• Булган

  • -

  • Долоо хоногийн мэдээ

Хуудас:  1   2   3   4  ( 52 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 7 ХОНОГИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ/2015.05.18-22/

2015-05-25 13:14:03

 

        Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой угтсан цуврал ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын “Шинэ Булган мөрийн хөтөлбөр”-т   туссаны дагуу аймгийн “Хүүхдийн Парламент-2015” чуулган, сургалт зохион байгууллаа.  Чуулганд аймаг, сумдын төлөөлөл 110 хүүхэд, насанд хүрэгчид оролцож, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллага болох ХГБХХ, БСГ, ЦГ, БТСГ, ОБГ, НХҮХ, ДЗОУБ-ууд өөрсдийн байгууллагын хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт үр дүнг төлөөлөгч хүүхдүүдэд тайлагнаж, 4 чиглэлээр салбар хуралдаан хэлэлцүүлж, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойллоо. Энэхүү чуулганыг  Аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ,  ДЗОУБ-ын БОНХХ, БХНХХ, сумдын ЕБС-иуд   дэмжин, санхүүгийн дэжлэг үзүүлэн  хамтран ажиллалаа.

     Чуулганы 2 дахь өдөр сумдын хүүхдийн өөрийн улирдлагын байгууллагын үйл ажиллагаатай танилцах туршлага судлах арга хэмжээг зохион байгуулж, ЭӨЦС-ийн нийгмийн ажилтан Х. Мөнхбаатар “Хүүхэд  ээлтэй сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээ” сэдвээр, Гурванбулаг сумын ЕБС-ын нийгмийн ажилтан                                Г.Ариунжаргал “Хүүхдийн өөрийн удирлагын байгууллагыг хэрхэн үр дүнтэй чиглүүлэх вэ” сэдвээр тус тус  сайн туршлагаа хуваалцлаа. Мөн ХГБХХ-ийн мэргэжилтнүүд хүүхдийн эрх хамгаалал, боломж дандаа бидний гарт, хүүхдийн оролцоо хөгжих боломж сэдвээр сургалт зохион байгууллаа. Хүүхэд хамгааллын дэлхийн 7 хоног аяны  уриалгыг төлөөлөгчдөд танилцуулж, Хүчирхийллийг 0 болгоё уриалгыг дэмжсжн зургаа татуулж, “Хүчирхийллийн эсрэг тэр бумаараа нэгдэцгээе” flash mob бүжгийг сурцгаалаа.

Хүүхэд хамгааллын дэлхийн 7 хоног аяныг орон нутагтаа амжилттай зохион байгууллаа: Хүүхэд хамгааллын дэлхийн 7 хоног аяны нээлтийг ЭӨЦС- дээр хийж, Булган аймгийн ИТХ-ын дарга, ажилтанууд, аймгийн орлогч дарга, ЗДТГ-ын ажилтанууд ЕБС-ын суралцагчид, аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд,  аймаг сумын нягтлан бодогч нар,  хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн асуудал эрхэлсэн хууль зүйн хорооны гишүүд, иргэд олон нийт, сум тус бүрийн төлөөлөл хүүхдүүд  болох  1200 хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид, шийдвэр гаргагчдыг хамруулан  хүүхдийн эрх, үүргийн холбогдолтой 9 багц плакатыг танилцуулж, хүүхэд, эцэг эхчүүд, шийдвэр гаргагчдын амлалтын плакатыг мөн  танилцуулаж, хүүхэд хамгааллын сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Мөн “Хүчирхийллийн эсрэг 1 тэмбумаараа нэгдэцгээе” flash mob бүжгийг зааж, “Хүчирхийллийг 0 болгоё” хөдөлгөөнд нэгдэж, орон нутгийн хөгжлийн сангийн 20 хувийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулахыг дэмжсэн саналын талбарт 1200 гарын үсэг зурууллаа. Хүүхдийн тусламжийн 108 утсыг сурталчилж ажиллалаа.

      Өрхийн бэлэн байдал сургалт зохион байгууллаа: Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ДЗОУБ,  ОБГ-тай хамтран  "Өрхийн бэлэн байдал"-ыг сайжруулах, гамшиг ослыг хохирол багатай даван туулах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг Булган сумын иргэдэд зохион байгуулж, аймгийн хэмжээнд 16 сум, 1 тосгоны хүүхэд хамгааллын мэргэжлийн анги болон гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн төлөөлөл, гэрээр айлчлагч болох нийт 500 сургагч багш бэлтгэлээ. Сургагч багшаар  бэлтгэгдсэн  багш нар сум, орон нутгийнхаа ард иргэдэд урьдчилан сэргийлэх сургалт нөлөөлөлийн ажлыг тогтмол хийх зорилготой юм.

Дэлхийн болон Монголын гэр бүлийн өдрийг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ:

            Дэлхийн болон Монголын гэр бүлийн өдөр 5 дугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан Булган аймаг уламжлал ёсоор аймгийн 9 шилдэг гэр бүлээ шалгаруулж,алдаршуулан,  "Хос багана" гэр бүлийн тоглолт зохион байгуулж, сургалт сурталчилгааны нэгдсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд АИТХ-ын дарга, аймгийн засаг дарга, ХТЗ-ийн дарга, Засаг даргын орлогч болон агентлаг байгууллагын дарга нар хүндэт зочдоор оролцож, шилдэг гэр бүлүүддээ хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээг сум тус бүр орон нутагтаа зохион байгуулсан болно.

Шилдэг гэр бүлүүд шалгаруулах комиссыг  ЗДОрлогч Д. Чимгээ, ХГБХХ-ийн дарга                                                   Д. Оюунбилэг нар ахалж, НХХ-ийн мэргэжилтүүд оролцсон 5 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг хуралдаж, 11 сумаас  ирсэн 33  гэр бүлийн тодорхойлолттой танилцаж,  аймгийн шилдэг 9  гэр бүлүүдийг шалгарууллаа.

Үүнд:
1. Оюунлаг гэр бүл: Д. Зоригт- Баяннуур сумын иргэн
2. Сурган хүмүүжүүлэгч гэр бүл: Х. Энхжаргал- Сэлэнгэ сум
3. Үлгэрлэгч гэр бүл: Д. Луттөмөр-Дашинчилэн сум
4. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлст гэр бүл: Б. Баасанбат- Булган сум
5. Өнөр гэр бүл: Д. Бадарч- Дашинчилэн сум
6. Спортлог гэр бүл: Д. Галбадрах- Бүрэгхангай сум
7. Бүтээлч, бизнес эрхлэгч гэр бүл: Ө. Ганбат- Хутаг- Өндөр сум
8. Шилдэг залуу гэр бүл: Б. Батцогоо-Булган сум
9. Авьяаслаг гэр бүл: Г.Чингисбаатар- Хялганат тосгон тус тус шалгарлаа.

 

БАЯННУУРЫН МЭДЭЭ:

Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан "Хариу нэхээгүй тус аян"-ны хүрээнд ЭМТ-н хамт олон өндөр настан Володягийн байшинд засвар хийлээ. Засаг даргын тамгын газраас 2 ээлжийн солих хувцас, цонхны шил, Эрүүл мэндийн төвөөс 120 мянган төгрөг, хивсэнцэр, угаалтуур, матрас, эмнэлэгт хэвтүүлэн эмчилэн, асаргаа сувилгаа хийсэн, Сургуулиас 33 мянган төгрөг, Цэцэрлэг цонхны хөшиг, Соёлын төв хасах гэрэл, унтраагуур, Өлзийт багийн сангаас 50 мянган төгрөг, "Ган хубилай" ххк-ны захирал Г.Ганболд 10 л будаг, "Ихэр тулга" ЗБН будаг өнхрүүш, багс, "Олон тамир" дэлгүүр 10 мянган төгрөг, "Есөн хүсэл" дэлгүүр бок, саван, "Эх баян дэлгэрэх" хоршоо ахуйн ахуйн хэрэглээ, "Баяннуур баялаг" хоршоо хөнжил, хандив өргөсөн иргэд: Цэрэнням, Бумчин, Сүрэн, Алтансүх нарт баярласан талархсанаа илэрхийлье.

           

-          Аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс санаачлан Дэлхийн болон Монголын гэр бүлийн өдөр 5 дугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан аймгийнхаа 9 шилдэг гэр бүлээ шалгаруулж, "Хос багана" гэр бүлийн тоглолт зохион байгуулсан. Энэхүү тоглолтын үеэр 9 шилдэг гэр бүлийг шалгаруулж "Оюунлаг" гэр бүлээр НТБ-ын Гэгээрэл төвийн сургагч багш Д.Зоригтын гэр бүл шалгарчээ.

-          2015 оны 15-16 насны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Баяннуур сум зохион байгуулж явууллаа.Тэмцээнд 9 сумын 100 гаруй тамирчид дасгалжуулагч багшийн хамт хүрэлцэн ирж 2 өдрийн турш өрсөлдлөө.Эрэгтэй 1-р байранд рашаант сум 2-р байранд Хутаг-Өндөр сум 3-р байранд Дашинчилэн сум Эмэгтэй 1-р байранд Булган аймгийн 1-р 12 жил 2-р байранд Дашинчилэн сум 3-р байранд Булган аймгийн ЭӨЦ сургуулийн баг тамирчид тус тус орлоо.

 

Боловсрол, соёлын газрын 2015 оны 05-р сарын 18-ний өдрөөс                                              22-ны өдөр хүртэл зохион байгуулсан ажлын биелэлт

Д/д

Хийж гүйцэтгэх ажил

Биелэлт

1

Хөөмэйн сургалтыг зохион байгуулах

       5 сарын 13-27-нийг хүртэл 14 хоног хөөмэйн сургалтыг зохион байгуулж нийт  12  хүн хамрагдаж  байна.

2

Японд суралцах сурагчдаас шалгалт авах

         1000 инженерийн төслийн Японд суралцах хүсэлтэй сурагчдаас урьдчилсан түвшин тогтоох шалгалт авлаа.

3

ЭӨЦС дээр хяналт шинжилгээ хийх

       Эрдмийн өргөө цогцолбор сургууль дээр хяналт шинжилгээ хийлээ.

4

1-р цэцэрлэг, Могод сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвд зөвлөн туслах

      1-р цэцэрлэг, Могод сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцан зөвлөн тусалсан.

5

Сурах бичгийн захиалга авах

2015-2016 оны хичээлийн жилийн шаардлагатай сурах бичгийн захиалгын тоог авч байна.

6

Байгууллагын танилцуулгыг шинэчилж иргэдэд тараах

Байгууллагын танилцуулгыг боловсруулан хөдөөгийн малчдад тараав.

7

“Манай ирээдүй” сонины эхийг бэлтгэх

“Манай ирээдүй” сонины 2.3-р улирлын эхийг бэлтгэн хэвлэлтэнд өглөө.

8

Сургалтад хамрагдах

Мэргэжилтэн Б.Батжаргал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Соёл урлагийн менежмент ба бүтээлч үйлдвэрлэл сэдэвт сургалтад хамрагдаж байна.

 

ЭНЭ 7 ХОНОГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ШИНЭЛЭГ                                                                  ТОМООХОН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2015-05-22                                                                                                                  БУЛГАН СУМ

Энэ 7 хоногт шинэлэг томоохон дараахи арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллалаа.

Аймгийн Засаг даргын Шинэ Булган үйл ажиллагааны хөтөлбөрийн "Шатар" дэд хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнийг Булган сумын Засаг даргын нэрэмжит болгон зохион байгууллаа.Цэцэрлэг тус бүрээс 9 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг оролцож 6 цэцэрлэгийн 54 тамирчин оюун ухаанаа сорилоо.Тэмцээнд 1-р цэцэрлэгийн Бяцхан шатарчид баг тэргүүн байр, 7-р цэцэрлэгийн "Цэцэн нүүдэл" баг тамирчид дэд байр, 4-р цэцэрлэгийн "Цодгор ноён" баг гутгаар байрыг тус тус эзэллээ.

       

Тэмцээний үеэр

   
   

ДАШИНЧИЛЭН СУМЫН 2015 ОНЫ 5 -Р САРЫН   18 -НООС  05-Р САРЫН  22 -НЫ ХҮРТЭЛХ  7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Сумын ИТХ-аас зохион байгуулж байгаа Хүүхэд, Залуучуудын амьдралд нөлөөлж буй аливаа асуудлыг шийдэж, хэрэгжүүлэх үйл явцад тэдний дуу хоолой, санал бодлыг сонсох ажлын хүрээнд орон нутгийн Залуучууд, Бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд "АЛДАРТНАА СОНСОЖ-АМЖИЛТААС НЬ СУРАЛЦАЯ" сэдэвт чөлөөт уулзалтанд нутгийн уугуул иргэн МУ-ын заан, Спортын гавьяат мастер Дэндэвийн Амгааг урилгаар оролцуулж хүүхэд, залуучуудтай харилцан ярилцаж тэдний сонирхосон асуултанд хариулт өгч уулзалт ярилцлага амжилттай зохион байгууллаа.

                              

 

                                

 

ü  МУ-н Ерөнхийлөгчийн зарлиг Засгийн газрын 190 дүгээр тогтоолын дагуу “Нээлттэй хаалганы өдөр”-г сумын хэмжээнд 5 сарын 20-21ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Стандарчилал Хэмжил  зүйн  Хэлтсийн дарга Ц.Бүрэнтуяа, Хөгжлийн бодлогын Хэлтсийн мэргэжилтэн Г.Бадамсүрэн нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт тус суманд 2 өдөр ажиллан дөрвөн багийн ИНХ-д оролцож   Шинэ Булган хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.  Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллаа.                      

Аймгийн Засаг дарга  Д. Эрдэнэбат  нь тус сумын  ЗДТГ,  Бүрэн дунд сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн албан хаагчдын  санал хүсэлтийг хүлээн авч, асуулт хариултанд нь мэдээлэл өгч  ажилалаа.

 БНСУ-ын Инчон  хотын  Ногоон орчныг дэмжих төв, Ногоон ази  2015 он Монгол орны цөлжилт, шар шороон шуурганаас хамгаалах чиглэлээр  тус суманд 10 га газарт 9000  ширхэг мод тариад байна.  

 Нийтийг хамарсан ажлын хүрээнд  тус сумын ажилгүй 10 иргэнийг    сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай,  эзэнгүй  хог хаягдлыг болон малын сэг зэмийг устгах ажлыг хийлгээд байна. 

Хүнсний талонд хамрагддаг 13 өрхийн гишүүдээр төв саадны  модыг тариулан услуулаад байна. 

Орхон сум Ногоон байгууламж бий болгох 10 хоногийн аян зарлаж байна.

Одоогийн байдлаар:

 1-р баг – 100 ширхэг 

2-р баг – 1135 ширхэг 

3-р баг – 0

4-р баг – 2500 ширхэг

5-р баг – 8619 ширхэг

ЗДТГ- 70 ширхэг

 ЕБСургууль- 50 ширхэг

Цэцэрлэг- 35 ширхэг

Эрүүл мэндийн төв  – 34 ширхэг

Соёлын төв – 10 ширхэг  

. Цэцурлэгт хүрээлэн  -  4500 ширхэг  сумын хэмжээнд нийт 17053 ширхэг  мод тариалаад байна.

“Тэнгэрлэг гэр бүл” ёслолын арга хэмжээ

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Тэнгэрлэг гэр бүл” шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд: “Оюунлаг гэр бүл”-ээр  5-р багийн мргэн Б.Ганбаатарын гэр бүл.

     “ Үлгэрлэгч гэр бүл”-ээр 5-р багийн иргэн Д.Батцэрэнгийн гэр бүл

     “ Авъяаслаг гэр бүлэ”-ээр 5-р багийн иргэн Н.Ганбаатарын гэр бүл

                 “ Өнөр гэр бүл”-ээр Г.Морозова Геннадевинагийн гэр бүл

                             “ Бүтээлч гэр бүл”-ээр 5-р багийн иргэн Б.Баяраагийн гэр бүл тус тус шалгарсан байна. Тэнгэрлэг гэр бүлүүддээ зориулан  “Хос багана”  урлагийн тоглолт үзүүллээ. 

Гэрээр айлчлах хөтөлбөрийн туршлага солилцоо

Хангал сум                                                                                                       2015.05.22

ДЗОУБ Гэрээр айлчлах аргачлалын айлчлагч СДТ нарын 6 сумын туршлага солилцох өдөрлөг манай суманд амжилттай боллоо. Өдөрлөгөөр Хишиг-өндөр, Орхон, Бугат, Хялганат, Сэлэнгэ сумдын нийт 44 хүний бүрэлдэхүүнтэй багийн мэндчилгээ, үйл ажиллагааны тайлан, ярилцлага, нөхөрсөг цаг болох гар бөмбөгийн тэмцээн тус бүр зохион байгуулагдлаа. Дээрх сумдын төлөөллийг ЗДТГ-ын ажлын хэсэг сумын Ёслол хүндэтгэлийн өргөө, Дархан аварга Б. Түвдэндорж аваргын хөшөөг үзэж танилцуулж сумын 90-н жилийн энгэрийн тэмдгийг дурсгал болгов. Ажлын хэсгийн ахлагч Ж. Бямбасүрэн болон айлчлагч нартаа дээрх үйл ажиллагааг амжилттай явуулсанд талархал илэрхийлье.


БУЛГАН АЙМГИЙН 7 ХОНОГИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ / 2015.05.11-15/

2015-05-25 12:59:20

 

Мод тарих үндэсний өдрийг угтан “Тарьц, суулгац үр бордоо”-ны үзэсгэлэн худалдааг сум дундын ойн ангиудтай хамтран 05-р сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулж, үзэсгэлэн худалдаанд 5 аж ахуй нэгж, байгууллага, 3 нөхөрлөл оролцон ìîä áóò, ç¿ëýãíèé ¿ð, áîðäîî, æèæèã õýìæýýíèéõºðñ áîëîâñðóóëàõ áàãàæ, öýöãèéí үð, ìîäíû áîðäîî çýðýã íýð òºðëèéí á¿òýýãäýõ¿¿íýýð ¿çýñãýëýíä îðîëöлоо. Ойн хортны судалгааны ажлыг хийж гүйцэтгэх “Байгаль орчны тогтвортой хөгжлийн санаачлага” ТББ, тэмцлийн ажлыг гүйцэтгэх “Гранд форест” ХХК-иудтай гэрээ байгууллаа.Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулга уулзалтанд 9 сумын 25 нөхөрлөлийн гишүүд, сум дундын ойн анги, байгаль хамгаалагч, хэвлэл мэдээллийн төлөөлөлүүд оролцлоо. Энэ үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан үзэсгэлэнд Хутаг-Өндөр сумын “Ундрах булаг”, Орхон сумын “Сүүдрийн гол”, Сэлэнгэ сумын “Харлаг наран”, “Хонгор хайлантай”, “Алтан бүл зөгий”, Бугат сумын “Жаргалант” зэрэг нөхөрлөлүүд тарьц суулгац, гар урлал, эмийн болон цайны ургамлаар үзэсгэлэнд оролцлоо.    Хутаг-Өндөр суманд зохион байгуулагдсан “Баялаг бүтээгчид-2015” зөвлөгөөнд оролцож, “Булган аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийлээ.

 

Эрүүл мэндийн газрын 2015 оны 05 сарын 15-22-нд

хийх ажлын төлөвлөгөө

 

Хийх ажил

Хариуцах хэлтэс

1

 “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах.   

Халдвар тандалтын алба

2

 “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг эрчимжүүлэх.

 НЭМХ

 

 

Булган сумын    Цогт хун тайжийн   талбайд    ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД –УРТ НАСЛАЛТ” өглөөний гимнастикийн нээлт хийж, 9 байгууллагын 80 гаруй төрийн албан хаагчид оролцов.

 “Хавдрын эсрэг хамтдаа-2015” аян   манай  аймагт   2015 оны 05 сарын 10-14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ нээж үг хэллээ. Нээлтэнд  ХСҮТ-ийн эмч нарийн Багийн ахлагч  Г.Пүрэвсүрэн /Багийн бүрэлдэхүүн 12 эмч, мэргэжилтэн/, Эрүүл  мэндийн газрын дарга С.Нарантуяа, ХААН банкны Булган аймаг дахь салбарын дарга Л.Мөнхсайхан, Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Оюунцэцэг нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

 

Аяны  нээлтийн арга хэмжээг 2015 оны 05 сарын 10-ны 10 цагт Булган сумын “Цогт хун тайж”-ийн амжилттай зохион байгуулж нийт 60 гаруй иргэдийг хамруулсан байна. 

 “Хавдрын эсрэг үндэсний аян-2015”  үеэр аймгийн 1800 гаруй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулж, хортой хавдар 4, хавдрын сэжигтэй тохиолдол 22-ыг илрүүлэн,  85 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ХААН банкны сайн дурын 30 ажилтнуудад сургалт зохион байгуулж, зөвлөгөө зөвлөмж өгсөн.    

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалтанд аймгийн хэмжээнд 6286 хүүхэд хамруулах бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, хамрагдах насны хүүхэд нэг бүрийг дархлаажуулалтад бүрэн хамруулах сургалт,  уулзалт ярилцлага боллоо. 

 

Сургалтанд  аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Н.ДайвийОд, Эрүүл мэнд, Спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Алтайбаатар,  ЭМГ-ын дарга С.Нарантуяа  сум, өрхийн ЭМБ-ын дарга, эрхлэгч, ахлагчид, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн нарын 40 хүн оролцож, орон нутагт нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахад  тулгарч болох бэрхшээл, богино хугацаанд олон хүүхдийг хамруулах арга зүй, цаашид анхаарч ажиллах талаар санал солилцсон.

 

            Сургалтаар “Нэмэлт дархлаажуулалт”-ыг зохион байгуулах бэлдмэлийг тарих арга техник, дархлаажуулалтын үйл ажиллагаанд түргэвчилсэн үнэлгээ хийх, ДДУХ-ийг бүртгэх, мэдээллэх, дархлаажуулалтын мэдээ тайлан ирүүлэх, заавар зөвлөгөө өгч, орон нутагт хэрэглэх вакцин,  А витамин, дагалдах хэрэгсэл, сурталчилгааны материалуудыг хуваарийн дагуу олгосон байна.  

Олон улсын “Эх баригч, сувилагч” нарын өдрийг угтаж  “Сувилагч таньдаа баярлалаа” нөхөрсөг уулзалт, тэмцээнийг   урд хойд бүсээр бүсчилж, СДЭ, өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдийн   хүүхдийн сувилагч, лаборант, статистикч бага эмч нарын дунд ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулав.

   “Шинэ санаа 2015” онол практикийн бага хурлыг зохион байгуулан, нийт 16 илтгэл оролцсноор  Тэргүүн байрыг  Хялганат сумын Эрүүл мэндийн   төвийн ахлах сувилагч  О. Болормаа, Орхон сумын Эрүүл мэндийн төвийн  статистикч  Ц.Алтантуяа,     шилдэг бүтээлийн уралдаанд  нийт 16 сумаас  бүтээл оролцсноос  тэргүүн байрыг Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн  статистикч Ц.Энхтуяа, Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн  сургалтын арга зүйч Д. Алтанцэцэг нар   шалгарлаа.

Олон улсын сувилагчийн өдрийн нэгдсэн арга хэмжээг Булган суманд зохион байгуулж, 80 гаруй  сувилагч оролцож, аймгийн удирдлагууд зангиагүй ярилцлага хийж, санал бодлоо солилцон, тэргүүний сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав.

Арга хэмжээний үеэр  Сувилахуйн амьдрал төв”  ТББ-ын  сургалтын албанаас “Оновчтой сувилгаа” сэдэвт сургалтыг   зохион байгуулж,    үйлчлүүлэгчийн зовиур шаналгааг багасгах, шинж тэмдгийн үед сувилгааг оновчтой үзүүлэх талаар  сувилагчдад мэдлэг олгож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 

Боловсрол, соёлын газрын 2015 оны 05-р сарын 11-ний өдрөөс                                              15-ны өдөр хүртэл зохион байгуулсан ажлын биелэлт

Д/д

Хийж гүйцэтгэх ажил

Хамтран ажиллах байгууллага

1

     “Түүх, Соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллого-2015”-д шаарагдах төсвийг Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх

      “Түүх, Соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллого-2015”-ын ажлын хэсгийг байгуулан төлөвлөгөө, маршрут, төсвийг боловсруулан хэлэлцэж Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахад бэлэн боллоо.

2

Хөөмэйн сургалтыг зохион байгуулах

      5 сарын 13-наас эхлэн хөөмэйн сургалтыг зохион байгуулж нийт  12  хүн хамрагдаж  байна.

3

Эрдмийн өргөө цогцолбор сургуульд хяналт, шинжилгээ хийх

     Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сургалтын үйл ажиллагааны ололт, амжилтыг үнэлж дүгнэх, боловсролын стандартыг хэрэгжүүлэх, багш, сурагч бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлж, тэдний оролцоог хангах, сургалтын орчин бүрдүүлсэн байдалд дүгнэлт өгөх зорилгоор 5 сарын 13-15-ны өдрүүдэд ЭӨЦСургууль дээр мэргэжилтнүүд хяналт, шинжилгээ хийж зөвлөгөө өглөө.

4

"Хүүхэд  бүрийг хөгжүүлэх  хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн”-д оролцох

        Ц.Уханцэцэг, 1-р сургуулийн бага ангийн багш Г.Жаргал, ЭӨЦС-ийн бага ангийн багш П.Хишигдаваа, О.Эрдэнэцэцэг нар "ХҮҮХЭД  БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД" оролцож байна

5

БСГ-ын ажилчдаас бие бялдрын түвшин тогтоох сорил, судалгаа авах

БСГ-ын ажилчид бие бялдрын түвшин тогтоох сорил, судалгаа өглөө.

6

 

1000 инженер төсөл, ШУТИС-ийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 12-р ангийн сурагчдаас урьдчилсан шалгалт авлаа.

7

 

СӨБ-ын “ЦӨМ” хөтөлбөрийг туршиж байгаа хөтөлбөр дээр ажилласан.

 

2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11 -ний өдрөөс 05-р сарын 15-ний

ХООРОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ  АЖЛЫН БИЕЛЭЛТ

Стандартчилал хэмжилзүйн хэлтэс

Хийгдэх ажил

Биелэлт

Хариуцах эзэн

1

Дэлхийн хэмжил зүйн өдрийг угтаж хийх ажлын 7 хоногийн төлөвлөгөөг гарган ажиллах

Дэлхийн хэмжил зүйн өдрийг угтаж хийх ажлын  8 заалт бүхий  төлөвлөгөөг хэлтсийн даргаар батлуулав.

Хэмжилзүйн улсын шалгагч нар

2

МСҮТ-ийн 2 сургууль дээр “Хэмжил зүй таны амьдралд” сэдэвт сургалт зохион байгуулах,танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулах.

Тодорхой шалтгаанаар хойшлогдсон

 

3

 

 Хөдөлмөрийн бүтээмжийн ажлын явцтай танилцсан тухай байгууллагын дарга эрхлэгчдийн шуурхай цуглаанд мэдээлэл хийх

Удирдах ажилтны шуурхай цуглаанд Хөдөлмөрийн бүтээмжийн ажлын явцтай танилцах үзлэгийн тухай мэдээлэл хийв.

Ц.Бүрэнтуяа

Б.Баттуяа

4

Энергийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцож, мод тарих

Энергийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцож, Дашинчилэн сумын талбайд мод тарив.

Ц.Бүрэнтуяа,

Л.Уранцэцэг

 

5

Сумдад хэмжих хэрэгслийн тооллогыг хийж гүйцэтгэсэн судалгааг нэгтгэн дүнг танилцуулах

Сумдад хэмжих хэрэгслийн тооллогыг хийж гүйцэтгэсэн судалгааг нэгтгэн дүнг танилцуулав.

Ц.Бүрэнтуяа

 

 

Эмчилгээний чанарын хяналтаар: Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвдзөвлөн  туслах  үйлчилгээ  үзүүлэхэд  дунд  эрсдэлтэй  үнэлэгдэж,  14  заалттайзөвлөмж өгөв.Боловсролын хяналтаар: Баян-Агт сумын Сургуульд төлөвлөгөөт шалгалтхийж, “Ерөнхий боловсрол эзэмшүүлэх” 6.2 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэддунд  эрсдэлтэй  үнэлэгдэж,  хугацаатай  албан  шаардлага  өгөгдсөн.  Цэцэрлэгтзөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд дунд эрсдэлтэй үнэлэгдэж, зөвлөмж өгөв.Хөдөлмөрийн хяналтаар: Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан06-06-015/21 дугаартай хөтөлбөрийн дагуу Баян-Агт сумын сургуульд 4.6 кодтой“Хөдөлмөрийн харилцааг шалгах” хяналтын хуудсаар үнэлгээ хийхэд багаэрсдэлтэй, 4.1.2 кодтой “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах” хяналтынхуудсаар шалгахад дунд эрсдэлтэй үнэлэгдэв. Дээрх хяналтын хуудсаар илэрсэнзөрчлийг хэрхэн арилгах талаар 10 заалт бүхий зөвлөмж өглөө.Эрчим хүчний хяналтаар: Иргэдэд зориулж эрчим хүчний хамгаалалтынзурвас  газар,  цахилгааны  хэлбэлзэлээс  үүссэн  хохирлыг  барагдуулах  талаар  2зөвлөмж боловсруулан иргэдэд тараасан.Байгаль  орчны хяналтаар: Бугат  сумын иргэнээс  ирүүлсэн  мэдээллийндагуу тус сумын 2-р багийн бөөрөлжүүт гэх газарт иргэний бэлтгэсэн модны эрхийнбичиг болон бэлтгэсэн модонд үзлэг  шалгалт хийсэн.  Шалгалтаар  мод бэлтгэхэрхийн бичиг байсан тул захиргааны арга хэмжээ авахаар шийдвэрлэв.“Эрүүл хөрс-Эрүүл хүнс”  сарын аяны 2 дахь долоо хоногт  хийсэн ажлынтайланг МХЕГ-т хүргүүлсэн. Баян-Агт суманд сургалтуудыг зохион байгууллаа.Ургамал  хамгаалал,  хорио  цээрийн  хяналтаар: Төмс  хүнсний  ногоонызоорь, агуулахад хяналт шинжилгээ хийж, төмс хүнсний ногооны 12 дээжийг 96үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан.Мал эмнэлгийн хяналтаар: "Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээндмал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тандалт судалгаа хийж, 13иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Авто  тээврийн  хяналтаар: Хөвсгөл  аймгийн  хот  хоорондын  зорчигчтээврийн үйлчилгээний “Нөхөрлөл зам” хоршоо ирүүлсэн Булган-Мөрөн чиглэлийнхатуу  хучилттай  авто  замыг  хамгаалах  талаар  арга  хэмжээ  авч,  асуудлыгхолбогдох  газарт  тавьж  шийдвэрлүүлэх  тухай  хүсэлтийн  дагуу  холбогдлохгазруудад  асуудал  тавьж,  хариуг  “Нөхөрлөл  зам”  хоршоонд  албан  тоотоорхүргүүлсэн.Өргөх механизмын хяналтаар: Булган суманд шинээр барилга угсралтынажил  гүйцэтгэж  байгаа  “Түмэн-Алт”  ХХК-нд  барилгад  шинээр  угсрагдсан  Хятадулсад үйлдвэрлэсэн  ZLP-160 загварын 800  кг  даацтай 2 дүүжинт  өргүүрт  үзлэгшалгалт хийж 2 магадлалын акт гаргаж, ашиглах зөвшөөрөл олгосон

 

НХҮХ-ИЙН 2015 ОНЫ 5-Р САРЫН 11-НӨӨС 05-Р САРЫН 15 ӨДРҮҮДЭД

ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

Д/д

7 хоногийн ажлын төлөвлөгөө

Огноо

Биелэлт

1

Сум орон нутгаас зохион байгуулж буй ажилд байгууллагын ажлагсдыг идэвхитэй хамруулж оролцох

5/9

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудын цэцэрлэгт мод тарих ажилд нийт ажилчид хамрагдсан.

2

Ахмадын амралтанд их эмч авч ажиллуулах бусад шаардлагатай арга хэмжээг авах

 

БУЛГАН АЙМГИЙН 7 ХОНОГИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

2015-04-28 10:40:11

ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ  7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

2015.04.24                                                                                            Булган сум

 

Мэргэжлийн хяналтын газар:

 

Хүнсний чанар, аюулгүй байдал, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар: Булган сумын “Бөмбүүш”, “Нандин” хоршоо, “Хустай вакеру” ХХК-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өглөө.

Сэлэнгэ сумын “Зоригт тул”, “Ингэт өрнөх”, “Их мөрөн” хүнсний дэлгүүрт “Худалдаалах үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар төлөвлөгөөт хяналт шалгалт, “Маргад”, “Оргил” хүнсний дэлгүүрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөрчлийг арилгуулахаар 12 заалттай 2 албан шаардлага, 10 заалттай 1 зөвлөмж өглөө.  

“Чансаа”, “Ингэт талх” талхны цехүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд дунд эрсдэлтэй үнэлэгдэж, зөрчлийг арилгуулахаар нийт 29 заалттай 2 албан шаардлага өглөө.

Ургамал, хорио цээр, чанарын хяналтаар: Бугат сумын 3,  Сэлэнгэ сумын 7 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 12 заалттай 3 албан шаардлага өгсөн. Дээрх 2 сумын зоорьтой иргэд, аж ахуйн нэгжээс хяналт шинжилгээний удирдамжийн дагуу төмс, хүнсний ногооны 9 дээж авч лабораторит шинжлүүлэхээр хүлээлгэн өгөөд байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтаар: Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Хяналтын хуудсаар бага эрсдэлтэй үнэлэгдэж 8 заалттай зөвлөмж өгөв.

Боловсролын хяналтаар: Сэлэнгэ сумын ЕБС-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд бага эрсдэлтэй үнэлэгдэж 4 заалттай албан шаардлага,  цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж 11 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтаар: Сэлэнгэ сумын Булган Дэлгэр, Мөнгөн сүмбэр уул мал эмнэлгийн нэгжүүд, “Жарамхайн цөөрөм” шувууны аж ахуйн нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, нийт 10 заалттай 2 албан шаардлага өглөө.

Эрчим хүчний хяналтаар: Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01/26  тоот удирдамжийн дагуу Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит ХК-ийн Могод суманд салбарын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийв. Шалгалтаар дэд станцуудын ажлын тавцан муудсан, 04 шугамын модон тулгуурууд хазайсан, газардуулгын эсэргүүцлийг хэмжүүлээгүй, трансформаторын тосонд туршилт хийлгээгүй зэрэг зөрчлүүд илэрч, зөрчлийг арилгуулахаар төв түгээх компанид албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэв.

Авто тээврийн хяналтаар: Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01/37 тоот удирдамжийн дагуу Булган сумаас Орхон аймгийн чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа Булган жолоо ХХК-нд 5.21 кодтой хяналтын хуудсаар төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд 32.5 хувь буюу дунд эрсдэлтэй үнэлэгдэв. Шалгалтаар нийт 8 зөрчил илрүүлж зөрчлийг арилгуулахаар 8 заалт бүхий 1 албан шаардлага хүргүүлж, зөвлөгөө өгөв.

Байгаль орчны хяналтаар: “Гантай” ХХК-д 4.1.2 хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 42,6 хувь буюу дунд,  4.6 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 48,1 хувьтай дунд эрсдэлтэй үнэлэгдэж 11 заалттай 1 албан шаардлага өгсөн. “Билгүүн дэлгэрэх” ХХК 71 хувь буюу их эрсдэлтэй 50,5 хувь буюу их эрсдэлтэй үнлэгдэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 13 заалттай 1 албан шаардлага өглөө.

Байгаль орчин, газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтаар: Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01/89 тоот удирдамжийн дагуу Могод суманд “Газрын тухай” хууль  болон газар олголтын байдалд төлөвлөгөө хяналт шалгалт хийж,  шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 9  заалттай 1 албан шаардлага өгөв.

Барилгын техникийн хяналтаар: Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн барилгад дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийн хариуг албан бичгээр хүргүүлсэн.

Аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр аймгийн 16 сум 1 тосгоны нийт 21 цэцэрлэгийн эрхлэгч нарт “Барилга байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах” зөвлөмжийг тайлбарлан таниулж, тарааж сурталчилсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтаар: “Илчит металл” ХХК-д нийгмийн хамгааллын хяналтаар төлөвлөгөөт хяналт шалгалт үргэлжилж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтаар 4.1.2 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 83,9 хувь буюу их эрсдэлтэй, 4.6 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 43,1 хувь буюу их эрсдэлтэй үнэлэгдэж, 9 заалттай 1 албан шаардлага өгсөн.

“Арвайн эхлэл” ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийж 4.2 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 70,5 хувь буюу их эрсдэлтэй үнэлэгдэж илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 6 заалттай 1 зөвлөмж өгч 100.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

“Ундрах” талх нарийн боовны цехэд Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд их эрсдэлтэй үнэлэгдэж 7 заалттай 1 албан шаардлага өгч 100000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авлаа.

2-р цэцэрлэгт 210 хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй 26 ажилтан албан хаагчдад,  6-р цэцэрлэгт 125 хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй 18 ажилтан албан хаагчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх, аваар осол гарсан үед авах арга хэмжээний талаарх сургалтыг зохион байгуулж мэдлэг олголоо.

Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн н.Гэрэлмаагийн хамт Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, Нэгдсэн эмнэлэг, НИК шатахуун түгээгүүрийн газар үзлэг шалгалт хийж холбогдох арга хэмжээ авч болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Боловсрол соёлын газар:

 

2015 оны 4-р сарын 22, 23-ны өдрүүдэд гадаад хэлний Мини-2015 олимпиад зохион байгуулагдаж нийт 16 сумын ЕБС-иудын 161 багш, сурагчид амжилттай оролцлоо.

ОХУ-ын Багшийн коллежийн хөгжмийн 11 багш нар ирж, орос хэл дээр Кузя царцаагийн адал явдалт дуулалт жүжиг”-ийг найруулан тавьж, тус адал явдалт дуулалт жүжигт Булган сумын ЭӨЦС, Спортын дунд сургуулийн сурагчид тоглож байна.

БСГ-ын мэргэжилтэн Б.Батжаргал БСШУЯ-нд зохион байгуулагдаж байгаа Түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллого-2015 сэдэвт сургалтад хамрагдлаа.

Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл хангагдаж байна.

 “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч” 5 сарны аяны хүрээнд явуулж байгаа монгол бичгийн олимпиададаймгийн 7, 8, 9-р ангийн нийт 30 бүлгийн 836 сурагчид 1-ын даваанд оролцож эхний байранд шалгарсан 5 анги улсын олимпиадад оролцохоор боллоо.

БСШУЯ-Багшлах эрхийн хороо, БМДИ-д ЕБС, цэцэрлэгийн шинээр багшлах эрх авах багш нарын материалыг нэгтгэж  хүргүүлэв.

Байгаль орчины газар:

 

Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр ойжуулалтын ажлыг 3 багц болгон зарласнаар 1 дүгээр багцад “БУЦС” нөхөрлөл Орхон суманд 50 га-д, 2, 3 дугаар багцад “Заан хүж” ЗБНөхөрлөл Бугат суманд 50 га-д, Сэлэнгэ суманд тус тус 50 га-д, ойн сан бүхий сумдын ойн хортонтой тэмцэх ажлын тендерийг 2 багц болгон зарласнаар 1-р багцын 16700 га талбайд тэмцлийн ажлыг явуулахаар “Гранд форест” ХХК, 2-р багцын 12500 га талбайд “Ойн таксаци” ХХК, сумдын үлийн цагаан оготны судалгааны ажлыг хийж гүйцэтгэх зөвлөхөөр “Майкобио” ХХК тус тус шалгарч гэрээ байгуулахад бэлэн болоод байна.

Түлшний хэмнэлттэй утаа бага гаргадаг зуухны тендерийг нээж, материалаа ирүүлсэн 3 аж ахуйн нэгжид үнэлгээ хийхээр ажиллаж байна.

Багийн байгаль хамгаалагч, эмч нарыг унаажуулах ажлын тендер зарлалаа.

“Хянлгант орд” ХХК-ны зүсмэл материал үйлдвэрлэх төсөл, Тэшиг сумын “Залман хангай” ХХК-ны нийтийн тээврийн зогсоолын зориулалтаар авсан газар, “Хүн чулууны бэл” ХХК-ны модны төрөлжсөн захад БОНЕҮнэлгээ хйилээ.

“Хангинахын шугуйн шагайн тойром” эвент арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах болон “Нэг сая мод тарих” ажлын төлөвлөгөөний захирамжийн төслийг ХБХэлтэст хүргүүллээ.

Эрүүл мэндийн газар:

 

Хийх ажил

Хариуцах хэлтэс

1

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сургалтыг  албан байгууллагуудад зохион байгуулах.   

Халдвар тандалтын алба

2

 Замын Цагдаагийн газартай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”-ын сургалт сурталчилгааг иргэдэд зохион байгуулах.

 НЭМХ

 

3

ЕБС—ийн ахлах ангийн хүүхдүүдээс эрүүл мэндийн боловсролын түвшин тогтоох судалгаа авах.

НЭМХ

4

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр тусламж үйлчилгээ үзүүлэх Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг сонгон шалгаруулах ажлын бэлтгэл хангах.

ЭТХ

5

Булган сумын усан сангуудад ариутгал, халдваргүйтгэл хийх.

Халдвар тандалтын албан

 

-        Хутаг сумын Сум дундын эмнэлэг, Оройн Буурал мод зүсэх, Олз талхны жижиг дунд үйлдвэр, Аймгийн ОБГ, Цагдаагийн хэлтэс, Магнай трейд, УЦУОШГ, Булган АЗЗА ТӨХК-д  “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үзлэг” хийж аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллалаа.Хутаг сумын төрийн болон  ТББ-ын 30  ажилтан, ажил эрхлэгчидэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн” сургалтыг аймгийн ҮЭ-ийн зөвлөл, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан.

-         Төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай “Хамтын ажиллагаан гэрээ” –г шинэчлэн байгуулах  гэрээний төслийг албан тоотын хамт 54 байгууллагад хүргүүлэн ажиллалаа.

-        Аймгийн хэмжээний ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас ХБӨ-ний талаарх мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлох судалгааны бэлтгэл ажлыг ханган ажиллалаа.

-        Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн нэгдсэн чуулга уулзалтанд оролцсон 11 сумын 37 иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа. Үзлэгээр мэдрэл, дотор, мэс засал, уламжлалт, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүллээ.

-        Эрүүл мэндийн газрын сургалтын баг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит чуулганд оролцон, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  ”Тэгш дүүрэн хөтөлбөрийн хэрэгжилт ”-ийн талаар  танилцуулан,”Таны эрүүл мэндийн төлөө хамтдаа” лекцийг уншлаа.

-        Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харьцах ОУ-ын дохионы хэлний сургалтанд ЭМГ-ын мэргэжилтэнүүд, 8 сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч нар хамрагдлаа .

-        “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулж 82 хүүхэд,өндөр настай эмэгтэйчүүдийг  витаминжуулалтанд хамруулаа.

-        Аймгийн хэмжээний Эрүүл мэндийн байгууллагуудад 2015 оны 04 сарын 21 нээс “Магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг”, удирдлага, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл ахуй халдвар хамгаалалын чиглэлээр үнэлгээ хийж,   Аймгийн НЭ, Орхон, Сэлэнгэ, Бүрэгхангай, Баяннуур, Рашаант сумын ЭМТөв, “Ман-од”, “Цанлэг” ХХЭ, “Цоожэд”, “Эмийн цэцэглэн” өрхийн Эрүүл  мэндийн төвүүд    хамрагдсан.  

Хөдөлмөрийн хэлтэс:

“ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган, зохион байгуулагдлаа. Уг чуулганд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих төсөл хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл хийв. Дашинчилэн, Хялганат тосгон, Сайхан, Сэлэнгэ, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг, Баяннуур, Гурванбулаг, Могод сумдын ХБИ-н ажлын байрыг дэмжих төсөл хөтөлбөр”-т хамрагдсан иргэд хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 157 иргэний төсөл хүлээн авлаа. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье" сарын аяны хүрээнд удирдамжийн дагуу харъяа байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдэд сургалт зохион байгуулав. Сургалтанд 41 иргэн хам хамрагдсан.  Мөн энэ сарын 23,24-ний өдрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгийг төр төсвийн болон, өрхийн эмнэлэг, шатахуун түгээх станц, хүнсний үйлдвэрлэл зэрэг нийт 18 байгууллагад явуулж байна.

ХАБЭА-н сарын аяны хүрээнд Хөгжимт жүжгийн театр, НХҮХ, ГХБХБГ, “Булган Мээж”, “Шунхлай” ШТС, “Хангайн гурил” ХХК, “Нэгдсэн эмнэлэг”, “Мэдээлэл Холбоо” ТӨХК, “НИК” ШТС зэрэг газарт үзлэг хийгдлээ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн чиглэлээр:

Аж үйлдвэрийн сайдын 2015-04-22 өдрийн 79 тоот тушаалаар  аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо” –ны бүрэлдэхүүн батлагдаж ирлээ. Үүнд: Дэд хорооны дарга: Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат Гишүүд: ЗДТГ-н Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга  А.Ганболд, Хөдөлмөрийн хэлтсийн ХШҮХ мэргэжилтэн Б.Батболд, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч П.Алтангэрэл Нарийн бичгийн дарга: Хөдөлмөрийн хэлтсийн ЖДҮБХХ мэргэжилтэн Г.Лхагважаргал нар дэд хорооны бүрэлдэхүүнд орсон.

                  Зээлийн батлан даалтын санд тэшиг сумын “Тэшиг-Ус” ОНӨААТҮГ –н зээлийн материалыг ХААН банкнаас авч хүргүүллээ. 

            Тэшиг сумын “Тэшиг ус” ОНӨААТҮГ / регистр 3192695 /   нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэж бүртгэлийг хэлтсийн даргын албан тоотоор баталгаажуулж гаргалаа.

          Аж үйлдвэрийн яаманд Сум хөгжүүлэх сангийн 2015 оны 1-р улирлын тайлан мэдээг хүргүүллээ. 2015 оны 1-р улирлын байдлаар Сум хөгжүүлэх сангийн сангийн үлдэгдэл 5,7 тэрбум төгрөгийн 1039 төсөлд зээл олгосноос 4.8 тэрбум төгрөгийн 784 төсөлд зээлийн үлдэгдэлтэй байна

         Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан иргэдийн зээлийн мэдээллийг ХААН, ХАС, ХАДГАЛАМЖ  банкнаас  4 сарын 15-д  2015-03-31-ны байдлаар гаргуулан авч зээлийн мэдээллийн санг шинэчиллээ. Аймгийн хэмжээнд  84 зээлийн  2,3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн чиглэлээр:

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх ахмадын мэргэжилтэн, ахмадын зөвлөх баг, ахмадын ТББ-ын судалгаа,  Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөрийн хүрээнд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээний судалгааг тус тус гаргалаа.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ:

Шинэ ажлын байр энэ 7 хоногт 49 бүртгэгдсэний 16 нь улирлын, байнгын ажлын байр 33 бүртгэгдсэн байна. Өмчийн хэлбэрээр нь ангилбал хувийн хэвшлийн 12, сум хөгжүүлэх сангаас 35, улсын төсвөөс 3 ажлын байр тус тус нэмэгдсэн байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг Булган хангай МСҮТ, ХАА-МСҮТ-ийн төгсөх ангийн сурагчдыг хамруулан хийлээ. Өссөн дүнгээр 172 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг өглөө.

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс:

        НҮБ-ын суурин төлөөлөгч Роберт Бэнеc, нийгмийн салбарын мэргэжилтнүүдийн хамт Булган аймагт ажиллаж, Аймгийн ИТХ-ын дарга, хүүхдийн элч Д.Батсайхан, ХГБХХ-ийн дарга, ХТЗ-ийн нарийн бичгийн дарга Д. Оюунбилэг, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Батчулуун нартай хүүхэд хамгаалал, гэр бүлийн асуудлаар ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр аймгийн түвшинд хүүхэд, залуучуудад зориулан батлан гаргасан бодлого, түүний биелэлт, зорилго зорилтын талаар ярилцаж, санал бодлоо солилцож ажиллалаа.
Төлөөлөгчдийн 2-р багийн гишүүд аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, НХХ-ийн нийгмийн салбар хариуцсан мэргэжилтэн, өрхийн эмнэлгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, орон нутгийн бодлого төлөвлөлт, хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт төрийн сан, орон нутгийн хөгжлийн сантай хэрхэн уялдаж байгаа талаар ярилцлаа.
Мөн ХГБХХ болон Орхон сумын хүүхэд, гэр бүлийн асуудлаар үзүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, санал солилцож, бидний үйл ажиллагаагааг өндрөөр үнэллээ.
Энэхүү уулзалтын үр дүнд НҮБ-ын суурин төлөөлөгч Роберт Бэнес цаашид манай аймагтай хүүхэд, гэр бүлийн асуудлаар боломж гарвал хамтран ажиллахдаа таатай байгаа илэрхийллээ.
.

            «Хамтдаа хөгжицгөөе-3” чуулган зохион байгууллаа:  Монгол Улсад “Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой”-г угтсан ажлын хүрээнд   Аймгийн Засаг даргын Шинэ Булган мөрийн хөтөлбөр, АИТХ-ын 2013 оны 120-р тогтоолоор батлагдсан аймгийн хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах стратегийг хэрэгжүүлэх зорилгоор 2 жилд 1 удаа  зохион байгуулдаг  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн   «Хамтдаа хөгжицгөөе-3” чуулганаа  зохион байгуулж, аймаг сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл, асран хамгаалагчид,  нийгмийн ажилтанууд болох 76 хүнийг хамруулан зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн аймгийн бодлого, хөтөлбөр болон үйл ажиллагааны тайлан мэдээллээ танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ярилцаж хүүхдүүдээс санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил оролцоог дэмжих зорилгоор ХБХүүхдийн өөрийн удирдлагын байгууллага байгуулж, дотоод зохион байгуулалтаа хэлэлцэж, тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо.  Уг зөвлөгөөнийг  зохион байгуулахад  Аймгийн Засаг Дарга  түүний Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, НХҮХ, ЭМГ, БСГ, НДХ  зэрэг агентлагууд    хөрөнгө санхүү, удирдлага зохион байгуулалтаа нэгтгэн  амжилттай зохион байгуулаа.   Чуулганаар гол яригдсан асуудал бол  ХБХ-ийг  тодорхойлох магадлах үнэмлэхжүүлэх,  сумдад ялангуяа ЕБС-иудад   ХБХ-д зориулсан   нөхөн сэргээх нийгэмшүүлэх  төвийг  тэдний эцэг эхийн оролцоотой байгуулах,   ХБХ-ийн мэдээлийн сангийн  тоо зөрүүтэй гарч байгаад үнэлгээ  хийх,ХБХ иргэдэд зориулсан дэд бүтцийг   сайжруулах , ХБХ-тэй эцэг эхчүүдийг чадваржуулах    зэрэг асуудлуудыг  хөндөн ярилцаж,  санал бодлоо  солилцлоо.

“Булган хангайн хүүхдүүд-2015”   ардын урлагийн наадам зохион байгуулагдаж байна: Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага  үүсч хөгжсөний 90 жилийн   ойн  хүрээнд Аймгийн ИТХ-аас баталсан  “Шинэ Булган” Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах /2013-2016 он/  хөтөлбөр, Морин хуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор   “Булган хангайн хүүхдүүд-2015”   ардын урлагийн наадмыг   хүүхдийн нас бие сэтгэл зүйн  онцлогт нь  тохируулан 4 насны ангилалаар  ардын урлагийн 4 төрлөөр   зохион байгуулж байна.  Энэхүү наадамд   аймгийн 17  сум, тосгоны     нийт   20  цэцэрлэг, 21 сургууль, хүүхдийн хөгжлийн байгууллагуудаас нийт  600  хүүхэд авьяас уран бүтээл, ур чадвараа сорин наадахаар хүрэлцэн ирж тэднийг бэлтгэсэн  150 гаруй   сургууль, цэцэрлэг, соёлын төвийн  мэргэжлийн багш нар, сум сургуулийн нийгмийн ажилтанууд  хүрэлцэн ирээд байна. Тэмцээний мэдүүлэгээс харахад  1 сумаас 12-52  хүртэл хүүхэдтэй   оролцож байна.  Хамгийн олон хүүхэдтэй оролцож байгаа  Хишиг- Өндөр, Тэшиг, Хялганат, Орхон, Хутаг-Өндөр, Бүрэгхангай зэрэг сумдууд байна. Тэмцээнд авьяаслаг хүүхдүүдээ бэлтгэн оролцуулж байна.  

Хялганат тосгон:

1.    Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийг хамарсан салхин цэцэг өвчний 3 тохиолдол илэрсэн тул, Их эмч Д.Туул нь  НЭМ-ийн арга зүйчтэй хамтран өвчилсөн хүүхдийн хавьтал болох 2 ангид нийт 49 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж,  3 тохиолдлыг илрүүлж мэдээлэх хуудсаар яаралтай мэдээлж, өвчлөгсдийг  цэцэрлэг, сургуулиас нь түр чөлөөлж, багш нар, эцэг эхчүүдэд Салхин цэцэг өвчний талаар мэдээлэл хийж,  зөвлөгөө өгөн ажиллав.

2.    ЗААлбанаас ажлын хэсэг байгуулан эмнэлгийн болон НЭМ-ийн тусламж үйлчилгээ, хууль эрх зүйн актын биелэлт, хэрэгжилтийн байдалд хяналт үнэлгээ хийж, холбогдох хүмүүст заавар зөвлөгөө өгч ажиллав.

3.    ЭМТөвийн үйл ажиллагаанд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Настны өрөө, Алжаал тайлах өрөө, С

БУЛГАН АЙМГИЙН 7 ХОНОГИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

2015-04-20 11:29:23

БУЛГАН АЙМГИЙН 7 ХОНОГИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

Булган сум                                                                                     2015.04.13-17

Боловсрол, соёлын чиглэлээр:

2015 оны 4 сарын 14-17-ны хооронд БСШУЯ-ны харьяа бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийхээр хэрэгжилтийн багийнхан, БСГ-ын мэргэжилтнүүдийн хамт Булган сумын ЭӨЦС, 1-р сургууль, Хутаг-Өндөр, Тэшиг, Уньт, Сэлэнгэ, Бугат сумдуудын ЕБС-иуд дээр ажиллаж зөвлөн туслаж,  суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийн 8 сургагч багш Булган сумын лаборатори ЭӨЦС, Хишиг-Өндөр сумын сургуулийн багш нарын хичээлд сууж, хичээлийн хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, мэргэжлийн багш нарт зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

Боловсролын салбарын нийт 120 гаруй удирдах ажилтан, сургалтын менежерүүд, нягтлан бодогч, насан туршийн боловсролын арга зүйч нарын сургалтууд Булган сумын 1-р сургууль, БСГ-ын сургалтын танхимд тус тус зохион байгуулагдсан.

БСГ-ын мэргэжилтэн Н.Мөнхтуяа, Ч.Цогбуян, 1-р цэцэрлэгийн арга зүйч Б.Нансалмаа, 1-р сургуулийн багш Б.Баярхүү нар Архангай аймагт зохион байгуулагдсан Сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэврийн байгууламжийн нийтлэг шаардлага сэдэвтэй бүсчилсэн сургалтад хамрагдаад ирлээ.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2” хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч” олимпиадын 7, 8, 9-р анги мөн гадаад хэлний анги нийтийн эчнээ олимпиадын 1-ын давааны сэдвүүдийг тус тус ЕБС-иудад хүргүүллээ.

Булган хан бүсийн 1-р сургууль, ЭӨЦС-ийн 7-р ангийн сурагчдын дунд Мэддэгт мэргэн цоохорМонгол бичгийн