүнгээ 70 иргэнд, өмгөөллийн үйлчилгээг 29 иргэнд, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр хүлээн авсан хэрэг 7 байна.

Төрийн архив, сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, үйлчилгээний талаар:

Хууль зүйн хэлтсийн дэргэдэх төрийн архивын тасаг нь 07 дугаар сарын байдлаар 2 байгууллагын 54 ХН нэмэгдэж нөхөн бүрдүүлэлтийг хийсэн байна.

            Нөхөн бүрдүүлэлтийн график төлөвлөгөөний дагуу нийт 54 ХН цаасан суурьтай баримт болон CD–д хуулсан цахим баримттаар тус тус нөхөн бүрдүүлэлт хийлээ.

                        Төрийн архивын баримтыг байгууллага, иргэдэд цахим хэлбэрээр ашиглуулах боломжийг бүрдүүлж хадгаламжийн нэгжийн баримтанд сэлбэн засаж, 2 хөмрөгийн 4  дансны 324 хадгаламжийн нэгжийн 19955 хуудсыг дугаарлан, 2 хөмрөгийн 4  дансны 324 хадгаламжийн нэгжийн 19955 баримтыг шинээр үдэж хавтаслаж, нүүр бичлэг хийв.

            Төрийн архивын тасаг нь  07 дугаар сарын   байдлаар  98 иргэнд 430 /тушаал, цалингийн цэс/ баримтаар үйлчилсэн.  97 иргэнд 47 лавлагаа тодорхойлолт гаргаж өгсөн ба 50 иргэнд 65 хуулбар лавлагаа олгосон ба  нийт 595500 төгрөгийн орлого оруулсан байна.

Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмын нөхцөл байдлын  талаар:

Аливаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  зорилгоор аймгийн  төвийн замын уулзваруудыг бүрэн камержуулж дууслаа.

Аймгийн баяр наадам 2016 оны 07 дугаар сарын 22-23 ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан ард иргэдийн дунд гэмт хэргээс урьдчлан сэргийлэх үүднээс мэдээлэл сурталчилгааг хэсгийн байцаагч нараар дамжуулан хийлээ.

2016 оны 07 дугаар сарын байдлаар 147 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 13 хэргээр буюу 8.1 хувиар буурсан байна.

БҮСТЗЭТХэрэг 61 бүртгэгдэн 40 хэрэг илрүүлж, гэмт хэргийн илрүүлэл 65,6 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0,6 хувиар буурсан.

Баян-Агт, Хутаг-Өндөр, Сайхан, Тэшиг, Сэлэнгэ, Могод сумдад гэмт хэргийн гаралт урьд оны мөн үеэс өсч, бусад сумдад гэмт хэргийн гаралт өнгөрсөн мөн үеэс буурч, Булган суманд урьд оны мөн үетэй ижил түвшинд байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд бүртгэгдсэн нийт хэргийн 38 хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа нь нийт хэргийн 25,8 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд согтуугаар 55 хэрэг үйлдэгдсэн бол энэ онд 18 хэргээр буюу 32,7 хувиар тус тус буурчээ.

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

1.    Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэлийн мэдээллийг Боловрсол Соёлын газрын цахим хуудсанд байршуулан онлайнаар бүртгэл явагдаж дууслаа. Шалгалт 8-р сард явагдана.

2.    Булган аймгаас МИДСК-ын гишүүн их, дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаа 7-р сарын 4-10-ны өдрүүдэд явагдлаа. 7-р сарын 4-нд төгсөгчдөд батламж бичиг тарааж, бүртгэлийн үйл ажиллагаа явагдсан. 7-р сарын 5-нд ур чадварын шалгалт, 7-р сарын 6-9-ний өдрүүдэд хуваарь сонгуулах үйл ажиллагаа явагдлаа.

3.    Боловсрол, Соёлын салбарын 2017 оны төсөв, 2018-2019 оны дунд хугацааны төсвийн төслийг сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудаас нэгтгэн авч Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яаманд цахимаар болон цаасаар хүргүүлэв.

4.    Аймгийн баяр наадмын зохион байгуулалтын үйл ажиллагаанд дарга Д.Цогоо, мэргэжилтэн Т.Бэхтөр нар оролцсон.

5.    2017 онд математикийн улсын олимпиад Булган аймагт болохтой холбогдуулан 5 багш 18 хүүхдэд математикийн зуны сургалтыг 45 хоногийн хугацаатай МУБИС-ийн  багш нартай хамтран Хануйн багш амралт дээр зохион байгуулж байна. 

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

1.  2016 оны 07 сарын 07 нд  “Дэлхийн цусны донорын өдөр”-ийн  өдөрлөгийн  Цогт хун тайжын талбайд   “Цус  амьдралын амин холбоо” уриатайгаар  аймгийн Нэгдсэн эмнэлэг, 16 сумын  Эрүүл мэндийн төвийн нийт 90 гаруй   сувилагч. эмнэлгийн мэргэжилтэнүүдийг хамруулан  зохион байгуулсан.

2.  2016 оны 07 сарын 06-07 ны өдрүүдэд  МСНийгэмлэгтэй хамтран  “Хэрэглэгчдэд   ээлтэй   сувилахуйн   тусламж   үйлчилгээ”  ОУСӨдөр-ийн нэгдсэн арга хэмжээнд  эрүүл мэндийн төвүүдийн 100 гаруй  сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн хамруулан сургалт зохион байгууллаа. Энэ үеэр  “Сувилагчийн нэг өдөр аян”-ыг  шалгаруулсан. 

3.  Аймгийн Баяр наадмаар “хүүхэд хамгаалалын баг”-т ЭМГ-ын 2 эмч мэргэжилтэн ажилласан.

4.  Эрүүл  мэндийн  чиглэлээр  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  тусгай зөвшөөрөл  олгох аймгийн комисс хуралдаж,  аймгийн хэмжээнд ажиллаж байгаа ортой хувийн хэвшлийн 3 эмнэлгийн  тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр  сунгасан.

5.  Нэгдсэн эмнэлэгт дотоодын хяналт шалгалтыг хийж мэргэжил арга зүйгээр хангасан.

6.  Онцгой байдлын газрын  “Улсын аварга шалгаруулах” тэмцээний үеэр эмнэлгийн тусламжийн баг ажилласан. 

7.  Бүрэгхангай эрүүл мэндийн төвийн 90 жилийн ойн арга хэмжээний үеэр аймгийн ЭМГ болон НЭ-ээс 2 эмч, 2 сувилагч очиж ажилласан.

8.  Сэлэнгэ  аймгийн  Эрүүл  мэндийн  газрын  мэргэжилтэнүүдтэй харилцан туршлага солилцлоо

9.  Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн “Цахим   шалгалт”-ыг зохион байгуулан 4 их  эмч,1 сувилагч, 1 бага эмч хамрагдсан байна.

10.             2017онд ЭМТухай хуулийн 29.2,29.5, дахь заалтаар тэтгэмжинд хамрагдах эрүүл мэндийн салбарын ажилтануудын судалгааг гарган 2017 оны төсөвт тусгуулан 

11.             2017 оны төсвийн  төсөөлөлийн  ЭМЯ-д хугацаанд хүргүүлсэн 

в.Биеийн тамир, спортын арга хэмжээ:

1. ЭМСЯСайдын 227 тоот тушаалын дагуу Тамирчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Ахмадуудын дунд ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор  нийтийн бүжгийн тэмцээнийг зохион байгуулж  20 хос идэвхитэй  оролцлоо.   Мөн Биеийн тамир, спортын  салбарын ажил үйлс, ажиллаж байгаа  болон гавъяаныхаа  амралтыг эдлэж буй ахмад багш дасгалжуулагч, тамирчдыг алдаршуулах, иргэдийг  биеийн тамир, спортоор хичээллэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө  өгөх ажлуудыг шат дараатай зохион явууллаа.

2. Баярын өдрүүдэд албан хаагчдын дунд шатар, волейболын тэмцээнүүдийг зохион байгууллаа.

 3. Сурагчдын амралтанд зориулан  волейболын  сургалтанд 46 хүүхэд, Усан спорт сургалтын төвийн фитнест 11, усан сэлэлтийн сургалтанд 57 иргэд хамрагдан хичээллэж байна.

      4. 2016 RAW” Пауэрлифтингийн УАШ анхдугаар тэмцээнд аймгаас 2 тамирчин оролцож Б.Баярсайхан -66кг-ийн жинд хүрэл медаль, Э.Эрхэмбаяр +66 кг-ийн жинд Хүрэл медаль тус тус хүртлээ.

      5.”Адуучин” сорилго тэмцээнийг эмнэг булгиулах, шургуу уурга, хөөж уургалах, бугуйлдах төрлөөр зохион байгуулан 50 гаруй адуучин тамирчид оролцон, тус тэмцээнээс шалгарсан тамирчид Дорнод аймагт явагдах “Адуучин” УАШТэмцээнд оролцох эрх авлаа.

        6. ӨҮУАШ, Боксын тэмцээнд /Баянхонгор аймагт/ Булган сумын 3  тамирчин хүүхдүүд амжилттай оролцож медалийн төлөө өрсөлдөн 50 кг-ийн жинд  Ч.Мөнх-Очир Хүрэл медаль хүртлээ.

             7. Ардын хувсгалын 95 жилийн ой, Булган аймгийн  баяр наадмын  бөхийн барилдааныг зохион байгуулан явууллаа.

            Баяр наадмаар 256 бөх барилдаж 8 давж түрүүлсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат  Ганпүрэв овогтой Ганбаатар Аймгийн арслан цол,  7 давж үзүүрлэсэн Булган аймгийн  Могод сумын харьяат  Эрдэнэбилэг овогтой Энх-Амгалан Аймгийн заан цол,  6 давж шөвгөрсөн Булган аймгийн Гурван булаг  сумын харьяат  Пүрэвсүрэн овогтой Даваадорж, Булган аймгийн Сайхан сумын харьяат Ядамсүрэн овогтой Алтантулга нар Аймгийн харцага цол, 5 давж шөвгөрсөн

Булган аймгийн Орхон сумын харьяат  Энхбат овогтой Сумъяабат

Булган аймгийн Баян-Агт сумын харьяат Эрдэнэцогт овогтой Нямбаяр

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Пүрэвсүрэн овогтой Сандагдорж

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Эрдэнэпүрэв овогтой Тэнгис-болд нар тус тус  Аймгийн начин цол хүртлээ.

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

7-р сарын байдлаар Шинэ ажлын байр 31 бий болсон байна. Үүнээс байнгын ажлын байранд 10, улирлын ажлын байранд 21 байна. Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн санд идэвхитэй ажил хайгч 211 идэвхжүүлж , 10 ажлын байрны захиалга бүртгэгдэж, 5 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан байна.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамрагдсан Хутаг-Өндөр сумын Уньт, Тээл багийн 2 малчин өрхийг малжууллаа.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан бүлгүүдэд нийлүүлэх тоног төхөрөмжүүдийг хүлээлгэн өгөх, шаардлага хангахгүй байгаа тоног төхөөрөмжийг буцаан солихоор бэлтгэн нийлүүлэгч талтай тохиролцон ажиллав.

Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Булган суманд үйлдвэрлэл дээрхи сургалтыг орон нутгийн эрэлт захиалгыг дагуу  2 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан зохион байгуулсан.

2015 онд ажил олгогчийн урамшуулалд хамрагдаж гэрээ байгуулсан “Өрхтий Бургааст” ХХК, “Тэнгэрийн түмний хийморь” ХХК-ний ажилгүй иргэнийг 3 байнгын ажлын байраар хангаж, үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж байгаатай танилцав.

Аймгийн хэмжээнд их дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад суралцаж байгаа болон төгссөн оюутан төгсөгчид болон суралцагчдын нэгдсэн судалгааг гаргахаар сум бүрээс судалгааг авч байна.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгах саналыг НХХ хүргүүлэв.

Аймгийн баяр наадмаар хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах өргөтгөсөн багт орж ажиллалаа.

Хөдөлмөрийн яам, Япон улсын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамдын хооронд байгуулсан “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад дадлагажигч ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн Япон хэлний сургалтын бүртгэлийн ажлыг зохион байгуулсан ажлын тайлан, бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл 253 иргэний холбогдох материал, анкетыг “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв”-д хүргүүлэв.

Сумдын баяр наадмаар уралдаанч хүүхдийн эрх хамгааллын асуудлаар хүүхэд хамгааллын баг ажиллуулж, хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах талаар сумдын Засаг дарга нарт 2016 оны 01/64 тоот албан бичиг хүргүүлж, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг аймгийн хэмжээнд хамгаалан ажиллахаар бэлтгэл зохион байгуулалтын ажлыг хийж ажиллалаа.  Үүнд:

Хурдан морь уралдаанч хүүхдийн эрх хамгааллын асуудлаар аймгийн ХГБХХ-ийн удирдлага орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Санхүүгийн Зохицуулах хорооноос  зөвшөөрөгдсөн даатгалын компаниудтай Хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГТ” гарын үсэг зурж,  уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд даатгах зөвлөмж, чиглэл өгч өгч, даатгалын компаниуд 1 жилийн хугацаатай 15,000-25,000 төгрөгийн хооронд хурдан морь уралдаанч хүүхдийг даатгахаар саналаа хуваалцаж, шийдвэрлэсэн болно.

Булган аймаг байгуулагдсаны 78 жилийн ойн баяр наадмаар ХГБХХ-ийн даргаар ахалсан  ХГБХХ, ХХ, МХГ, ХЭК, ЭМГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн уралдаанч хүүхдийн эрх хамгааллын асуудлаар  хүүхэд хамгааллын өргөтгөсөн баг ажиллалаа. Аймгийн баяр наадмаар 6 насанд нийт 672  морь  уралдаж, давхардсан тоогоор 257 хүүхэд хурдан морь унаж уралдсан байна.

Энэ удаагийн наадам бороо хур ихтэй, зам халтиргаа гулгаа ихтэй байсан ч морь, хүүхэд гэмтэл бэртэлгүй эсэн мэнд ирж сайхан наадам боллоо. Уралдааны явцад  соёолон, даага  насанд тус тус 1 хүүхэд, нийт 2 хүүхэд унаж,  хөнгөн гэмтэл авч, унасан хүүхдийн кейс бүртгэл хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эцэг эхч, уяачдад хүлээлгэн өглөө.

Хүүхэд хамгааллын өргөтгөсөн багийн гишүүд  өөрсдийн хуваарилагдсан чиг үүргийн дагуу ажиллаж,  7-с  дээш насны хүүхэд хурдан морь унах, уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан байх, уралдааны замд хамгаалах хэрэгслийг бүрэн өмссөн байх, зэрэг шаардлагыг уяачдад тавьж, хяналт хийж, 14  зөрчилийг арилгаж, уралдаанч хүүхдүүдийг 100 хувь хамгаалах хэрэгслийг бүрэн өмсгөж  ажиллалаа.

Мөн 6 насанд айрагдсан уралдаанч хүүхдүүдийг урамшуулах зорилгоор хүүхдүүдэд медаль, өргөмжлөл, гарын бэлэг тусгайлан бэлтгэн өгч, айрагдсан моридын шагналын 20 хувийг уралдаанч хүүхдэд өгөх асуудлыг сүүлийн жилүүдэд хэвшүүллээ.

Уралдаанч хүүхдүүдийн нарийвчилсан  бүртгэлийг улсын хэмжээнд нэгдсэн онлайн буюу unaach.gov.mn хаяганд  бүртгэн ажиллаж байна.

Хүүхдийн оролцоог дэмжих шинэлэг ажлыг зохион байгуулах гэсэн байгууллагын ЗОРИЛТЫН хүрээнд:

Хүүхдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Зуны зугаатай цаг хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Зуны зугаатай цаг хөгжлийн хөтөлбөрт хамтрагдаж буй хүүхдүүдэд хүүхдийн эрх хамгаалал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь, хүүхдийн хөдөлмөр сэдэвт  амьдрах ухааны сургалт зохион байгуулахаас гадна чөлөөт цагийн дасгал, бүжиг зааж давхардсан тоогоор 68 хүүхэд хамрагдаж байна.

Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэсвэр хатуужилтай, багаар ажилладаг, амьдрах ухаанд сургах зорилготой зохион байгуулагддаг скаутын  Олон улсын 2-р Жемборид манай  аймгаас  21  хүүхэд оролцож байгаа бөгөөд оролцогч хүүхдүүдийн бэлтгэл зохион байгуулалтыг хийж, арга зүйгээр хангах, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 1 мэргэжилтэн  ажиллаж байна.

Тав.  Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

 Мал аж ахуйн талаар :

07 сарын 25-ны байдлаар нийт 1444.7 мянган толгой хээлтэгчэээс 1188.6 мянган мал төллөж, Үүнээс ингэ 167, гүү 51816 үнээ 76720, хонь  689724, ямаа 370237 байна. Мал төллөлт 82.2 хувьтай байна.  Төл бойжилт 97.3 хувьтай байна. 

Аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдолын мэдээ 44279 толгой байна. Үүнээс тэмээ 2, адуу 4377, үхэр 6049, хонь 18463, ямаа 15388 байна.

 

Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 322 дугаар тогтоол, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Мàë àæ àõóéí ºâºëæèëò õàâàðæèëòèéí áýëòãýл õàíã&ag

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-07-19 08:54:15

 

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дах удаагийн хурал 63.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Хөрөнгийн тухай, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хэрэгжилт, Хөдөө аж ахуйн салбарын сүүлийн 3 жилийн тайлан, Байгаль хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих  сангийн  сүүлийн 2 жилийн тайлан, Хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудал батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дах удаагийн хурал 72,7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 2016 оны модны хуваарьт нэмэлт оруулах, 2016 онд агнах ан амьтдын хуваарь батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Уг хурлаар 2 тогтоол батлагдлаа.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааныхөтөлбөрийн биелэлтийг иргэдэд танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулж булган сумын 900 гаруй иргэд хамрагдлаа. Төрийн албан хаагчдад зориулж хууль , эрх зүйн мэдээлэл бэлтгэх аргачлал бэлтгэж дотоод сүлжээгээр дамжуулан хүргэлээ.

Эрх зүйн туслалцааны төвд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр 30 хэрэг хүлээн авч 21 хэргийг шийдвэрлээд байна. Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сан бүрдүүлэх хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлт хөдөлгөөнийг цаг тухайд нь хийж 05 дугаар сарын байдлаар хууль 330, Засгийн газрын тогтоол 15, УИХ-н тогтоол 52, Ерөнхийлөгчийн зарлиг 13, Үндсэн хуулийн цэцийн тогтоол 8, нийт 418 эрх зүйн актыг тус бүр хөтөлж өөрчлөлт хөдөлгөөнийг бүртгэн хөтөлж байна.    

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Төсвийн гүйцэтгэлийн 4 сарын мэдээгээр аймгийн орон нутгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 15.6 тэрбум төг буюу 95.1 хувь, нийт зарлага 18.5 тэрбум төг буюу 98.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсвийн орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл: шууд бус орлого 51,1 сая, хөрөнгийн албан татвар 40,1 сая, улсын тэмдэгтийн хураамж 25,6 сая, газрын төлбөр 24,9 сая, ус рашаан ашигласны төлбөр 325,9 сая, хүү торгуулийн орлого 23,6 сая төгрөгөөр тус тус давж биелэн, хог хаягдлын үйлчилгээний хураамж 10,9 сая, ногдол ашиг 18,0 сая, хөрөнгийн орлого 87,3 сая төгрөгөөр тус тус тасарсан байна.  

Манай аймаг 2016 онд улсаас санхүүгийн дэмжлэг авахгүй, орлого төвлөрүүлж ажиллана. Эхний 4 сард батлагдсан хуваарийн дагуу 100% буюу тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 9916.8 сая, суманд 1734,7 сая, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 6401,3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 1191 татвар төлөгчдөд 470,6 сая илүү төлөлтийг буцаан олгосон байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 1264,8 сая төгрөгийн орлогын шилжүүлэг ирснээс 304,2 сая төгрөгийг сумдын ОНХСанд шилжүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 415,7 сая төгрөг буюу 67,5 хувь байна. Аймгийн ОНХСангаас 913,5 сая төгрөгийн ажил хийгдэж, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 921,0 сая төгрөг байна.

Нийт авлага 36,0 сая, өглөг 644,4 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 92,0 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 456,1 сая, эмийн өр 8,2 сая, бусад зардлын өглөг 88,1 сая төгрөг байна. Өрийн дийлэнх хувь нь төсвийн зарцуулалтын эрхийг хязгаарласнаас шалтгаалж 2015 онд үүссэн өр байна. 

 

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 7081 ширхэг гүйлгээгээр 23,0 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

 

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 5 сарын байдлаар 122 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 13 хэргээр буюу 9,6 хувиар буурсан.

БҮСТЗЭТХэрэг 51 бүртгэгдэн 32 хэргийг илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 62,7 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 66,6 хувиар буурсан.

Хэргийг өнгөөр нь авч үзвэл:

·         Танхайрах гэмт хэрэг 1 бүртгэгдэж 2 хэргээр буюу 66,6хувиар

·         ХАБАЖЭГХ 7 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 4 хэргээр буюу 9,0 хувиар

·         БХЭЖГХ 3 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 2 хэргээр буюу 40 хувиар

·         ИЭЧЭМЭГХ 43 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хэргээр буюу 15,6 хувиар

·         Хулгайлах гэмт хэрэг 45 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 8 хэргээр буюу 15,6 хувиар буурч,

·         Хүнийг санаатай алах гэмт хэрэг 4 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар

·         Хүнчиндэх гэмт хэрэг 7 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 100 хувиар тус тус өсч,

·         Албан тушаалын гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

 

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

1.    СӨБ, ЕБС-ийн багш нарийн хичээлд сууж, заах аргын нэгдлийн хуралд хамтран оролцож, хичээлд зөвлөн тусаллаа.

2.    Булган сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагчдаас авах Ерөнхий шалгалтын урьдчилсан байдлыг шалгах сорил боловсруулж, шалгалтыг нэгэн зэрэг аван материалд анализ хийлээ. Мөн төгсөгчдөд зөвлөмжийг хүргэн ажиллаа. (Монгол хэл, Математик, Гадаад хэл)

3.  Боловсрол, соёлын газар нь Буриад улсын Багшийн коллежтой хамтран ажиллах гэрээний дагуу тус сургуульд “Дуу хөгжмийн багш” мэргэжлээр оюутан сургаж байгаа юм. Эдгээр оюутнууд энэ сарын 17-ны өдөр 2015-2016 оны хичээлийн жилд юу сурснаа аймгийн БСГ-ын дарга, Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, сургуулийнхаа удирдлага, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөлд тайлагнасан тоглолт зохион байгуулсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа.         Манай аймгаас суралцаж буй оюутнууд 6 сарын хугацаанд 3 хөгжмийн зэмсэг дээр нотоор тоглож, орос, итали, буриад хэл дээр дуурийн хэсгээс дуулж сурсан байгаа нь “Буриад улсын Багшийн коллежид мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар ажиллаж, хүүхдийг хөгжүүлж чаддаг гэдгийг тодорхой харууллаа” гэж эцэг эхчүүд талархаж байлаа

4.    Булган аймгийн  Замын цагдаагийн хэлтэс, Боловсрол, соёлын газараас  жил бүр цэцэрлэгүүдийн дунд  зохион явуулдаг “Замын хөдөлгөөн цагаан толгой -2016” тэмцээнд нийт 7 баг оролцлоо. Үүнд:  Булган сумын 1, 2, 4, 7-р цэцэрлэгүүд , Рашаант, Тэшиг , Хялганат тосгон оролцноос Булган сумын 7-р  цэцэрлэгийн “Өсвөрийн цагдаа” баг  1-р байр, Тэшиг сумын “Бялзуухай-2” цэцэрлэг 2-р байр, Рашаант сумын “Ирээдүй” цэцэрлэг 3-р  байрыг  тус тус эзэллээ. Мөн 7-р цэцэрлэгийн тэмцээний бэлтгэлийг ханган оролцсон багш “Шилдэг багш”-аар  шалгарлаа.

5.    ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан “Мэргэжил бүхэн сайхан” –д “Багшийн мэргэжил сайхан” өртөөг СӨБ, ЕБС-ийн хамт оролцлоо. Тус арга хэмжээний үеэр 13 хичээлийн мэргэжлийн багш болвол ямар давуу талтай, хаана сурах боломжтой, ямар хичээлээр ЭЕШ өгөх боломжтой зэрэг хүүхэд тустай нийт 260 ширхэг гарын авлага бэлтгэн сурагчдад түгээлээ. Мөн ЕБС, СӨБ өөрийн хийж буй хичээл, үйл ажиллагааг харуулсан зурагт үзүүлэн, жүжиглэсэн тоглолтыг бэлтгэлээ.

6.    “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг угтсан арга хэмжээг аймгийн хэмжээнд СӨБ, ЕБС-иуд дээр зохион байгуулан ажлын тайланг нэгтгэн яамд хүргүүллээ. Үүнд салбарууд дээр АХА тэмцээн, эцэг эх, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, олон нийтэд сургалт, жүжиглэсэн тоглолт, мэтгэлцээн зэрэг олон үйл ажиллагаа хийгдлээ.

7.    “Хамтдаа хөгжье” дэд хөтөлбөрийн хүрээнд Бага ангийн сурагчдын Монгол хэл, Унших, Математикийн эчнээ олимпиадын 3-ийн давааны материал боловсруулж нийт аймгийн хэмжээнд явуулан шалгалтыг зохион байгууллаа.

8.    Архангай аймагт болж буй Улсын математикийн олимпиадад БСГ дарга, математикийн мэргэжилтэнгээр ахлуулсан багш, сурагчид оролцлоо. 2017 оны Улсын Математикийн олимпиадыг зохион явуулах шилжин явах тугийг гардан авлаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд математикийн мэргэжлийн багш нар тусгай хөтөлбөр гарган ажиллаж байна.

9.  Боловсрол, соёлын газрын 2016.01-2016.06 сарын үйл ажиллагааг тусгасан 14 нүүр бүхий “Манай ирээдүй” сонины бэлтгэлийг хийж хэвлэлтэнд өгч ажиллалаа.

10. Булган сумын 1-р бүрэн дунд сургуулийн 13-н кабинетийн аттестачилах ажлыг хийж гүйцэтгэлээ.

11. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 1 дүгээр шатны тэтгэлэг хэрэгжүүлж байгаа Тэшиг, Баяннуур, Спортын дунд сургуулиудад мониторинги хийж ажиллалаа.

12. Булган хотын багш, сурагчдад боловсролын мэтгэлцээнийн үндсэн мэдлэг олгох, илтгэх, багаар ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг асуудлыг олон талаас нь харах, мэтгэлцээнээр дамжуулан ёс зүйн боловсрол олгох зорилготой “МЭТГЭЛЦЭЭН” хөтөлбөр хэрэгжин Булган хотын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг 05 дугаар сарын 11-ний өдөр ХГБХХ-ийн сургалтын их танхимд зохион байгуулж, Булган сумын МСҮТ, “Эрдмийнргөө” цогцолбор, 1-р бүрэн дунд сургуулийн нийт 10 багийн 30 сурагч оролцлоо.

13.               Байгууллагын 18-30 насны 7 хүний судалгааг гарган ЭМГ хамтран “Улаанбурхан”-ны дархлаажуулалтын вакцинд хамрууллаа.

14. “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөрийн тайланг цэцэрлэг, сургууль, соёлын төвүүдээс авч нэгтгэлээ.

15. Зөвлөх, Тэргүүлэх мэргэжлийн зэрэг авах багш нарт зөвлөгөө өгч материалын бүрдэлтийг хангуулан ажиллаа.

16. 2016 оны төсвийн төлөвлөлт авах маягт, зөвлөмжийг бэлтгэн сумдад хүргүүллээ.

17. Дархан хан бүсийн “Сайн хичээл, үйл ажиллагаа”-ны зөвлөгөөнийг Орхон суманд зохион байгууллан ажиллалаа.

18. Бага боловсролын 5-р ангийн төгсөх шалгалтын бэлтгэлийг хангаж улсын шалгалтыг авч яамд хүргүүллээ.

19. Булган сумын ЕБС-ийн 12-р ангийн төгсөгчдийн хонхны баярын нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг зохион байгуулан ажиллалаа.

20. Насан туршийн боловсролын нэгжийн багш нарыг чадваржуулах “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын бүсийн сургалт Орхон аймагт 05 дугаар сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтад Булган аймгийн Булган сумын НТБ-ын нэгжийн багш, мэргэжилтэн, Орхон аймгийн НТБ-ын төвийн багш, арга зүйчид хамрагдсан.

21. ЕБС-ийн Бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд БСШУЯ-ны хэрэгжилтийн багийнхантай хамтран зөвлөн туслах, сургалт зохион байгуулахтай холбогдуулан сургуулиудад чиглэл хүргүүлж бэлтгэл ажлыг хангалаа.

22. “Боловсролын чанарын шинэчлэл”-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг СӨБ, ЕБС-иас авах ажил үргэлжилж байна

23. 5-н настай хүүхдийн дасгал ажлын дэвтэрийн ашиглалтын тайланг бичиж БСШУЯ-д хүргүүллээ.

24. Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхний татан авалт хийж, нөхөн олголтын тайланг БСШУЯ-д хүргүүллээ

25. 7 хоногийн турш “Нээлттэй хаалганы өдөр”-ийг нийт Боловсрол, соёлын салбар зарлан тухай бүр үйл ажиллагааг явуллаа. 5.26нд “Нээлттэй хаалганы өдөр”-т зориулсан арга хэмжээнд байгууллагын бүх ажилтан, албан хаагчид өөрсдийн үйл ажиллагааг харуулсан материал бэлтгэн иргэд олон нийтэд үйлчиллээ. 2013-2016 оны Боловсролын чанарын шинэчлэлийн тайланг А3 хэмжээтэй сэтгүүл гарган иргэдэд түгээлээ.

26. Улсын шалгалтын материалыг сургуулиудад хүргүүлэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна

27. Сурах бичиг, журналын хангалтын судалгааг ЕБС-иудаас авч ажиллаж байна.

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхжуулах 7 удаагийн богино хугацааны 7 удаагийн   сургалтанд 14 эмч мэргэжилтэн оролцсон. Орон нутагт зохион байгуулагдсан 5  удаагийн сургалтанд 166 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон байна.   

Булган сумын 10 ус түгээх байр болон 1  усны машинд   ариутгал, халдваргүйтгэл хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөв.

Иргэдийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг  явуулын болон хөдөлгөөнт хэлбэрээр 8 удаа зохион байгуулж, 120 гаруй иргэдийг хамруулсан байна.

Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалд хяналт хийж, үнэлгээ дүгнэлт өгөн, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

Олон улсын сувилахуйн өдрийг угтсан “Сувилахуйн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээ, зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төв,сум дундын эмнэлэгүүд нийт 512 гаргуй  ахмад настан, 128 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  урьдчилан сэргийлэх  үзлэг шинжилгээнд  хамруулан, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан. “Шинэ технологи 2016” онол практикийн бага хурлыг  зохион байгуулж  аймгийн нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүд, өрх сумын ЭМТ-үүдийн 50 гаруй  сувилагч тусгай мэргэжилтнүүд оролцож,  нийт  38  илтгэл ирүүлсэнээс 2-р шатанд 15 илтгэл шалгарсан байна.

Баяннуур сумын ЭМТ, Хишиг-Өндөр сумын СДЭ-т ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг  ажиллаж,    Халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих үйл ажиллагааг баталгаажуулах хөндлөнгийн хяналт хийж, “Хангалттай” үнэлгээ авсан байна.

16 суманд дотоодын хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

 Аймгийн хэмжээнд  Нэмэлт дархлаажуулалтын ажлыг 05 сарын 12-ноос зохион байгуулахаар   ЭМГ-ын даргын тушаал гарган,  түр, байнгын  болон явуулын цэгийг сум, өрхийн ЭМТ, албан байгууллага,  худалдаа үйлчилгээний газруудад байгуулж,  2016 оны 05 сарын 25-ны байдлаар    1271 иргэдийг вакцинжуулан, хамрагдалт 05 сарын 24-ны байдлаар 78,0 хувьтай  байна.

 “ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ-СУВИАЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж  байгаа Олон улсын сувилагчдын өдрийн нэгдсэн арга хэмжээнд ЭМГ-ын Сувилахуйн мэргэжилтэн Д.Бат-Өлзий болон Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын СДЭ-ийн сувилагч Төгбаяр, Болормаа нар оролцов.

Эм хангамж, эмийн сангуудаас “Таван-Од” эмийн сангийн гадна талбайд зохион байгуулсан  “Витаминжуулалтын аян”, ХГБХХ-ээс зохион байгуулсан “Мэргэжил бүхэн сайхан”, Цагдаагийн газраас зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-т идэвхтэй  оролцон,  иргэдийн даралт, биеийн жингийн индекс үзэн, мэргэжлийн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийж, хамтран ажиллав.

 ЭМСЯ, ЭМХТ-өөс зохион байгуулсан 5 удаагийн цахим сургалтанд давхардсан тоогоор 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

 

 ЭХЭМҮТ-ийн тандалт судалгааны багтай хамтран Эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээний үнэн бодит байдалд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан.

Орчны эрүүл мэндийн бохирдол, нөлөөллийн үнэлгээ, асуумж судалгааг  НЭМ-ийн хүрээлэнтэй хамтран, Булган сумын 3, 2, 5-р багийн иргэд, 1-р 12 жилийн сургуулийн 5-р ангийн сурагчид нийт 100 хүнээс авсан байна.

Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд аймгийн МХГ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын багийнхантай хамтран Эрүүл мэндийн салбарын харилцааг зохицуулж буй хууль, стандарт, ЭМСЯ-ны тушаалуудын хэрэгжилтэнд дотоодын хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

            ЭХЭМҮТ-ийн тандалт судалгааны албаны багтай хамтран Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн өвчлөлийн эндэлийн үнэн бодит байдалд дэмжлэгт хяналтыг хийж, харилцан туршлага солилцов.

 

1.  Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 18 багийн 144 тамирчид оролцлоо.Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Булган сумын нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа.

2.Цагаан шугам ногоон гэрэл тэмцээний зохион байгуулан 7 багийн 84 хүүхдүүд оролцлоо.

3.Мини волейболын ААШТэмцээнийг Хангал суманд зохион байгуулан 13 багийн 105 тамирчид хамрагдсан.

4.Доод 3 насны морьдын уралдаан зохион байгуулагдаж 90 гаруй морьд уралдсан байна.

5.Албан хаагчдаас сорил судалгааг графикийн дагуу авч185 иргэд хамрагдаад байна.

6.МБАТ-ний спартикиадын Волейболын тэмцээн

7.Хөнгөн атлетикийн УАШТ төв аймагт зохион байгуулагдаж бөөрөнцөг шидэлтээр Номин-Эрдэнэ мөнгөн медаль, 5000м-ийн зайд Билгүүн хүрэл медаль хүртлээ.

8.Уран хөдөлгөөнт гимнасикийн ААШТэмцээнд 7 багийн 140 тамирчин хүүхдүүд хамрагдлаа.

9. Шагайн харвааны  ААШТэмцээнд 25 багийн 200 гаруй шагайчид оролцон багийн харваа, цуваа харвааны тэмцээнүүд зохион байгуулагдлаа

10. Кросс гүйлтийн аварга шалгаруулах  тэмцээнийг зохион байгуулан 13 багийн 80 тамирчид хамрагдлаа

11. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр БТСГ-ын хамт олон байгууллагын гадаа 48 ширхэг мод, усан спортын гадна талбайд 30 ширхэг нарс  нийт 102000 төгрөгний мод суулган хашиж хамгааллаа. Нээлттэй хаалганы өдрийг “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” уриан дор зохион байгуулан ЭӨЦС, 1-12 жилийн сургуулиудад очиж 70 гаруй сурагчдаас сорил судалгаа авч 2-р ангийн сурагчдад уран хөдөлгөөнт хөгжимт, гимнасик, заавал хийх дасгал хөдөлгөөнийг зааж үзүүлэх тоглолт бэлтгэн иргэдэд тайлагналаа.Агенлагуудын нээлттэй хаалганы өдрөөр 52 иргэдийн биеийн жингийн индексийг тодорхойлон өгч спортын төрлүүдийн үйл ажиллагаа гаргасан амжилт, явуулсан тэмцээн уралдааны мэдээг сурталчилж, тараах материал гарын авлага бэлтгэн 170 ширхэгийг иргэдэд тараан, 6-р сарын 1-нд ашиглалтанд орох Усан спортын төвийн үйл ажиллагааг сурталчлан бассейнд ороход шаардагдах хэрэглэл, үнийн дүнгийн тарифийг  250 ширхэгийг бэлтгэн, иргэдэд өгч үйл ажиллгаагаа сурталчилан ажиллав.

12. МБАТСпартикатын пара жудо бөхийн тэмцээнд Баттулга, Байгалмаа нар оролцож мөнгө, хүрэл медаль авлаа.

13. Мэргэжлийн хяналтын газрын 8 аймгийн волейболын тэмцээн зохион байгуулагдаж 70 гаруй тамирчид оролцлоо.

14.Усан спорт сургалтын төвд тоног төхөөрмж суурилуулан, тохижилт үйлүчилгээний ажлуудыг хийсэн. 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-07-19 08:53:31

 

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дах удаагийн хурал 63.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Хөрөнгийн тухай, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хэрэгжилт, Хөдөө аж ахуйн салбарын сүүлийн 3 жилийн тайлан, Байгаль хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих  сангийн  сүүлийн 2 жилийн тайлан, Хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудал батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дах удаагийн хурал 72,7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 2016 оны модны хуваарьт нэмэлт оруулах, 2016 онд агнах ан амьтдын хуваарь батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Уг хурлаар 2 тогтоол батлагдлаа.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааныхөтөлбөрийн биелэлтийг иргэдэд танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулж булган сумын 900 гаруй иргэд хамрагдлаа. Төрийн албан хаагчдад зориулж хууль , эрх зүйн мэдээлэл бэлтгэх аргачлал бэлтгэж дотоод сүлжээгээр дамжуулан хүргэлээ.

Эрх зүйн туслалцааны төвд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр 30 хэрэг хүлээн авч 21 хэргийг шийдвэрлээд байна. Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сан бүрдүүлэх хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлт хөдөлгөөнийг цаг тухайд нь хийж 05 дугаар сарын байдлаар хууль 330, Засгийн газрын тогтоол 15, УИХ-н тогтоол 52, Ерөнхийлөгчийн зарлиг 13, Үндсэн хуулийн цэцийн тогтоол 8, нийт 418 эрх зүйн актыг тус бүр хөтөлж өөрчлөлт хөдөлгөөнийг бүртгэн хөтөлж байна.    

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Төсвийн гүйцэтгэлийн 4 сарын мэдээгээр аймгийн орон нутгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 15.6 тэрбум төг буюу 95.1 хувь, нийт зарлага 18.5 тэрбум төг буюу 98.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсвийн орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл: шууд бус орлого 51,1 сая, хөрөнгийн албан татвар 40,1 сая, улсын тэмдэгтийн хураамж 25,6 сая, газрын төлбөр 24,9 сая, ус рашаан ашигласны төлбөр 325,9 сая, хүү торгуулийн орлого 23,6 сая төгрөгөөр тус тус давж биелэн, хог хаягдлын үйлчилгээний хураамж 10,9 сая, ногдол ашиг 18,0 сая, хөрөнгийн орлого 87,3 сая төгрөгөөр тус тус тасарсан байна.  

Манай аймаг 2016 онд улсаас санхүүгийн дэмжлэг авахгүй, орлого төвлөрүүлж ажиллана. Эхний 4 сард батлагдсан хуваарийн дагуу 100% буюу тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 9916.8 сая, суманд 1734,7 сая, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 6401,3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 1191 татвар төлөгчдөд 470,6 сая илүү төлөлтийг буцаан олгосон байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 1264,8 сая төгрөгийн орлогын шилжүүлэг ирснээс 304,2 сая төгрөгийг сумдын ОНХСанд шилжүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 415,7 сая төгрөг буюу 67,5 хувь байна. Аймгийн ОНХСангаас 913,5 сая төгрөгийн ажил хийгдэж, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 921,0 сая төгрөг байна.

Нийт авлага 36,0 сая, өглөг 644,4 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 92,0 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 456,1 сая, эмийн өр 8,2 сая, бусад зардлын өглөг 88,1 сая төгрөг байна. Өрийн дийлэнх хувь нь төсвийн зарцуулалтын эрхийг хязгаарласнаас шалтгаалж 2015 онд үүссэн өр байна. 

 

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 7081 ширхэг гүйлгээгээр 23,0 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

 

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 5 сарын байдлаар 122 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 13 хэргээр буюу 9,6 хувиар буурсан.

БҮСТЗЭТХэрэг 51 бүртгэгдэн 32 хэргийг илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 62,7 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 66,6 хувиар буурсан.

Хэргийг өнгөөр нь авч үзвэл:

·         Танхайрах гэмт хэрэг 1 бүртгэгдэж 2 хэргээр буюу 66,6хувиар

·         ХАБАЖЭГХ 7 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 4 хэргээр буюу 9,0 хувиар

·         БХЭЖГХ 3 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 2 хэргээр буюу 40 хувиар

·         ИЭЧЭМЭГХ 43 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хэргээр буюу 15,6 хувиар

·         Хулгайлах гэмт хэрэг 45 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 8 хэргээр буюу 15,6 хувиар буурч,

·         Хүнийг санаатай алах гэмт хэрэг 4 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар

·         Хүнчиндэх гэмт хэрэг 7 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 100 хувиар тус тус өсч,

·         Албан тушаалын гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

 

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

1.    СӨБ, ЕБС-ийн багш нарийн хичээлд сууж, заах аргын нэгдлийн хуралд хамтран оролцож, хичээлд зөвлөн тусаллаа.

2.    Булган сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагчдаас авах Ерөнхий шалгалтын урьдчилсан байдлыг шалгах сорил боловсруулж, шалгалтыг нэгэн зэрэг аван материалд анализ хийлээ. Мөн төгсөгчдөд зөвлөмжийг хүргэн ажиллаа. (Монгол хэл, Математик, Гадаад хэл)

3.  Боловсрол, соёлын газар нь Буриад улсын Багшийн коллежтой хамтран ажиллах гэрээний дагуу тус сургуульд “Дуу хөгжмийн багш” мэргэжлээр оюутан сургаж байгаа юм. Эдгээр оюутнууд энэ сарын 17-ны өдөр 2015-2016 оны хичээлийн жилд юу сурснаа аймгийн БСГ-ын дарга, Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, сургуулийнхаа удирдлага, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөлд тайлагнасан тоглолт зохион байгуулсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа.           Манай аймгаас суралцаж буй оюутнууд 6 сарын хугацаанд 3 хөгжмийн зэмсэг дээр нотоор тоглож, орос, итали, буриад хэл дээр дуурийн хэсгээс дуулж сурсан байгаа нь “Буриад улсын Багшийн коллежид мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар ажиллаж, хүүхдийг хөгжүүлж чаддаг гэдгийг тодорхой харууллаа” гэж эцэг эхчүүд талархаж байлаа

4.    Булган аймгийн  Замын цагдаагийн хэлтэс, Боловсрол, соёлын газараас  жил бүр цэцэрлэгүүдийн дунд  зохион явуулдаг “Замын хөдөлгөөн цагаан толгой -2016” тэмцээнд нийт 7 баг оролцлоо. Үүнд:  Булган сумын 1, 2, 4, 7-р цэцэрлэгүүд , Рашаант, Тэшиг , Хялганат тосгон оролцноос Булган сумын 7-р  цэцэрлэгийн “Өсвөрийн цагдаа” баг  1-р байр, Тэшиг сумын “Бялзуухай-2” цэцэрлэг 2-р байр, Рашаант сумын “Ирээдүй” цэцэрлэг 3-р  байрыг  тус тус эзэллээ. Мөн 7-р цэцэрлэгийн тэмцээний бэлтгэлийг ханган оролцсон багш “Шилдэг багш”-аар  шалгарлаа.

5.    ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан “Мэргэжил бүхэн сайхан” –д “Багшийн мэргэжил сайхан” өртөөг СӨБ, ЕБС-ийн хамт оролцлоо. Тус арга хэмжээний үеэр 13 хичээлийн мэргэжлийн багш болвол ямар давуу талтай, хаана сурах боломжтой, ямар хичээлээр ЭЕШ өгөх боломжтой зэрэг хүүхэд тустай нийт 260 ширхэг гарын авлага бэлтгэн сурагчдад түгээлээ. Мөн ЕБС, СӨБ өөрийн хийж буй хичээл, үйл ажиллагааг харуулсан зурагт үзүүлэн, жүжиглэсэн тоглолтыг бэлтгэлээ.

6.    “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг угтсан арга хэмжээг аймгийн хэмжээнд СӨБ, ЕБС-иуд дээр зохион байгуулан ажлын тайланг нэгтгэн яамд хүргүүллээ. Үүнд салбарууд дээр АХА тэмцээн, эцэг эх, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, олон нийтэд сургалт, жүжиглэсэн тоглолт, мэтгэлцээн зэрэг олон үйл ажиллагаа хийгдлээ.

7.    “Хамтдаа хөгжье” дэд хөтөлбөрийн хүрээнд Бага ангийн сурагчдын Монгол хэл, Унших, Математикийн эчнээ олимпиадын 3-ийн давааны материал боловсруулж нийт аймгийн хэмжээнд явуулан шалгалтыг зохион байгууллаа.

8.    Архангай аймагт болж буй Улсын математикийн олимпиадад БСГ дарга, математикийн мэргэжилтэнгээр ахлуулсан багш, сурагчид оролцлоо. 2017 оны Улсын Математикийн олимпиадыг зохион явуулах шилжин явах тугийг гардан авлаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд математикийн мэргэжлийн багш нар тусгай хөтөлбөр гарган ажиллаж байна.

9.  Боловсрол, соёлын газрын 2016.01-2016.06 сарын үйл ажиллагааг тусгасан 14 нүүр бүхий “Манай ирээдүй” сонины бэлтгэлийг хийж хэвлэлтэнд өгч ажиллалаа.

10.  Булган сумын 1-р бүрэн дунд сургуулийн 13-н кабинетийн аттестачилах ажлыг хийж гүйцэтгэлээ.

11.  Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 1 дүгээр шатны тэтгэлэг хэрэгжүүлж байгаа Тэшиг, Баяннуур, Спортын дунд сургуулиудад мониторинги хийж ажиллалаа.

12.  Булган хотын багш, сурагчдад боловсролын мэтгэлцээнийн үндсэн мэдлэг олгох, илтгэх, багаар ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг асуудлыг олон талаас нь харах, мэтгэлцээнээр дамжуулан ёс зүйн боловсрол олгох зорилготой “МЭТГЭЛЦЭЭН” хөтөлбөр хэрэгжин Булган хотын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг 05 дугаар сарын 11-ний өдөр ХГБХХ-ийн сургалтын их танхимд зохион байгуулж, Булган сумын МСҮТ, “Эрдмийнргөө” цогцолбор, 1-р бүрэн дунд сургуулийн нийт 10 багийн 30 сурагч оролцлоо.

13.                Байгууллагын 18-30 насны 7 хүний судалгааг гарган ЭМГ хамтран “Улаанбурхан”-ны дархлаажуулалтын вакцинд хамрууллаа.

14.  “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөрийн тайланг цэцэрлэг, сургууль, соёлын төвүүдээс авч нэгтгэлээ.

15.  Зөвлөх, Тэргүүлэх мэргэжлийн зэрэг авах багш нарт зөвлөгөө өгч материалын бүрдэлтийг хангуулан ажиллаа.

16.  2016 оны төсвийн төлөвлөлт авах маягт, зөвлөмжийг бэлтгэн сумдад хүргүүллээ.

17.  Дархан хан бүсийн “Сайн хичээл, үйл ажиллагаа”-ны зөвлөгөөнийг Орхон суманд зохион байгууллан ажиллалаа.

18.  Бага боловсролын 5-р ангийн төгсөх шалгалтын бэлтгэлийг хангаж улсын шалгалтыг авч яамд хүргүүллээ.

19.  Булган сумын ЕБС-ийн 12-р ангийн төгсөгчдийн хонхны баярын нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг зохион байгуулан ажиллалаа.

20.  Насан туршийн боловсролын нэгжийн багш нарыг чадваржуулах “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын бүсийн сургалт Орхон аймагт 05 дугаар сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтад Булган аймгийн Булган сумын НТБ-ын нэгжийн багш, мэргэжилтэн, Орхон аймгийн НТБ-ын төвийн багш, арга зүйчид хамрагдсан.

21.  ЕБС-ийн Бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд БСШУЯ-ны хэрэгжилтийн багийнхантай хамтран зөвлөн туслах, сургалт зохион байгуулахтай холбогдуулан сургуулиудад чиглэл хүргүүлж бэлтгэл ажлыг хангалаа.

22.  “Боловсролын чанарын шинэчлэл”-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг СӨБ, ЕБС-иас авах ажил үргэлжилж байна

23.  5-н настай хүүхдийн дасгал ажлын дэвтэрийн ашиглалтын тайланг бичиж БСШУЯ-д хүргүүллээ.

24.  Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхний татан авалт хийж, нөхөн олголтын тайланг БСШУЯ-д хүргүүллээ

25.  7 хоногийн турш “Нээлттэй хаалганы өдөр”-ийг нийт Боловсрол, соёлын салбар зарлан тухай бүр үйл ажиллагааг явуллаа. 5.26нд “Нээлттэй хаалганы өдөр”-т зориулсан арга хэмжээнд байгууллагын бүх ажилтан, албан хаагчид өөрсдийн үйл ажиллагааг харуулсан материал бэлтгэн иргэд олон нийтэд үйлчиллээ. 2013-2016 оны Боловсролын чанарын шинэчлэлийн тайланг А3 хэмжээтэй сэтгүүл гарган иргэдэд түгээлээ.

26.  Улсын шалгалтын материалыг сургуулиудад хүргүүлэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна

27.  Сурах бичиг, журналын хангалтын судалгааг ЕБС-иудаас авч ажиллаж байна.

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхжуулах 7 удаагийн богино хугацааны 7 удаагийн   сургалтанд 14 эмч мэргэжилтэн оролцсон. Орон нутагт зохион байгуулагдсан 5  удаагийн сургалтанд 166 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон байна.   

Булган сумын 10 ус түгээх байр болон 1  усны машинд   ариутгал, халдваргүйтгэл хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөв.

Иргэдийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг  явуулын болон хөдөлгөөнт хэлбэрээр 8 удаа зохион байгуулж, 120 гаруй иргэдийг хамруулсан байна.

Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалд хяналт хийж, үнэлгээ дүгнэлт өгөн, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

Олон улсын сувилахуйн өдрийг угтсан “Сувилахуйн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээ, зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төв,сум дундын эмнэлэгүүд нийт 512 гаргуй  ахмад настан, 128 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  урьдчилан сэргийлэх  үзлэг шинжилгээнд  хамруулан, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан. “Шинэ технологи 2016” онол практикийн бага хурлыг  зохион байгуулж  аймгийн нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүд, өрх сумын ЭМТ-үүдийн 50 гаруй  сувилагч тусгай мэргэжилтнүүд оролцож,  нийт  38  илтгэл ирүүлсэнээс 2-р шатанд 15 илтгэл шалгарсан байна.

Баяннуур сумын ЭМТ, Хишиг-Өндөр сумын СДЭ-т ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг  ажиллаж,    Халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих үйл ажиллагааг баталгаажуулах хөндлөнгийн хяналт хийж, “Хангалттай” үнэлгээ авсан байна.

16 суманд дотоодын хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

 Аймгийн хэмжээнд  Нэмэлт дархлаажуулалтын ажлыг 05 сарын 12-ноос зохион байгуулахаар   ЭМГ-ын даргын тушаал гарган,  түр, байнгын  болон явуулын цэгийг сум, өрхийн ЭМТ, албан байгууллага,  худалдаа үйлчилгээний газруудад байгуулж,  2016 оны 05 сарын 25-ны байдлаар    1271 иргэдийг вакцинжуулан, хамрагдалт 05 сарын 24-ны байдлаар 78,0 хувьтай  байна.

 “ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ-СУВИАЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж  байгаа Олон улсын сувилагчдын өдрийн нэгдсэн арга хэмжээнд ЭМГ-ын Сувилахуйн мэргэжилтэн Д.Бат-Өлзий болон Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын СДЭ-ийн сувилагч Төгбаяр, Болормаа нар оролцов.

Эм хангамж, эмийн сангуудаас “Таван-Од” эмийн сангийн гадна талбайд зохион байгуулсан  “Витаминжуулалтын аян”, ХГБХХ-ээс зохион байгуулсан “Мэргэжил бүхэн сайхан”, Цагдаагийн газраас зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-т идэвхтэй  оролцон,  иргэдийн даралт, биеийн жингийн индекс үзэн, мэргэжлийн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийж, хамтран ажиллав.

 ЭМСЯ, ЭМХТ-өөс зохион байгуулсан 5 удаагийн цахим сургалтанд давхардсан тоогоор 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

 

 ЭХЭМҮТ-ийн тандалт судалгааны багтай хамтран Эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээний үнэн бодит байдалд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан.

Орчны эрүүл мэндийн бохирдол, нөлөөллийн үнэлгээ, асуумж судалгааг  НЭМ-ийн хүрээлэнтэй хамтран, Булган сумын 3, 2, 5-р багийн иргэд, 1-р 12 жилийн сургуулийн 5-р ангийн сурагчид нийт 100 хүнээс авсан байна.

Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвд аймгийн МХГ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын багийнхантай хамтран Эрүүл мэндийн салбарын харилцааг зохицуулж буй хууль, стандарт, ЭМСЯ-ны тушаалуудын хэрэгжилтэнд дотоодын хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

            ЭХЭМҮТ-ийн тандалт судалгааны албаны багтай хамтран Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн өвчлөлийн эндэлийн үнэн бодит байдалд дэмжлэгт хяналтыг хийж, харилцан туршлага солилцов.

 

1.  Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 18 багийн 144 тамирчид оролцлоо.Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Булган сумын нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа.

2.Цагаан шугам ногоон гэрэл тэмцээний зохион байгуулан 7 багийн 84 хүүхдүүд оролцлоо.

3.Мини волейболын ААШТэмцээнийг Хангал суманд зохион байгуулан 13 багийн 105 тамирчид хамрагдсан.

4.Доод 3 насны морьдын уралдаан зохион байгуулагдаж 90 гаруй морьд уралдсан байна.

5.Албан хаагчдаас сорил судалгааг графикийн дагуу авч185 иргэд хамрагдаад байна.

6.МБАТ-ний спартикиадын Волейболын тэмцээн

7.Хөнгөн атлетикийн УАШТ төв аймагт зохион байгуулагдаж бөөрөнцөг шидэлтээр Номин-Эрдэнэ мөнгөн медаль, 5000м-ийн зайд Билгүүн хүрэл медаль хүртлээ.

8.Уран хөдөлгөөнт гимнасикийн ААШТэмцээнд 7 багийн 140 тамирчин хүүхдүүд хамрагдлаа.

9. Шагайн харвааны  ААШТэмцээнд 25 багийн 200 гаруй шагайчид оролцон багийн харваа, цуваа харвааны тэмцээнүүд зохион байгуулагдлаа

10. Кросс гүйлтийн аварга шалгаруулах  тэмцээнийг зохион байгуулан 13 багийн 80 тамирчид хамрагдлаа

11. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр БТСГ-ын хамт олон байгууллагын гадаа 48 ширхэг мод, усан спортын гадна талбайд 30 ширхэг нарс  нийт 102000 төгрөгний мод суулган хашиж хамгааллаа. Нээлттэй хаалганы өдрийг “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” уриан дор зохион байгуулан ЭӨЦС, 1-12 жилийн сургуулиудад очиж 70 гаруй сурагчдаас сорил судалгаа авч 2-р ангийн сурагчдад уран хөдөлгөөнт хөгжимт, гимнасик, заавал хийх дасгал хөдөлгөөнийг зааж үзүүлэх тоглолт бэлтгэн иргэдэд тайлагналаа.Агенлагуудын нээлттэй хаалганы өдрөөр 52 иргэдийн биеийн жингийн индексийг тодорхойлон өгч спортын төрлүүдийн үйл ажиллагаа гаргасан амжилт, явуулсан тэмцээн уралдааны мэдээг сурталчилж, тараах материал гарын авлага бэлтгэн 170 ширхэгийг иргэдэд тараан, 6-р сарын 1-нд ашиглалтанд орох Усан спортын төвийн үйл ажиллагааг сурталчлан бассейнд ороход шаардагдах хэрэглэл, үнийн дүнгийн тарифийг  250 ширхэгийг бэлтгэн, иргэдэд өгч үйл ажиллгаагаа сурталчилан ажиллав.

12. МБАТСпартикатын пара жудо бөхийн тэмцээнд Баттулга, Байгалмаа нар оролцож мөнгө, хүрэл медаль авлаа.

13. Мэргэжлийн хяналтын газрын 8 аймгийн волейболын тэмцээн зохион байгуулагдаж 70 гаруй тамирчид оролцлоо.

14.Усан спорт сургалтын төвд тоног төхөөрмж суурилуулан, тохижилт үйлүчилгээний ажлуудыг хийсэн. 

15.     Уламжлал болгон зохион байгууллагдаж буй "Хангинахын шугуйн шагайн тойром-2016" аялал жуулчлалын эвент арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 400 жилийн түүхтэй Халхын 4 том тойрмын нэг "Хангинахын шугуйн шагайн тойром"-д 31 багийн 300 гаруйн шагайчид оролцлоо.

16. Булган сумын ЕБС-ийн сурагчдын дунд жудо бөхийн тэмцээн явагдаж 4 багийн 80 тамирчид оролцлоо.

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

1.    Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд идэвхитэй ажил хайгч-1087, бүртгэлтэй ажилгүй иргэн - 54, ажилд зуучлагдсан иргэн – 98, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээний хүрээнд ганцаарчилсан зөвлөгөө 4 иргэн хамрагдсан байна.

2.    Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд түр сургалтыг  Тэшиг, Могод, Сайхан суманд энэ сарын 17-ноос эхлэн зохион байгуулж, сургалтанд 55  иргэн хамрагдсан.  Могод суманд зохион байгуулсан “Оёдол эсгүүр”-ийн сургалтын хаалтын ажиллагаанд оролцож, сургалтанд хамрагдсан  иргэдэд “Чадамжийн гэрчилгээ”-г олгож, урласан бүтээгдэхүүнээрээ  бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

3.    Төгсөгчдийн бүлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх талаар холбогдох ААН байгууллагатай гэрээ байгууллаа.

4.    Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах аяны хүрээнд гарын авлага, тараах материал тараах болон Аймгийн сурталчилгааны ЛЭД телевизээр насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг сурталчилж ажиллалаа.

5.    Мөн энэ аяны хүрээнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр өртөө ажиллуулан хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг сурталчилж ажиллахын зэрэгцээ аяны хүрээнд зохион байгуулсан уралдаан, тэмцээний шагнал, урамшууллыг олгов.

6.   

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

2016-05-10 10:17:00

 

 НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 удаагийн хурал 64 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах 2016-2017 оны төлөвлөгөө, 2016 оны 1 дүгээр улирлын төсвийн гүйцэтгэл, Худалдан авах ажиллагааны 2016 оны тайлангийн 1 дүгээр улирлын явц, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аймгийн нэгдсэн 2015 оны төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөгөө батлах, Аймгийн хэмжээнд ургаж байгаа хар тамхины ургамал, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, Алдарт эхийн одонд тодорхойлох, Аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай, зэрэг асуудлуудыг хэлэлцэж 3 тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

Монгол улсын “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГИЙН ГАЗАР”-аас“Иргэний улс төрийн эрхийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг аймгийн нутгийн удирдлагын ордны хурлын зааланд зохион байгуулж, иргэд төр, төсвийн байгууллагын албан хаагчдад мэдээлэл өгч, санал, хүсэлтийг сонсож хэлэлцлээ.

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн Засаг даргаас 2016 оны 1-р улиралд гаргасан захирамжуудаас сум, байгууллагын удирдлагуудад хамаарал бүхий 16 захирамжийг хяналтад авлаа. Мөн Засгийн газраас 3 тогтоол, 3 хуралдааны тэмдэглэл ирснийг хяналтад авч Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулахаар уламжлалаа.  

Монгол  улсын ЗГХЭГ-т авилгын эсрэг мэдээлэл судалгааны товхимлыг  сумдад хэрхэн хүргэж ажилласан талаарх мэдээллийг албажуулан цахимаар  хүргүүлсэн.

Хорих 429-р ангид Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хүний эрхийн комисс,Эрүүл мэндийн газар, Төрийн архивын тасаг, Татварын хэлтэс, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ТББ-тай хамтран 71 хүнийг хамруулан сургалт зохион байгуулж, тус ангийн үйл ажиллагаа, хоригдогсдийн эрхэлж буй хөдөлмөр эрхлэлттэй танилцав. Дээрх хорих анги нь хоригдогсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд  хөдөлмөрийн оёдлын цех байгуулан “Эрдэнэт УБҮ”-т баяжмал савлах  шуудайг  оёж нийлүүлж эхэлсэн байна.

Монгол улсын Захиргааны ерөнхий хууль 2016.07.01-ээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн сургалтыг  МУИС-н Хууль зүйн тэнхимтэй хамтран агентлаг, сумдын 160 төрийн албан хаагчиийг хамруулан зохион байгуулав.

Иргэний улс төрийн эрхийн тухай  хуулийн төслийг орон нутгийн иргэдэд танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн тамгын газры ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулж 81 иргэдийг хамруулан бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулж ажиллаа.Хэлэлцүүлгээр гарсан санал, хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хүргүүлсэн.

Сумдын ЗДТГ-ын дарга нарт хууль зүйн хэлтсийн чиг үүрэг, нотариатын үүрэг гүйцэтгэгч нарын ажлыг сайжруулах, цаашид анхаарах асуудлаар чиглэл өгөх сургалтыг хийв.

Архигүй Булган хөтөлбөрийн хүрээнд “Архигүй Булган эмэгтэйчүүдийн оролцоо сэдэвт сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж 170 гаруй хүнийг хамруулж мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх  арга хэмжээний санал авч ажиллалаа.

Архигүй Булган хөтөлбөрийн хүрээнд сумдад “Өөрийгөө өөрчилж өөдрөг амьдрах ухаан” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Могол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогыг амжилттай зохион байгуулж аймгийн хэмжээнд бүх аж ахуйн нэгжийг 100% хамруулж ажиллаа.Мөн УБСЕГ-н удирдлагууд Булган аймагт ажиллаж УБСГ-н үйл ажиллагаатай танилцаж албан хэрэгцээнд автомашин өгсөн байна.

Аймгийн ИТХ-ын ажлын хэсэгтэй хамтран “Иргэдийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийг  8 суманд шалгаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Сумдын эрх зүйн ажилтанууд болон агентлагийн ажилтануудад эрх зүйн зөвлөгөө өгч, арга зүйгээр хангаж ажиллалаа.

 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

Төсвийн гүйцэтгэлийн 4 сарын мэдээгээр аймгийн орон нутгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 15.6 тэрбум төг буюу 95.1 хувь, нийт зарлага 18.5 тэрбум төг буюу 98.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсвийн орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл: шууд бус орлого 51,1 сая, хөрөнгийн албан татвар 40,1 сая, улсын тэмдэгтийн хураамж 25,6 сая, газрын төлбөр 24,9 сая, ус рашаан ашигласны төлбөр 325,9 сая, хүү торгуулийн орлого 23,6 сая төгрөгөөр тус тус давж биелэн, хог хаягдлын үйлчилгээний хураамж 10,9 сая, ногдол ашиг 18,0 сая, хөрөнгийн орлого 87,3 сая төгрөгөөр тус тус тасарсан байна.  

Манай аймаг 2016 онд улсаас санхүүгийн дэмжлэг авахгүй, орлого төвлөрүүлж ажиллана. Эхний 4 сард батлагдсан хуваарийн дагуу 100% буюу тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 9916.8 сая, суманд 1734,7 сая, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 6401,3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу 1191 татвар төлөгчдөд 470,6 сая илүү төлөлтийг буцаан олгосон байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 1264,8 сая төгрөгийн орлогын шилжүүлэг ирснээс 304,2 сая төгрөгийг сумдын ОНХСанд шилжүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 415,7 сая төгрөг буюу 67,5 хувь байна. Аймгийн ОНХСангаас 913,5 сая төгрөгийн ажил хийгдэж, Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэл 921,0 сая төгрөг байна.

 

 

Нийт авлага 36,0 сая, өглөг 644,4 сая төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр 92,0 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 456,1 сая, эмийн өр 8,2 сая, бусад зардлын өглөг 88,1 сая төгрөг байна. Өрийн дийлэнх хувь нь төсвийн зарцуулалтын эрхийг хязгаарласнаас шалтгаалж 2015 онд үүссэн өр байна. 

 

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 7081 ширхэг гүйлгээгээр 23,0 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

 

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 4 сарын байдлаар 102 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5 хэргээр буюу 4,6 хувиар буурсан.

БҮСТЗЭТХэрэг 39 бүртгэгдэн 24 хэргийг илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 61,9 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3,4 хувиар буурсан.

Хэргийг өнгөөр нь авч үзвэл:

·         Танхайрах гэмт хэрэг 1 бүртгэгдэж 1 хэргээр буюу 50 хувиар

·         ХАБАЖЭГХ 8 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 3 хэргээр буюу 37,5 хувиар

·         БХЭЖГХ 1 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 2 хэргээр буюу 100 хувиар

·         ИЭЧЭМЭГХ 35 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 хэргээр буюу 10,2 хувиар

·         Хулгайлах гэмт хэрэг 13 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 14 хэргээр буюу 51,8 хувиар буурч,

·         Хүнийг санаатай алах гэмт хэрэг 4 бүртгэгдэн өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар

·         Хүнчиндэх гэмт хэрэг 6 бүртгэгдэн урьд оны мөн үеэс 100 хувиар тус тус өсч,

·         Албан тушаалын гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

 

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 1-р шатны сургуулиудын тайланг нэгтгэж төслийн багт тайлан хүргүүллээ.

Бидний гоёл-2016” наадмын бэлтгэл ажил хийгдэж, зохион байгуулагдаж байна.

Биеийн тамир эрүүл мэндийн хичээлд сууж, зөвлөн туслах ажил явагдлаа.

Гадаад хэлний “Мини-2016” олимпиад зохион байгуулагдаж байна.

Багш нарын чадавхи дээшлүүлэх сургалтын 1,2-р ээлж зохион байгуулагдлаа. 1-р ээлжийн сургалтад СӨБ-ын болон бага боловсролын 55 багш оролцсон.2-р ээлжийн сургалтад 44 хүн хамрагдлаа. Сургалтыг МУБИС-ийн удирдахуйн ухааны тэнхимийн багш, доктор Г.Өлзийсайхан  “Судалгааг хэрхэн зохион байгуулах вэ?” сэдвээр сургалт хийлээ.

БСШУЯ болон Японы хүүхдийн ивээх сангийн хамтарсан” Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа болон багш нарт болон эцэг эхийн сургалт Хутаг-өндөр сумын “Гацуурхан” цэцэрлэг дээр зохион байгуулагдсан. Төслийг орон нутгаас санхүүжүүлсэн.

Сайн хичээл, үйл ажиллагааны Улсын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд аймгаас 11 багш  хичээл үйл ажиллагаагаараа оролцож туршлага солилцлоо.

Зөв монгол хүүхэд “Эсээ” ий уралдааны 3-р шат болж, аймгийн төв номын сангийн номын санч н.Цэндмаа тусгай байранд шалгарч 500.000 төгрөгөөр шагнуулсан. 

Эхний жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцох багш нарын нэрс болон сургалтын хуваарийг сургууль, цэцэрлэгт хүргүүлэв.

Шинээр багшлах эрх олгуулах багш нарын материалыг нэгтгэж БМДИ-д хүргүүлэв.

Улсын төрөлжсөн олимдиадад аймгийн 2-ын даваанаас шалгарсан багш, сурагчид оролцож байна.

Сургууль, цэцэрлэгүүдээс “Улаан бурхан” өвчний эсрэг арга хэмжээ авч байгаа талаар тайланг авч нэгтгэж байна.

Уулзвар бүсийн математикийн олимпиад Рашаант суманд зохион байгуулагдлаа.

Булган сумын төрийн албан хаагчдын дунд "Үндэсний бичиг-Бидний бахархал" тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд Булган сумын 2-р цэцэрлэгийн багш нар түрүүлжээ.

Боловсролын үнэлгээний төвөөс Хялганат, ЭӨЦС, 1-р сургууль  дээр хөндлөнгийн шалгалт хийсэн.

 

 

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг хэрэгжүүлж,   салбар дундын  хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оны 03 сарын 24, 25-ны өдрүүдэд манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилгааны албаны менежер сувилагч, ЭМГ-ын мэргэжилтнүүд Улсын клиникийн 3-р төв эмнэлэг, АӨСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, Грандмед эмнэлгүүдийн   тэргүүн туршлагыг судалсан.

.Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулав. Зөвлөлгөөнд  сумдын ИТХ, Засаг дарга нар, Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нар, нягтлан бодогч, ЭЭС-ийн эрхлэгч, багийн эмч, статистикч, эх баригч нийт 220-иод хүн оролцож, 2015 оны ажлаа дүгнэн, 2016 оны ажлын чиглэлээ тодорхойлов.

Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, шилдэг 5 номинацаар эмч нарыг шалгаруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарыг салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшуулав.

ЭМСЯ-аас ЭМГ-т 45, аймгийн НЭ-т 100 компьютер ирснийг  хэрэгцээт байгууллага, тасаг нэгжүүдэд хуваарилан олгов.

2015 оны ажлын гүйцэтгэлд хийсэн дүгнэлт, цаашид хийх ажлын чиглэл, зөвлөмжийг  гарган, ЭМБ-уудад хүргүүлэв.

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн шалгалтыг зохион байгуулж, 9 эмч, эмнэлгийн шалгалтанд оролцож, З эмнэлгийн мэргэжилтэн тэнцсэн.

Халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагуудын вакцинторуудад 2016 оны 04 сарын 22-ны өдөр сургалт зохион байгуулж, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч,  2 цэнт вакциныг ЭМБ-уудад хүргүүлэв.

“Багийн эмч нарыг чадавхижуулах нь” 2 өдрийн сургалтыг  зохион байгуулж, 46 багийн эмч нарыг хамруулан, АНЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар болон ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд мэргэжлийн зааваар, зөвлөгөө өгөв.

Баяннуур, Рашаант, Бүрэгхангай, Дашинчилэн сумын ЭМТ-үүдийн үйл ажиллагаанд дотоодын хяналт хийж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг  2,  4, 7-р цэцэрлэг, Хорих анги, Булган суманд  сургалт зохион байгуулж,  мэргэжлийн зөвлөгөө өгөв.

ЭМБ-уудын эмч, эмнэлгийн мэргэжилтнээс “Стресс үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлох судалгаа”-г авч, судалгааны дүнг нэгтгэн АНУ-ын Монтана их сургуулийн Эрүүл мэндийн багт явуулсан.

Булган  сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад  ДОХ/БЗДХ-ын чиглэлээр сургалт зохион байгуулж,  “Үе тэнгийн сургагч багш”-аар 22 хүүхдийг бэлтгэсэн. 

Иргэний гомдлын мөрөөр аймгийн НЭ-ийн лабораторийн тасгийн үйл ажиллагаатай танилцсан.

Мэргэжилтэн Б.Урангаваа, Д.Норжмаа нар өрхийн ЭМТ-үүдийн ХӨЦМ, жирэмсний хяналт, гэрийн эргэлт, анхан шатны бүртгэл хөтлөлтөнд  дотоодын хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг сайжруулах богино хугацааны 5 удаагийн сургалтанд 11 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон байна.

       Халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих үйл ажиллагааг баталгаажуулах дотоодын хяналтыг  ЭМГ-ын хүйтэн хэлхээний өрөө  болон аймгийн НЭ-ийн Төрөх тасагт  хийлээ.  

 

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

                    4-р сарын байдлаар Шинэ ажлын байр 60-ыг бий болсон байна. Тайлант хугацаанд Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн санд идэвхитэй ажил хайгч 114 үүнээс эмэгтэй 39, шинээр 9 ажил олгогч, 37 ажлын байрны захиалга бүртгэгдэж, 33 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээнд ганцаарчилсан зөвлөгөө 21 иргэнд өгсөн.

Хэлтсийн даргаар тушаалаар батлагдсан 3 ажлын хэсэг Хойд, Урд сумд, Булган сум гэсэн чиглэлээр иргэдийн ирүүлсэн төслүүдтэй газар дээр нь танилцлаа. Нийт 16 сум 1 тосгоны Аж ахуй эрхлэх бичил бизнесийг дэмжих хөтөлбөр 440 , Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр 130, Залуучуудын хөдөлмөр эрхлэтийг дэмжих хөтөлбөр 24, Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр 47 нийт 641 төсөлтэй газар дээр нь танилцаж, үнэлгээ, дүгнэлт хийж ажилласан байна.

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр, Залуучуудийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжитний зөвлөх үйлчилгээ төсөл, Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн төслүүдийг хэлтсийн даргын баталсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээр хэлэлцүүлээд байна.

 Хөдөлмөрийн бүтээмж, Кайзен саналын систем, Бүтээмж чанарын дугуйлан, Суралцагч байгууллага зэрэг сэдвээр ХАА-н МСҮТ болон УЦУОШГазруудад сургалт зохион байгуулж ажиллалаа.

          

            ХАБЭА-н сарын аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ХАБЭА-н Аймгийн салбар хороог хуралдуулан батлууллаа. Сарын аяны нээлтийг Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйг сайжруулья уриан дор аймгийн нийт хэлтэс, агентлаг, аж ахуйн нэгжийн ХАБЭА-н ажилтнууд болон удирдлагуудыг оролцуулан Булган-Мээж ТӨХК-н хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

           Сарын аяны хүрээнд төлөвлөгдсөн ажлын нэг болох нийт байгууллага, аж ахуйн нэгжийн ХАБЭА ажилтнуудад “Ажлын байрны соёл-ХАБЭА” сэдвээр сургалт зохион байгуулав.

Булган "Залуу манлайлагч клуб"-ээс зохион байгуулж буй "ЭРХЭМ БЭЛЭГ" "НОМ ХАНДИВЛАХ АЯН"-нд хамт олноороо нэгдэж албан хаагч бүр 2 номоор хандив өргөлөө. Клубын залуус 30 орчим байгууллагад аяны танилцуулга хүргэсэн ба цуглуулсан номоо Хорих 439-р ангийн хүмүүжигч нарт бэлэглэх юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийг хэрэгжүүлэх арга зам сэдэвт сургалтанд хэлтсийн 10 мэргэжилтэн оролцоод ирлээ. Сургалтаар 2016-2020 онд хэрэгжих хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар ярилцаж санал бодлоо хуваалцсан юм.

“Хүүхэд харах үйлчилгээний шинэ хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэж байгаа тул, орон нутагт хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн ковот ирсэнтэй холбогдуулан  баримт бичиг, үйлчилгээний зөвшөөрөл, Засаг даргын захирамж, үйлчилгээнд хамрагдах хүүхдүүдийн бүртгэлийг дахин судлаж, нарийвчилсан судалгааг нэгтгэн ХТҮГ-т хүргэж, ХГБХХ-ийн удирдлага хүүхэд харагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, арга зүйн зөвлөгөө дэмжлэг өгч ажиллалаа.  Булган аймгийн хэмжээнд Булган, Рашаант, Тэшиг, Дашинчилэн, Баяннуур, Могод, Хишиг-Өндөр сумдаас нийт 32 хүн хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхлэсэн байна. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн цэцэрлэг болон хувилбарт үйлчилгээнд хамрагдаж буй эсэх давхацалыг нь шалгаж ажиллалаа.

Мөн Булган суманд үйлчилгээ үзүүлж буй Хүүхэд харагч нарын үйлчилгээний байртай дахин танилцаж, санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөх, тайлан гаргах болон хүүхдийн хоолны дээж, меню, орлого зарлага, ирцийн бүртгэлээ хэрхэн хөтлөх, мөн цэвэрлэгээ үйлчилгээ, хүүхдийн өдрийн дэглэм, хүүхэд хөгжлийн үйлчилгээг хуулинд заасан болон дагалдаж гарсан Стандарт, Журмын дагуу хэрхэн үзүүлэх талаар ХГБХХ-ийн мэргэжилтэнүүд болон Нягтлан бодогчийн зүгээс зөвлөгөө өгч ажиллалаа.

2. Гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын  санал санаачилгыг

  дэмжих гэсэн байгууллагын ЗОРИЛТ 2-ын хүрээнд:

 

Аймгийн засаг даргын Шинэ Булган мөрийн хөтөлбөрт туссан Архигүй Булган хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө Булган хангайн эмэгтэйчүүд” сургалт зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө. Сургалт зөвлөгөөний үеэр тус хэлтэсээс 50 хүүхдийн “Эрүүл ирээдүйн төлөө” хүүхдийн илэрхийлэлт бэлтгэн оролцууллаа. Уг илэрхийлэлтэнд Булган сумын Эрдмийн өргөө цогболбор сургуулийн Д.Гүнсмаа багштай 6а анги, Д.Итгэлмаа багштай 6в ангийн хүүхдүүд оролцож, сургалт зөвлөгөөнд оролцогчид болон нийт иргэддээ архинаас татгалзах, Архи шинэ үеийнхний сонголт биш, эрүүл ирээдүйг ээжүүд, эмэгтэйчүүд тэргүүлэх, унаган нутагтаа ухаан саруул, удам цэвэр сайхан амьдрахыг уриаллаа.

            Аймгийн засаг даргын Шинэ Булган мөрийн хөтөлбөрт туссан Архигүй Булган хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө Булган хангайн эмэгтэйчүүд” сургалт зөвлөгөөний үеэр гарын авлага сурталчилгааны материал бэлтгэж, Аз жаргалтай гэр бүл хүүхдийн зургийн бүтээлийн үзэсгэлэн гаргалаа

 

          “Монголын уран хатгамалчдыг дэмжих эгнэшгүй санаа” НҮТББайгууллага, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “ҮНДЭСНИЙ ГАР УРЛАЛ - ӨРХИЙН ХӨГЖИЛ” төслийн хүрээнд Үндэсний хувцас эсгүүр, уран хатгамалын сургалтыг 4 өдөр зохион байгуулж 64 эмэгтэйд  уран хатгамал, хувцас эсгүүр, амьдрах ухааны сургалтанд хамрагдсан Батламж гардууллаа.  Мөн үндэснийхээ соёлын үнэт өв болох зүү ороох хатгамлын урлалын гайхамшгийг дэлхийн түвшинд сурталчилан баталгаажуулах зорилгоор 3000 бүсгүй нөхөртөө хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Геннисийн номд бүртгүүлэх ажлыг энэ оны 8 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахаар төлөвөж байгаа тул оролцох хүсэлтэй хатгамалчдыг урьж, бүртгэлээ.

 Орон нутгийн иргэд, гэр бүлийн гишүүдийн хөгжлийн төлөөх идэвх санаачилгыг өрнүүлэх,  Архигүй Булган хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор архинд хамаарал бүхий  айл өрхийн  олон жилийн тогтсон  сөрөг зан хандлагыг өөрчлөх, гэр бүлд түшиглэсэн  Хүүхэд хамгааллын  үйлчилгээний шинэ загварыг орон нутагт  хэрэгжүүлэх зорилгоор   “Гэрээр айлчлах”  аргачлал загварыг 2015 оноос эхлэн Булган аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Булган сумын Гэрээр айлчлах аргачлалд сонгогдсон зорилтот бүлгийн 25 өрхийн гишүүдэд хүүхэд хамгааллын сургалтыг Булган сумын ЗДТГ, Дэлхийн Зөн ОУБайгууллагатай хамтран зохион байгууллаа. Сургалтаар гэрээр айлчлах аргачлалын ач холбогдол, Хүүхэд хамгааллын хууль, хүүхдийн эрхийн хууль, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн танилцуулга болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, архи согтууруулах ундаанаас урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.

Тав.  Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Мал аж ахуйн талаар

Аймгийн хэмжээнд 2015-2016 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 8,3 мянган малчин өрхөд 3,2 сая толгой мал өвөлжиж хаваржиж байна.

Аймгийн хэмжээнд 1444,7 мянган хээлтэгч мал төллөхөөс 827.2  мян хээлтэгч төллөж, төллөлт 55.9 хувьтай байна. Гарсан төлийн 97.9 хувь буюу 806,7 мянган төл бойжиж байна. Нийт малын 1.14 хувь буюу 38,1 мянган толгой мал хорогдсон.

Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн байгууллагаас хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан тусламж үзүүлэхээр сумдын МЭҮТ-ын мэргэжилтэн нараас 300-аас доош малтай малчин айл өрхийн судалгааг авав.

“Дэлхийн Зөн” БНХХ-ийн санхүүжилтээр өрхийн аж ахуй эрхлэгч, ногоочдод хүнсний нарийн ногоо тариалах сургалтыг зохион байгуулж явуулав. Сургалтанд 35 гаруй өрхийн тариалан эрхлэгчид оролцов.

“Аймгийн мал аж аж ахуйн өвөлжилт хаваржилтын нэгдсэн төлөвлөгөө”-г Аймгийн ИТТХ-аар хэлэлцүүлж батлуулав.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Булган” хөтөлбөрийн 2013-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тавих, төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөхөөр Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сум, багуудад ажиллаж,иргэд малчидтай уулзаж санал солилцов.

“Дэлхийн зөн” ББХХ-т Хангал, Бугат, Сэлэнгэ сумдын малчид, мал бүхий иргэд, ногоочдод тариалан эрхлэгчдэд “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” сургалтыг зохион байгуулж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчигээний талаар

 

Хаваржилт хүндэрч мал ихээр хорогдсон тул үхсэн малын сэг, зэмийг цуглуулж булж устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлын тооцоог аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулсан. Уг хурлаас бүх сумдад зардал олгох боломжгүй тул их хорогдсон 5 сумын сэг, зэм устгах зураглалыг гаргаж, ОКХ-д дахин  танилцуулахаар бэлтгээд байна.

Биокомбинатаас 3 нэр төрлийн 19,2 сая төгрөгний 750 л вакцин татан авч сумдад хүргүүлж байна. Мөн мал, амьтан – гарал үүслийн 3 төрлийн 117500 төгрөгний гэрчилгээг Эрдэнэзул ХХК-аас татан авч сумдад хүргүүлж байна.

Энэ сард нян судлалын 114, ийлдэс судлалын 371, паразитын 1, ариун цэврийн 1  нийт    487 дээжинд шинжилгээ хийгдсэн.

Лабораторид шинжлэгдсэн дээжийг тухай бүр хариуг гарган сумын МЭҮТ-уудад  мэдээлэн ажиллаа.

Нян судлалын шинжилгээнд нийт 13 сумаас дээж ирүүлсэн.Галзуу өвчин Баян-Агт, Орхон суманд үхэрт тус бүр 1 удаа, ДХХ өвчин Бүрэгхангай, Булган, Тэшиг, Баян-Агт сумдад 10 удаагийн тохиолдол, Цусан халдварт өвчин Орхон суманд 1 удаа, Дуут хавдар өвчин Сэлэнгэ суманд 1 удаа тус тус

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-05-06 16:00:11

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ  3 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дах удаагийн хурал 63.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Хөрөнгийн тухай, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хэрэгжилт, Хөдөө аж ахуйн салбарын сүүлийн 3 жилийн тайлан, Байгаль хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих  сангийн  сүүлийн 2 жилийн тайлан, Хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудал батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дах удаагийн хурал 72,7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 2016 оны модны хуваарьт нэмэлт оруулах, 2016 онд агнах ан амьтдын хуваарь батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Уг хурлаар 2 тогтоол батлагдлаа.

Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Могод, Рашаант, Хишиг-Өндөр,Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг гэсэн сумдад өвөлжилт хаваржилтийн байдал хүндэрч, аймгийн онцгой комисс Сайхан суманд ажиллаа. Тус суманд малын зүй бус хорогдол болон иргэдэд тусламж үзүүлэхэд тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж сумын цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж 500 боодол өвс үнэ төлбөргүй, 400 шуудай тэжээлийг 50 хувь хямдруулж малчдад хүргэж өглөө. Мөн сумын Сургууль, Цэцэрлэг болон Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалт хийлээ.

Сайхан сумын бүрэн дунд сургуульд Физикийн танхимыг иж бүрэн тохьжуулах тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Тоног төхөөрөмжийг ИТХ-ын дарга Д.Батсайхан гардуулан өглөө.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 дах удаагийн хурал 54.5 хувийн ирцтэйгээр хуралдлаж байна. Энэ удаагийн хурлаар Төрийн шагналд уламжлах тухай, Хөрөнгийн тухай, Аймгийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн явцын талаар, Аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай, Аймгийн ИТХ-ын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Төлөвлөн удирдах зөвлөл байгуулах тухай  зэрэг асуудлуу

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-03-04 18:02:51

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ  2 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Бичин жилийн сар шинийн босгон дээр Булган аймгийн Орхон сумын 3-Р багийн малчин Д.Дэлгэрцогт, Дашинчилэн сумын Доргонт багийн малчин П.Төрмөнх, Бугат сумын Ханжаргалант багийн малчин Нямсүрэнгийн Намсрай “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар, Орхон сумын малчин Д.Түмэнжаргал, Сайхан сумын малчин Н.Ганбаатар нарыг Монголын Үндэсний Радиогийн “ТӨЛ ТАВАН ЭРДЭНЭ” нэвтрүүлгийн “Алтан төлийн эзэн”-ээр, Хутаг-Өндөр сумын малчин Б.Эрдэнэбаярыг МУ-ын хөдөлмөрийн ууган баатар З.Очирын нэрэмжит шагналаар, Тэшиш сумын “Хонгор Агро” ХХК-ийн механик Д.Батбилэгийг МУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Галт-очирын нэрэмжит шагналаар, “Та мэд эрдэнэ” ХХК “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор тус тус шагнагдсныг аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан гардууллаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дэх удаагийн хурал 63.6 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар Төрийн шагналд уламжлах, Ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах, Ойн нөхөрлөлийн үйл ажиллгааны талаах цаашид авах арга хэмжээ, Боловсрол соёлын салбарын сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайлан Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм батлах Сумын ИТХ-ын төлөөлөгчид урамшуулал олгох журам батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж 3 тогтоол 3 тэмдэглэл гаргахаар шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5 дугаар удаагийн хурал 63.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил, Цагдаагийн газрын тайлан, Иргэний зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, 2016 оны төлөвлөгөө, Иргэний зөвлөлийн дарга томилох, Эрүүл мэндийн салбарын сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайлан, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайлан, Газар чөлөөлөх журам батлах тухай, Сэлэнгэ сумын нэгдсэн халаалтын Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Энэ удаагийн хурлаар 6 тогтоол 2 тэмдэглэл гаргахаар шийдвэрлэсэн байна.

 Мөн МУ-ын зөвлөх багш Н.Дашдэлгэрийн нэрэмжит математикийн II олимпиад боллоо. Ахмад шатарчин спортын мастер Р.Дагважамцын нэрэмжит Булган аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Томилох эрх бүхий албан тушаалтны захиалгаар аймгийн Биеийн тамир, спортын газар, Хангал сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хууль тогтоомжийг баримтлан зохион байгууллаа.

Шалгаруулалтад нийт 24 иргэн оролцож 12 иргэн нийт үнэлгээгээр тэнцэж Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтаны нөөцөд бүртгэгдсэн. Шалгаруулалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталж, хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэдийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар эрх бүхий албан тушаалтануудад нэр дэвшүүлээд байна.

2016 оны 2 дугаар сарын байдлаар 47 төлөвлөгөөт шалгалт, 31 зөвлөн туслах үйлчилгээг хийлээ. Улсын байцаагчийн 2 акт, 33 албан шаардлага 11, дүгнэлт, зөвлөмж 12-ийг гаргалаа. 4 байгууллага иргэний хүсэлтээр 4 төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

Цагаан сарын баярыг угтаж сумдын Мал эмнэлгийн хяналтын байцаагчид болон Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлтэй хамтран урьдчилан сэргийлэх хяналтыг хэрэгжүүлж байна. Тэшиг сумаас хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг ХАБ зөвлөл илрүүлж хураан аваад байна. Мөн Булган сумын Би-Сумо, Миний голомт хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж байсныг илрүүлэн худалдаалж байсан тамхийг хураан авч Тамхины хяналтын тухай хуулийн дагуу шийтгэвэрийн арга хэмжээ авлаа. Буман-Сүхэс хиамны цехээс үйлдвэрлэсэн хиамнаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд эерэг сорьц илрээгүй.

Цагаан сар үзэсгэлэн худалдааны өдрүүдэд Хүнсний чанар стандарт, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Мал эмнэлэг, Ургамал хорио цээрийн хяналтын байцаагчид лабораторийн шинжээч нартай хамтран ажиллаж хяналт тавьлаа. 

Аймгийн прокурорын газрын 7/98 дугаартай албан бичгийн дагуу ШШГЕГ-ын харьяа хорих 439 дүгээр ангийн эмнэлгийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмчилгээ, эмбиобэлдмэлийн хяналтаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Лабораториудад 36 дээжинд 154 үзүүлэлтээр хими, хор судлал, нян судлалын шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж гарсангүй.

Нян судлалын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт болон иргэний хүсэлтээр ирүүлсэн ундны ус, хүнсний бүтээгдэхүүний нийт 32 дээжинд 126 үзүүлэлтээр нян болон хөгц мөөгөнцрийн шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж байсангүй.

Химийн чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт болон иргэний хүсэлтээр ирүүлсэн ундны ус, хүнсний бүтээгдэхүүний 4 дээжинд 28 үзүүлэлтээр хими, хор судлалын шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж байхгүй.

 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

#

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

а. Хууль, хяналтын үйл ажиллагаа

Аймгийн хэмжээнд 2016 ны эхний 02 сарын байдлаар 61 гэмт хэрэг бүртгэгдсэн нь онгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 хэргээр буюу 1.7 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Гэмт хэргийн илрүүлэлт 50 хувьтай байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс 23,1 хувиар өслөө.

             Эрх зүйн зөвлөгөө:

-       Хууль тогтоомжийн асуудлаар нийт 11 иргэн албан тушаалтанд эрх зүйн зөвлөгөө өгч, 4 албан тушаалтанд эрх зүйн баримт бичгийн лавлагаа өгөв.

Эрх зүйн баримт бичгийн төсөл:

-       Засаг даргын захирамжийн 2 төсөл боловсруулан батлуулж, 1 дүрэм 1 журам боловсруулан батлуулав.

Бүртгэл судалгаа:

-       Сонгуулийн хороодод ажилллах боловсон хүчний судалгааг сумдаас авч нэгтгэн гаргав.

-       Хуульчдын холбооны гишүүн хуульчдын шинэчилсэн бүртгэлийг гаргав.

-       Захиргааны хэрэг бүртгэлт хийх эрх бүхий сумын болон багийн засаг дарга нарын судалгааг гаргав.

-       Сумдын эрх зүйн хөтөч ажилтны судалгааг нэгтгэв.

-       Эрх зүйн зөвлөгөө өгсөн, шийдвэр болон бичиг баримтын төсөл боловсруулсан, санал өгсөн тухай бүртгэл хөтөлж эхлэв.

Архивын лавлагаа мэдээлэл:

-       Лавлагаа авахыг хүссэн 114 иргэнд 603 баримтаар үйлчилсэн.

-       Үндэсний хөтөлбөрийн хүрээнд фотошоп программаар 4 хөмрөгийн 95 хадгаламжийн нэгжийн 10042 хуудас засварласан. 2 хөмрөгийн 72 хадгаламжийн нэгжийн 5800 хуудас скайнердсан. 11 хөмрөгийн 188 хадгаламжийн нэгжийн 19671 хуудасыг цахим холболт хийсэн.

 

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

а. Боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дэх хурлаар Боловсрол, соёлын салбарын сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

“Сэлэнгэ”, “Булган хан”, “Чин толгой”, “Уран тогоо”, “Дархан хан” бүсүүдэд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа”-ны зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж сайн хичээл, үйл ажиллагаа, илтгэлүүдээ шалгарууллаа.

Булган аймгийн төв номын сан, музейн эрхлэгчтэй 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулав.

Элсэлтийн ерөнхий шалгалт, ЕБС, СӨБ-ын багшаар ажиллах эрхийн шалгалтууын бүртгэл явагдаж байна.

Булган сумын 1-р цэцэрлэгийн хамт олон "Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд "Дээлтэй монгол" өдөрлөгийг зохион байгуулж, өдөрлөгт оролцож, “Насанд хүрээгүй хүүхдэд учирч болзошгүй эрсдлээс хэрхэн хамтдаа урьдчилан сэргийлэх вэ?” хэлэлцүүлэг, хууль зүйн хороо, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтад хамрагдаж, Булган сумын ЕБС-ийн 1-4 дэх жилдээ ажиллаж буй залуу багш нарын сургалт 2 удаа, Н.Дашдэлгэр багшийн нэрэмжит олимпиад тус тус зохион байгуулагдаж, “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр-Англи хэлний сургалтын арга зүй” сэдэвт англи хэлний багш нарын сургалтыг зохион байгуулж, сургалтын үеэр “Future school Mongolia” компанийн гүйцэтгэх захирал мэдээлэл хүргэсэн. Мөн “Булган хан” бүсийн Спортын дунд сургууль дээр зөвлөн туслаж, арга зүйн зөвлөгөө өгч, 1-р сургуулийг камержуулсан.

Боловсрол, соёлын газар, соёл, урлагийн салбарын 2015 оны үйл ажиллагааны тайлан,  соёл, урлагийн салбарын статистик мэдээ, боловсрол, соёлын салбарын цалингийн судалгаа, 2012-2015 оны боловсролын баримт бичгийн нөхөн олголтын тайлан, “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн II шатанд оролцох ерөнхий боловсролын сургуулиудын төсөл, БСГ-ын 2015 оны санхүүгийн тайлангуудыг тус тус БСШУЯ-нд хүргүүллээ. Мөн аймгийн өмчийн албанд БСГ-ын 2015 оны өмчийн тайланг хүргүүлсэн.

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

“Ахмадуудаа хөдөлгөөнөөр дэмжье” сарын аяны хүрээнд “Хэн сайн дуулах вэ?”    цэнгүүн зохион байгуулж,  60 гаруй гаруй ахмад настан оролцов. Дуун цэнгүүнд идэвхтэй оролцож шалгарсан ахмадуудыг  “Өргөмжлөл” мөнгөн шагналаар урамшуулж, “Хөдөлгөөн-эрүүл мэнд” сэдэвт сургалт зохион байгуулав.

Эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлыг зохион байгуулж, хурлын шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

“Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх нь” сэдэвт үндэсний зөвлөлгөөн ХӨСҮТ дээр зохион байгуулагдаж, аймгийн НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Цолмон, Сүрьеэгийн эмч Д.Буянхишиг нар оролцов.

Япон улсын ЖАЙКА ОУБ–н хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-өөр анхны сургалт болох “Өвчтэй хүүхдэд илрэх шинж тэмдэг” сэдэвт хүүхдийн өвчний оношлогоо эмчилгээний үед зайлшгүй хийх ажиглалтын талаарх үндсэн мэдлэг олгох” сургалтыг Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулагдаж, 31 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.

Хавдрын өдрийг аймагт анх удаа тэмдэглэж, “Хавдар” өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг  байгууллагын цахим хуудас, фейсбүүк дээр байршуулав. Аймгийн НЭ-ийн хавдар бүртгэгч Д.Оюунбат ЭМГ-ын мэдээллийн цагаар аймгийн хэмжээний Хавдрын бүртгэл болон Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх стратегийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.           ЭМГ-ын эмч, мэргэжилтнүүд хүнд хэвтрийн өвчтэй болон хавдартай 22 өвчтөнд гэрийн эргэлт хийж,  эмчийн үзлэгт хамруулан, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгч, санал хүсэлтийг   сонсон,  аймгийн НЭ, өрхийн Эрүүл мэндийн төв болон аймгийн Халамж үйлчилгээний төвүүдэд уламжлахаар боллоо.

Аймгийн хэлтэс, агентлагуудын хөдөлмөрийн бүтээмж хариуцсан ажилтнуудын ээлжит зөвлөгөөнийг байгууллага дээрээ зохион байгуулав. Уг зөвлөлгөөнд Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Бүтээмжийн салбар зөвлөлийн дарга Д.Чимгээ   оролцсон бөгөөд   ЭМГ-ын дарга С.Нарантуяа, мэргэжилтэн Т.Баярбат нар байгууллагынхаа шинэ санаа гарган хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Аймгийн Засаг даргын 2015 оны А/32 дугаар захирамжаар  “Эрүүл зөв хооллолт - Эрүүл амьдралын үндэс”   аяныг аймгийн НЭ-тэй хамтран зохион байгуулж, зөв эрүүл хооллолт, архинаас татгалзах арга зам, давсны хэрэглээг бууруулах зөвлөмжүүдийг  байгууллагын сайт болон фейсбүүк дээр байршуулан ажиллалсан.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Эрүүл мэндийн салбарын сүүлийн З жилийн тайланг хэлэлцүүлэв.

Тэшиг суманд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байгаатай холбогдуулан Тэшиг сумын Засаг даргад хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудад “Эх, хүүхдэд болон томуу өвчний үд үзүүлэх тусламж үйлчилгээ”-ний чиглэлээр зөвлөмж  хүргүүлэв.

Аймгийн НЭ, өрхийн ЭМТ-үүдэд эх, хүүхдийн эрүүл мнэдийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хөтлөгддөг анхан шатны маягт хөтлөлтөнд хяналт хийж, мэргэжл арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Уралдаан тэмцээнүүд Улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн заавар, Аймгийн аварга шалгаруулах тэмцээний  төлөвлөгөөний дагуу  зохион байгуулагдан явагдаж байна.Үүнд:

 1. Гал бичин жилийн Цагаан сарын Үндэсний бөхийн барилдаанд 48 бөх барилдаж Аймгийн заан Гантөмөр үзүүрлэж, Аймгийн харцага Г.Ганбаатар түрүүллээ.

2. Хөдөөгийн хүчтэн Аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд 24 бөх барилдлаа.

3. Эрдэнэтийн цом 2016 Таеквондогийн олон хотын тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд хот хөдөөгийн 25 байгууллагын 300 гаруй тамирчид оролцлоо.Тэмцээнд Булган аймгаас 8 тамирчин оролцож  Б.Долгорсүрэн 39кг мөнгөн медаль, У.Аминсарнай 52кг хүрэл медаль, Б.Ангирмаа 57кг мөнгөн медаль авч Эрдэнэтийн цом 2016 таеквондогийн олон хотын тэмцээнд амжилттай оролцлоо.

 4. Т.Баттөрийн нэрэмжит Олон хотын  Боксын тэмцээн Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж 2 тамирчин 1 дасгалжуулагчтай оролцон 46 кг-ийн жинд Т.Нямбуусүрэн алтан медаль, 60кг-ийн жинд М.Баасандорж Мөнгөн медаль

              5. Самбо бөхийн ААШТ-д 11 байгууллагын 220 тамирчинд оролцон Эрэгтэй 11, эмэгтэй 8 жинд 19 багц медалийн төлөө өрсөлдөж багийн дүнгээр  эрэгтэй 1-р байранд СДС, 2-р байр Хутаг-Өндөр, 3-р байр 1-11 жил

Эмэгтэй 1-р байр  МСҮТ, 2-р байр Баян агт, 3-р байр СДС-ийн баг тамирчид шалгарлаа.

6. Буудлагын ААШТэмцээнд 4 багийн 68 тамирчин сонирхогч, насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн төрлүүдээр 30    медалийн төлөө өрсөлдөж 1-р байранд Булган аймгийн баг тамирчид, 2-р байр Спортын сургалттай Ирээдүйн одод, 3-р байранд Орхон аймгийн тамирчид тус тус шалгарсан байна.

             7. Шатрын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн  Сайхан суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн  6 насны ангилалаар   Швейцари системээр 7 өрөг тоглосон. Тэмцээнд Сайхан, Тэшиг, Хутаг-өндөр, Могод, Бүрэгхангай, Баян-Агт, Сэлэнгэ, Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Орхон, Хишиг-Өндөр, ЭБЦТС, ЭӨЦС, 1-р 12 жилийн сургуулийн 13 сумын 15 багийн эмэгтэй 91, эрэгтэй 119 нийт 210 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

             8. Цанын УАШТ  Тэшиг суманд  2016 оны гүйлтийн цанын,  өсвөр үеийн  Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 өдөр турш ажиллтай зохион байгууллагдлаа.Тус тэмцээнд Булган аймгийн Биеийн  тамир, спортын газраас  8 хүний бүрэлдхүүнтэй / Цагчин шүүгч, нарийн бичиг шүүгч, нэвтрүүлэгч шүүгч, тойргийн шүүгч, ноймрын шүүгч, тус тус ажилласан. Тэмцээнд 11 аймгийн  15 багийн 190  гаруй тамирчин оролцсон. Багийн дүнгээр : I байр  Булган аймгийн  I баг,II байр  Увс аймаг ,  II байр Булган аймгийн II  баг  тус тус эзлэсэн байна.

9. Тэшүүрийн УАШТ Хандгайтад 3 өдөр болж  Булган аймгаас 12 тамирчид оролцон 300, 500, 1500, 3000 м-н зайд 2 тамирчин 7 алтан медаль, тус  зайнуудад мөнгө медаль-5, хүрэл медаль-6-г авч багийн дүнгээр улсад 2-р байранд шалгарсан амжилттай оролцлоо. Шорт рекийн УАШТ-с алт, мөнгө, хүрэл медаль авлаа.

 9-10 насны 300 метрийн зайд Н.Номин-Эрдэнэ улсын рекордыг шинэчилсэн байна.

10. Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 02 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж Булган аймгаас 3-н тамирчин оролцож 75 кг-ын жинд Ч.Ганзориг алтан медаль авч 05 дугаар  сард Азийн аваргад, 08 дугаар сард Дэлхийн аваргад оролцох эрх авсан байна.

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтийг цаг хугацаанд нь хүндрэл, чирэгдэлгүй бүрэн олгоод байна.

Иргэдээс хандаж тавьсан санал хүсэлтийг бүх төрлийн хэлбэрээр болон байгууллагын вэб сайтын санал асуулгын булан, нээлттэй утас 70342094, 70342093, 70342080 дугаараар  хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байна. 2016 оны 02 дугаар сард нийт 128 иргэн хандсанаас утсаар 15, биечлэн ирсэн , бичгээр хандсан 113 иргэн хандсан байна. Үүнээс: Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцааны талаар 86, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар 8, нэг удаагийн хөнгөлөлт, тусламжинд хамрагдах тухай 1, амжиргааны түвшинээ тодруулах 2, халамжийн бусад чиглэлээр 31 санал хүсэлт ирснийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн ажиллаа.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн шинэлэг ажлын хүрээнд баримтат кино хийх болсонтой холбогдуулан Сайхан Монгол урсгал телевизтэй хамтран ажиллаж хэлтэс, Ахмадын амралт, Сувилалын яслид тус бүр үйл явдлын кино зураг авалт хийж, тайлбар бичвэрийг боловсруулан 18 минутын байгууллагын таницуулга, онцлог ажил, үр дүнг харуулсан баримтат киноны ажил дуусах шатандаа ява байна. Мөн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 2012-2016 оны нэгдсэн тайлангаар сэтгүүл гаргахтай холбогдуулан сэтгүүлд оруулах фото зураг, тайлбар, тоон мэдээлэл, материалыг аймгийн хэмжээнд бэлтгэж саналыг НХҮЕГ-т хүргүүлэн батлууллаа.

Улс, аймгийн сайн малчдын зөвөлгөөнд оролцогч малчдад Ахмадын амралтын шинэ байр болон үйл ажиллагаатай танилцууллаа.

Ирж буй гал мичин жилийн ажлын гараагаа  Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Ахмадын холбоотой хамтран “Ахмадуудаа идэвхитэй хөдөлгөөнөөр дэмжицгээе” сарын ажлыг  “Дуулах бүжиглэх өдөр” цэнгүүнийг зохион байгуулснаар эхлүүллээ.“Дуулах бүжиглэх өдөр” цэнгүүнийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж уг арга хэмжээний үеэр  ахмадууддаа сар шинийн хүндэтгэл үзүүлж, Дашчойнхорлин хийдийн лам н.Цолмонжаргалыг урьж  ном айлтгуулан, Ахмадын амралтын их эмч Б.Мягмар, Ахмадын амралтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсний зэрэгцээ ахмадуудын дунд хосын болон ганцаарчилсан бүжиг, чөлөөт бүжгийн тэмцээнийг зохион байгуулж уг арга хэмжээнд нийт 76 ахмад оролцлоо.

02 дугаар сарын халамжийн сангийн олголтонд 15 сумын 364 иргэний хувийн хэрэгт хяналт шалгалт хийлээ.

Нийгмийн даатгалын сангаас давхардуулан авч болзошгүй 331 иргэдийн нэрсийн жагсаалтанд тулгалт хийж Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэв.

Ахмадын амралтын ажилтан, албан хаагчдад ажлын байрын тодорхойлолтыг гардуулж, хөдөлмөрийн гэрээ, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгууллаа.

Халамжийн сангийн тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэргийг сумдаас хүлээн авах, хянуулах, ХҮМ программтай тулгах, буцаах, WAIS программд 02-р сарын хувийн хэргүүдийг баталгаажуулж дууслаа 03-р сарын хувийн хэргийг бүртгэлээр хүлээн авч байна.

Иргэний бичиг баримтыг үндэслэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас иргэдийн амьжиргааны түвшинг 17 иргэнд тодорхойлолт гарга өглөө.

ӨМНС-д бүртгэлгүй иргэн, өрхийг бүртгэх, шивэх, хянах ажлууд өдөр тутам хийгдэж байна. Сэлэнгэ, Хангал, Сайхан, Рашаант сумдаас ӨМНС-Д бүртгэлгүй өрхийн  нийт 22 асуулгын хуудас ирж 22 өрхийн мэдээллийн ӨМНС-д бүртгэлээ.

Хүүхдийн мөнгө олгох ажилтай холбоотойгоор Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй  өрх, иргэнийг бүртгэх ажлыг  2016.21-27 аймгийн хэмжээнд зохион байгуулж 17 сумын нийт 327 өрхийг судалгаанд хамруулсан байна. Мөн  2013 оны 11 сараас хойш төрсөн болон ӨМНС-д бүртгэлтгүй нийт 2197 хүүхэд ӨМНС-д шинээр  бүртгэлээ.

Нийт сумдад хийгдсэн дотоодын хянали шалгалтын танилцуулгыг хийж дууслаа.

“Ахмадуудаа идэвхитэй хөдөлгөөнөөр дэмжицгээе” сарын ажлын хүрээнд ахмадуудын дунд  “Тата тунгаа”, “Яруу найраг”, “Мөсний шагай” гэсэн тэмцээн зохион байгуулж нийт 62 ахмад оролцлоо.

Тав.  Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Мал аж ахуйн талаар:

2015 оны “Улсын сайн малчин”-аар  Баян-Агт сумын малчин Д.Галбадрах, Булган сумын Малчин Н.Намсрай, Дашинчилэн сумын П.Төрмөнх, Орхон сумын Дэлгэрцогт, Сайхан сумын малчин Д.Баасансүрэн, Хангал сумын малчин - Р.Энхбат, Хутаг-Өндөр сумын малчин Ч.Даваасүрэн,  нар шалгарч,  шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн хэмжээнд 2015-2016 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 8,3 мянган малчин өрхөд 3,2 сая толгой мал өвөлжиж хаваржиж байна. Үүнээс тэмээ 1220, адуу 264.2 мян толгой, үхэр 281,5 мян толгой, хонь 1697,8 мян толгой, ямаа 978,9 мян толгой байна.

Сумдын МЭҮТ-ийн мэргэжилтэн нараас өвөлжилтийн байдал холбогдуулан эрсдлийн үнэлгээний судалгаа, мал төллөлт, төл бойжилт, хорогдлын мэдээ авч байна.

2 сарын 24-ны байдлаар аймгийн хэмжээнд 8667 толгой мал хорогдсоноос адуу 791, үхэр  1169, хонь 3431, ямаа 3278 хорогдоод байна. 

 

 “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслөөс хэрэгжүүлсэн ажлын  тайланг гаргаж хүргүүлэв.

Сумдын МЭҮТ-ийн мэргэжилтэн нараас өвөлжилтийн байдал холбогдуулан эрсдлийн үнэлгээний судалгаа гаргаж нэгтгэн ХХААЯ-д явуулсан.

Сум орон нутгаар явж,  манай аймгаас шалгарсан Улсын сайн 7 малчин, 1 фермерийн шагналыг олгов.

Мал аж ахуйн хэлтэсийн самбар, календарчилсан ажлын төлөвлөгөөний  мэдээллийг шинэчлэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар:

Энэ сард нян судлалын 20, ариун цэврийн 4  нийт   24  дээжинд шинжилгээ хийгдсэн.

Хангал  сумын 2 дугаар баг Урт гэдэг газар малчин Р.Мөнгөнхуягийн үхэр өвчилсөн дуудлагаар ажилласан. Галзуу өвчний шинж тэмдэгтэй байсан тул МЭҮТ, хувийн малын эмч нарт зөвлөгөө өгч лабораторид шинжилгээнд дээж авч шинжилгээ хийхэд галзуу өвчин оношлогдов.

Мөн Орхон сумын 1-р баг малчин С.Энхбаярынхаас ирүүлсэн үхрийн тархинд шинжилгээ хийж үзэхэд галзуу өвчин, Тэшиг  сумын Далан  баг малчин Батсүхийн ямааны дээжинд шинжилгээ  хийхэд листериоз өвчин тус тус оношлогдсон.

Лабораторид шинжлэгдсэн дээжийг тухай бүр хариуг гарган сумдын мал эмнэлгийн тасагт  мэдээлэн заавар зөвлөгөө өгч, галзуу өвчний мэдээллийг Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газарт мэдээлж ажилласан. Мөн 2016 онд гарсан халдварт өвчний мэдээллийг бэлтгэж Тагнуулын газар хүргүүлээд байна.

Шинжилгээнд шаардлагатай тэжээлт орчин МПА-600 мл, МПБ-400 мл-ыг тус тус бэлтгэв. Шинжилгээний өсгөвөр 178 ширхэгийг устгасан байна.

Мал эмнэлгийн 2017 оны захиалгыг сумдаас авч нэгтгэж байна.

Хүнс, газар тариалангийн талаар:

      Булган хангайн тариаланчид дундаас 2015 оны "Улсын тэргүүний тариаланч"-аар Хангал сумын тариаланч Ч.Батбилэг шалгарсан бол "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор Хутаг-Өндөр сумын "Хонгор-Агро Булган ХХК" 3 дахь удаагаа, Тэшиг сумын "Шинэ амжилт ХХК" 2 дахь удаагаа шалгарч, шагналыг гардуулан өгөв.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэр болон гурилын үйлдвэрийн судалгааг сумдаас авч нэгтгэж байна.

Үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:

           Хотын доторхи  таксийн тээврийн үйлчилгээнд  тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан “Булган жолоо” ХХКомпанийн өргөдлийг хүлээн авч MNS 5122 : 2013 стандартын дагуу үнэлгээ хийж тохирлын гэрчилгээ олголоо.

          “Баатарван” амралт, сувиллын газрын үйл ажиллагаанд  мөрдөгдөх    стандартын захиалгыг авч 24 ш  стандартыг бэлтгэн хүргүүл

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ 01 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-03-02 12:12:39

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 1 дүгээр сарын байдлаар 3 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.Аймгийн ИТХ-ын 2016 онд ажиллах төлөвлөгөө, Агаарын бохирдлын дэд хөтөлбөр батлах, 2016 оны модны хуваарь батлах тухай, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөгөөний дүнгийн нэгтгэлийн тухай, 2016 онд иргэнд газар өмчлүүлэх газрын нийт  хэмжээ, байршил зориулалтын тухай, Сумдын ИТХ-ын ажлыг дүгнэх тухай, Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг батлах, Төрийн шагналд уламжлах, Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх бодлогын хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай , Хөдөлмөрийн баатар хоньчин З.Очирын   нэрэмжит шагналаар шагнах, Аймгийн ИТХ, ИТХТ-ээс гаргасан шийдвэрийн  хэрэгжилт, “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 дахь үе шатны төлөвлөгөөний тухай, Газрын зориулалт өөрчлөх, Манлай ахмад шалгаруулах, Ардын Хатанбаатар Магсаржавын шагналаар шагнах,  Аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар шагнах, “Булган Мээж” ХХК-ний 2015 оны тайлан, Сонгуулийн тойргийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж 17 тогтоол, 3 тэмдэглэл гаргаж шийдвэрлэлээ.

 

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссаны дагуу Гурванбулаг суманд сумын Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Эмчилгээ, Эмбиобэлдмэлийн хяналтаар төлөвлөгөөт хяналт шалгалт, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Эмбиобэлдмэл, Барилгын техник, Авто зам, Эрчим хүч, Хүрээлэн буй орчин, Газрын харилцааны хяналтаар зөвлөн туслах үйлчилгээ, Мал эмнэлгийн хяналтаар Гандгайт, Шүүлт мал эмнэлгүүдэд зөвлөн туслах үзүүлж, 5 хүнсний дэлгүүр 2 мухлагт тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Цагаан сарын баярыг угтаж сумдын Мал эмнэлгийн хяналтын байцаагчид болон Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлтэй хамтран урьдчилан сэргийлэх хяналтыг хэрэгжүүлж байна. Тэшиг сумаас хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг ХАБ зөвлөл илрүүлж хураан аваад байна. Мөн Булган сумын Би-Сумо, Миний голомт хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж байсныг илрүүлэн худалдаалж байсан тамхийг хураан авч Тамхины хяналтын тухай хуулийн дагуу шийтгэвэрийн арга хэмжээ авлаа. Буман-Сүхэс хиамны цехээс үйлдвэрлэсэн хиамнаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд эерэг сорьц илрээгүй.

Үзэсгэлэн худалдааны өдрүүдэд Хүнсний чанар стандарт, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Мал эмнэлэг, Ургамал хорио цээрийн хяналтын байцаагчид лабораторийн шинжээч нартай хамтран ажиллаж хяналт тавьлаа. 

Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтаар “Булган мээж” ХХК, ГИГ Газ түгээх станциудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.  2016 оны 1 дүгээр сарын төлөвлөлтийн дагуу Булган сумын 1 цэцэрлэг, 1 хоол үйлдвэрлэлийн газарт төлөвлөгөөт, 1 цэцэрлэг, 1 хоол үйлдвэрлэлийн газарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, агаараас хөгц мөөгөнцөр илрүүлэх,  цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгах зорилгоор арчдас, илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

 

 

 

ТАТВАРЫН ОРЛОГЫН МЭДЭЭ

2016.01.31

 

өссөнөөр

       

ТАТВАРЫН ТӨРӨЛ

ТӨЛӨВЛӨГӨӨ /ӨССӨН/

ГҮЙЦЭТГЭЛ /ӨССӨН/

ХУВЬ

Орон нутгийн төсвийн орлого

1416409.4

314298.1

22.2

Орлогыг нь тодорхойлох боломжгүй иргэдийн орлого

 

56.5

 

Аж ахуй эрхэлсний орлого

16672.2

3444.5

 

Жишгээр ногдуулсан татвар

 

68.0

 

Суугагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвар

21540.0

16161.8

 

Бууны албан татвар

2924.5

182.0

 

Улсын тэмдэгтийн хураамж

9712.7

7735.1

 

Ойгоос хэрэглээгий мод, түлээ бэлтгэж ашигласны  төлбөр

7147.5

6182.1

 

Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрөл

 

60.0

 

Ашигт малтмалаас бусад  байгалийн баялаг ашиглах эрхийн зөвшөөрөл

140,0

   

Байгалын ургамал ашигласны төлбөр

 

6,0

 

Ус, рашааны нөөц ашигласны төлбөр

430,0

305,3

 

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр

166,0

   

Усны нөөц ашигласны төлбөр

980000,0

   

Хог хаягдлын үйлчилгээний хураамж

6155,8

3185,8

 

Түрээсийн орлого

     

Татварын хүү торгуулийн орлого

     

Татвар торгуулийн орлого

     

Татварын алдангийн орлого

 

56,6

 

Татварын бус хүү торгуулийн орлого

12787,7

21748,9

 

Бусад орлого

21233,0

1792,9

 

Нэр заагдаж ангилагдаагүй бусад орлого

 

772,0

 

Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого/суутган-1/

330000,0

224294,1

 

Үл хөдлөх хөрөнгийн татвар

6000,0

22027,5

 

Газрын үл хөдлөх хөрөнгийн татвар

 

21,2

 

Улсын тэмдэгтийн хураамж

     

Газрын төлбөр

500,0

4414,5

 

Санхүү  төрийн өмчийн байгууллагын шилжүүлсэн ашиг /хувьцаа/

     

Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн  татвар

1000,0

1783,3

 

УЛСЫН ТӨСӨВ

61413.0

43695.5

73.1

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016-01-08 10:39:48

 

                                    НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр хуралдлаа. Тус  хурлаар ИНБ-тай хамтран ажиллах журам батлах тухай, Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, Модны хуваарьт өөрчлөлт оруулах тухай, Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай, Булган сумын хатуу хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөний биелэлтийн дүн, Төрийн шагналаар шагнах тухай, Аймгийн шагналаар шагнах тухай ,Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн нэрс батлах тухай, Хөрөнгийн тухай, АИТХ-ын тэргүүлэгчдийн 4-р улирлын тайлан асуудлуудын талаар хэлэлцэж 7 тогтоол баталлаа. 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 27 дахь удаагийн хурал хуралдлаа. Энэ хурлаар “Аймгийн ИТХ-ын ажлын албаны 2015 онд хийсэн ажлын тайлан, НӨУБ-ын шилдэг ажилтан шалгаруулах тухай, Аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай, САЦХүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааг ААН болгох, Концессын гэрээг батлах тухай, Сайн малчин тэргүүний тариаланч хамт олныг шагналд уламжлах тухай” зэрэг асуудлыг төлөвлөн хэлэлцэж 3 тогтоол батлагдсан байна.

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

2015 оны 12-р сард аймгийн Засаг даргатай сум, агентлагын дарга нарын 2015 онд байгуулсан гэрээг дүгнэж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн аймгийн Засаг даргын захирамжаар “А” буюу 90-ээс дээш хувиар дүгнэгдсэн сум, агентлагийн дарга нарыг нэг сарын, “В” буюу 80 хувиас дээш дүгнэгдсэн сум, агентлагын дарга нарыг 0,5 сарын үндсэн цалингаар урамшуулахаар шийдвэрлүүлж ажиллаа. Мөн сум, байгууллагын хугацаатай мэдээ тайланг графикт хугацаанд хүлээн авлаа.

 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

а. Төсвийн гүйцэтгэлийн мэдээлэл:

 

2015 оны эхний 12 сард улсаас 495,5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор 22,7 тэрбум төгрөг ирснийг тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад хуваарилж, суманд 4,5 тэрбум, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 14,0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт ирснээс сумдад 2,2 тэрбум төгрөгийг хуваарилж шилжүүлсэн байна.

Төсвийн байгууллагад нээж 2259 ширхэг гүйлгээг хийж  9,3 тэрбум зарлагын гүйлгээ хийсэн.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

а. Хууль, хяналтын үйл ажиллагаа

            Аймгийн ЗДТГ-н албан хаагчдад болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд бүртгэл лавламжийн сан, хуулийн www.legalinfo.mn сайтаас 8 иргэнд холбогдох хуулийг татан  хэвлэж,  хууль, тогтоомж болон Аймгийн Засаг даргын захирамжаас нийт 5 иргэн болон байгууллагад туслалцаа үзүүллээ. 

Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан 1 сарын аяныг зохион байгуулж, дүнг 12 дугаар сарын 10-ны өдөр нэгтгэн, сарын аяныг тайланг Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

Хэлтсийн 2015 оны бичмэл тайлан болон сумдаас ирүүлсэн эрх зүйн ажлын мэдээг нэгтгэн, Аймгийн Засаг дарга Хууль зүйн сайдтай байгуулсан гэрээний биелэлт, Монгол улсын Засгийн газраас Хууль зүйн чиглэлээр хэрэгжүүлж буй 6 үндэсний хөтөлбөрийг биелэлтийг маягтын дагуу тус тус гарган Хууль зүйн яаманд хугацаанд нь хүргүүлснээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал хүргүүлэв.

ХАСХОМ гаргагч албан тушаалтануудын нэгдсэн судалгааг гарган Авлигатай тэмцэх газарт мөн хүргүүлсэн болно.

 “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд архины хамаарал бүхий 12 иргэниийг өөрийн хүсэлтийн дагуу Монгол өрх төрийн бус байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр 7 хоногийн ваакумжуулсан сургалтанд хамруулж, минесота загварын хордлого тайлах эмчилгээнд хамрууллаа.

Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох зөвлөлийг хуралдуулж, Вепрь маркийн галт зэвсэгийг Цагдаагийн газарт 500 000 төгрөгөөр худалдан борлуулах шийдвэр гаргасан.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 1 сарын 13-ны өдөр хууль хяналтын байгууллагуудын дунд зохион байгуулагддаг спортын олон төрөлт тэмцээнд шаардагдах 2 сая төгрөгийг аймгийн ГХУСАЗЗ-өөр шийдвэрлүүлэн, тэмцээний бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

а. Боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр:

Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Могод сумын сургуулийн 16 Кабинет аттестатчилсан.

Технологийн эрэгтэй кабинетад шаардагдах тоног төхөөрөмжийн тооцоог хийж НХХ-т хүргүүлсэн. .

БСГ-ын мэргэжилтнүүд хичээл бүрээр жил, улирал, нэгжийн төлөвлөлтийг хэрэгжилтийн баг, сурагч багш нартай хамтран боловсруулж багш нартаа хүргүүллээ.

Сайн хичээл үйл ажилллагааны бүсийн зөвлөгөөнүүд болон, ур чадварын уралдаан бүс дээр зохион байгуулагдлаа.

Манай ирээдүй сонины 2015 оны 3,4-р улирлын зугаарыг эрхлэн гаргахаар бэлтгэж байна.

СТХ-ийн сургалтын тайланг хүлээн авч хянаж, засварлах шаардлагатайг дахин сайжруулах зөвлөмж өгч яаманд хүргүүллээ.

Булган аймгийн багш нарын “Ур чадвар”-ын уралдаан 2015.12.07-нд Булган сумын 1-р бүрэн дунд сургууль, 4-р цэцэрлэг, БСГ-ын Багшийн хөгжлийн мэдээлэл харилцааны технологийн төвд тус тус боллоо. “Ур чадвар”-ын уралдаанд СӨБ, ЕБС-ийн бага, дунд ангийн нийт 17 багш оролцож, багш нарын 60% нь 3-14 жил ажилласан залуу багш байсан ба хичээлд мэдээллийн технологийг өргөн ашиглалаа.
            СӨБ-I байр С.Мөнхцэцэг /Хутаг-Өндөр/,IIбайр Б.Бадамханд /7-р цэцэрлэг/,III байр Н.Удвал /Бүрэгхангай/,Бага анги- I байр П.Батчимэг /Хишиг-Өндөр/,II байр П.Мянганжаргал /ЭӨЦС/,III байр Г.Хажидмаа /Бугат/,Дунд анги-I байр И.Нэргүй /ЭӨЦС/,II байр Д.Ганцоож/Хишиг-Өндөр/,III байр Г.Жаргал /Хангал/

2015-2016 оны хичээлийн жилд орон нутгийн суурь боловсролын багш нарыг чадваржуулах зорилгоор "Тогтвортой хөгжлийн боловсрол ба Цөм хөтөлбөрийн хэрэгжилт" сургалт 2 үе шатаар явагдаж байна. Эхний үе шатанд Үндэсний сургагч багш нарын баг Лаборатори сургууль дээр 4 өдөр ажилласан ба одоо хоёрдугаар шатны сургалтыг  орон нутгийн сургагч багш нар суурь боловсролын бүх багш нартаа сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулж 2 бүс дээр  2015 оны 12 сарын 11-13-ны өдрүүдэд ажиллаж байна.

БМДИ-д 10-15 дахь жилдээ ажиллаж байгаа эмчийн судалгааг хүргүүлсэн.

Монголын Эмнести Интернэшнл санаачлан БСШУЯ, Отгонтэнгэр Их сургууль, JCI Progress салбар байгууллага болон Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй "Хүний эрх-Эерэг өөрчлөлт" Хүний эрхийн Парламентын мэтгэлцээний "Эхний шат"-ыг ахлах ангийнханы дунд зохион байгууллаа. 2-р шат 2015.12.18-19-ний өдөр Улаанбаатар хотноо Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль дээр боллоо.

БСШУЯ-ны Сайдын талархалд Булган аймгаас нийт 84 сурагчийн нэрсийг хүргүүллээ.

Монгол улсын зөвлөх багш Н.Дашдэлгэрийн нэрэмжит математикийн 2-р олимпиадын удирдамжийг сургуулиудад хүргүүллээ.

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй Зүрх Судасны Төв, Эх Нярайн Эрүүл Мэнд ба Цахим Эрүүл Мэндийн Өргөжил МОН /005 төслийн үйл ажиллагааны хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг   сайжруулах зорилгоор зүрх судасны тулгамдсан сэдвээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн 33 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулав. 

АШУИС-ийн багш нартай хамтран Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаа хандлага”, “Бахархал”, “Судалгааны арга зүй”, “Дүлийрлийн орчин үеийн оношлогоо, эмчилгээ” сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд сум, өрхийн ЭМТөв, НЭ, ЭМГ-ын нийт 96 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан.

“Олон улсын ДОХ-той тэмцэх өдөр”ийг угтаж, Булган сумын иргэдэд ДОХ/БЗДХ-ын кабинетийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг  өрхийн Эрүүл мэндийн төв дээр зохион байгуулж, 400 гаруй иргэдэд үзлэг шинжилгээ хийж,  25 өвчлөл илрүүлж, хяналтанд авав.

Санхүүгийн  хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах JFPR  төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Азийн хөгжлийн банкны мэргэжилтэнтэй хамтран судалгаа, үнэлгээ хийж, уг төсөлд хамрагдсан 3 иргэн, өрхийн ЭМТ, Эмийн сангийн үйл ажиллагаатай танилцсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдийн “Хамтдаа хөгжицгөөе” анхдугаар чуулганаас гарсан санал санаачилгыг хэргжүүлэн  2015 онд сургалт сурталчилгаа нөлөөлийн ажлыг зорилтот бүлгийн 3485 иргэнд зохион байгуулсан.

  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдийн дуу хоолойг сонсож  сэтгэлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор Булган сумын 3б-7-10 тоот оршин суудаг Г.Бат–Оршихийнд очиж, зөвлөгөө өгч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх гарын авлага, хичээлийн хэрэглэл, гэрийн эмийн сан, витамины цуглуулгыг өгсөн.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн дархлаажуулалтын болон уламжлалт, нөхөн сэргээх тасгийн үйл ажиллагаанд хяналт хийж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

“ХӨЦМ-ийн шинэчилсэн сургалт”, “Жилийн эцсийн статистик тайлан мэдээнд анхаарах болон эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал” сэдвээр 2 хоногийн сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын 56 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

“Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран ЭӨЦС-ийн 5-р ангийн 63 сурагчдад “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгуулж, 7 төрлийн 410 ш гарын авлага тараалаа.

ЕБС-ийн “Эрүүл мэндийг дэмжигч” 18 сурагчдад “Хоол хүнсээр дамжих өвчин” сэдэвт сургалт зохион байгуулав.

Прокурорын газрын албан хаагчдад “Эрүүл мэндийн заавал хэвшүүлэх  дадал, иргэдийн харьцаа хандлага” сэдвээр сургалт  зохион байгуулав.

 Иргэдэд осол гэмтэл, осголт хөлдөлт,   хоол хүнсээр дамжих халдварт өвчний  талаар сэрэмжлүүлэг,  сургалт сурталчилгааг хөдөлгөөнт хэлбэрээр 46 иргэдэд 3 удаа зохион байгуулж, байгууллагын сайтад байршуулан ажиллав.

 “Хөгжлийн бэрхшээлтэй  болон иргэдийн эрүүл мэндийн талаарх  хэлэлцүүлэгт оролцож, мэдээлэл хийн,  харилцан санал солилцов.

Эрүүл мэндийн салбарын 2015 оны хяналт шинжилгээ үнэлгээний 120 хуудас бүхий тайланг ЭМБ-уудаас авч нэгтгэн аймгийн ХШҮ-ний тасагт хүргүүлэв.

Эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдтэй хамтран “Хүүхэд хамгааллын асуудал”-аар Рашаант сумын дунд сургуульд ажиллаж, зөвлөгөө өгөв.

Иргэдэд осол гэмтэл, осголт хөлдөлт,   хоол хүнсээр дамжих халдварт өвчний  талаар сэрэмжлүүлэг,  сургалт сурталчилгааг хөдөлгөөнт хэлбэрээр 46 иргэдэд 3 удаа зохион байгуулж, байгууллагын сайтад байршуулан ажиллав.

 “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ”-г зохицуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлан гаргав.

  12 дугаар сард Биеийн тамир, спортын газраас дараах уралдаан тэмцээн болон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

1.”Их сорилго-2015” Жудо бөхийн тэмцээн Булган сумын ЕБС-ийн сурагчдын дунд эрэгтэй -10, эмэгтэй -5 жингээр зохион байгуулан, 4 байгууллагын 140 тамирчин хамрагдаж шалгарсан тэмирчдыг улс бүсийн тэмцээнд оролцуулахаар сонгон шалгарууллаа.

2. Булган сумын  бөхийн цоллооч Баярхүүгийн нэрэмжит “Тэр бөх хэний хэн бэ” Булган сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдааныг Булган сумын соелын төвтэй хамтран санаачлан зохион байгуулан  41 хүүхэд оролцлоо.

3. Мини” Гандболын улсын аварга шалгаруулах тэмцээн 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод  болж 10-11насны эрэгтэй багаараа Мөнгө, 11-13 насны эрэгтэй багаараа мөнгө, 12-13 насны эмэгтэй багаараа Алтан медаль, багийн дүнгээр 1-р байранд шалгарч Улсын аварга баг тамирчид боллоо.

4. Mонголын үндэсний  олимпийн хорооны нэрэмжит-Токио-2020 бидний зорилго” таеквондогийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, CASS town-ны нэрэмжит таеквондогийн тэмцээнээс бага насны ангилалд 3 тамирчин  мөнгөн медаль хүртсэн

 5. Ардчилсан хувьсгалын 25 жилийн  нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд 29 багийн 232 тамирчин, Тэмүүлэл 1500 хүүхдийн шатрын тэмцээнд 13 сум, төвийн 2 сургуулийн нийт 400 хүүхэд, тамирчид 6 насны ангилалаар мөн цэцэрлэг, бага ангийн багш гэсэн төрөлөөр нийт нэг сумаас 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр,   аймгийн ИТХ-н нэрэмжит сонирхогчдын шатрын тэмцээнд 31 шатарчин, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээд 36 шатарчид оролцож оюун ухаанаа уралдууллаа

6. ”Рио-2016” олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжиж Олимпийн хөгжлийн сангийн  аялах  дэвтэр, цомыг  хүлээн  авч   Биеийн тамир, спортын газрын хамт олноос 215 000 төгрөгийг хандивлан цомыг дараагийн байгууллагад нь хүлээлгэн өглөө.

            Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Хамтдаа хөгжицгөөе-3” санал санаачлагыг хэрэгжүүлэн тэдний дуу хоолойг сонсох, сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрээр ажиллах хуваарийн дагуу  Зүүн түрүү худгийн 11-1-5 тоотод оршин суугч Д.Мөнх-Эрдэний гэрт нь очиж нөхцөл байдалтай нь танилцан сэтгэлийн дэм үзүүлэн хамт олноосоо тодорхой хэмжээний хандив цуглуулан эд материалын тусламж дэмжлэг үзүүллээ.

         Тэшүүрийн талбайн мөс тавих ажлыг хийж гүйцэтгэн  ажлын явц 80 хувьтай  өнгөлгөө мөс тавигдаж байна.

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтийг цаг хугацаанд нь хүндрэл, чирэгдэлгүй бүрэн олгоод байна.

Иргэдээс хандаж тавьсан санал хүсэлтийг бүх төрлийн хэлбэрээр болон байгууллагын вэб сайтын санал асуулгын булан, нээлттэй утас 70342094, 70342093, 70342080 дугаараар  хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байна. 2015 оны 12 дугаар сард 34 иргэн хандсанаас утсаар 9, биечлэн ирсэн 25, бичгээр хандсан 3 иргэн хандсан байна. Үүнээс: Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцааны талаар 22, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар 1, нэг удаагийн хөнгөлөлт, тусламжинд хамрагдах тухай 5, амжиргааны түвшинээ тодруулах 1, автобусаар үнэгүй зорчих эрхийн бичгийн талаар 1, алдар цол, гавъяатын мөнгөний талаар 1, халамжийн бусад чиглэлээр 3 санал хүсэлт ирснийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн ажиллаа.

            Хүний хөгжил сангийн хүүхдийн 20000 төгрөгийг өрхийн амьжиргааны түвшнээр олгох болсонтой холбогдуулан холбогдох албан хаагчид Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт сургалтанд хамрагдлаа.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд энэ сард байнгын ажлын байр 100 , улирлын ажлын байр 213 ажлын байр нийт 313 шинээр ажлын байр бий болсон байна. үүнээс улсын төсвийн байгууллагад 5, хувийн хэвшлийн байгууллагад 227, бусад төсөл хөтөлбөрөөр бий болсон ажлын байр 81 байна.

Ажил зуучлагдсан 244 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн оруулсан, үүнээс 123 иргэн нь эмэгтэй байна.

Ажил мэрэгжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө мэдээлэл өгөх үйлчилгээнд ганцаарчилсан 183, бүлгээр 269 иргэн зөвөлгөө мэдээлэл авсан байна.Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидад сургууль дээр нь очиж Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав. 2 сургуулийн нийт 185 гаруй суралцагчид, Сайхан сумын төгсөх ангийн 96 суралцагчид хамрагдав. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын 16 эцэг эхэд “Хүүхдийн мэргэжлийг хэрхэн зөв сонгх вэ?” сэдэвт мэдээлэл зөвөлгөө өгч, харилцах ярилцлага зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтсийн даргын баталсан удирдамжын дагуу ЖДҮДэмжих сан, СХСан, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтэнд хяналт шалгалтыг урд, хойд гэсэн маршрут гарган дараах ажлуудыг хийж  гүйцэтгэсэн. Урд чиглэл: Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан  10 иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрт хамрагдсан 3 иргэн,   ЖДҮДэмжих сан, СХСангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 13 иргэн, Хойд чиглэл: Бугат, Сэлэнгэ, Хангал сумууд, Хялгант тосгонд  Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан  8 иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрт хамрагдсан 4 иргэн,   ЖДҮДэмжих сан, СХСангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 11 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд  хяналт шалгалт хийж зөвлөн тусалж, зохих шаардлагыг тавьж ажилласан.

Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээнд оролцож Дэмжигдсэн төслийн багт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр тоног төхөөрөмж нийлүүлэх “Тайгын баян” ХХК гэрээ байгуулж хамтран ажиллав. Энэхүү хөтөлбөрийн арга хэмжээнд дэмжигдсэн МСҮТ-ийн 3 бүлгийн 15 төгсөгчдөд үйлвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь гарааны дэмжлэг болгож 29 900 000 төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж төгсөгчдийн бүлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, тэднийг байнгын ажлын байраар хангаж төслийн хүрээнд хийх үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Гансүх, Булган сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар, Булган МСҮТөвийн захирал Ч.Оюунтуяа, ХАА-н МСҮТөвийн захирал Н.Пүрэвсайхан, тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсгийн гишүүд, төгсөгчдийн бүлгийн ахлагч, гишүүд оролцсон 4 талт гэрээнд талууд гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

2016 онд Залуучуудын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутгийн “Барилгын их бүтээн байгуулалт консерзиум”-тай хамтран ирэх онд барилгын мэргэжилтэй залуучууд, МСҮТөвийн төгсөгчдийг байнгын ажлын байраар хангах, ингэхдээ хэрэгжих төсөл, хөтөлбөртэй уялдуулан Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТөв, барилгын үйл ажиллагаа явуулдаг комданиудтай түншлэлийн хүрээнд хамтран ажиллах зорилгыг тавьж Барилгачдын холбоо, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий барилгын 8 компанийн удирдлагууд, МСҮТөвийн төлөөлөл, тус сургуулийг төгсөгчдийг хамарсан уулзалт ярилцлагыг МСҮТөвд зохион байгууллаа.

Үйлдвэрлэл дээрх сургалтыг “Тэнгэрийн түмний хийморь” ААНБ-тай хамтран сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын төгсөх шалгалтыг онолын сургалт явуулсан Орхон аймгийн МСҮТ-ийн багш, ажил олгогч нартай хамтран зохион байгуулав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдий сургалтын Төгсжаргал ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй 11 иргэнд зөөлөн эдлэлийн оёдол чиглэлээр сургалт амжилттай зохион байгуулж 11 иргэнд чадамжийн гэрчилгээ олголоо.

Жижиг зээлийн төсөл шалгаруулах ажлын хэсэг байгуулж,  16 сум, 1 тосгоноос нээлттэй төсөл хүлээн авч, шалгарсан төслүүдийг Төрийн банкны салбарт хүлээн өгч санхүүжилтээ авч эхлээд байна.

Малчдын бүлэгт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд Орхон, Могод, Хишиг-Өндөр сумдын 3 бүлэг 24 иргэн хамрагдав.

Тав.  Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

 

 Мал аж ахуйн талаар:

2015-2016 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 8.7 мянган малчин өрхөд урьдчилсан байдлаар 3.2 сая толгой мал өвөлжихөөр зохион байгуулагдаж байна. Өөр аймаг сумын нутагт өвөлжихөөр 39 өрхийн 18.3, өөрийн аймгийн бусад сумдын нутагт өвөлжихөөр 363 өрхийн 145.1 мян толгой  мал, хилийн зурвас бүс гутагт 47 өрхийн 6.0 мян толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 152 өрхийн 134.2 мян толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт  Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сумдын 87 өрхийн 60.9 мян толгой мал өвөлжихөөр судалгаа гараад байна.

Сумдын МЭҮТ-аас төв суурин газраас алслагдсан айл өрх, оторт яваа малчдын судалгааг авч  нэгтгэхэд төв суурин газраас 457 малчин өрх, 104 малчин өрх оторт гарсан байна.

Энэ онд тэмээ 1220 толгой буюу  98,4 хувь , адуу 264258 толгой буюу 104.3, үхэр 281554 толгой буюу 108.6 хувь,  хонь 1697672 толгой буюу 103.0, ямаа 978683 толгой буюу 100.9 хувиар өсөж,  нийт 3.2 сая  малтай болж,  4 төрөл дээр өссөн байна.

Аймгийн ИТХ, Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улсын сайн малчин”-д ирүүлсэн тодорхойлолт материалуудыг танилцуулж, хэлэлцүүлэв.

         Нийт сумдын МЭҮТ-ийн мэргэжилтнүүдээс мал ээмэгжүүлэлтийн тайланг хүлээн авч нэгтгэн,  бүртгэл мэдээллийн санд 75005 мал оруулсан байна.

Мал тооллогын хяналтын тоогоор  Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг, Рашаант, Баяннуур, Дашинчилэн сумдад ажиллав.

Улаанбаатар хотод зах зээлийн бэлчээрийн менежементийн төслийн сургалтанд 1 мэргэжилтэн хамрагдав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар:

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 788.6 мянган мал, амьтан хамруулж 100.7 хувь, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 1.9 сая мал, амьтан хамруулж 126.0 хувь, лабораторийн шинжилгээнд 32.1 мянган мал шинжлэгдэж 113.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ сард нян судлалын шинжилгээнд 3 дээж ирсэнээс Орхон сумын 3 дугаар багаас ирүүлсэн үхрийн  дээжинд галзуу өвчин оношлогдсон байна.

Ариун цэврийн шинжилгээнд нийт 19 дээжинд шинжилгээ хийгдэж сорилтын дүнг гарган хүргүүлсэн байна. Үүнд  1, 2, 4, 6, 7  дугаар цэцэрлэгүүдэд махны шинжилгээ хийгдсэн мөн 5 иргэн хүсэлт гаргасаны дагуу маханд шинжилгээ хийгдсэн. Мөн тандалт шинжилгээг хүнсний дэлгүүр, цайны газар нийт 5 цэгт хяналт тавьж малын мах, тахианы мах өндгөнд шинжилгээ хийгдсэн байна.

Булган сумын байгаль орчны байцаагчид лабораторид байгаа химийн бодисын судалгаа. Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид 2014-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, хүний нөөц, багаж тоног төхөөхөмжийн судалгаа,  Мал эмнэлгийн хүрээлэнд лабораторийн шинжилгээний чадавхи үнэлэх судалгааг тус тус гарган хүрүүлэв.

Байгууллагын үндсэн хөрөнгийн тооллого хийгдсэний дагуу актлах эд хөрөнгө, химийн бодисын судалгааг гарган саналаа хүргүүлсэн.

Шинжилгээ хийгдсэн ажлын тайлан нэгтгэл цуваа, халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, мэдээ тайланг төрөлжүүлэн зааврын дагуу үдэж архивт хүлээлгэн өгөхөд бэлэн болгов.

Хүнс, газар тариалангийн талаар:

Аймгийн ИТХ, Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний механикжуулагч”-ийн  тодорхойлолт материалыг хэлэлцүүлэв.

Булган аймгийн төмс хүснний ногооны үйлдвэрлэлийн  түүхийн танилцуулга бэлтгэх, “Монгол төмс” хөтөлбөрөөс хэвлэн гаргаж  байгаа номонд оруулах  мэдээллиийг бэлтгэн хүргүүлэв.

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

2015-12-07 16:20:39

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны тайлан, Аймгийн Засаг даргын "Шинэ Булган" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай,  Аймгийн удийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2016 оны зорилтын тухай, Аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тухай , Аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай, Аймгийн 2016 оны төсвийн төслийн тухай, Концессын жагсаалтад нэмэлт өөрчлалт оруулах талаар хэлэлцлээ.  

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Энэ сард лавлагаа авахыг хүссэн 227 / давхардсан тоогоор/ иргэнд 904 баримтаар үйлчилсэн. Үүнээс 70 иргэнд хуулбарын лавлагаа олгож, 63 иргэнд лавлагаа тодорхойлолт олгосон. Суманд явуулах хэвлэмэл хуудасны судалгаа авах тоотыг боловсруулан Хууль зүйн хэлтсийн даргаар хянуулж батлуулан 136 хуудас болгон олшруулж,сум байгууллагуудад хүргүүлэв.Нягтлан шалгалт хийж дууссан 81-р хөмрөг буюу НДҮ-ийн 24 баримт, 98-р хөмрөг буюу Нэгдсэн эмнэлэгийн 77 баримт, 52-р хөмрөг буюу холбооны газрын 40 баримт  нийт 141 хадгаламж нэгжийг хүлээн авч  тулгалт хийн тавиур дээр байрлуулав.Хуваарын дагуу Хүнс хөдөө аж ахуйн 2001-2011 оны 11 баримтыг төрийн архивт шилжүүлэв.

Хөтөлбөрийн хүрээнд Хө№81 Нэгдэл дундын үйлдвэрийн 1967-1991 оны 72 хадгаламж нэгж, 5883 хуудасыг нягтлан шалгаж, мөн 24 хадгаламж нэгж буюу 3037 хуудасыг скайнердан, фотошоп програмаар засварлав. Хө№63 Монгол банкны 1956-1999 оны 52 хадгаламж нэгжийн 3581 хуудасыг скайнердан, фотошоп програмаар засварлав.Хө№98 Нэгдсэн эмнэлгийн 1945-2012 оны 77 хадгаламж нэгж бүхий 11599 хуудасыг нягтлан шалгаж,үдэж хавтаслав. Мөн 74 хадгаламж нэгж буюу 11092 хуудасыг скайнердсан.   Хө№52 Холбооны газрын 1962-1993 оны 18 хадгаламж нэгж бүхий 2190 хуудас,1434 заалт, 11106 хүний нэр, 167 байгууллагын нэр,1185 газарзүйн нэрийг програмд шивж оруулсан. 

 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

а. Төсвийн гүйцэтгэлийн мэдээлэл:

 

2015 оны 11 дугаар сарын 30-ний байдлаар улсын төсвийн орлогод өссөн дүнгээр 989834.0 мянган төгрөг оруулах төлөвлөгөөтэйгөөс 1184588.6 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж  биелэлт 119.7 хувьтай, орон нутгийн төсвийн орлогод 15915796.2 ìÿнган төгрөг оруулах төлөвлөгөөтэйгөөс 15634414.4 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлж 98.2 хувьтай байна. Нийт улс болон орон нутгийн төсөвт 16905330.2 мянган төгрөг төвлөрүүлэхээс 16819003.0 мянган төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 99.5 хувийн биелэлттэй байна.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

а. Хууль, хяналтын үйл ажиллагаа

           

Вэб сайтад аймгийн Засаг даргын A/292 дугаараас хойшхи 78 захирамж болон тушаал, гэрээ, тогтоол зэрэг мэдээллийг оруулаад байна.

Хууль тогтоомжийн гар болон цахим санд  Хууль-2, /Соёрхон баталсан / Засгийн газрын тогтоол -13,  УИХ-ын тогтоол-9, Ерөнхийлөгчийн зарлиг -11, ҮХЦ-ийн дүгнэлт -3 нийт 38 эрх зүйн акт бүртгэгдсэн.

Аймгийн Засаг даргын  захирамжийн 39 төсөл, ЗДТГ-ын даргын 2 тушаалын төсөлд тухай бүр санал дүгнэлт өгч, 6 сумын Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж өгөв.

Хууль тогтоомж бүртгэл лавламжийн сангаас 12 иргэн,байгууллагад давхардсан тоогоор 15 актаар лавлагаа өгөгдсөн.

Эрх зүйн туслалцааны төвөөс 11 сард эрүүгийн анхан  шатны 2 хэрэгт оролцож, 6 иргэнд үнэ төлбөргүй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсэн .

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Булган сумын 4-р багт ажиллаж, хуулийн байгууллагуудын үйлчилгээний талаар 40 иргэнээс санал асуулга асууж нэгтгэсэн.

Агентлагуудаас ЗГ-ыг мөрийн хөтөлбөр, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг авч  нэгтгэж дуусгасан.

Сум агентлагуудаас авлигын эсрэг явуулж буй 2015 оны үйл ажиллагааны тайланг авч нэгтгэх ажлыг зохион байгуулж байна.

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

а. Боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр:

“Боловсролын чанарын шинэчлэл” сэдэвт  төслийн сургалтад БСГ-дарга, Бага боловсролын сургалт хариуцсан мэргэжилтэн хамрагдав.

            МУБИС-ийн СӨБС-ийн хөгжмийн дидактик, арга зүйн багш Ч.Ариунзул “Бага насны хүүхдэд хөгжмийн боловсрол олгох арга зүй” сэдвээр Булган сумын 7 цэцэрлэгийн эрхлэгч, багш, арга зүйч нийт 45 хүнд сургалт зохион байгуулав.

 Булган аймгийн СӨБ -ын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийнхан Булган хангай бүсийн СӨБ-ийн 45 багш, эрхлэгч, арга зүйчдэд Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

            ОХУ-ын Барна-Уул хотод Могод сумын орос хэлний багш Б.Энхжаргалыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна.

            Хишиг-Өндөр сумын Бүрэн дунд сургуулийн багш Монгол хэл бичгийн багш Б.Үүрийнцолмон уран зохиол,  А. Оюумаа Монгол хэлний хичээлийг Суурь боловсролын цөм хөтөлбөрийн дагуу бэлтгэн үзүүлэх хичээл заалаа.Үүнд монгол хэлний нийт 20 багш туршлага судлан, хичээлийн хэлэлцүүлэгт оролцов.

            Суурь боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний сургагч багш нар Булган сумын Эрдмийн-Өргөө цогцолбор сургуульд 2015.11.24-27 нд зөвлөн тусалж,сургалт зохион байгууллаа. Хичээлийн судлагдахуун бүрээр Эрдмийн-Өргөө цогцолбор сургуулийн багш нар үзүүлэх хичээл зохион байгуулан, заасан хичээлээ сайжруулан, нэгж, ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулсан. Тус арга хэмжээнд Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүд хамрагдан орон нутгийн сургагч багшаар судлагдахуун бүрээр 4-7 хүн сургагч багшийг бэлдлээ.

            Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар сургалт зохион байгуулж, 33 хүнийг хамруулсан.

Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний багийнхан Булган аймагт мониторинг хийхэд хэрэгжилт нь хангалттай үнэлэгдлээ.

Олимпиад

            Ш.Гаадамын нэрэмжит “Эх хэл бичгийн” 14-р олимпиадыг Хишиг-Өндөр суманд зохион байгуулан багийн дүнгээр 80.14 оноогоор Гурванбулаг сумын Бүрэн дунд сургууль 1-р байр, 80.11 оноогоор Булган сумын 1-р Бүрэн дунд сургууль, 78.55 оноогоор Дашинчилэн сумын Бүрэн дунд сургуулийн багш, сурагчдын баг 3-р байрыг тус тус эзэллээ.

Сарын аяны тухай

“Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээе” аялах дэвтрийн хүрээнд Булган сумын ахмадуудыг хамруулан дуулах, бүжиглэх, өглөөний гимнастик хийх ажлуудыг зохион байгуулж, ХААБОГазарт аялах дэвтрийг шилжүүлэв.

Уралдаан тэмцээн

Багш нарын дунд зохион байгуулж буй “Шилдэг илтгэл”-ийн уралдаанд ирүүлсэн 29 илтгэлийг бүх мэргэжилтнүүд уншиж, бичсэн байдалд нь болон илтгэх чадварт үнэлгээ хийв.Аймгаас шалгарсан шилдэг илтгэгч Сэлэнгэ сумын хими, биологийн багш Х.Мөнгөнцэцэг, Х.Отгонтуяа нарын “Нэгж хичээл боловсруулах явцад багш хөгжих нь” сэдэвт илтгэл нь улсын Шилдэг илтгэлийн уралдаанд 3-р байр эзэлсэн.

Сайн хичээл, үйл ажиллагаа” зөвлөгөөнийг 4 бүсэд зохион байгууллаа. Мөн Бүсийн багш нарын ур чадварын уралдаан болж өндөрлөв.  

“Мэргэжил сонголт-Миний ирээдүй “ сэдэвт эсээний уралдаанд ирүүлсэн 15 сумын 16 сургуулийн 119 эсээг засаж, эхний 6 байрыг шалгаруулан Хөдөлмөрийн хэлтэст дүнг хүргүүлсэн. Үүнд:

1-р байр Булган сумын 1-р Бүрэн дунд сургуулийн 12а ангийн суралцагч У.Мөнх-Ундраа,

2-р байр Сайхан сумын Бүрэн дунд сургуулийн 9а ангийн суралцагч Н.Мөнхзул,

2-р байр Булган сумын 1-р Бүрэн дунд сургуулийн 12е ангийн суралцагч Б.Түвшиндорж,

3-р байр Сайхан сумын Бүрэн дунд сургуулийн 9а ангийн суралцагч Д.Хулан,

3-р байр Булган сумын ЭӨЦ сургуулийн 12б ангийн суралцагч Э.Бадамзул

Тусгай байр Хишиг-Өндөр сумын 11б ангийн суралцагч Б.Сэлэнгэ

Тусгай байр Булган сумын 1-р Бүрэн дунд сургуулийн 10а ангийн суралцагч Г.Мандахбаяр нар тус тус эхний 6 байрыг эзэлсэн.

Зөвлөн туслах

            Сайхан, Баян-Агт, Тэшиг, Хутаг-Өндөр сумын сургууль, соёлын байгууллагуудад зөвлөн тусалж, Боловсрол, соёлын салбарыг сурталчлах ажлыг өрнүүлэн, Музей, номын сан, Булган сумын соёлын ордонтой хамтран ажиллаа.

Бусад ажил

            ЕБС болон цэцэрлэгийн кабинет аттестатчилах журмыг төслийн боловсрууллаа.

            БСГ-ын дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулсан.

            Сургалтад зориулж нийт 21 сургуульд 196, 22 сургуулийн 553 багшид зөөврийн компютер олгох ажлыг зохион байгуулав.

            2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийг боловсруулан батлууллаа.

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

  ЭХЭМҮТ-тэй хамтран “Эх нярайн тусламж үйлчилгээ” сургалт зохион байгуулж, аймгийн НЭ-ийн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч нар, эх баригчид, ЭМГ-ын мэргэжилтэн нийт 25 хүн оролцсон байна.

Аймгийн хэмжээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчилж байгаа 2 эм ханган нийлүүүлэх байгууллага, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмийн сан, хувийн хэвшлийн 2 эмийн санд   аймгийн Цагдаагийн газар, МХГ-тай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж,  илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

“Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” 14 хоногийн аяны хүрээнд  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 3 удаа, иргэдийн дунд 2 удаагийн сургалт зохион байгуулж,    800 гаруй  сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийг  хамруулсан байна.

 “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” талаар аймгийн ЗДТГ-ын иргэний танхимаар иргэдийн дунд “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж 56 хүнийг хамрууллаа.

“Сумын Эрүүл мэндийн төвийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

            “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-аар аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газар, Хөгжим жүжгийн театр, Статистикийн хэлтэс,  Архивийн тасаг, Иргэний тамхим, Эрүүл мэндийн газар зэрэг 8 байгууллагын 126 ажилтан, албан хаагчдад " Хөх, умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэг"-ийн ач холбогдлын талаар сургалт сурталчилгааг хөдөлгөөнт  болон суурин хэлбэрээр зохион  байгууллаа.

“Архигүй булган” хөтөлбөрийн хүрээнд МСҮТ, СДСургууль, ОБГазрын 105 албан хаагч, оюутан залуучуудад “Архины хэрэглээ ба түүний хор хөнөөл”-ийн талаар сургалт зохион байгууллаа.

 “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд  Номын сан, Тагнуулын газар, Музей, Спортын дунд сургуулийн  39 төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, “Ажлын байрны дасгал” гарын авлага тараалаа.

Булган Мээж ХХК-ийн ус түгээх байрны 15 усан санч нарт “Томуу төст өвчнөөс сэргийлье”, “Усны эрүүл ахуй” сургалтыг  зохион байгуулсан. Мөн Булган Мээж ХХК-тай хамтран орон сууцны оршин суугчдад “Усны хэрэглээ” зөвлөмжийг тараасан.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг багийн эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр  БНСУ-д туршлага судлах, богино хугацааны сургалтанд  30 багийн эмчийг хамруулж, мэдлэг, чадварыг дээшлүүллээ.

 

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд энэ сард байнгын ажлын байр 119, улирлын ажлын байр 273 ажлын байр нийт 392 шинээр ажлын байр бий болсон байна. үүнээс улсын төсвийн байгууллагад 36, хувийн хэвшлийн байгууллагад 250, гадаадын хөрөнгө оруулалтай байгууллагад 4, бусад төсөл хөтөлбөрөөр бий болсон ажлын байр 102 байна.

Ажил зуучлагдсан 204 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн оруулсан, үүнээс 81 иргэн нь эмэгтэй, идэвхтэй ажил хайгч иргэн 104 үүний 47 иргэн нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн хэлтсийн  болон  Үйлдвэрлэл  үйлчилгээ эрхэлж   байгаа аж ахуйн нэгж, иргэд, хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрт хамрагдсан ААН, бүлэг хоршоо, иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, сурталчилах, зах зээлийг өргөтгөх, бизнесийн түншлэл тогтоох, туршлага солилцох, ажил олгогч ажилгүй иргэдийг холбож ажилд зуучлах зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БУЛГАНЧУУД” Хөдөлмөрийн яармагийн хаалтын арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдөр Булган суманд зохион байгууллаа.

Тус хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн худалдаанд Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, Сум хөгжүүлэх сан болон ЖДҮ-г дэмжих сангаас зээл авсан 14 сум, 1 тосгоны 159 иргэн, 14 аж ахуй нэгжүүд өөрсдийн бүтээсэн бүтээгдэхүүн, баялагаараа оролцлоо.  Яармагт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, 1000 гаруй иргэд тус арга хэмжээг сонирхож, 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

Яармагийн төгсгөлд 9 шилдэг номинаци шалгаруулан өргөмжлөл олголоо.

Яармагийн шилдгүүдээр:

  1. Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Сайхан сумын “Бүтээл” мужааны бүлийн сийлбэр, модон эдлэлийн бүтээгдэхүүн
  2. Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнээр Сэлэнгэ сумын “Бүрэн” бүлийн “Бог будаа” бүтээгдэхүүн
  3. Шилдэг органик бүтээгдэхүүнээр Хангал сумын “Чулуун тээрэм” өрхийн үйлдвэрлэлийн “Халтар арвай” бүтээгдэхүүн
  4. Стандартын шаардлагад нийцсэн шилдэг бүтээгдэхүүнээр Хялганат тосгоны “Таван эрдэнэ” бүлийн “Буриад талх” бүтээгдэхүүн
  5. Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр Сэлэнгэ сумын “Алтан зөгий” бүлийн “Зөгийн бал” бүтээгдэхүүн
  6. Уламжлалт аргаар боловсруулсан шилдэг бүтээгдэхүүнээр Сайхан сумын иргэн Д.Батдэлгэрийн “Айрагны хөхүүр”
  7. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр Орхон сумын “Цагаан чулуут” малчны бүлийн “Сүү, сүүн бүтээгдэхүүн”
  8. Шилдэг үйлдвэрлэгч бүл, хоршоогоор Хишиг-өндөр сумын “Туяарал” бүлгийн “Сүү цагаан идээ” бүтээгдэхүүн
  9. Шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр Хялганат тосгоны “Тунамал өгөөж” ХХК-ийн “Бие тамиржуулах цай” бүтээгдэхүүнүүд шалгарсан байна.

 “Мэргэжил сонголт-Миний ирээдүй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг 2015 оны 10 сарын 01-нээс 10 сарын 21-ны хооронд Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ оновчтой зөв сонгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой зохион байгуулж  нийт 15 сумын 16 сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцож 119 эсээ ирүүлсэн байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнг дэмжих хөтөлбөрийн Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж ажиллаж өмнө нь ирсэн төслөөс сонгон шалгаруулалт хийж Могод сумаас 1, Бугат сумаас 3, Тэшиг сумаас 1, Хишиг-Өндөр сумаас 1, Баян-Агт сумаас 1, Булган сумаас 7 нийт 14 төсөл дэмжигдсэн ба 28000000 төгрөгийн санхүүжилт олгогдох болов. Үүнээс одоогийн  байдлаар 14000000  төгрөгийн санхүүжилт нь гарсан байна.

Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээнд оролцохоор ирүүлсэн төслийг хүлээн авч, ажлын хэсэг гарган төслийг хэлэлцэв. Энэ хөтөлбөрийн хүрээнд МБСБ төгсөгчдөд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр төгсөгчдөөс ирүүлсэн 3 төслийг шалгаруулан дэмжлэг үзүүлэхээр болов. Уг төсөл хэрэгжүүлэгч бүлгийн гишүүд, МСҮТ-ийн хөтөлбөр хариуцан ажиллаж байгаа нийгмийн түншлэлийн мэргэжилтэн, төсөл бичихэд арга зүйн зөвлөгөө өгсөн мэргэжлийн багш нартай уулзалт зохион байгуулж ажиллалаа. Мөн энэхүү арга хэмжээний тоног төхөөрөмж худалдан авахтай холбоотой холбогдох үйл ажиллагааг зохион байгуулав.

Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 07 дугаар тогтоолоор  баталсан Малчдын хөдөлмөр эрхлэлтийг эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, нийтийг хамарсан ажил зэрэг хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилттэй танилцах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан иргэдийн ажлын байр, ссанхүүгийн дэмжлэгийн зарцуулалтай газар дээр нь очиж танилцаж, зөвлөгөө өгөх хэрэгжилтэнд хяналт хийхээр 3 хоногийн хугацаатай Булган суманд ажлын хэсэг байгуулж ажиллав. Булган суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан  45 иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрт хамрагдсан 9 иргэн нийт 54 иргэн хамрагдсанаас 42 төсөл хэрэгжүүлэгч иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд  хяналт шалгалт хийлээ. Нийт төслийн 80 хувьд нь хяналт шалгалт хийсэн.

Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа явуулж, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн талаар зөвлөгөө   мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгууллаа. 

Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн мэдээллийг LMIS программд шивж орууллаа.

Ахуйн үйлчилгээний тоног төхөөрөмжийг ашиглалтанд хяналт тавьж, эвдрэлтэй байгаа тоног төхөөрөмжийг засаж сэлбэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Мөн батлан даалтын талаар иргэдэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулаж байна.

Хорихоос суллагдсан 15 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл болон тус хэлтсээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, ямар арга хэмжээнд хэрхэн яаж хамрагдах тухай ойлголтыг өгөв.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жижиг зээл олгох арга хэмжээг зохион байгуулж орон нутагт төсөл хүлээн авах удирдамж, зөвлөмжийг хүргүүлээд байна.

Хутаг-Өндөр суманд төсөл хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 30 гаруй иргэнд  “Аж ахуй эрхлэлт”-ийн сургалтыг “Заан хүж” сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Ахмад мэргэжилтний зөвлөгөө өгөх үйлчигээг зохион байгуулж сумдаас ахмад мэргэжилтэнгүүдийн зөвлөгөө өгөх үйлчигээний төлөвлөгөө, төсөл, холбогдох материалыг хүлээн авч байна.

 

  Хүний эрхийн өдөр, Хүүхдийн эрхийн конвенцийн өдрийг угтан  “Хүүхдийн хөгжил төлөвшил- Эцэг эхийн үүрэг оролцоо” сэдэвт сургалт сурталчилгааны 10 хоног зарлаж дүгнэлээ.

         Энэхүү арга хэмжээг сум тус бүр зохион байгуулах  тухай Аймгийн засаг дарга, ХТЗ-ийн даргын 01/1152 тоот албан бичиг бүхий чиглэл хүргүүлж Хутаг-Өндөр, Хангал, Сэлэнгэ, Булган, Могод, Дашинчилэн сумдууд үр дүнтэй зохион байгуулан ажиллалаа.

        Мөн ХГБХХ, ЦГ, аймгийн Шүүхийн шүүгч,мэргэжилтнүүдээс бүрдсэн сургалтын баг Аймгийн засаг даргын 2010 оны  454 тоот захирамжаар бүх сумдад байгуулагдсан хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах, хөдөө багийн иргэдэд хүүхэд хамгаалал,аливаа эрсдэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор  Хутаг-Өндөр, Тэшиг, Баян-Агт, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан  7  сумын сумын 29 багийн 714 хөдөө багийн иргэдэд  сургалт зохион байгууллаа.

      Хүүхдэд ээлтэй орон нутаг зорилтын хүрээнд Монгол бахархалын өдрийг угтаж, Аймгийн ХГБХХ-ээс санаачлан аймгийн Тогооч нарын холбоотой хамтран                  “Гэр бүлийн түшиг тулгуур болсон аавуудыг  алдаршуулах,  нийгэм, олон нийт, гэр бүлийн харилцаан дахь аавуудын оролцоог дэмжих, сурталчилах, гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлээрээ хамтдаа хооллох соёлыг түгээх зорилготой   Аавуудын хоолны өдөр-ийг  зохион байгуулж, телевизийн нэвтрүүлэг бэлтгэлээ.

            Хүүхэд бүхэн гэр бүлдээ жаргалтай уриан дор зохион байгуулсан Аавуудын_ хоолны_ өдөр_ арга хэмжээний зочин оролцогчдоор:

1.    Д. Батчулуун- аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга

2.    Д. Цогоо-БСГ-ын дарга, ХТЗ-ийн гишүүн

3.    Г. Алдармөнх- Аймгийн ХЖТ-ын дарга

4.    Б.Батцогоо- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Булган дахь салбарын ахлах менежер

5.    Ц. Батпүрэв- Аймгийн ОБГ-ын аврагч   нар оролцлоо.

         Тог

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2015-11-10 09:42:08

 

НЭГ.  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийн  хэрэгжилтийн явцын  талаар Хангал,  Сэлэнгэ суманд шалгасан дүн, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 3 дугаар  улирлын тайлан, аймгийн “Нөөцийн газар”-ын үйл ажиллагааны  чиг үүрэгт өөрчлөлт оруулах, “Бэлчээрийн менежмент”-ийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн  явц, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн дүн мөн орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэж  авах, аймгийн төсвийн гүйцэтгэлийн 9-р  сарын мэдээ, “School-Police” буюу сургуулийн орчинд эцэг эхийн эргүүл  ажиллуулах журам зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Хуралдаанаас 7 тогтоол гаргаж, 2 байгууллагад хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо.

 

а. ИТХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

б. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

Энэ сард лавлагаа авахыг хүссэн 227 / давхардсан тоогоор/ иргэнд 904 баримтаар үйлчилсэн. Үүнээс 70 иргэнд хуулбарын лавлагаа олгож, 63 иргэнд лавлагаа тодорхойлолт олгосон. Суманд явуулах хэвлэмэл хуудасны судалгаа авах тоотыг боловсруулан Хууль зүйн хэлтсийн даргаар хянуулж батлуулан 136 хуудас болгон олшруулж,сум байгууллагуудад хүргүүлэв.Нягтлан шалгалт хийж дууссан 81-р хөмрөг буюу НДҮ-ийн 24 баримт, 98-р хөмрөг буюу Нэгдсэн эмнэлэгийн 77 баримт, 52-р хөмрөг буюу холбооны газрын 40 баримт  нийт 141 хадгаламж нэгжийг хүлээн авч  тулгалт хийн тавиур дээр байрлуулав.Хуваарын дагуу Хүнс хөдөө аж ахуйн 2001-2011 оны 11 баримтыг төрийн архивт шилжүүлэв.

Хөтөлбөрийн хүрээнд Хө№81 Нэгдэл дундын үйлдвэрийн 1967-1991 оны 72 хадгаламж нэгж, 5883 хуудасыг нягтлан шалгаж, мөн 24 хадгаламж нэгж буюу 3037 хуудасыг скайнердан, фотошоп програмаар засварлав. Хө№63 Монгол банкны 1956-1999 оны 52 хадгаламж нэгжийн 3581 хуудасыг скайнердан, фотошоп програмаар засварлав.Хө№98 Нэгдсэн эмнэлгийн 1945-2012 оны 77 хадгаламж нэгж бүхий 11599 хуудасыг нягтлан шалгаж,үдэж хавтаслав. Мөн 74 хадгаламж нэгж буюу 11092 хуудасыг скайнердсан.   Хө№52 Холбооны газрын 1962-1993 оны 18 хадгаламж нэгж бүхий 2190 хуудас,1434 заалт, 11106 хүний нэр, 167 байгууллагын нэр,1185 газарзүйн нэрийг програмд шивж оруулсан. 

Нийгмийн хамгаалалын чиглэлээр “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд “Барилгын талбайд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай үзүүлэх сургалт”-ыг Түмэн –Алт ХХК-ны шинээр барьж буй аймгийн ЗДТГ-ын барилга дээр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат оролцож үг хэлсэн бөгөөд барилгын талайд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн гарын авлага, зөвлөмжийг оролцогч байгууллагуудад МХГазраас хүргэж ажилласан. Тус арга хэмжэээнд АЗДТГ, МХГазар, Түмэн-Алт ХХК, Татварын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Булган Мээж ХК, МСҮТөвүүд зэрэг 18 аж ахуй нэгжийн 83 төлөөлөл оролцлоо.

-Нян судлалын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтаар авагдсан ундны ус, хүнсний бүтээгдэхүүний 4 дээжинд 11 үзүүлэлтээр нян болон хөгц мөөгөнцрийн шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж байсангүй.

-Химийн чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтаар авагдсан ундны ус болон хүнсний бүтээгдэхүүний 6 дээжинд 56 үзүүлэлтээр хими, хор судлалын шинжилгээ хийхэд тэнцсэнгүй дээж байхгүй.

-Таримал ургамлын үр, хорио цээрийн чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт болон аж ахуй нэгжийн хүсэлтээр ирүүлсэн үрийн болон хүнсний улаан буудай, төмс хүнсний ногооны нийт 12 дээжинд 70 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд  үрийн улаан  буудайн 6 дээж цэвэршилтээр, соёололтоор, хүнсний улаан буудайн 3 дээж цавууллагын хэмжээгээр тус тус тэнцээгүй гарсныг холбогдох улсын байцаагчид хугацаанд нь хариуг  мэдээлж ажилласан байна.

 

Хоёр.  Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд:

а. Төсвийн гүйцэтгэлийн мэдээлэл:

2015 оны эхний 10 сард улсаас 471.7 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор 20.1 тэрбум төгрөг ирснийг тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад хуваарилж, суманд 3.6 тэрбум, аймгийн төсвийн шууд харьяа байгууллагуудад 11.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгосон байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2811.7 сая төгрөгийн санхүүжилт ирснээс сумдад 1836,7 сая төгрөгийг хуваарилж шилжүүлсэн байна.

Төсвийн байгууллагад нээж 1588 ширхэг гүйлгээг хийж  6.8 тэрбум зарлагын гүйлгээ хийсэн.

Нийт авлага 14.9 сая, өглөг 1,2 тэрбум төгрөг байна. Нийт өглөгөөс цалин, НДШ-ийн өр  127,5 сая төг, халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны өр 827,0 сая, эмийн өр 50,9 сая, бусад зардлын өглөг 192,8 сая төгрөг байна.

 

Гурав.  Хууль эрх зүйн бодлогын хүрээнд:

а. Хууль, хяналтын үйл ажиллагаа

           

Вэб сайтад аймгийн Засаг даргын A/292 дугаараас хойшхи 78 захирамж болон тушаал, гэрээ, тогтоол зэрэг мэдээллийг оруулаад байна.

Хууль тогтоомжийн гар болон цахим санд  Хууль-2, /Соёрхон баталсан / Засгийн газрын тогтоол -13,  УИХ-ын тогтоол-9, Ерөнхийлөгчийн зарлиг -11, ҮХЦ-ийн дүгнэлт -3 нийт 38 эрх зүйн акт бүртгэгдсэн.

Аймгийн Засаг даргын  захирамжийн 38 төсөл, ЗДТГ-ын даргын 4 тушаалын төсөлд тухай бүр санал дүгнэлт өгч, 11 сумын Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, зөвлөмж өгөв.

Хууль тогтоомж бүртгэл лавламжийн сангаас 12 иргэн,байгууллагад давхардсан тоогоор 15 актаар лавлагаа өгөгдсөн.10 сард нийт 37 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн.Нийт 3 албан бичигт огноо дугаар өгч 28 бичгийг дугтуйлж холбогдох албан байгууллага хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Эрх зүйн туслалцааны төвөөс 10 сард эрүүгийн анхан  шатны 2 хэрэгт оролцож, 6 иргэнд үнэ төлбөргүй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсэн .

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Булган сумын 4-р багт ажиллаж, хуулийн байгууллагуудын үйлчилгээний талаар 40 иргэнээс санал асуулга асууж нэгтгэсэн.

Агентлагуудаас ЗГ-ыг мөрийн хөтөлбөр, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг авч  нэгтгэж дуусгасан.

Сум агентлагуудаас авлигын эсрэг явуулж буй 2015 оны үйл ажиллагааны тайланг авч нэгтгэх ажлыг зохион байгуулж байна.

Дөрөв.  Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

а. Боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр:

БСГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд “Дархан хан” бүсийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн тусалж ажиллалаа.

БСГ-ын мэргэжилтнүүд Булган сумын сургуулиудад хичээлд суух график гаргаж, түүнийхээ дагуу 7 хоногт 4 цагийн хичээлд суун зөвлөгөө өгч байна.

Салбарын нэгж байгууллагуудад “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах төлөвлөгөө, чиглэлийг хүргүүлсний дагуу байгууллагууд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагааг зохион байгуулсан . “Нээлттэй хаалганы өдөр”-өөр зохион байгуулсан ажлын тайланг нэгтгэн Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хүргүүллээ.

2015 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь” бүсийн сургалт зохион байгуулж Булган аймгаас 58, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас тус бүр 2 багш оролцсон.

10 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Төв аймагт болсон Хангайн бүсийн аймгуудын орос хэлний багш, сурагчдын олимпиадад гадаад хэлний мэргэжилтэн, багш, сурагчдын хамт амжилттай оролцлоо. Хишиг-Өндөр сумын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Энхзаяа ОХУ-д суралцах эрхийн бичгээр шагнагдсан байна.

Булган аймгийн баг, тамирчид Төв аймагт 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Хөдөөгийн багш нарын спорт наадам”-д амжилттай сайн оролцож 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 4 дүгээр байр эзэллээ.

Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг сургалт, үйл ажиллагаанд нь тусгах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудад зориулсан сургалт 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 126 багш хамрагдсан байна.

Булган сумын ИТХ, Ахмадын холбооноос санаачлан зохион байгуулж буй “Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээе” сарын аяны хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж, ахмадуудын дунд бүжгийн тэмцээн, чанга шивнээ зэрэг уралдаан тэмцээн, явган аялал зохион байгуулав.

Булган сумын цэцэрлэгүүдэд сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн чиглэлээр зөвлөн тусаллаа. Мөн Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумдын цэцэрлэгүүд Булган сумын 4 дүгээр цэцэрлэгтэй хамтран СӨБ-ийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

б. Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

“Монгол Ви.И.Ти.Нет” ТББ, АНУ-ын шүдний эмч нарын үзлэгийг хуваарийн дагуу Гурванбулаг, Баян-Агт, Сайхан сумдын иргэдэд шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмчилгээг зохион байгуулж, 120 иргэдийг эмчлэн эрүүлжүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын 2015 оны А/399 тоот захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, ҮХААГ-ын  хамтарсан ажлын хэсэг, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийг аттестачилах ажлыг зохион байгууллаа. Аттестачилалд Булган сумын 57 ААН, сумдын 98 ААН хамрагдаж илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, зөвлөмж зөвөлгөө өгч ажиллалаа. 

Завхан аймагт зохион байгуулагдсан “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн бодлого боловсруулагчдад зориулсан семинарт оролцон Булган аймагт уг төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь хүн амыг аюулгүй ундны усаар тасралтгүй хангахын  тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд ус бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэй  ЭМСЯам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран “Орон нутагт  хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах'' сургалтыг  зохион байгуулж,  АЗДТГ, ОБГ, ЭМГ, БОАЖГ, БСЗДТГ, ХХААГ, ЦГ, МХГ, Булган Мээж  ХХК, УЦУОША зэрэг байгууллагуудын нийт 20 албан хаагчид оролцлоо.

 Монгол эм импекс концернтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл аз жаргалтай амьдралд хамтдаа'' төслийн хүрээнд 6 сумын иргэдэд БЗХӨ-нөөс урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн сургалтыг зохион байгуулж, нийт 640 иргэдийг хамруулж,  хямдралтай үнийн эмийн үйлчилгээг үзүүлэн, витаминжуулалтыг хийлээ.

 “Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Тэшиг сумын 7 багийн 500 гаруй иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулж, 10%-ийн хөнгөлттэй эмээр үйлчилж, эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа хийв.

“Эрүүл мэндийг дэмжигч сурагч” бэлтгэх сургалтаар  ЭӨЦС, П.Е.Щетинкиний нэрэмжит 12 жилийн сургуулийн 6-10-р ангийн 20 сурагчийг бэлтгэн, “Гар угаах дараалал”, “Гарын ариун цэвэр”, “Усны нөөц, хэрэглээ, ус хэмнэх энгийн аргууд” сэдвээр сургалт зохион байгууллаа. Бэлтгэгдсэн эрүүл мэндийг дэмжигч сурагчид нь гарын ариун цэвэр, гар угаах зөв дарааллыг  25 ангийн нийт 870 гаруй сурагчидад зааж сургасан.

Булган сумын ус түгээх байруудад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийж, байнгын цэвэрлэгээ халдваргүйтгэл хийх талаар зөвлөгөө өгч ажиллаа.

 

Томуу томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан АНЭ-ийн халдвартын тасагтай хамтран “Томуу томуу төст өвчний өнгөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, тууралттай халдварт өвчнөөс сэргийлэх, хүүхдийн байгууллагын цэвэрлэгээ халдваргүйтгэлийн талаар  мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа. Сургалтанд МСҮТ, ЕБС, цэцэрлэгүүдийн эмч, нийгмийн ажилтан, арга зүйч багш нийт 15 хүн хамрагдлаа.

 

Жил бүрийн 10-р сарын 15-ны “Дэлхийн гар угаах өдөр”-ийг тохиолдуулан 10-р сарын 12-15 өдрүүдэд  “Булган Мээж” ХХК-тай хамтран “Цэвэр гарын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ ажлын хүрээнд бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан явуулж, “Гараа хэрхэн зөв угаах” талаар сургалт зохион байгуулан,  115 сурагчийг витаминжуулалтанд хамруулав

г. Нийгмийн халамж, хамгааллын талаар:

            Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад эцэг эх, иргэд олон нийтийн оролцоо хандлагыг нэмэгдүүлэх  зорилгоор  Булган сумын зорилтот бүлгийн 75 гишүүдэд  “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Хүүхэд хамгаалал- Хүүхдийн хөдөлмөр” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар насанд хүрээгүй иргэдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг иргэдэд сурталчилж, хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр, гэр бүлийн үнэ цэнийг сурталчилсан дадлага ажил, хөгжөөнт тоглоомыг ашиглан, оролцооны аргаар зохион байгууллаа.  Сургалтанд хамрагдсан иргэд насанд хүрээгүй иргэдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг сайн ойлгож, хаяа хөрш, хамаатан, ах дүүсдээ, иргэд олон нийтэд  энэ талаар сурталчилж, хүүхдийн хөдөлмөрийн талаар эерэг ойлголттой болгох ач холбогдолтой юм.

Хорих 439 дүгээр ангийн дарга хурандаа Ж. Энхтайваны хүсэлтээр тус ангийн ажилтан, албан хаагч болох 72 хүнд “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтын багт аймгийн ХЗХ, ЦГ, ТСХ, ХГБХХ-ийн мэргэжилтнүүд ажилласан ба цаашид улирал бүр тус ангийн дарга ажилтнууддаа зориулсан сургалтыг Аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байх хүсэлт гаргасан байна.

Аймгийн засаг даргын 2010 оны А/454 тоот захирамжаар бүх сумдад хүүхэд хамгааллын хамтарсан баг байгуулж, хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулж хэвшсэн. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу  ХГБХХ-ийн мэргэжилтэн ахалсан ЦГ, НЭ, Аймгийн шүүх байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн  хамтарсан сургагч багш нар хөдөө багийн төвийн иргэдтэй уулзаж, хууль эрх зүй, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгохоор ажиллаж байна. Хамтарсан багийн сургагч багш нар Бүрэгхангай сумын Дэрст, Бумбат, Бичигт багийн төвүүдэд ажиллаж алслагдсан багийн 7 багийн  380 шахам иргэдийн санал хүсэлтийг сонсож,  дээрх сумдын ерөнхий боловсролын сургуулийн  900 гаруй сурагчдад болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, хүүхдийн эрх үүрэг, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хорт зуршилаас урьдчилан сэргийлэх чиглэлээр  мэдээлэл хийж, хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож ажиллаж байна. Хөдөө багийн төвүүдэд  ажилласнаараа хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийлэл багасч, гэр бүлийн хүчирхийллийн талаарх иргэдийн ойлголт хандлага нэмэгдэх ач холбогдолтой юм.  Сургалтын баг  цаашид аймгийн 10 сумаар бүтэн сарын хугацаанд ажиллаж, алслагдсан багийн иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллана.

Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн талаархи мэдээллийг хүргэж, энэ хөтөлбөрийн нэг арга хэмжээ болох үйлдвэрлэл, аж ахуйн эрхлэхэд зориулж тоног төхөөрөмж худалдан авахад нь гарааны дэмжлэг үзүүлэх бүлэг байгуулан үйл ажиллагаа явуулах залуучуудыг дэмжин  хамтран ажиллах талаар “Булган Хангай” МСҮТ, ХАА-н  МСҮТ-тэй хамтран ажиллаж байна.

Сүлжмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр 2 иргэнийг үйлдвэрлэл дээрх сургалтанд хамруулахаар “Тэнгэрийн түмний хийморь” ХХК-тай гэрээ байгуулан сургалтыг эхлүүлэн ажиллаж байна. Хишиг-Өндөр сумын удирдлага, иргэдийн хүсэлтээр орон нутагт “Тогооч-нарийн боов”-ны ур чадварын сургалтыг зохион байгуулж эхэллээ.

Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн сан /lims/ программд төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн  мэдээллийг оруулаад байна.

Мэрэгжлийн хяналтын газраас зохион байгуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд дэлхий “Зохистой хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжих өдрийг тохиолдуулан Булган сумын аж ахуйн нэгж байгууллагуудад уулзалт зөвлөгөөнд  нийт 50-аад  хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж хамтран ажиллав. Мөн Бүрэгхангай суманд зохион байгуулсан Бүрэгхангай, Дашинчилэн сумын нутаг дэвсгэр дээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуй нэгж байгууллагын дарга, ХАБЭА-н инженер, ажилчидад ХАБЭА-н талаарх сургалт, үзүүлэх сургуулт зохион байгуулж хамтран оролцов.      

 

АЗДТГ-аас зохион байгуулж буй “Ахмадын хэлэлцүүлэг”-т оролцож ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

Буган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд ирээдүйн мэргэжлээ оновчтой сонгох, тэднийг ажил мэргэжлийн чиг баримжаагаа зөв олоход туслах зорилгоор зохион байгуулж буй “ Мэргэжил сонголт -Миний ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд сум орон нутгаас нийт 99 эссэ ирээд байна. Уг эссэ бичлэгийг 10 сарын 01-нээс 10 сарын 21-ны хооронд Хөдөлмөрийн хэлтэс дээр хүлээн авч шалгаруулалтыг хийнэ.

Тав.  Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

а. Мал аж ахуйн талаар:

 

2015-2016 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 8,7 мянган малчин өрхөд урьдчилсан байдлаар 3,2 сая толгой мал өвөлжихөөр зохион байгуулагдаж байна.

Аймгийн хэмжээнд  1396,2 мян хээлтэгч мал төллөхөөс ингэ  201, гүү  57539,  үнээ   77612 , эм хонь   680,6 мянга, эм ямаа 369,4 мянга  буюу  төллөх эх малын  85.0 хувь  нь төллөж, төл бойжилт 92,5 хувьтай байна.

          Засгийн газрын 2015 оны “Хөдөө аж ахуй салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 292, “Зуншлагын байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 323  дугаар тогтоолууд болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  41 дүгээр тогтоолоор батлагдсан “Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө”, Аймгийн онцгой комиссын  “Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” 03 тоот албан даалгаваруудыг удирдлага болгон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хүлээж авах ажлыг зохион байгууллаа.

             Аймгийн хэмжээнд 2015-2016 оны мал өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангалтыг урьдчилсан байдлаар 86,0 хувиар хангаад  байна. Малын тарга хүч 94.0 хувь, өвс тэжээл татан авалт 86.3 хувь, тэжээлийн хангамж 82.1 хувь, өвс тэжээлийн аюулгүйн нөөц 53.2 хувь, давс хужрын хангамж 85.9 хувь, худгийн бэлэн байдал 91.0 хувь, малын усан хангамж 90.0 хувь, хашааны хангамж 95.1 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 95.9 хувь хангагдаад байна.  Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сумд өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлыг сайн зохион байгуулсан байна.

Малчдын хүчээр 85.0 тн байгалийн хадлан, 8.4 мян тн үйлдвэрийн тэжээл, 1.5 тн гар тэжээл, 8.2 мян тн давс, хужир бэлтгэхээс 81.3 тн байгалийн хадлан, 2.5 тн үйлдвэрийн тэжээл, 960 тн гар тэжээл 6.8 мян тн давс хужир бэлтгэсэн нь хадлангийн 95.7 хувийг, үйлдвэрийн тэжээлийн 29.6 хувийг, гар тэжээлийн 61.9 хувийг, давс хужрын 82.0 хувийг бэлтгээд байна.

Засгийн газрын 292 дугаар тогтоолоор өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд аймаг 300 тн өвс, 50 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл нөөцлөх даалгавартайгаас аймгийн нөөцөд 250 тн өвс, 83 тн тэжээл  /өвс 83.3%, тэжээл 166% , сумд 992.6 тн өвс, 264 тн тэжээл бэлтгэж нөөцөлсөн. / өвс 62.0 %, тэжээл 55.0% /

             Хадлан тэжээлийн бэлтгэлийн ажилд дугуйт трактор 52, бага оврын трактор 1100, хадуур тармуур 900, хаман боогч 19,  гар хадуур 220, хүн хүч 5100 ажиллав.

            Өөр аймаг сумын нутагт өвөлжихөөр 39 өрхийн 18.3, өөрийн аймгийн бусад сумдын нутөагт өвөлжихөөр 363 өрхийн 145.1 мян толгой  мал, хилийн зурвас бүс гутагт 47 өрхийн 6.0 мян толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 152 өрхийн 134.2 мян толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт  Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сумдын 87 өрхийн 60.9 мян толгой мал өвөлжихөөр судалгаа гараад байна.

Аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй болон энгийн уурхайн  600 гаруй худаг  ашиглахад бэлэн байгаа бөгөөд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хөрөнгө оруулалтаар Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн сумдад гүн өрмийн 4 худаг, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг сумдад орон нутгийн хөрөнгөөр 7, малчдын санаачилгаар 12, нийт 18 худаг шинээр гаргаад байна.  Үүний үр дүнд 25.0 мян га бэлчээр усжуулж, 80.0 - аад мян.толгой малыг усаар хангах нөхцлийг бүрдүүлээд байна. 

  Малын 8684 хашаа ашиглахад бэлэн байгаа бөгөөд 343 хашааг шинээр барьж, өтөг бууц нөөцөлж дулаалга хийгдээд байна.

“Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлын зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын А/382 дугаар захирамжийн хүрээнд  орон нутгийн хөрөнгөөр Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай, Дашинчилэн, Баян-Агт, Орхон сумдын 105.0 мян га талбайд энгийн механик аргаар, Баяннуур суманд  улсын төсвийн хөрөнгөөр 20.0 мян га талбайд микро биологийн аргаар, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хөрөнгөөр энгийн механик аргаар 10.0 мян га талбайд   бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байна.

Төрийн үйлчилгээг малчин танд" аяны хүрээнд АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс,  Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг сумдын 8 багийн  41 өрхийн 110 гаруй малчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Малчны хотонд нь уулзаж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллахад малчид маш их талахралтай хүлээж авч байлаа.

Нийгмийн даатгалын хэлтсээс 10 дугаар сарыг "Иргэн бүрийг эрүүл мэндийн даатгалд даатгая" аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан 20 малчинд ЭМД-ын дэвтэр олгох үйлчилгээг үзүүлэв.

            Малчдад зориулагдсан “Монголын хоньчдын манлай”, “Мал жаргаах ухаан” ном, “Монгол малчин”, “Малын эмч” сэтгүүл, тарганы ач тус болон малын халдварт өвчнүүдийн тухай  боршууруудыг 400 гаруйг, нийт 650 гаруй ном сэтгүүл, боршуурыг тараасан.

            Аймгийн Засаг даргын зөвлөл болон аймгийн Онцгой комиссын хурлаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл зохион байгуулалтын талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцүүлэв.

            Мөн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийн хурлаар Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын 2010-2015 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, бэлчээрийн менежментийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2015 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус тус хэлэлцүүлэв.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар:

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бруцеллёз өвчний вакцинжуулалтанд энэ оны төл мал /тугал, хурга, ишиг/-ыг хамруулж гүйцэтгэлийг нэгтгэн УМЭҮ-т хүргүүлээд байна.

 Аймгийн “Бруцеллёз өвчинтэй тэмцэх” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тайланг  аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдэд танилцуулав.

            Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэлийг 6 сумын 10 ААН-ээс хүлээн  авч шалгаад байна.

Шинжилгээний ажлын талаар:   

Энэ сард нян судлалын 13, ийлдэс судлалын, 67 ариун цэврийн  нийт  208 дээж ирж  шинжилгээний дүнг гарган ажиллаж байна.

Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр суманд тугалд дуут хавдар, Сэлэнгэ суманд адуунд боом, Орхон суманд  хонинд лестериоз өвчин тус тус оношлогдлоо.

Ийлдэс судлалын шинжилгээнд Сайхан, Хутаг-Өндөр сумаас ирүүлсэн нийт 6 дээжинд цусны паразит, цус багадах өвчний шинжилгээ, Маяди висна өвчний шинжилгээг Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн сумдаас ирүүлсэн бог малын 42 дээжинд хийлээ.

Бруцеллёзын шинжилгээний хариу хүргүүлсэний дагуу өвчтэй гарсан малыг зааврын дагуу арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмжийг сумдад хүргүүлж,  Хишиг-Өндөр сум тайлангаа ирүүлсэн байна.

Орхон сумын 4 дүгээр багаас ирүүлсэн 19 дээжинд бруцеллёз өвчний шинжилгээ хийгдсэн 3 үхэр эерэг дүн үзүүлсэн.

Сумдад ям, сүрьеэ  өвчний шинжилгээ хийгдэж байгаатай холбогдуулан шинжилгээний дүнг ирүүлэх талаар анхаарч ажиллах зөвлөмж хүргүүлж байна.

Ариун цэврийн шинжилгээнд махны дээж 8, сүүний 58, арьс ширний 60 дээжинд шинжилгээ хийгдлээ.  Сүүний 3 дээж бруцеллёзын шинжилгээгээр эерэг дүн үзүүлсэн байна.

УМЭАЦЛ-д онош баталгаажуулах шинжилгээнд Сэлэнгэ, Тэшиг, Баяннуур, сумдаас ирүүлсэн дээжийг онош баталгаажуулах тодруулах шинжилгээнд илгээж, Баяннуур, Тэшиг, Сэлэнгэ сумдын дээжинд үхрийн дуут хавдар өвчин оношлогдсон нь баталгаажиж ирсэн байна. Дээрх халдварт өвчин оношлогдсоны дагуу улсын нөөцөөс дуут хавдар өвчний вакцин  2 л, боом өвчний вакцин 1 л, дотрын халдварт хордлого өвчний хос цэнт вакицн 10 –ийг татан авч голомтонд

Хуудас:  1   2   3  ( 41 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос