• Булган

  • -

  • Долоо хоногийн мэдээ

Хуудас:  1   2   3   4  ( 52 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 06.30 -07.04

2014-07-07 09:23:57

      Орхон  суманд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр “Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төсөл нь иргэдэд үйлчилдэг ардчилсан, тайлагнан хариуцах чадвар бүхий засаглалыг дэмжих зорилгоор 8 аймгийн 20 суманд хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Орхон суманд "Цахим сум-Жишээ сайт", "MOBIGATER"-мессеж илгээх төхөөрөмжийг төрийн үйлчилгээнд ашиглаж байгаа. 2014-07-02 нд дээрх төслийн мэргэжилтэн Х.Наранцэцэг тус суманд ирж ажиллан, "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн сургалт зохион байгууллаа. Мөн Мониторингийн багийнхан эхний шатны дүнгээ танилцуулсан байна.
_ _ _ _ х х х _ _ _ _
         Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хамтын эх булаг” ХХК,  “Хүслэмж”  ХХК уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд  хийсэн гэрээнийхээ  дагуу сумын Цагдаагийн ажлын албанд 1, 4 багийн Засаг дарга нарт тус бүр 1, нийт 5 мотоциклыг  өгч, унаажууллаа. Мөн “Өрмөн-Уул” ХХК “Хүүхэд залуучуудын соёл олон нийтийн талбай”-г 07 дугаар сарын 05 ны өдөр хүлээлгэн өгөх юм байна.
_ _ _ _ х х х _ _ _ _
            Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар Мэргэжлийн хяналтын байцаагч нартай хамтран баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ түр эрхлэх  иргэд аж ахуй нэгжүүдэд галын аюулгүй байдлын талаар   заавар зөвлөмж өгч газар дээр нь шалган зааварчиллаа.  
       “Сайхан аялгуу” фм радио, “Булганы мэдээ” сонинд ард иргэдэд үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг өгч ОБГ-ын  урсдаг самбарт сэрэмжлүүлгийн мэдээг явуулж байна.  
       Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан өнгөрсөн 6 дугаар сард усанд эндсэн, осолдож амь насаа алдсан дуудлага 2 удаа гарч Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан  алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг явуулж байна.
     Орхон, Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр сумдад Аюултай хог хаягдал агаарын бохирдолын эх үүсвэр химийн хорт бодисын тооллогын ажлыг Ус цаг уур орчны шинжилгээний алба, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газартай хамтран Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар хийж байна. 
_ _ _ _х х х _ _ _ _
Мэргэжлийн хяналтын газар энэ 7 хоногт:
 Эм био бэлдмэлийн хяналтаар: Булган сумын “Булган эм хангамж” ХХК-ийн эмийн санд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ. Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар 16,6 хувиар бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Байгууллагын сургалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 7 заалттай албан шаардлага өгөв.
Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар: Булган сумын “Ачуут”, “Солонго” хүнсний дэлгүүрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, байгууллагын сургалт зохион байгуулж, гарсан зөрчлийг арилгуулахаар 15 заалттай хамтарсан албан шаардлага үйлдлээ.
МХЕГ-ын 01/113, МХГ-ын даргын 01/118 дугаартай удирдамжийн дагуу “Булган кимчи”, “Ногоон өгөөж бүлэг”, “Дэлгэрэх”, “Арвай” зэрэг хүнсний цехүүдийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа хүнсний нэмэлт, сав баглаа боодлын чанар, аюулгүй байдалд тандалт судалгаа хийв.
Авто тээврийн хяналтаар: Удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хот хооронд болон аймаг хооронд, орон нутагт  нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж сэрэмжүүлэг албан тоотоор хүргүүлж, хэрхэн хангаж байгаад шугам замын хяналт шалгалт хийж, тээвэрлэлтийн бичиг баримт дутуу, зорчигч суудлын тооноос хэтрүүлэн тээвэрлэсэн зэрэг 3 зөрчигч илрүүлж, 3 жолоочид 30.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулж ажиллав.
Аймгийн Тээвэр, Авто замын газарт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд байнгын хяналт тавьж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчийн аюулгүй байдлыг хангуулах талаар албан тоот хүргүүлсэн.
Санхүүгийн хяналт шалгалтаар: МХЕГ-ын 1286 утсанд ирсэн мэдээллийн дагуу Хялганат тосгоны Бүрэн дунд сургуулийн 2013 оны цалин тогтоолт, олголтын байдалд санхүүгийн хяналт шалгалтаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Шалгалтаар илүү олгосон зөрчилд 3179816 төгрөгийн төлбөрийн акт тогтоов.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтаар: Чандмань хүнсний дэлгүүрт хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт хийв.
Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтаар: МХЕГ-ын даргын 01/126, МХГ-ын даргын 01/116 тоот удирдамжаар Булган сумын 1 дүгээр багийн Тоосгон заводод байршилтай “Баяндаш” хайрхан” ХХК-ийн мал нядалгааны цэгт тандалт судалгаа хийж, “Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг шалгах” хяналтын хуудсаар үнэлэхэд дунд эрсдэлтэй үнэлэгдлээ. Зөрчлийг арилгуулахаар 17 заалттай албан шаардлага өгөв.
Ургамал, хорио цээр, чанарын хяналтаар: Тарих үрийн 2 дугаар шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгжийн үрийн шинжилгээний дүнг нэгтгэж, МХЕГ-т хүргүүлсэн.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Хангайн гурил” ХХК-иас ирүүлсэн 5 дээжийг Таримал ургамалд, үр хорио цээр болон химийн лабораторит хүргүүлж, 5 заалттай 2 дүгнэлт гаргасан.
Боловсролын хяналтаар: Боловсролын байгууллагын удирдах ажилтны ёс зүйн болон багшийн ёс зүйтэй холбоотой асуудалд тандалт судалгаа хийж, дүнг МХЕГ-т хүргүүллээ.
Их дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.
Соёл, урлагийн хяналтаар: Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг шалгасан дүнгийн нэгтгэлийг хийж, нэгдсэн танилцуулгыг МХЕГ-т хүргүүлэв.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар: ЭМГ-ын харъяа ахуйн хор шавьж мэрэгч устгах цэгт гүйцэтгэлийн хяналт хийв. 29 хувийн бага эрсдэлтэйгээс 10,8 хувь болж эрсдэл 18,2 хувиар буурсан байна. Албан шаардлагын хэрэгжилт 83,3 хувь байна. “Булган эм хангамж” ХХК-ийн эмийн санд төлөвлөгөөт шалгалт хийхэд 2 зөрчил илэрч, хамтарсан албан шаардлага өгөв.
Сургалт: Баяр наамдын үеэр хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ, тоглоомын үйл ажиллагаа эрхлэдэг нийт 57 хүнд 2014 оны 07 дугаар сарын 2-ны өдөр Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналт, Ургамал, хорио цээр, чанарын хяналтын  чиглэлээр сургалт зохион байгуулав.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох байцаагч нар ажиллаж байна.
Барилгын техникийн хяналт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтаар: Булган суманд шинээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 6 аж ахуйн нэгжид өгөгдсөн албан шаардлагын дагуу хамтарсан гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгдэж  байна.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 06.2 -06.09

Аймгийн Засаг даргын "Шинэ Булган" үйл ажиллагааны хөтөлбөрийн "Шатар" дэд хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн 17 сумын 500 хүүхдийн шатрын тэмцээн 06 сарын 6-8-ны хооронд зохион байгуулагдлаа. дэлгэрэнгүй..

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 05.19 -05.23

2014-05-27 14:26:59

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
Хууль бус зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор Баян-Агт сумын Ороохын даваа, Хөтөл ус, Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэр, Цагаан бургастын даваа, Тэшиг сумын Далан багийн Эмээлчир зэрэг газруудад хамтарсан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
          Хяналт шалгалтаар Баян-Агт сумын Засаг дарга аймгийн Засаг даргын 2014 оны “Ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг түр хориглох тухай” А/155 тоот захирамжинд заасан түймрийн зэрэглэл I, II зэрэг хүртэл буурсан тохиолдолд гэрээ байгуулан ойд үйл ажиллагаа явуулан гэсэн заалтыг зөрчин Онцгой байдлын газраас галын дүгнэлт гаргуулалгүй иргэдийг ойд оруулан хэрэглээний эрхийн бичиг олгосон байна. Мөн “Нүд мод” ХХК нь тайга хөрөө суурилуулсан газрыг түрээслэн авч ажлуулж, газрын гэрчилгээ байхгүй газрын зориулалт нь тодорхойгүй гэр бүлийн хэрэгцээний газар дээр үйл ажиллагаа явуулж байна.
          Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгүүлээгүй үйл ажиллагаагаа явуулсан зөрчил гарсан тул БОНЕҮнэлгээний дүгнэлт гаргуулж ажиллахыг танилцуулав.     
         Тэшиг сумын Далан 3-р багийн Эмээлчир гэдэг газраас  хуулийн хориотой хугацаанд загас агнахыг завдаж байсан тус сумын иргэн Б.Лхагвасүрэн, Л.Баасанбат, Ц.Ууганцогт нарт  Амьтны тухай хуулийг танилцуулж, загасны хэрэгсэл болох уураг 4 ш, барьсан ленок загас 6 ш, БУА 8595 Ланд-80 маркын машины 2 ш улсын дугаарыг зөрчлийн тэмдэглэл хөтлөн хураан авч хураасан эд зүйлсийг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
 Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур суманд хийгдсэн ойжуулалт, ногоон хэрмийн тарилтын ажлын явцыг Булган суман дахь сум дундын ойн ангитай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дашинчилэн суманд “Ногоон хэрэм”-ийн туслах зурвас байгуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа “Мойлт нуга” ХХК 2013 оны 20 га газрын хашааг сэргээн засварлан нөхөн тарилтыг хийж, 10 га талбайд үргэлжлүүлэн хашаа шинээр барьж чацаргана, бургас, хайлаасаар тарилтын ажлыг хийж, мод бутыг услах зорилгоор 2 худаг, 2 усан сан хийхээр ажиллаж байна. Мөн Баяннуур сумын элсэн тасархайд 5 га талбайд тарилтын ажлыг хийхээр газрыг сонгоод байна.
Гурванбулаг суманд “Ногоон хэрэм”-ийн туслах зурвас байгуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа “Хөвөнтөн ой” ХХК 2013 оны 10 га газрын хашааг сэргээн засварлан нөхөн тарилтыг хийж,  12 га талбайд бургас, улиас, агч, чацаргана зэрэг тарьц суулгацаар тарилтыг ажлыг хийгээд байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2 дугаар ус өргөх станцын ус хэмжүүрийн баталгаажуулалт дууссан 2 тоолуурыг баталгаажуулан суурилуулахад Сэлэнгэ голын сав газрын захиргаатай хамтран газар дээр нь ажиллаж, үндсэн болон түр тоолуурын усны заалтыг авч акт үйлдлээ.
Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн хортон устгалтын ажлыг хийж гүйцэтгэх тендер зарласнаар “Гранд форест” ХХК шалгарч, гэрээ байгуулахаар болоод байна.
   БОЛОВСРОЛЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
         Булган аймгийн Боловсролын газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд сум, сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ажлаар Сэлэнгэ хан бүсийн сургууль болох Сэлэнгэ сумын бүрэн дунд сургууль, цэцэрлэг, Бугат сумын суурь боловсролын сургууль, цэцэрлэгт зөвлөн тусласан. Энэхүү ажлаар “ Зөв Монгол хүүхэд”, “Багшийн хөгжил”, “Ном”, Авъяас”, “Шатар”, “Морин хуур”, “Архигүй Булган” хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах, зөвлөн туслах, сургууль, цэцэрлэгийг багш нарт сургалт, баримт бичгийн талаар зөвлөн туслах зэрэг нийт 19 ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэлээ. Мөн манай зарим арга зүйч нар сургуулийн багш нартай хамтран хичээл зааж арга зүйн зөвлөгөөг өглөө.
ХҮҮХЭД ГЭР, БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
         Булган сумын ИТХ-ХГБХХ- хамтран үүргэвчтэй аяллыг зохион байгууллаа. Энэ аялалд 1-р 12 жил, ЭӨЦС, Хүүхдийн оролцооны байгууллага, Скаутаас бүрдсэн  47 хүүхэд Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 төлөөлөгч, Хүүхэд,Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтсийн мэргэжилтэн, SM-телевизийн найруулагч, зураглаач гэсэн 66 хүн хамрагдлаа.
       Үүргэвчтэй аяллыг Цогтхунтайжийн талбайгаас эхлэн Баруун замын байлдааны штаб музей, Дашчойнхорлин хийд, цэнгэлдэх хүрээлэн, Анхдагч алдартнуудын талбай гэсэн маршрутаар зохион байгууллаа.
         Аяллын явцад ХГБХХ-ээс Эх орноороо бахархахуй, Эр зоригийн шалгуур өртөө, ИТХ-аас АХА тэмцээнийг зохион байгуулж хүүхэд багачуудыг урамшуулж байлаа.
        Хангал, Хялганат тосгоны Хөгжлийн хөтөч-3 аян, Гэр бүлийн жилийн ажлын үр дүнтэй танилцаж 100 аавын сургалтыг Аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.
            НХҮХ, НДХ-тэй хамтран Булган сумын 1, 2, 4-р баг, 3,5-р багийн иргэдийн өдөрлөг, Байшинт, Балгас, Буриадын хороо, Малчны хорооны иргэдэд  Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлын явц,  Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчилж зарим дэмжлэг шаардлагатай, гэрээсээ гарч төрийн үйлчилгээг авч чаддаггүй иргэдэд хүрч очиж уулзлаа.
         Уулзалтын үеэр 12 өрхийн амьдрал ахуйтай танилцаж, ахуйн хэрэглээний зүйлс, үрийн төмсөөр дэмжлэг үзүүлж санал хүсэлтийг нь сонслоо.
        Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, амьдралын хүнд нөхцөлд байгаа 2 өрхийг сонгон авч судалгаа хийн аж ахуй нэгж байгууллагуудыг Сайн үйлсийн аянд уриалан дээрх 2 өрхөд дэмжлэг үзүүлэхийг уриалсан албан бичгий г хүргүүлээд байна.
6-р багийн харъяат 1-р багт оршин суудаг иргэн Эрдэнэчимэгийн “ Түрээсэлж байсан гэрээ айл нь ачаад авч явчлаа, би 3 хүүхэдтэйгээ буйран дээрээ үлдчилээ, туслаач”  гэсэн хүсэлтийн дагуу амьдрал ахуйтай нь газар дээр нь очин танилцаж гэрийнхээ буйран дээр 9-17 насны 3-н хүүхэдтнй үлдсэн байсныг өндөр настан Насандуламын зуны байшинд түр байрлуулан баг, сумын Засаг даргад мэдээлэл хүргэж анхаарч ажиллах талаар санал тавьлаа.
         Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулагдах үйл ажиллагааг хамтрагч байгууллагуудтай ярилцаж Эко гэр бүл, 1000 цэцгийн үзэсгэлэн зэрэг зарим арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг  гаргаж иргэдэд сурталчилж эхлээд байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
Малын гаралтай түүхий эд худалдаалдаг “Донойт уул”, “Цагаан лавай”, “Баясуулагч”  худалдааны төвүүдээс Боомын үүсгэгч илрүүлэх 156 арчдасын шинжилгээ авч, Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүргүүллээ.
Урд бүсийн 8 сумын Эрүүл мэндийн төв, эмийн сангийн үйл ажиллагаанд ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйгээр ханган, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг сумын Засаг  дарга нарт хүргүүллээ.
Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Эх, нярайн тусламж, үйлчилгээний хяналтын хуудас батлах тухай” 256 дугаар тушаалын хэрэгжилтийг аймгийн НЭ-т шалгаж, чек листээр үнэлгээ хийлээ.
Орхон, Хишиг-Өндөр сумын иргэдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэгийг  800 гаруй хүний хийж,   зөвлөгөө өгч, сургалт сурталчилгаа зохион байгуулав.
“Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран зохион байгуулж байгаа “Хөгжлийн хөтөч” аяны хэрэгжилтийн явцад   6 суманд хяналт үнэлгээ хийж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
“Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд  албадан эмчлэх эмчилгээнд хамрагдсан 9 гэр бүлд  хүнсний тусламж үзүүлэн, витаминаар хангаж, гэр бүлийн гишүүн 33 хүнд сургалт зохион байгуулж,  нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх  шаардлагатай хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав
ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
Хөдөлмөрийн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 2013 онд хэрэгжүүлсэн “Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”, “Эзэнтэй Монгол” хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд хяналт хийх, хангалтгүй дэмжлэгийг буцаан татах, цаашид зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ажлын үр дүнг сайжруулах, мөн 2014 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахаар төслөө ирүүлсэн иргэдтэй уулзаж, төсөл хэрэгжих нөхцөл боломжийг судлахаар 16 суманд 2014 оны 5 дугаар сарын 13-22 өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.
“Архигүй Булган хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн ЗДТГ, Булгансум, Цагдаагийнгазар хамтран архины хамааралтай аймгийн 9 иргэнийг Төв аймгийн Баян суман дахь Албадан эмчилгээний газар эмчлүүлэхээр явуулсан. Албадан эмчилгээний газартай танилцаж эдгээр хүмүүсээ иргэж очихоор ЗДТГ, Булгансум, Цагдаагийн газар,  Сайхан Монгол ЭИАК, Эрүүл мэндийн газартай хамтран ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож 05 сарын 22 ндТөв аймгийн албадан эмчилгээний газарлуу яваад ирлээ.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд МСҮТөвд суралцаж буй суралцагчдын Үйлдвэрлэлийн дадлагын ирцийг бүртгэж хяналт хийлээ. 1 Суралцагч албан ёсоор сургалтнаас хасагдаж нийт 178 суралцагч хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.
           Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангийн 400 ширхэг гарын авлага, боршуурыг бэлтгэв.
           Жижиг дунд үйлдвэрийн газарт “Жижиг дунд, үйлдвэрийн тухай “ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хавсралтаар хүргүүлэв.
            Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан иргэдийн зээлийн мэдээллийг “ХААН”, “ХАС”, “ХАДГАЛАМЖ”  банкнаас 2013-04-30-ны байдлаар гаргуулан авч зээлийн мэдээллийн санг шинэчиллээ.
НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
        Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулан өөрсдийн товч танилцуулга, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны танилцуулга бэлтгэн, байгууллагаас гардаг бүтээгдэхүүний мэдээллийн 1250 ширхэг гарын авлага тарааж,  мөн дэлгэцээр иргэдэд хүргэж, санал асуулга авч, хэлтэс, Хүүхдийн сувилалын ясли, Ахмадын сувилалын үйлчилгээний талаар сэтгэл хангамжийн судалгааг нийт 82 иргэдээс судалгаа авлаа.
 ЦАГДААГИЙН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
.  “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн газраас санаачлан Булган аймгаас албадан эмчилгээнд хамрагдсан 9 хүнийг эргэх ажлыг зохион байгуулж, сэтгэлийн дэм, архинаас гарах итгэл найдварыг өгсөн.
       Аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэд олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион явуулсан.
    Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 3 оргодол, хулгайн 2 гэмт хэргийг илрүүлсэн.
  Албадан саатуулах байрны засварын ажил, цагдаагийн төв байрны дотор засварын ажлууд алба хаагчдын хүчээр хийгдэж байна.
    Орхон суманд үйлдэгдсэн хүн амины гэмт хэргийн шалтгаан болох хууль зөрчиж архи, согтууруулах ундаа зарсан 2 дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Хууль зүйн хэлтсийн даргад албан тоот, холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн.
    Олон нийтийн эргүүлийн албан мэдэгдлийг Булган сумын ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, МСҮТ, Спорт аялал жуулчлалын газар, ХХААЖДҮГ, Ус цаг уур орчин шинжилгээний албанд тус тус хүргүүлснээс УЦУОШ албанаас Ганхуяг, Пүрэвбаатар, Булган сумын ЗДТГ-аас Отгонням, Буянзаяа, Булганчимэг, Спорт аялал жуулчлалын газраас Янжиндулам нар тус тус эргүүлд гарч ажилласан байна..
ГУРВАНБУЛАГ СУМ  ЭНЭ 7 ХОНОГТ:                                                                                
         2014  оны  05  сарын  23  нд   Аймгийн  ИТХ –аас  санаачлан  урьд  бүсийн  сумдын  ИТХ-ын   дарга, нарийн бичгийн  дарга, тэргүүлэгчид, ажлын албаны  ажилчидад  туршлага  солилцох  уулзалтыг  тус  сумын  ИТХ-тай  хамтарч  зохион  байгууллаа                     
 Сумын  засаг  дарга, Түүний  тамгын  газрын  ажилчид , Ерөнхий  боловсролын  сургуулийн  ахлах   ангийн  сурагчидтай  хамтран  2014  оны  05-р сарын  20 нд   сумын   төвийн  төвлөрсөн  хогийн  цэгийн  ойролцоох  талбайд  тархсан   шатах  боломжтой   хогийг   цуглуулан   нэгтгэж   төвлөрүүлэн  шатааж  устгах   ажлыг   зохион  байгуулав.  ХИШИГ-ӨНДӨР СУМ ЭНЭ 7 ХОНОГТ
Өнгөрсөн оны 12 сард тус сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл удирдах бүрэлдэхүүнээ шинэчлэн байгуулж, сумын эмэгтэйчүүдийн чуулган уулзалтыг зохион байгуулсан. Энэ сарын 16,17-ны өдрүүдэд  “Малчин эмэгтэйчүүдийн чуулга” уулзалтыг зохион байгуулж, төв, хөдөөгийн багийн 115 малчин эмэгтэйчүүд оролцлоо.  
Аймгийн Хөдөлмөрийн Хэлтсийн даргын баталсан удирдамжийн хүрээнд 2013 онд тус суманд дэмжлэг авсан 2 өрхийн хэрэгжилттэй танилцаж, 2014 онд “хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөр дэмжлэг хүсэлтээ өгсөн 6 иргэнтэй уулзаж хийх үйл ажиллагаатай танилцлаа.
Айигийн Аудитын газраас ажлын хэсэг тус суманд ажиллаж, орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн санхүүгийн баримад шалгалт хив. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцан, хугацаа хэтэрсэн 1 иргэний эргэн төлөлтийг шалгалтын явцад барагдуулсан.
Тус суманд “Цэвэр орчин – Эрүүл байгаль” сарын аяны хүрээнд төрийн болон төсвийн байгууллагын 200 албан хаагчид болон иргэдийн оролцоотойгоор сумын төвийн нийтийн эзэмшлийн 13000 га талбайн ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн. Энэ арга хэмжээнд 250 иргэн, 13 машин хамрагдсан.
.
ОРХОН СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
         "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил", "Хөгжлийн хөтөч" аян болон “Архигүй-Булган" хөтөлбөрийн хүрээнд Сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сурталчлах, биелэлтийг хангах, ард иргэдэд архи тамхины хор уршгийг ойлгуулах, түүнээс жигшүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын ГХУСАЗСЗөвлөл, “ Архигүй Орхон” дэд хөтөлбөрийн ажлын хэсэг хамтран “ СПИРТЛЭГ БУС СПОРТЛОГ АМЬДАРЦГААЯ” уриан дор спорт, танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг баг, байгууллага, иргэдийн дунд олон тоот гимнастикийн дасгал хийх, олс таталт, холимог буухиа, 100 метрийн эрэгтэй, эмэгтэй гүйлт, асуулт хариултын тэмцээн, хөгжөөнт тэмцээн гэсэн 7-н төрлөөр зохион явууллаа. Уралдаан тэмцээнд нийт 9 багийн 160 гаруй хүн оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Өсөх ирээдүй“ цэцэрлэгийн баг тэргүүн байр, ЕБСургуулийн баг дэд байр, Халиун баг гутгаар байрыг тус тус эзэллээ.
         Тус спортын тэмцээн уралдаанд албан байгууллагууд иргэдийн төлөөллийг оролцуулж хамтарсан баг бүрдүүлсэн нь олон нийтийг хамруулсан онцлог арга хэмжээ боллоо.
        Мөн энэ өдөр ДЗОУБайгууллага, ЗДТГазар хамтарч сумын “100 –н аав сүү өргөж амьдарцгаая” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөгөөнд зарц удирдагч төрийн бус байгууллагын тэргүүн Д.Баяраа багш лекц уншсан нь олны талархал хүлээсэн ажил боллоо.
         Багуудын дунд "КАРАОКЕ" дууны тэмцээнийг явуулж Мандал баг тэргүүн байр, 5-р багийн Залуучуудын баг дэд байр, 3-р байрыг Бүхт баг тус тус эзэлсэн байна.
Тэмцээнд “ Өсөх ирээдүй “ цэцэрлэг, ЕБСургууль, ЗДТГазар, Арбулаг, Халиун, Бүхт багийн баг тамирчид бусдыгаа хошуучлан бэлтгэл зохион байгуулалт сайтай оролцлоо


БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 05.12 -05.16

2014-05-19 09:48:00

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
          Боловсролын салбарын удирдах ажилтнуудын сургалт семинар 2014 оны 5 дугаар сарын 13-15ны хооронд зохион байгуулагдаж, Булган аймгийн бүх сумдын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, сургалтын менежерүүд болон сургууль цэцэрлэгийн нягтлан бодогч нар гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.  
         Аймгийн Боловсролын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс боловсролын салбарын удирдах ажилтнуудыг чадавхижуулах сургалтанд хамруулж байгаа бөгөөд тус семинарын үеэр аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нээлтийн ажиллагаан дээр очиж үг хэлэхдээ Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрдэм боловсролтой Монголчууд”, “Ном”, “Авъяас”, “Зөв Монгол Хүүхэд”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт онцгойлон сайн хэрэгжүүлж хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангах тал дээр сургууль цэцэрлэгийн удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.
         Булган аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүд болох “Шатар”, “Морин хуур” хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцсан тухайгаа товч мэдээлэл хийв.
         Тус хөтөлбөрүүдийн хэрэгжилт аймгийн хэмжээнд жигд хэрэгжиж байгаа ч урд бүсээс Хишиг-Өндөр сум, хойд бүсээс Хялганат тосгонд илүү сайн хэрэгжиж байгааг цохон дурдсан юм.
         Мөн сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг стандартын шаардлага хангасан хүүхдэд найдвартай чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг анхааруулж ирэх хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг сайн хангахыг онцолж байлаа. Эцэст нь тооноос илүү чанарт анхаарлаа хандуулж үр дүнтэй ажиллан олсон ололт амжилтаа бататгаж илүү ихийг хийж бүтээхийг уриалан сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж  баталгаажууллаа.       
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
Булган сумын хэмжээнд “Бүх нийтээр мод бут тарих” өдрийн хүрээнд 45 аж ахуйн нэгж байгууллага мод бут тарих ажилд оролцож, 2186 ш мод тарин, 5 га газрыг зүлэгжүүлж, аймгийн хэмжээнд урдьчилсан байдлаар 23386 ш мод бут тариад байна.
Ойн салбар үүсч хөгжсний 90 жилийн ойг угтан ойн мэргэжлийн байгууллагуудаар  аймгийн хэмжээнд 25000 ш мод бут тарих ажлыг зохион байгуулаад байна.
Энэ ажлын хүрээнд Булган суманд үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн дэлгэрэх” ХХК 500 ш, “Хүн чулууны бэл” ХХК 500 ш, “БУЦС” нөхөрлөл 500 ширхэг хайлаас тус тус тарьж, хамгаалалтын хашаа барьлаа.
Булган сумын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн газрын доорх усны ашиглалтын нөөцийг тогтоох ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Грэйт парагон дрийлинг” ХХК-тай гэрээ байгууллаа.
Сумдын хог хаягдлыг тээвэрлэх автомашины тендерт дахин үнэлгээ хийж “Эм Би Ти” ХХК шалгарлаа.
НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС ЭН 7 ХОНОГТ:
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулан өөрсдийн товч танилцуулга, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны танилцуулга бэлтгэн, байгууллагаас гардаг бүтээгдэхүүний мэдээллийн 1250 ширхэг гарын авлага тарааж,  мөн дэлгэцээр иргэдэд хүргэж, санал асуулга авч, хэлтэс, Хүүхдийн сувилалын ясли, Ахмадын сувилалын үйлчилгээний талаар сэтгэл хангамжийн судалгааг нийт 82 иргэдээс судалгаа авлаа.
ХҮҮХЭД ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
          2014 оныг  гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Булган аймгийн ЗДТГ, ХГБХХ хамтран  Аймаг суманд гэр бүлийн жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулан    гэр бүлийн үнэ цэнэ , гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн сургалт сурталчилгаа соён гэгээрүүлэх   ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн төрөөс ТББ-тай хамтран    ажиллаж, бүх   сум ААН байгууллагуудад гэр бүлийн жилийн ажлыг эрчимжүүлэх, сайн  туршлагыг түгээх зорилгоор   Цом дэвтрийг графикийн дагуу аялуулж,  оны эхний 4 сарын  байдлаар гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлын үр дүнгээ ярилцаж,      гэр бүлүүдийг идэвхижүүлэх зорилгоор  спорт урлаг,  сургалт танин мэдэхүйн чиглэлээр сумдад  шилдэг гэр бүлүүдээ алдаршуулан, Охин үрээ хайрла, Аав хүүгийн Амин хэлхээ  уран бүтээл тоглолт, Эх орон-36 хүүхдийн хөгжлийн өртөөчилсөн арга хэмжээ ,гэр бүлийн орлого эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Олон улсын гэр бүлийн өдрийг угтаж Гэр бүлийн аз жаргал лекц зохион байгуулан, Аймгийн шилдэг 9 гэр бүл шалгаруулах ёслол, Хос багана-2014 гэр бүлийн уран бүтээлийн тоглолт нэгдсэн арга хэмжээг  зохион байгууллаа.  Энэхүү  арга хэмжээний хүндтэй зочдоор Булган аймгийн 2014 оны Шилдэг гэр бүлүүд,Хос багана-2014  гэр бүлийн уран бүтээлийн тоглолтонд оролцож байгаа авьяаслаг гэр бүлүүд  уригдан ирсэн нь онцлог байв.  .  Манай Рашаант сумын иргэн  14 хүүхэд  төрүүлж өсгөсөн Должингийн   Дашцэрэн гуайн гэр бүл  Монгол Улсын Өнөр бүлээр шалгарсан бол манай аймаг ч бас шилдэг 9 гэр бүлээ шалгарууллаа.
Оюунлаг гэр бүлээр -Дугарын Ганхүүгийн гэр бүл,
Үлгэрлэгч гэр бүлээр- Авирмэдийн Болдхуягийн гэр бүл,
Энэрэнгүй гэр бүлээр- Ямранзын Сүхбаатарын гэр бүл,
Шилдэг сурган хүмүүжүүлэгч гэр бүлээр-Д.Ожооворын гэр бүл,
Спортлог  гэр бүлээр- Рэнцэнхандын Батбаярын гэр бүл,
Шилдэг биднес эрхлэгч гэр бүлээр-Ойдовын  Цээрэгзэний гэр бүл,
Авъяаслаг гэр бүлээр-Чинзоригийн Хангалын гэр бүл,
Өнөр гэр бүлээр-Балжиннямын Даваадоржийн гэр бүл,
Шилдэг залуу гэр бүлээр- Маналын Мижиддоржийн гэр бүл тус тус шалгарлаа.
“Шилдэг 9 гэр бүл” шалгаруулах ёслолын ажиллагааны дараа авъяаслаг 5 гэр бүл оролцсон “Хос багана” уран бүтээлийн тоглолт зохион байгуулагдсан юм. Тоглолтонд Тэшиг сумаас Ж.Зоригтбаатар, Гурванбулаг сумаас Т.Даваа, Булган сумаас П.Отгонбаатар, Э.Сайнбилэг, С.Булгантамир нар гэргий, хүүхдүүдийнхээ хамт ирж ая дуугаа өргөн манай аймаг Олон улсын гэр бүлийн баярын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ

ХИШИГ-ӨНДӨР СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
 “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэн иргэдийн дунд ширээний теннис, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллав.
ИТХ-аар батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл аймгийн Засаг даргын А/80 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар суманд хэрэгжиж байгаа төслүүдийн зарцуулалт, ашиглалт, хэрэгжилтэд нь хяналт тавьж шалгалт хийлээ. Шалгалтад 34 зээлдэгчид хамрагдлаа.  Шалгалтын тайланг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэв.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд 05 дугаарын 12-ны өдөр ажиллаж, төр захиргааны болон төсвийн байгууллагуудад удирдамжийн дагуу шалган зөвлөх чиглэлээр үзлэг шалгалт хийж, мөн өдөр сумын ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад 110 хүн хамрагдлаа.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд малжуулах төсөлд хамруулах 2 өрхийг сумын АДЗөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Банзар багийн малчин М.Болд, Тээг багийн малчин Э.Батжаргал нарын 2 өрхийг сонгож, аймгийн Хөдөлмөрийн хэлтэст материалыг нь уламжлав.
ХЯЛГАНАТ ТОСГОН ЭНЭ 7 ХОНОГТ:   
        Орхон аймагт ажиллаж амьдардаг Хялганатчуудын уулзалтад 100 гаруй  Хялганатчууд оролцлоо. Уузалтаар Орхон аймаг дахь Хялганат тосгоны Нутгийн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж,   даргаар нь Б. Дулмааг томиллоо.
      “ЦЭВЭР ОРЧИН –НОГООН ИРЭЭДҮЙ” аяны хүрээнд Хялганат тосгоны  бүх иргэд  нийтийн өмчийн эзэнгүй хог хаягдлийг цэцэрлэлээ.  

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 05.05 -05.09

2014-05-12 19:22:29

Аймгийн Засаг даргын Тамгын газар энэ 7 хоногт
   Булган аймгийн “Төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл -2014” чуулган  аймаг сумын хурал, захиргааны байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын үр ашигтай түншлэлийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхэд иргэд, иргэнийг нийгмийн байгууллагын идэвх оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор  Булган сумын соёлын төвд зохион байгуулагдлаа.

     Уг чуулганд 16 сум, 1 тосгоны 50 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс гадна  аймаг, сум, агентлаг, байгууллагуудын  удирдлагууд  нийт 212 төлөөлөгч оролцлоо.
Засгийн газрын 2013 оны 322 тогтоол, аймгийн Засаг даргын 2013 оны а/477 тоот захирамжийн хэрэгжилтийг Орхон, Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдад шалган, зөвлөн туслах ажил зохион байгуулж, хяналт-шинжилгээ, үнэлгээний журмыг сурталчлан таниулах, баримт бичгийн стандартыг хэрэгжүүлэх талаар сум бүрт сургалт хийж давхардсан тоогоор 79 төрийн албан хаагчийг хамрууллаа.
Боловсролын газар, Тээвэр авто замын газар, Байгаль орчны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгуудад дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгаж, зөвлөн туслахын зэрэгцээ БОГ болон Булган сумын Ойн ангийн ажилчдад баримт бичгийн стандартаар сургалт хийлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн “Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний загвар маягтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдээс санал авч “2013 оны Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө”-г боловсруулан, аймгийн Засаг даргын  А/182 тоот захирамжаар батлууллаа.
ЗГХЭГ болон Хөдөлмөрийн яам, Статистикийн үндэсний хорооноос Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Нотолгоонд суурилсан төлөвлөлт ба үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт Хангайн бүсийн сургалтанд хамрагдлаа.
Төрийн жинхэнэ албаны 2014 оны 05 дугаар сарын мэргэшлийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссын зөвлөмж, удирдамжийн дагуу зохион байгууллаа.
Нутгийн захиргааны байгууллагын дэс түшмэлийн ангилалын 23, туспах түшмэлийн 26 ажлын суп байрны 49 орон тооны захиалгын дагуу мэргэшлийн шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөл, Булган аймгийн цахим сайт, "Булганы мэдээ" сониноор дамжуулан нийтэд мэдээллээ. Нийт зарпагдсан ажлын байранд 143 иргэнийг бүртгэснээс 99 нь дэс түшмэл, 44 нь туслах түшмэлийн ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлэв.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтад нийт 60 иргэн тэнцсэнээс дэс түшмэлийн ангилалд 39, туслах түшмэлийн ангилалд 21 хүн тэнцсэн байна.
Нийт шалгалт өгсөн иргэдийн 43.47 хувь нь тэнцлээ.
Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны сул орон тоонд иргэд бүртгүүлээгүй буюу бүртгүүлсэн иргэн шалгалтад тэнцээгүйн улмаас 21 ажлын байр сул үлдэв.
ТАТВАРЫН ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
        Аймгийн татварын хэлтсээс цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, автомашины жолоочийн “Миний жолоо” сургуультай хамтран “Уран жолоо” тэмцээн зохион байгуулав. Жил бүрийн уламжлалт энэ арга хэмжээнд хот хооронд болон хотын дотор таксины үйлчилгээ эрхэлдэг жолооч нар оролцож техникийн бүрэн бүтэн байдал, татвар төлөлтөө шалгууллаа. Мөн татварын хууль, замын хөдөлгөөний дүрмээр мэдлэгээ сорьж өрсөлдөв. Тэд ухрах, урагшлах, эргэх тойрох, бартаа саадыг туулах зэрэг замын хөдөлгөөний эв дүй, өөрөөр хэлбэл, уран жолоодлогоор уралдацгаалаа. Энэ бүхнийхээ нийлбэр оноогоор эхний байранд Г.Энх-Эрдэнэ шалгарч, Б.Ганчимэг, Я.Хүрэлсүх нар удаалан “Татвар төлөгч танд баярлалаа” уриатайгааар зохион байгуулж байгаа “Татвар төлөгчдийн өдөр”-дэд зориулсан уралдааны шагналтнууд болов.
Хөдөлмөрийн хэлтэс энэ 7 хоногт:
Аймгийн Иргэний танхимаар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сангийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 20-иод иргэд оролцов.
        “Сайхан монгол” телевизтэй хамтран Жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийг сурталчилах зорилгоор “Амжилтын эхлэл” нэвтрүүлгийг цувралаар нэвтрүүлэхээр болж эхний дугаарын зураг авалтыг хийлээ. Эхний дугаарт “Баяндаш” ХХК, “Enjoy”хэвлэл, “Мөнгөний тархи” ХХК-ийн попкорн, “Арвай” нарийн боовны цех, “Булган cashmere”оёдлын цехүүд оролцож өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, шинэлэг технологи, шинэ шийдлийнхээ талаар танилцууллаа.
Улсын бүртгэлийн хэлтэс, Татаварын хэлтэст хоршоодын судалгаа авахаар албан тоот хүргүүллээ.
ХААН, Хас, Төрийн банкны салбаруудаас ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлтийн мэдээг авлаа. 2014 оны 5-р сарын 9-ны байдлаар зээлийн үлдэгдэл 1,7 тэрбум төгрөг байна.
Ажил олгогчийг дэмжих арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй идэвхитэй ажил хайгч 1 иргэнийг байнгын ажлын байраар хангасан   “Олны жим” ХХК-тай гэрээ байгууллаа.
E.job.mn сайтад  байнгын 2, улирлын 1 нийт 3 шинэ ажлын байр, LMIS программд 27 ажил хайгчыг тус тус бүртгэсэн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны тайланг сумдаас авч нэгтгэн Хөдөлмөрийн яам болон Аймгийн Засаг даргын орлогчид хүргүүллээ.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2009 оноос хойш хамрагдсан өрхийн судалгааг сумдаас авч нэгтгэн гаргалаа. 110 өрхөд 471,550,000 төгрөгөөр 5095 толгой мал худалдан авч малжуулсан байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар 20512 тогой мал болж өсч нэг өрхийн дундаж орлого 135,000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Байгууллагын эд хөрөнгийн тооллого хийв.Эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтанд анхаарч ажиллах, Материалын орлого зарлагын бүртгэлийг тухай бүрд нь тогтмол хөтлөж байх, Материалыг шаардах хуудсаар зарлагадаж хэвшүүлэх, Алдсан буюу эвдэрсэн хөрөнгийг няравт тэмдэглүүлж байх шаардлагатай байна.
Эрүүл мэндийн газар энэ 7 хоногт:
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь” уриан дор зохион байгуулж, ЭМГ-ын мэргэжилтнүүд, аймгийн НЭ-ийн удирдлагууд, сумдын ИТХ, Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, эх баригч, ня-бо, ЭЭС-ийн эрхлэгч нарын 140 гаруй хүн оролцсон байна.
Зөвлөлгөөнд ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар оролцон, сум, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудаар санал солилцож, зөвлөгөө өгсөн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сургалтыг ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институт, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Эрүүл ажлын байр” ТББ-тай хамтран зохион байгуулж, 70 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.
“Төр иргэний нийгмийн түншлэл-2014” форумын “Эрүүл чийрэг Булганчууд” салбар хуралдааныг зохион байгуулж, 27 байгууллагын төлөөлөл оролцож, харилцан санал бодлоо солилцов.
Мэргэжлийн хяналтын газар энэ 7 хоногт:
МХЕГ-ын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, МХЕГ-ын даргын баталсан 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/49 тоот удирдамжаар Рашаант сумын хүнсний худалдааны газруудад худалдаалагдаж буй хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдалд тандалт судалгаа явуулж, эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулан тэдгээрт дүн шинжилгээ хийн, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор тандалт судалгааг явуулав.
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны А/02 дугаар тушаалаар томилогдсон Хүнсний чанар, аюулгүй байдлын сургалтын баг нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Рашаант суманд сургалт зохион явууллаа.
Сургалтанд тус сумын Хүнсний аюулгүй байдлыг хангах орон тооны бус зөвлөлийн гишүүд болон нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 45 аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдав. Сургалтаар “Хүнсний тухай”,  “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэлийн журам”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авах, дахин боловсруулах журам”, “Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журам” сэдвүүдээр мэдээлэл хийлээ.  
Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр МСҮТ, ХАА-н МСҮТ-ийн оюутнуудад 2014 оны 04 дүгээр сарын 21-нд осол гарч буй шалтгаан нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар  сургалт зохион байгуулав.
2014 оны 04 дүгээр сарын 28-наас 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд МХЕГ-т зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт, “Барилга байгууламжийн чанар-хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аяны дүнг хэлэлцэх  зөвлөгөөнд Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр оролцов.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд “Эрүүл мэндийн салбарт 2013 онд МХГ-аас хийсэн хяналт шалгалтын дүн, цаашдын бодлого зорилт” сэдвээр мэдээлэл хийв.
2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Аймгийн дарга нарын шуурхай цуглаан дээр шинэ санаа, шинэлэг ажлын мэдээлэл хийсэн.
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 01 дүгээр улиралд хийсэн ажлын мэдээллийг тайлагналаа.  
Орхон суманд Ургамал, хорио цээр, чанарын хяналтаар 3 аж ахуйн нэгжийн газар тариалангийн үрийн чанар, аюулгүй байдалд, Хүнсний аюулгүй байдлын хяналтаар зам дагуух цайны газруудад, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар цайны газрууд, дунд сургууль, Засаг даргын Тамгын газар, 3 худагт, Байгаль орчны хяналтаар Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэнд тус тус хяналт шалгалт хийв.
Сожид хувийн эмнэлэгт нийгмийн хамгааллын хяналтаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Улсын байцаагчийн 5 заалттай 1 зөвлөмж өгсөн. Хяналтын хуудсаар 29 хувь буюу бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
Тээвэр авто замын газарт нийгмийн хамгааллын хяналтаар төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 4 заалттай 1 албан шаардлага өгч, 117.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон. Хяналтын хуудсаар бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
Шүүхийн шинжилгээний алба энэ 7 хоногт:
2014 оны 04 дугаар сарын 25-наас  05 дугаар сарын 02-ны хооронд Гэмт хэргийн шинжтэй дуудлаганд 2,  хулгайн  дуудлага 2-д  ажиллаж, нийт 6 шинжилгээ хийж, крминалистикийн шинжилгээ 2,  гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ 4-г  хийж, 6-иргэний гарын хээг папилон санд хийж баяжууллаа.
Рашаант сум:
    Морин хуур хөтөлбөрийн хүрээнд 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 10 мастер  морин хуур худалдан авч, сумын Соёлын төвийн хамт олонд гардуулан өглөө. Соёлын төвийн сургагч багш Б.Хүрэлчулуун энэ жил тохиох сумын 30 жилийн ойн баяраар 30 морин хуурч бэлтгэхээр морин хуурын дугуйлан хичээллүүлж байна.
Орхон сум:
      Цахим хичээл зохион байгуулах орчин бүрдүүлэн анги бүрт өөр дээрээ интернет хүлээн авах чадал бүхий зурагтыг суурилууллаа.Ингэснээр суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан, сонирхолд нийцсэн хичээлийг зохион байгуулах таатай орчин бүрдэж  эхлээд байна.
Хишиг-Өндөр сум:
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх  6 иргэний төслийг хэлэлцлээ.
 Сэлэнгэ сум:
       Ерөнхий боловсролын сургуулиас 7 хоногийн ажлын 5 өдрийг мэндлэх хүндлэх, талархах, уучлах, бахархах, баярлах өдөр болгон зарлаж, энэ өдрүүдэд төрийн дуулал дуулах, сурагчдыг бусадтай мэндэлж сургах, баярласан талархсанаа илэрхийлэх, бусдыг уучилж чаддаг чадвартай болгон хэвшүүлж байна.
Гурванбулаг сум:
Сумын  засаг  даргын   Тамгын   газраас  зохион  байгуулсан  “Нээлттэй   хаалганы  өдөрлөг”  -ийн   үеэр   иргэдийн  дунд   гар  бөмбөг,  шатар,  АХА  тэмцээнүүдийг    явуулж,   төрийн  үйлчилгээг  “Нүүдлийн   тамгын  газар”-аар хөдөөгийн багийн  иргэдэд   хүргэлээ.                   
Хүүхэд,  Гэр   бүлийн  хөгжлийг   дэмжих  жилийн  ажлын  хүрээнд   “Архигүй   Булган “  хөтөлбөр   “хөгжлийн  хөтөч”   аянтай   хамтарч  “Зуун  аав” –ын   сүү өргөж   амьдарцгаая   сэдэвт   сургалтыг  зохион    байгуулав .  



 

 

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 04.21 -04.28

2014-04-28 10:28:06

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
 Аймгийн Засаг даргын 2014 оны 183 тоот захирамжаар аймгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах багц хуулийг хэрэгжүүлэх, хууль бус ангийн зөрчил, мод бэлтгэлийг таслан зогсоох, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийх хамтарсан хяналт шалгалтын ажлын удирдамжийг батлууллаа.
  Агнуурын амьтан агнах, барих хуулийн хориотой хугацаанд мөн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих, эрхийн бичигтэй, бичиггүй иргэд хууль бус ангийн зөрчил гаргах, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, ойн дагалт баялаг, ашигт малтмал ашиглахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах зорилгоор ойн сан, агнуурын болон ашигт малтмалын нөөц бүхий газруудад шугаман замд хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөрчлийг бууруулах зорилгоор Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтран 04-р сарын 21-26-ны хооронд Бугат, Хангал, Хялганат, Сэлэнгэ сумдаар хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
    Аймгийн Засаг даргын 2014 оны А/181 дүгээр захирамжаар  “Булган сумын малчны хорооны худаг, Баяннуур сумын сургуулийн худаг, Дашинчилэн сумын Баян-Улааны худаг, Гурванбулаг сумын төвийн баруун худаг, Хишиг-Өндөр сумын сургуулийн худаг, Бүрэгхангай сумын урд хорооны худаг, Сайхан сумын урд хорооны худаг нийт 7 худагт ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажил”-ын гүйцэтгэгчээр шалгарсан “Монвеком” ХХК-тай гэрээ байгууллаа.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
 Барилгын үйл ажиллагаа эрхэлж буй 2 аж ахуйн нэгжид “Барилга байгууламжийн чанар-хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяны  хүрээнд шалгалт хийж байна.
 “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиудад, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд өөрчлөлт оруулах саналыг, 2005-2013 онд гарсан ослын шалтгаан, нөхцөл, зөрчигдсөн хуулийн зүйл заалтаар гаргаж, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/277 тоот албан бичгээр МХЕГ-т хүргүүлэв.
 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар хамтарсан  эргүүл шалгалт хийж эхэлсэн.
Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбар, Сэлэнгэ сум дахь Улсын  үрийн  нөөцийн  салбар, үрийн буудай  нөөцөлсөн 16 аж ахуйн  нэгжийн  1733,7 тонн  үрийн буудайг  шинжилгээнд хамруулан хяналт шалгалт  хийлээ.
  Тарих үрийн 1 дүгээр шинжилгээнд  1733,7 тонн үрийн  буудай  хамрагдсанаас 170 тонн нь  стандартын шаардлага хангаж  цэвэршилт, соёололт үзүүлэлтээрээ 1563,7 тонн буюу 90 хувь стандартын шаардлага  хангахгүй  байна. Аж ахуйн  нэгжүүд  нь үрийн  буудайгаа цэвэрлэхгүйгээр  шууд хадгалдаг, баталгаажсан  гарал үүслийн гэрчилгээ болон  холбогдох  бичиг  баримтгүй байгаа нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9, 11, 12 дугаар зүйл, “Ургамал хамгааллын тухай” хуулийн 13.2.2. дахь заалтыг зөрчиж байна.           
  Тарих  үрээ шинжилгээнд хамруулсан боловч цэвэршилт, соёололт үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангаагүй  аж ахуйн нэгжийн 1563,7 тн үрийн буудайг дахин цэвэрлэж тарих  үрийн  2 дугаар шинжилгээнд хамруулахыг  үүрэг  болгосон.
Лабораторийн шинжилгээний  дүнгээс үзэхэд үр  тарианы   сортын  бодлого  алдагдахад хүрч байгаа  учир Дархан уул аймаг дахь  Ургамал газар  тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгээс богино болцтой, нутагшсан  Дархан-131, Дархан-142 сортуудын элит үрийг авч  үржүүлэх, үр  тарианы аж  ахуйн  нэгжүүдэд  шалгуур үзүүлэлт  тогтоож  шаардлага хангасан  аж ахуйн нэгжийг үр үржүүлүүлэгч болгох, үрийн аж ахуй байгуулах, таримлын сортыг шинэчлэх асуудлаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
       Авто тээврийн хяналтаар: Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах тухай сэрэмжлүүлгийг аймгийн хэмжээнд байгаа зорчигч тээвэр, ачаа тээврийн аж ахуйн нэгж болон Тээвэр, авто замын газарт албан тоотоор хүргүүлж, иргэдэд мэдээлж ажилласан.
     Хэмжилзүйн хяналтаар: Шалгалтанд хамрагдсан 2 байгууллагын нийт 26 хүнд Засгийн газрын 311 тогтоол, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” тухай хууль, заавал баталгаажуулалтанд хамрагдах хэмжих хэрэгслийн талаар байгууллагын сургалт зохион байгуулсан.
   МСҮТ, ХАА-н МСҮТ-ийн сургуульд 2014.04.21-нд Үйлдвэрлэлийн осол гарч буй шалтгаан нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулав.
ЦАГДААГИЙН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
     Булган сумын ЗДТГ-тай хамтран “Архигүй Булган” хөтөлбөрийн хүрээнд Булган сумын жолооч нарын дунд сургалт зохион байгууллаа. Нийт 32 жолооч хамрагдсан.
        2014 оны 04-р сарын 21-нээс 2014 оны 04 сарын 25-ныг хүртэл нийт 51гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэснээс гэмт хэргийн шинжтэй 11 гомдол мэдээлэл байна.
    Эрүүгийн 68 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа, 15 гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа тус тус явуулсан байна.
    Аймгийн Прокурорын газартай хамтран гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ярилцлага зохион байгуулсан.
    Гэмт хэрэг үйлдсэн 2 хүнийг Дархан-уул аймгаас баривчилсан.
    
Өнгөрсөн 7 хоногт Аймгийн хэмжээнд 25 хүнийг захиргааны зөрчлийн улмаас албадан саатуулах  байранд хүлээн авч үйлдлийг таслан зогсоож, эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 хүний эрхийг хасч,  Зөрчил гаргасан 7 хүнийг захиргааны журмаар шүүхээр баривчлуулж, 123 хүнийг 719,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.
 Сэлэнгэ суманд кобан байр барих газрын асуудлыг шийдвэрлэн Сэлэнгэ сумын Засаг дарга, “Зедра мичид” компанитай кобан байр барих гурвалсан гэрээ байгууллаа.
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН  ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
         “Хонгор агро  Булган “ ХХК-ний ивээн тэтгэн зохион байгуулдаг  Булган аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн нэрэмжит “ Мини Волейбол - 2014” тэмцээн 4 сарын 18-19-ний өдрүүдэд  явагдлаа. Тус тэмцээнд Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Хялганат, Орхон, Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Булган, Баяннуур, Бугат зэрэг 10 сумын эрэгтэй 12, эмэгтэй 13 буюу 2 багийн 170 гаруй тамирчид, 12 багш дасгалжуулагч нар оролцлоо.  
      “Мини волейбол-2014”тэмцээний Шилдэгийн шилдэг баг, дасгалжуулагч багшаар Соёлмаа багштай Тэшиг сумын баг тамирчид шалгарч, Шилжин явах цомыг хадгалан үлдлээ.  
    Тэмцээнд оролцсон баг тамирчид, багш дасгалжуулагчдыг шалгаруулж цом, медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.         
    Тэшиг сумын багш  Соёлмаа , Хангал сумын багш  Алтангэрэл , “Хонгор агро ХХК” мененежер Энхцэцэг нарыг Хүүхдийн төлөө медалиар шагналаа.
 “Хүүхдийн эрхийн” сургалт зохион байгууллаа
      Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс “Хүүхдийн эрх үүрэг” сургалтыг Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор  сургуулийн 2-4 дүгээр ангийн 380 гаруй хүүхдүүдэд хийлээ.
      Сургалтыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан кино хэлбэрээр үзүүлэн, дасгал тоглоом зааж, оролцооны аргаар харилцан ярилцлаа.
        Японы Оригами буюу цаасан урлалаас хүүхдүүдэд зааж Хүүхдийн эрхийн болон Хүүхдийн найз 70343389-н танилцуулга, Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн афишийг  ангийн буланд нь байршууллаа.   
        Гэр бүлийг хөгжлийг дэмжих жилийн ажлын  хүрээнд сум, агентлагуулаас эхний 4 сарын ажлын тайланг хүлээн эвч Удирдлагуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлэлцэхээр бэлтгэл ажил хангаж байна.   Хүүхдийн төлөө үндэсний газрын “ Авъяас” алтан медалиар шагнагдах сурагчдыг тодорхойлолтыг хүлээн авч  хүүхдийн төлөө үндэсний газарт хүргүүллээ.
     Бугат, Орхон, Рашаант сумдаас чанарын судалгааг авлаа. Судалгаанд 225 насанд хүрэгчид, 150 хүүхэд хамруулан авч Хүүхдийн төлөө үндэсний газарт хүргүүллээ.    
ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
     “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн суралцагчид 2 сарын онолын хичээлийг дүүргэж энэ хугацаанд сурч мэдсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлан таниуллаа. Үзэсгэлэнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батсайхан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Батболд, Ажил олгогчид оролцлоо. Үзэсгэлэнд Тогооч, худалдагч, үсчин, оёдолчин, гагнуур, мужаан, сантекник, засал чимэглэл, өрөг угсрагч зэрэг  9 мэргэжлийн чиглэлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд суралцагчид бүтээлээ тайлбарлаж сонирхууллаа
        Сургалт 07 сарын 10-нд дуусч суралцагчид гэрээ хийсэн байгууллагадаа ажиллах юм.
Малчин, хувиараад хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих жижиг  зээлийн 2014-2015 онуудад олгогдох хөрөнгө манай аймагт 600,0 сая төгрөг хуваарилагдаж ирсэнтэй холбогдуулан  2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкны Булган дахь салбартай гэрээ байгууллаа.Тус зээлийг 20 сарын дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл олгох юм.
ХЭДС-ийн зээлийн эх үүсвэрийн хуваарилалт
№    Код    Сум    Эх үүсвэр /сая төгрөг/
1    1200    Булган    60,0
2    1201    Баян-Агт    35,0
3    1202    Баян-нуур    25,0
4    1203    Бугат    25,0
5    1205    Бүрэг-Хангай    30,0
6    1206    Гурванбулаг    40,0
7    1207    Дашинчилэн    40,0
8    1208    Могод    30,0
9    1209    Орхон    30,0
10    1210    Рашаант    35,0
11    1211    Сайхан    35,0
12    1212    Сэлэнгэ    40,0
13    1213    Тэшиг    40,0
14    1214    Хангал    25,0
15    1215    Хишиг-Өндөр    40,0
16    1216    Хутаг-Өндөр    40,0
17    1217    Хялганат    30,0
        Дүн    600,0
 “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн 1 дэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сум тус бүрийн тухайн хөтөлбөрт хамрагдах болзол шаардлагыг хангасан малчдын судалгааг гаргуулж авлаа.
ХИШИГ-ӨНДӨР СУМ ЭНЭ 7 ХОНОГТ
     Аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой байдлын газар, Байгаль орчны газрын хамтарсан ажлын хэсгийн объектын болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  сургалт сурталчилгаа, хяналт шалгалтыг бүх аж ахуй нэгж байгууллагад  явуулж  2 хоног ажиллав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх  6 иргэний төслийг хэлэлцэн аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэв.                 
    ЗДТГ-ын даргын тушаалаар сумын төвд төр төсвийн болон ААНБайгууллага, айл өрхийн ахуйн  хог хаягдлыг  тээвэрлэх журмыг боловсруулахаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
   Булган аймагт зохион байгуулагдаж байгаа төрөлжсөн олимпиадад Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургуулийн баг бүрэлдэхүүн оролцож байна.
Сумын хэмжээнд энэ 7 хоногийн мэдээгээр нийт төллөх малын 33634 толгой мал төллөөд байна.
     “Нэг цонхны үйлчилгээ”-ний тасаг
 Нөхөн олговроор тэтгэвэрт гарсан иргэдийн нөхөн даатгал хийгдэж 28 иргэн хамрагдсан. Эрүүл мэнд, нийгмийн  даатгал давхардсан тоогоор 300 гаруй иргэнд хийгдсэн.
Тус суманд иргэний бүртгэлийн чиглэлээр 28 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж, эд хөрөнгө болон хуулийн этгээд малчин өрхийн бүртгэлийн чиглэлээр 30 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгсөн.
 ОРХОН СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
         Булган аймгийн Онцгой байдлын газраас "Галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ"-ний талаар аж ахуйн нэгж байгууллага болон төсөвт байгууллагын ажилчин албан хаагч нарт сургалт хийлээ. Сэрээн дохио өгч сумын гамшигаас хамгаалах мэргэжлийн анги бүрэлдэхүүний бэлэн байдалтай танилцлаа.
      2013-2014 оны хичээлийн жилд элсэн орсон 1-р ангийн бяцхан суралцагчид мэдсэн сурснаа аав ээж, ах эгч, үе тэнгийнхэндээ тайлагнан эрдмийн баяраа тэмдэглэлээ.Энэ жилийн эрдмийн баяр өмнөх жилүүдийнхээс өвөрмөц болж, эцэг эх багш нар үсэг боллоо. Мөн бяцхан суралцагчид, эцэг эхчүүдийн бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Эрдмийн баярын арга хэмжээнд Засаг дарга О.Оюун оролцож бяцхан суралцагчдад баярын мэнд дэвшүүлж, гарын бэлэг гардуулсан байна.
         Мал эмнэлэг үржлийн тасгийн “ Нээлттэй хаалганы өдөр”-ийг  2,4 дүгээр багуудад зохион байгуулж  180 гаруй малчид оролцлоо.
       Нээлттэй хаалганы өдрөөр тасгийн  2013 оны жилийн ажлын тайланг тавьж  Монгол улсын Засгийн газрын   221, 368 дугаар тогтоолоор батлагдсан  “хонь тэмээний ноос бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан  малчин мал бүхий өрхөд урамшуулал олгох журам,  Засгийн газрын 2013 оны 48 дүгээр тогтоолоор батлагдсан  “Үндэсний үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн  малчин мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих журам болон  Хоршооны тухай мэдээлэл хийгдлээ.
        Мөн  хадлан тэжээл бэлтгэх, царгас тариалах,   малын гоц халдварт өвчин шүлхий болон  мал  малын түүхий эд, бүтээгдхүүнээр дамжин  хүнд халдварладаг боом, галзуу, бруццеллёз зэрэг өвчний талаар 20 гаруй төрлийн  гарын авлага заавар зөвлөмжийг  бэлтгэн  хувийн мал эмнэлгүүд  10 гаруй нэр төрлийн  эм тарилгаар үйлчиллээ
     Сумын хэмжээгээр 620 өрхийн 223,1 мянган толгой мал өвөлжиж хаваржиж байна. Малчин  өрхийн 78 хувь нь бэлтгэсэн өвс тэжээлийнхээ  86  хувийг хэрэглэж сумын нөөцийн өвснөөс  130 тн өвсийг малчид иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгож үлдэгдэл 20 тн өвсийг өвс тэжээлийн агуулахад нуруулдаж нөөцлөх ажил хийгдсэн. Орхон мандал комданид 1,2 тн тэжээлийн нөөцтэй  байна.
      Булган аймгийн “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийн бүжгийн багш н. Ганцогт тус сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчдад Монгол үндэсний биет бус өв болох бий биелгээ болон гоцлол бүжиг зааж сургалаа. Нийт 11 хүүхэд хамрагдсан байна.
САЙХАН СУМ  ЭНЭ 7 ХОНОГТ:
     2014 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг Сайхан суманд 2014 оны 04 дүгээр сарын 09 нд боллоо. Сайхан сумын Мануулт, Их хүрэмт, Угалз багийн ИНХуралдаан болж өнгөрлөө.
СЭЛЭНГЭ СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
Засаг даргын тамгын газар:
    Сумын төв хөдөөгийн 3 багаасаа алслагдан зааглагдах гол шалтгаан нь Сэлэнгэ мөрнийг гатлах явдал байдаг. Тиймээс аюулгүй баталгаатай гатлан зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор 2014оны 04 сарын 23 ны өдөр ЗДТГ-ын эрэгтэй албан хаагчид гүүрээ  ашиглалтанд орууллаа. 
Сэлэнгэ сумын 1-р багийн нутаг дэвсгэр дээр амьдардаг малчин болон мал бүхий өрхийн бод, бог малруу эзэнгүй золбин ноход дайрч идэх, шархдуулан өвчлүүлэх нь сүүлийн үед элбэг болоод байна. Багийн нутаг дэвсгэр дээрх  эзэнгүй, уяагүй ноходыг  устгалаа.
Хүүхдийн цэцэрлэг:Цахим сургалт зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэн “Багшийн хөгжлийн төв” сургалтын проктер, проктерын самбартай болж багш ажилчид, эцэг эхийн дунд сургалт үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж байна.                           
1.    Байгууллагийн төсөв санхүү, бүлгүүдийн сургалт үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, нээлттэй байлгах үүднээс ил тод байдлын гадаа самбар, бүлгүүдийн эцэг эхийн буланг тогтмол үйл ажиллагаатай ажиллуулж байна.
2.    Аймаг, Сум орон нутгийн хэмжээнд зохиогдож буй үйл ажиллагаа  хэвлэл, мэдээлэл, багш нарын боловсруулсан гарын авлага, зөвөлгөө зөвлөмжийг эцэг эх, олон нийтэд  түгээх мэдээ мэдээллээр хангах зорилгоор мэдээллийн самбарыг бүлэг бүрт ажилуулж байна.
Эрүүл мэндийн төв:
         ЭМСДТ нарт “Цэвэр орчин-эрүүл мэнд”сэдвээр ундны усны эрүүл ахуй, бие засах газрын стандарт эрүүл ахуйн чиглэлээр сургалт  зохион байгууллаа.
          Эмч, ажилчдын сургалтыг “Эрүүл мэндийн байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ,өртөлтийн дараахь сэргийлэлт” сэдвээр зохион явууллаа.
       Булган аймагт зохион байгуулагдсан “Сувилгааны түүхийг хөтлөх нь” сургалт семинарт хамрагдаад ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.
         Хөдөөгийн 3 багийн 0-2 насны 9 хүүхдэд  урьдчилан сэргийлэх товлолын вакциныг хийж, багийн 23 иргэдийг их эмчийн үзлэгт хамруулж  196000 төгрөгийн эм тариагаар үйлчилсэн байна.
          Хачигт энцефалитын вакциныг 96 хүнд хийж вакцинжуулсан байна.
         Их эмч Г.Гантуяа ахмад настны эргэлтийг  15  хүнд хийж үзлэг хийн зөвлөгөө өгсөн бөгөөд 2 ахмадыг асаргааны тэтгэмжинд оруулсан байна.
Бүрэн дунд сургууль:
2014 оны 04 сарын 21 –ны өдөр 21 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон Орхон аймгийн Улсын тэргүүний 14-р сургууль, Лаборатори 8-р сургууль , 6-р бага сургууль дээр очиж ажлын туршлага судлан, хүн бүр  өөрийн ажлын байрандаа 5 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
       Энэ 7 хоногийг Бага ангийн Заах аргын нэгдлийн нэрэмжит 7 хоног болгон зарлаж дараах ажлуудыг төлөвлөн зохион байгууллаа.
         Бага ангийн Заах аргын нэгдлийн самбар гаргаж, багш нарын сурган хүмүүжүүлэх ажлын арга барил,  үйл ажиллагааг сурталчиллаа.  
         7 хоногийн ажлын 5 өдрийг мэндлэх хүндлэх, талархах, уучлах, бахархах, баярлах өдөр болгон зарлаж , энэ өдрүүдэд сурагчдыг бусадтай мэндэлж сургах, төрийн дуулал дуулах, баярласан талархсанаа илэрхийлэх, бусдыг уучилж чаддаг чадвартай болгон хэвшүүлж байна.Бага ангийн сурагчдын дүрслэх урлаг урлаг, технологийн хичээлээр хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. 6-11 ангийн сурагчдын дунд “ Миний сургууль- миний хөгжих орчин” зохион бичлэгийн уралдаан зарлан дүгнэлээ.Бага ангийн багш нарын багийн үзүүлэх хичээлийг зохион байгууллаа. Бага ангийн сурагчдын эцэг эхийн хурлыг зохион байгуулж “Багачуудын тоглолтыгсонирхууллаа.                                                                                                                                                                                        
  БУЛГАН СУМ  ЭНЭ 7 ХОНОГТ:
       Аймгийн Засаг Дарга Д.Эрдэнэбат  Булган сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын хамт олонтой уулзлаа
    “АРХИГҮЙ БУЛГАН ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд жолооч нарт  Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг,Тээвэр зохицуулалтын газраас сургалт зохион байгууллаа.
         Онцгой байдлын газраас гал түймрийн 1-р ээлжинд явах иргэдэд  сургалт хийлээ.
ГУРВАНБУЛАГ СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
Монголын  хүний  нөөцийн   хөгжлийн  ассоциацайс   зохион  байгуулсан   мэргэжлийн   үнэмлэх   олгох    сургалтанд   цэцэрлэгийн   туслах  багш  нар  хамрагдлаа .                
Солонго  цэцэрлэгийн   багш ,  ажилчид  гадна  орчин   дотор  талын   хогийг   цэвэрлэж   орчныхоо   өнгө  үзэмжийг   сайжруулав
Булган  аймгийн   боловсрол    төвийн   мэргэжилтнүүд   тус  суманд   ирж  ажил   байдалтай  танилцан  зөвлөх туслах мөн   багш  нараас    хууль   эрх  зүйн    шалгалт   авч    ажиллалаа.
Булган  аймгийн  мэргэжлийн   хяналтын  байцаагч   нар  тус  суманд  ирж  ажиллан  2013,2012   оны  санхүүгийн   бичиг   баримтанд   үзлэг   шалгалт  хийж   тав   хоног  ажиллалаа.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 04.14 -04.18

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
Онцгой байдлын албаны 10 жилийн ойг угтан хийх ажлын төлөвлөгөөний дагуу 3х3м-ийн хэмжээтэй харуулын байрыг барьж, камержуулах ажлыг эхлүүлэн гүйцэтгэж байна.
Мөн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Хос дог” уран бүтээлийн нэгдэлтэй хамтран баримтад киног 04-р сарын 4-6-ны өдрүүдэд хийлээ. 
дэлгэрэнгүй..

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 03.31 -04.10

2014-04-14 10:03:52

ЦАГДААГИЙН ГАЗАР  ЭНЭ 7 ХОНОГТ:
    Малын хулгай, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Булган аймгийн “Зоон даваа” гэх газар Зам тээврийн хяналтын төвийг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд хяналт шалгалтыг тасралтгүй зохион явуулснаар малын хулгайн 3 гэмт хэрэг, байгаль орчны эсрэг 5 гэмт хэргийг  илрүүлэн шалгаж байна. Мөн постын камерын системд  интернетийн сүлжээ орсон дэлхийн аль ч өнцгөөс хянах боломжтой “Team viewer”  программ шинээр  суулган үйл ажиллагаандаа хэрэглэж  байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
        Аймгийн Засаг даргын А/155 тоот захирамжаар хуурайшилт ихсэж ой хээрийн түймэр гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ой, хээрт аялах, ан агнах, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах үйл ажиллагаа явуулахыг 2014 оны 04-р сарын 10-наас 06-р сарын 10-ны өдрийг хүртэл хориглосон. Мөн хуурайшилтын үед байгууллага дээр 08-21 цагийн хооронд жижүүр ажиллуулан холбогдох газруудад мэдээлэх тухай байгууллагын даргын А/09 тоот тушаал гарлаа.
       Аймгийн хэмжээнд 2014 оны 04-р сарын 25-ны өдрөөс эхлэн “Цэвэр орчин-Ногоон ирээдүй 2014” нэг сарын аяныг аймгийн Засаг даргын А/153 тоот захирамжаар зарлалаа.     
          Цөлжилт, ногоон хэрмийн туслах зурвасыг Дашинчилэн, Рашаант сумдад 15 га талбайд, Гуравнбулаг суманд 12 га талбайд хийж гүйцэтгүүлэхээр Сэлэнгэ аймгийн “Мойлт нуга” ХХК, Орхон аймгийн “Хөвөнтөн ой” ХХК-иудтай гэрээ байгууллаа.
      “Монголын Ой модны үйлдвэр эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Долгорхүү мод бэлтгэлийн аж ахуйн нэгж, ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлүүдэд 16 цагийн сургалт зохион байгуулан 13 хүнд сертификат олголоо. Мөн Ой модны үйлдвэр эрхлэгчдийн салбар зөвлөлийг байгуулан дарга, зөвлөлийг гишүүдийг сонгон тамга, тэмдгийг олголоо.
         Орхон аймагт 04-р сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа сав газрын захиргаадын бүсийн зөвлөгөөнд ус хариуцсан мэргэжилтэн, “Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсын экологийн бүс нутгийн үнэлгээнд шаардагдах экосистемийн ангилал ба амьтны зүйлийн тархацын загвар боловсруулах” уулзалтанд газрын дарга, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захигааны дарга оролцлоо.
ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ :
       Аймгийн удирдах ажилтны шуурхай цуглаанд “Шинэ санаа шинэлэг ажил” сэдвээр мэдээлэл бэлтгэж танилцууллаа. Үүнд:  
Хэлтсийн 2013 оны үйл ажиллагааны тайлангаа аж ахуйн нэгж байгууллага, бүх сумдад сурталчилан ажилласан, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны туршлагыг судлаж үүний дагуу хийсэн ажил, Бүтээмжийн хөдөлгөөнийг байгууллагуудад эрчимтэй өрнүүлэн ажиллаж байгаа тухай, цаг бүртгэлийн электрон машинтай болсон, байгууллагын хөтөч ажилтантай болсон, 4shared desktop дотоод сүлжээг ашиглан сумдтайгаа мэдээлэл солилцдог болсон, SMS caster үйлчилгээг нэвтрүүлж хэвшсэн, ХЭҮТ-тэйгээ шууд цахим хурал явуулах тоног төхөөрөмж суурилуулсан зэрэг мэдээллийг танилцууллаа.
      Бугат суманд 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт, цалин хөлсний бодлогын хэрэгжилт, хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн маргаан, Хөдөлмөрийн бүтээмж-инноваци, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомжийн хэрэгжилт, сарын аяны мэдээлэл зэрэг сэдвээр нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд төр, төсвийн байгууллагын 88 ажилтан болон 6 иргэн оролцлоо.
       Мөн 2014 оны 04-р сарын 10-ны өдөр ХААН БАНК-ны хамт олонд “Бүтээмжийн сургалт зохион байгуулж, хамрагдсан ажилтнууд /19 хүн/  идэвхитэй оролцлоо.
      Мөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжиж олгодог ХЭДС-ийн жижиг зээлд хамрагдахаар ирүүлсэн төслүүдийг ажлын хэсгээр хэлэлцүүлэн шалгарсан төслийн жагсаалтыг Төрийн банк болон Хас банкинд хүргүүлж ажиллаа. Нийт Төрийн банкинд 200,0 сая төгрөг, Хас банкинд 150,0 сая төгрөг хуваарилагдсанаас Хас банк зээлийг олгож дууссан бөгөөд Төрийн банкинд 1,6 сая төгрөг үлдээд байна.
Мөн 2014-2015 онуудад манай аймагт тус зээлээр олгогдох хөрөнгө болох 600 сая төгрөг хуваарилагдаж ирсэнтэй холбогдуулан 2014 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Төрийн банкны Булган дахь салбарын захирал Д.Ганхуяг, эдийн засагч Д.Хишигдаваа нартай хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, зээл хариуцсан мэргэжилтэн нар уулзан тухайн зээлийг хэрхэн оновчтой хуваарилан олгох талаар санал солилцлоо.
         “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн 1 дэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сум тус бүрийн тухайн хөтөлбөрт хамрагдах болзол шаардлагыг хангасан малчдын судалгааг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.
       “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг олон нийтэд сурталчлах зорилгоор  04 сарын 06-07-ны хооронд Улаанбаатарт хотод “Баялгийг бид бүтээнэ” арга хэмжээнд тус аймгийн Булган Хангай, ХАА-н МСҮТөвд суралцаж буй Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн 60 суралцагч болон МСҮТөвийн захирал, сургалтын албаны дарга холбогдох багш нар амжилттай оролцлоо.
БОЛОВСРОЛЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
       4 сарын 02-04-ны хооронд багш сурагчийн аймгийн төрөлжсөн олимпиад боллоо. 45 төрөлд  16 суруулийн 600 орчим багш, сурагч оролцож, 11 жилийн 1-р сургууль 10 алт, 16 мөнгө, 6 хүрэл нийт 32 медаль, 68 оноогоор тэргүүллээ.
         4 сарын 02-04-нд Багш нарын спортын наадам боллоо.5 бүсээс 100 гаруй багш тамирчид оролцож 6 төрөлд 108 медаль, шилжин явах цомын төлөө амжилттай өрсөлдөж “Булган хан” бүсийнхэн тэргүүллээ. Ерөнхий зохион байгуулагчаар спортын сургуулийн захирал Ч.Алтанцацралт ажиллалаа.
 НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
Судалгааны материалыг архивлах ажлыг дуусган баталгаажуулах өрхийн жагсаалтыг сумдад тарааж заавар зөвлөгөө байнга өгч,баталгаажуулалтын хуудсыг сум тус бүрээр тусгай хуваарийг  гарган, хүлээн авч баталгаажуулах ажлыг хийж байна.
ХИШИГ-ӨНДӨР СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
       Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын үнэлгээний хороог сумын Засаг даргын захирамжаар байгуулав.
Тус сумын Засаг даргын орлогч, ХҮМэргэжилтэн, Улсын бүртгэл мэдээллийн ажилтан, Газрын даамал зэрэг мэргэжилтэнгүүд холбогдох чиглэлээр сургалт, зөвлөлгөөнд хамрагдлаа.
Сумын түймрийн хохирлыг тооцох журмын дагуу ажлын хэсэг ажиллаж  өнгөрсөн 7 хоногт гарсан түймрийн улмаас тус сумын Хүрэмт багийн нутаг Салхитын өвөр гэх газрын 400 га талбайд гарсан  хээрийн түймрийн экологи эдийн засгийн хохирол нь 2,2 сая төгрөг, мөн тус багийн Цалцаг гэх газарт гарсан ой хээрийн түймрийн 70 га газрын экологи эдийн засгийн хохирол нь 0,5 сая төгрөг болохыг тооцож гаргасан.
Сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар                    ХАБЭА-н сарын аяныг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон удирдамж төлөвлөгөө гарган нээлтийн ажиллагааг зохион байгуулав. Нээлтийн  ажиллагаанд  төр төсвийн болон ААНБ-ын нийт 68  ажиллагсад хамрагдав.
Сумын ХАБЭАСЗөвлөлийг шинэчлэн байгуулах тогтоолын төслийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн батлуулав.
Мөн сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах, санхүүжилт олгох дээд хэмжээ болон зээлийн хүүг шинэчлэн тогтоох тогтоолын төслүүдийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн ээлжит хуралдаанаар оруулахаар болов.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд  малжуулах төсөлд хамруулах малчдын судалгаа гаргаж саналын хамт  аймгийн Хөдөлмөрийн хэлтэст  явуулав.
РАШААНТ СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
        Морин хуур хөтөлбөрийн хүрээнд 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 10 мастер  морин хуур худалдан авч 4-р сарын 8-ны өдөр сумын Соёлын төвийн хамт олонд гардуулан өглөө. Соёлын төвийн сургагч багш Б.Хүрэлчулуун аймгийн 4 удаагийн сургалтанд амжилттай хамрагдсан бөгөөд  энэ жил тохиох сумын 30 жилийн ойн баяраар 30 морин хуурч бэлтгэхээр морин хуурын дугуйлан хичээллүүлж байна.
     Жил бүрийн хавар Эрдэнэзуу хийдэд зохион байгуулагддаг “Майдарын эргэх ёслол”-д Рашаант сумын төвийн Хар чулуут 2-р баг, Улааншивээт 3-р багийн захиргаа хамтран  ахмад настангууддаа энэхүү ёслолд оролцуулдаг сайхан  уламжлалтай. Энэ жил 9 дэхь жилдээ “Майдар эргэх” шашны үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд нийт 14 ахмад энэхүү ёслолд оролцоод ирсэн байна.
         Сумын эрүүл мэндийн төвөөс 2014 оны 4-р сарын 10 ны өдөр “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй өдөрлөгийн зохион байгуулж иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Энэ үеэр иргэдийг үзлэгт хамруулж, үнэ төлбөргүй эм тариагаар үйлчлэн, эмнэлэгийн тусламж үйлчилгээний талаар иргэдээс санал асуулга,  судалгаа авч, бие бялдрын сорилд хамрууллаа.
     Мөн энэ өдөр 4 иргэний гэрээр очин өрхийн асаргаа сувилгаа, эмчийн үзлэгт хамруулан зөвөлгөө өгч ажилласан бөгөөд хөдөөгийн өрхүүдээр их эмч Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.
    Рашаант сумын Засаг даргын Тамгын газраас энэ долоо хоногт сумын төвийн болон Тарнын гуанзын золбин ноходыг устгах ажил зохион байгуулж  иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж ажиллалаа. Нийт 150 гаруй нохойг устгаж сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт аваачин шатааж устгалаа.
  ОРХОН  СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:                            
       Энэ улирлаас эхлэн цахим хичээл зохион байгуулах орчин бүрдүүлэн анги бүрт өөр дээрээ интернет хүлээн авах чадал бүхий зурагтыг суурилууллаа.Ингэснээр багш хичээл бэлтгэхэд хялбар боллоо.Мөн суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан, сонирхолд нийцсэн хичээлийг зохион байгуулах таатай орчин бүрдэж эхлээд байна.
    “Өсөх ирээдүй” цэцэрлэгийн захиргаанаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газараас зохион байгуулсан "Том төрөөс ухаалаг төр лүү" сэдвээр хийсэн үндэсний зөвлөлдөх уулзалтын талаарх мэдээллийг багш, ажилчиддаа танилцуулан  хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн бага насны хүүхдийн хөгжлийн стандартад нийцүүлэн хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гадна талбайн тохижилтын ажил эхэллээ.
    Сумын ЗДТГазраас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн  санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан  “ Том төрөөс ухаалаг төр лүү” сэдвээр хийсэн  үндэсний зөвлөлдөх уулзалтын  талаархи хэлэлцүүлэгийг төрийн албан хаагчдын  зохион  байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид харилцан санал бодлоо солилцож, уулзалтаас гарсан уриалгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

        


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 03.24-03.28


2014. 03.24-03.28

Аймгийн Засаг даргын “Шинэ Булган”  үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгагдсан их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ бүхий амины орон сууцны загвар, барилгын материал үйлдвэрлэлийн болон орчны тохижилтын талаар иргэдэд ойлголт өгөх, барилгын материалын худалдаа зохион байгуулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган аймгийн барилгын материал үйлдвэрлэгч, худалдаалагч, барилга угсралт,зураг геодези, инженерийн салбарын 70 гаруй аж ахуй нэгжүүд оролцсон "Амины орон сууцны шийдэл-Барилгын материалын үйлдвэрлэл” үзэсгэлэнг аймгуудаас анх удаа                       Булган хотод зохион байгууллаа.
      Энэхүү үзэсгэлэн худалдаанд бүх сумдын удирдлага, хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
ТАТВАРЫН ХЭЛТЭС ЭНЭ 7 ХОНОГТ:
        Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 10 жилийн ойг уттаж ТМЗ нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор профессор Г.Алтанзаяагийн “Санхүүгийн тайлан,Татварын тайлангийн зөрүүг зохицуулан бүртгэх нь”сэдэвт  сургалт 2014 оны 04-р сарын 04 өдөр Орхон аймагт зохион байгууллагдаж сургалтанд татвар төлөгч 35 ААН нэгж ,  Татварын улсын байцаагчид чид хамрагдлаа.
          Булган аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  сумдын газрын даамлуудад сургалт зохион байгуулж тус сургалтаар газрын төлбөр, газрын үл хөдлөх хөрөнгийн татварын хураах үйл ажиллагаа, татвар ногдуулалт үнэн зөв байх талаар Татварын хэлтэстэй хамтран мэдээлэл солилцлоо
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
         Цагдаагийн газар болон “Мон кабель системс” ХХК-тай хамтран, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байрлах Сэлэнгэ мөрний гүүр, Хутаг-Өндөр сумын Сэлэнгэ мөрний Гуртын гүүр, Баян-Агт сумын Хануй голын гүүр, Орхон сумын Орхон голын гүүрэнд тус тус баригдах телехяналтын системийн хяналтын цэгийн шонг байрлуулахад тавигдсан улаан шугамыг шалгаж, тэг тэнхлэгийг татав.
        Нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Амьтан асралт” ХХК-тай  хамтран ажиллах гэрээ байгууллаа.
СОЁЛ,СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
           СОЁЛ:“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 17 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 473-р тогтоол, аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрт туссан “Морин хуур” хөтөлбөрийн хүрээнд сум тус бүрээс сургагч багш бэлтгэж, шат дараатай сургалтуудыг зохион байгуулж байгаа.
         Дөрөв дэхь удаагийн сургагч багш нарын сургалтад нийт 16 сум, 1 тосгоны 23 багш хамрагдлаа.
         Соёлын өвийн төвтэй хамтран, Могод суманд очиж биет бус өв болох Могод сумын харьяат Цаг уур шинжигч н.Банзрагчийг цахим бүртгэлд бүртгэн, баримтат киноны зураг авалтыг  хийлээ.
        АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ:Булган аймгийн аялал жуулчлал хөгжих боложтой тоомоохон нөөц газрууд, аялал жуулчлалын маршрутын тухай Монголын үндэсний радиод ярилцлага өглөө.
       Спорт: Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ш. Эрдэнэ-Очирын нэрэмжит Төвийн бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн ЖҮДО бөхийн тэмцээний бэлтгэл ажил явагдаж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
          “Барилга байгууламжийн чанар-Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сарын аяны хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гаргуулан, комисс томилууллаа. Аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган батлуулав.
2014 оны 04 дүгээр сарын 01-нд аймгийн хэмжээнд “Барилга байгууламжийн чанар-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сарын аяны нээлтээ хийв. Нээлтэнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг 8 аж ахуйн нэгжийг оролцуулав.
Амины орон сууцны шийдэл, барилгын материал үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнг аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэнд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудын 70 аж ахуйн нэгжүүд оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр барилга угсралтын зураг төсөл, барилгын угсралтын хөрөнгө оруулагч, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөгөөн хийж, мэргэжлийн хяналтын газраас “Барилга байгууламжийн чанар- Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл хийлээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
ЭНЭ 7 ХОНОГТ эрүүл ахуй” сарын аяны нээлтэнд 2013 онд гарсан үйлдвэрлэлийн осол тэдгээрийн шалтгааны талаар мэдээлэл хийсэн.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тусгай удирдамжийн дагуу  аймгийн МХГ-тай хамтран Эм ханган нийлүүлэх байгууллагуудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.
  ЭМЯ-ны  Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн  хэлтэстэй хамтран  “Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг  зохион байгуулж, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтнууд, сум, өрхийн эрхлэгч, сувилахуйн менежер нийт 70 хүн оролцлоо.
“Цоожэд” өрхийн Эрүүл мэндийн барилгын 85 сая төгрөгийн өргөтгөлийн тендерийг  04 сарын 14-нд  нээхээр зарлалаа.
Дашинчилэн сумын НЭМ-ийн салбар зөвлөл “Эх, хүүхдийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөө”-г баталж, сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдлыг хэлэлцэн,тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар зөвлөмж гаргав.
БУЛГАН СУМ ЭНЭ 7 ХОНОГТ
   Сумын ИТХТ-ийн 2014.03.31-ний 25-р тогтоолоор 2013 оны шийдвэрийн хэрэгжилтийн тухай хэлэлцээд: Шийдвэрийн хэрэгжилт 88.8%-тай "хангалттай" Хотын доторх такси үйлчилгээний үнэ тариф батлах тухай 33 тоот, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах 72 тоот, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах журам 51 тоот, Суурин мал маллагааны бүсэд баримтлан ажиллах журам 88 тоотууд удаашралтай.
4-р сарын хуралдаанаар: СХС, ОНХС, Засаг даргын нөөц хөрөнгийг баталсан 2013 оны хэрэгжилт, сумын нөөц махны бэлтгэл, иргэдэд түгээж байгаа тухай хэлэлцэхээр тогтов.Шийдвэрийг хэрэгжүүлэх талаар өгөгдсөн үүргийн жагсаалтыг хавсралтаар батлав.       
           Булган сумын ИТХ, Ахмадын хорооноос ахмадуудын дунд "Ахмадаа хөдөлгөөнөөр дэмжицгээе" аяны туг дэвтэр ССАЖГ, "Булган АЗЗА" ТӨҮГ-аас ХААН,ХАС,ТӨРИЙН БАНК-ны Булган дахь салбаруудад шилжиж Туг цэнгүүлэх арга хэмжээ Цогт тайжийн талбайгаас аваргуудын хөшөө хүртэл зохиогдож 50 гаруй ахмадууд оролцлоо.

 СЭЛЭНГЭ СУМ ЭНЭ 7 ХОНОГТ
Засаг даргын Тамгын газар:
    2014 оны 04 сарын 01-ны өдөр Сэлэнгэ сумын бүрэн дунд сургуулийн захирлаар Баярмөнхийн Ариунтунгалаг томилогдон сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга, Татварын Улсын байцаагч, ИТХ-ын нарийн бичгийн дарга болон холбогдох албан тушаалтнууд байлцан ажил хүлээлцлээ.
    2014 оны 04 сарын 03 ны өдөр  “Миком” интернэт орон нутгийн  аж ахуйн нэгж, байгууллага, айл  өрхүүдээр тавьж  эхлээд  байна. Сэлэнгэ сумын ард иргэд мэдээллийн технологийн хурдтай хөл нийлүүлэн алхах  боломжтой болж байна.
    2014оны 04 сарын 03 ны өдөр хөдөөгийн багуудын  ИНХ-ын дарга, Багийн Засаг дарга  нартай   ИТХ-ын дарга, Сумын Засаг дарга цаг үеийн ажлаар уулзалт хийлээ. Мөн энэ үеэр татварын алба, нийгмийн даатгал болон бусад албадууд мэдээлэл хийж   хамтарч ажиллалаа.
    2014 оны 04 сарын 03,04 ны өдөр “Хоггүй эрүүл орчин” сэдэвт сумын хэмжээний хэлэлцүүлгийг угтан сумын төв хогын цэгийн түрж орчин тойрноо цэвэрлэх аян явагдаж ЗДТГ-ын ажилчид гар бие оролцон, хогын цэг дээр  ажиллаж байна.
Хүн эмнэлэг:
        Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид ажлын нормын хувцсаар хангагдав.
       Энэ 7 хоногт лабораторийн шинжилгээнд 23 хүнийг хамруулсан байна.  Дээд шатлалын эмнэлэгт онош тодруулахаар 13А маягтын хамт 5   хүнийг илгээсэн байна. Залуучуудын холбооноос зохион байгуулсан волейболын тэмцээнд багаараа  идэвхтэй оролцож 2-р байранд орсон.
        Их эмч Ж.Сэргэлэн, арга зүйч Ц.Энхтуяа нар Булган аймагт болсон 2 өдрийн               сургалтанд хамрагдсан .
Хүүхдийн цэцэрлэг:
1.    “Биеийн тамир  - Эрүүл мэнд” уриан дор аян  зарлан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.
2.    Байгууллагын гадна орчны хогийг цэвэрлэн хогийн цэг дээр хаялаа. Мөн цэцэрлэгийн хашаанд барьсан 2 гэр цэцэрлэгийг хурааж далд хийсэн.
3.    Хүүхдийн тоглоомын талбайд элс асган хүүхэд тоглох элсэн зам хийлээ.
4.    “Сургалт арга зүйн баг” хуралдан бүлгийн сургалтын төвийн стандартыг хэлэлцэн шинэчиллээ.
5.    Сургалтын албанаас Бүлгийн хүүхэд тус бүрээс хяналтын  үнэлгээ авлаа.       
6.    Булган аймагт болсон Сургуулийн өмнөх боловсролын багш нарын олимпиадад Ахлах бүлгийн багш М. Бурмаа амжилттай оролцлоо. 
Бүрэн дунд сургууль: 
    Аймгийн төрөлжсөн олимпиадад нийт 47 багш  оролцож: 
-    Химийн хичээлээр 10 –р ангийн  сурагч Ганцогт, 9-р ангийн Байгаль нар алтан медаль
-     Англи хэлний хичээлээр 11-р ангийн сурагч Мэргэнбаатар Цэцэнбилэг мөнгө, 9-р ангийн сурагч Амарсанаа мөнгө багш Гэрэлсайхан алт
-    Технологийн хичээлээр Баярсайхан мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Сургуулийн нийт ажилчид сургууль орчны тохижилтыг хийж байна.
ХИШИГ-ӨНДӨР СУМ ЭНЭ 7 ХОНОГТ :
Тус сумын Банзар Хүрэмт багийн зааг нутаг Салхитад 400 гаруй га газарт, мөн 03 дугаар сарын 31-ний өдөр Хүрэмт багийн Халзангийн ар гэх нутагт иргэдийн хайхрамжгүй байдлаас түймэр гарч,  одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдон шалгагдаж байна.
    ЗДТГ-ын даргын тушаалаар сумын төвд төр төсвийн болон ААНБайгууллага, айл өрхийн ахуйн  хог хаягдлыг  тээвэрлэх журмыг боловсруулахаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Аймгийн ЗДТГ болон ГХБХБГ-аас хамтран зохион байгуулсан “Амины орон сууцны шийдэл” үзэсгэлэнд сумын удирдлага холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Сумын ХАБЭАСЗөвлөл жил бүрийн 04 дүгээр сард зохион байгуулагддаг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлтийн ажиллагааг 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулахаар болов.
Сумын хэмжээнд энэ 7 хоногийн мэдээгээр нийт төллөх малын 33634 толгой мал төллөөд байна.
     “Нэг цонхны үйлчилгээ”-ний тасаг
 Нөхөн олговроор тэтгэвэрт гарсан иргэдийн нөхөн даатгал хийгдэж 28 иргэн хамрагдсан. Эрүүл мэнд, нийгмийн  даатгал давхардсан тоогоор 300 гаруй иргэнд хийгдсэн.
Тус суманд иргэний бүртгэлийн чиглэлээр 28 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж, эд хөрөнгө болон хуулийн этгээд малчин өрхийн бүртгэлийн чиглэлээр 30 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгсөн.
РАШААНТ СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
          Мааньт багийн ИНХурлаар  багийн Засаг дарга болон төр төсвийн байгууллагуудын 2013 онд хийгдсэн ажлын товч тайлан, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлуудын талаар хэлэлцэж, иргэдтэй санал бодлоо солилцлоо.
         2014 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд 40-өөс дээш хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж, 50 иргэн хамрагдав.
          Энэ сарын 27-ны өдөр сумын Онцгой комиссоос гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилтыг зохион байгуулав.

ХУТАГ-ӨНДӨР СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Эзэнтэй Монгол хөтөлбөр”-ийн нийтийг хамарсан ажлын төсөл зарлагдаж тус сумаас нийтийг хамарсан ажлын 5 төслийг уламжлаад байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг нэмэгдүүлэх жижиг зээлд 5 төслийн дээд шатны байгууллагад уламжиллаа.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2009-2013 онд хамрагдсан малчдын судалгааг гарган хүргүүллээ. 
Сум хөгжүүлэх сан, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сангийн эргэн төлөлтийн хугацаа энэ сард орж ирж байгаатай холбогдуулан зээлдэгч нартай холбогдон, хяналт тавин ажиллаж байна. Эргэн төлөлтөөр сум хөгжүүлэх санд 30 гаран сая төгрөг орж ирээд байна. Ирэх 7 хоногт эргэн төлөлтөөс төсөл хэлэлцэхээр төлөвлөж байна.
    Булган аймгийн Боловсролын газрын  ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, Хяналт- Зөвлөн туслах чиглэлээр ажиллав. СӨБ хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхтуяа энэ өдрүүдэд төв болон хантай багийн цэцэрлэг дээр ажиллан  сургалт, үйл ажиллагааны чиглэлээр удирдлага болон багш нарт мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, гэр цэцэрлэгийн ажиллагаанд эцэг эхийн санал сэтгэгдлийг авч ажиллав.
РАШААНТ СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
2014 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 02-ны  хооронд сумын Засаг даргын Тамгын газраас 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөдөөгийн багууд болон сумын төвд ажиллалаа. Хөгнө хан 1-р багийн ажлын хэсгийн ахлагчаар засаг дарга Ж.Ганчимэг  ажиллаж, орон нутгийн цаг үеийн ажлын танилцуулга, эхний улиралд хийсэн ажил, 30 жил угтаж хийж буй ажлууд, ОНХС, СХС-ийн тухай мэдээлэл , “Малчин”, “Шинэ Булган гарааны жилд” сэтгүүл тараах, малчдын санал өргөдөл, гомдлыг судлах ОНХС-ийн хөрөнгөөр 2015 онд хийх санал асуулга өрх иргэн бүрээс авах, 30 жилийн ойн урилга хүндэтгэлтэйгээр гардуулах, ойн болон орон сууцны галын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа.
Хөгжлийн Хөтөч-3 аяны хүрээнд 4-р сарын 1-ны өдөр дэмжигч өрхүүдийн дунд хувь хүний мөн чанар сургалт зохион байгуулан спорт дууны тэмцээн, шилдэг онигооны тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа.
 
 





дэлгэрэнгүй..

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2014. 03.17-03.21

2014-03-24 11:18:10

Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Марш тактик-тусгай бэлтгэл"-ийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг 3-р сарын 13,14-нд амжилттай зохион байгууллаа.
Булган сумын Цогт хун тайжийн хөшөөнд аймгийн удирдлагууд, анги салбарын захирагч дарга нар цэцэг өргөсөнөөр тус талбайд эхэллээ. Тэмцээн 2 үе шаттай болсон бөгөөд эхний үе шат гарааны өмнөх ажиллагаанд галын бэлтгэл хими, биеийн тамирын норматив, жагсаалын болон гардан тулааны үзүүлэн тоглолтуудыг Цогт хун тайжийн талбайд, 2 дахь үе шатанд Марш, гүйлтийн тэмцээн нь хужирт толгойд тус тус зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 234-р анги, Хилийн цэргийн 0286-р анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын нийт 6 багийн 100 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж, самбаа сорин өрсөлдсөнөөс :
1-р байранд Онцгой байдлын газрын баг тамирчид
 2-р байранд Зэвсэгт хүчний 234-р ангийн баг тамирчид
3-р байранд Цагдаагийн газрын баг тамирчид тус тус эзэллээ. Энэ үеэр ҮАБХ тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүн өөрсдийн анги байгууллагын үйл ажиллагаа, онцлогийн талаар товч танилцуулга хийлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
Аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран Хялганат тосгоны Иргэдийн хурлын төлөөлөгчид, ЕБС-ийн 200 гаруй хүүхдүүдэд  “Тамхины хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлье”, “Шилжилтийн насны онцлог”, “Гарын ариун  цэвэр”  сэдвээр    сургалт зохион байгуулж,  гарын авлага, сурталчилгааны материал тараалаа.  
Хангал сумын дотуур байрны 20 хүүхдэд “Шүдээ хэрхэн зөв арчлах”,  “Зөв хооллолт” сэдвээр сургалт зохион байгуулж, видео хичээл үзүүллээ.
Булган сумын  1-р дунд сургуулийн ахлах ангийн хөвгүүдэд “Эр цэргийн баяр”-ийн өдрийг тохиолдуулан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Ярилцах цаг” арга хэмжээ зохион байгуулж, хорт зуршлын талаар  хүүхдүүдтэй харилцан санал бодлоо солилцож, зөвлөгөө, зөвлөмж өглөө.
Сумын Эрүүл мэндийн төв болон Аймгийн Нэгдсэн эмнэлгийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүллээ.
Монголын биеэ тэтгэн чийрэгжүүлэх, хийн дасгалын холбоотой хамтран зохион байгуулсан “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгал”-ын сургалтанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Спорт, аялал жуулчлалын газар, Халамжийн хэлтсийн чийрэгжүүлэлтийн хариуцсан арга зүйч  нийт 20 хүн хамрагдаж, орон нутагт ажиллах сургагч багшаар бэлтгэгдлээ.
АЙМГИЙН МУЗЕЙ ЭНЭ 7 ХОНОГТ:
         Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжсний 90 жилийн ойн номонд орох материал танилцуулгыг бэлтгэж байна.
         Музей ахмад ажилтан,ажилчдын судалгааг намтартай нь үндэсний түүхийн музейд явуулав
       Аймгийн үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн хурлаар “Музейн үнэт үзмэр, ТСҮХДЗ-ифйн хадгалалт хамгаалалт цаашид авах арга хэмжээ”-ний  тухай илтгэл оруулж хэлэлцүүллээ.
        МУУГЗ найруулагч Эрдэнэбулган музейн ажилтай танилцлаа.
СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ
          Жудо бөхийн Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.Тус тэмцээн 24 жингээр эрэгтэй-14, эмэгтэй-10 жинд 8 сум, төвийн сургуулиудын 13 багийн нийт 210 тамирчид 102 багц медалийн төлөө өрсөлдөж:
 Эмэгтэй багаас:
               1-р байр  МСҮТ  
                2-р байр 1-12 жилийн сургууль
                3-р байр Баян-Агт сум
Эрэгтэй багаас:
               1 –р байр Спортын  дунд сургууль
               2-р байр 1-12 жилийн сургууль
               3-р байр Хутаг-Өндөр сумын баг тамирчид шалгарч нийт багийн дүнгээр Жүдо бөхийн спортын мастер Б.Баттөр дасгалжуулагчтай П.ЕЩетинкиний нэрэмжит 12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн баг тамирчид Жүдо бөхийн аймгийн аварга баг боллоо.
_ _ _ х х х_ _ _ _
        Сагсан бөмбөгийн Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн  Хялганат тосгонд амжиллтай зохион байгуулагдаж эрэгтэй-22 баг, эмэгтэй-9 баг нийт  31 багийн 248 тамирчид оролцлоо.
Багийн дүнгээр:
1-р байрыг Хутаг-Өндөр сумын баг тамирчид
2-р байр ЭӨЦСургууль
3-р байр 1-12 жилийн дунд сургуулийн тамирчид шалгарсан байна.
      _ _ _ _ х х х _ _ _ _
СОЁЛ:”Ахмадуудаа идвэхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээе” сарын аяны хүрээнд 6 багийн ахмадуудын дунд Цэнгээт бүжгийн тэмцээн зохион байгуулан эхний байруудад орсон ахмадуудыг шагнаж урамжууллаа.
ЦАГДААГИЙН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
           Хºäºë㺺íä ýðã¿¿ëèéí 3 øèíý àâòî ìàøèíтай боллоо.
    Õóóëèéí áàéãóóëëàãóóäûí õàìòàðñàí çºâëºãººí áîëæ, ̺ðäºí áàéöààõ òàñãèéí äàðãà, öàãäààãèéí àõìàä Æ.Ãàíáàÿð ãàçðûí ¿éë àæèëëàãààíû òàëààð ìýäýýëýë õèéëýý.
Ìîíãîë öýðãèéí áàÿðûã òîõèîëäóóëàí òóñ ãàçðûí Ýìýãòýé÷¿¿äèéí çºâëºë “Òýíãýðëýã ýð õ¿í òàíàà” ¿äøèéí öýíã¿¿íèéã  çîõèîí ÿâóóëæ, áàÿðûí ºäºð æèæ¿¿ðò ýìýãòýé àëáà õààã÷ íàð 24 öàãààð ¿¿ðýã ã¿éöýòãýëýý.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ:
 “Дэлхийн ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”-үүдийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, сум дундын ойн ангиудад ойн өдрийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллах талаар албан бичиг хүргүүллээ.
 “Дэлхийн ойн өдөр”-ийн хүрээнд Булган сумын ЗДТГазар, Хөдөө, аж ахуйн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, 3-р багийн ИНХурлын үеэр “Булган аймгийн ойн нөөц, ашиглалт, хамгаалалт”-ын талаар мэдээлэл хийлээ.
“Дэлхийн усны өдөр”-ийг угтаж усны нөөц болон ашиглалт, хамгаалалтын талаар хүүхдийн парламентийн сурагчдад сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд Татварын хэлтэс болон сумдын татварын байцаагч нарт “Усны нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал” сэдвээр сургалт явууллаа.
Дэлхийн усны өдөрт зориулан Булган аймгийн усны нөөцийн ашиглалт хамгаалалтын талаар мэдээлэл бэлтгэн “Булганы мэдээ”, “Шинэ Булган” сонин болон bulgan.gov.mn вэб сайтад тус тус нийтэлсэн.
Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдэх ойн хортны судалгааны ажил 100000 га, тэмцлийн судалгааны ажлыг 10000 га талбайд хийж гүйцэтгэх ажлын тендерийг зарлалаа.
Сумдын төвийн хатуу хог хаягдлыг тээвэрлэх автомашин нийлүүлэх  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ээлт өгөөмөр” ХХК шалгаран мэдэгдэл хүргүүлээд байна.
Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас сумдын хатуу хог хаягдлыг дарж, булшлах ланфилийн аргыг нэвтрүүлэх зорилгоор 15 сум, 1 тосгонд ухдаг түрдэг тракторыг нийлүүлэхээр "ДАЧИБУ" ХХК-тай шууд гэрээ байгууллан тракторыг 03-р сарын 15-ны өдөр сумдад хүлээлгэн өглөө. 
БАЯННУУР СУМ ЭНЭ 7 ХОНОГТ:
Баяннуур суманд цэргийн баярын өдрийг тохиолдуулан марш тактикын тэмцээн, парад ,“Эх орон эрчүүдээр дутна “ тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2014-03-03 11:55:06

дэлгэрэнгүй

2сарын 3-10 ны

Долоо хоногийн мэдээ

2014-02-17 09:18:25

дэлгэрэнгүй

Хуудас:  1   2   3   4  ( 52 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 2189671

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар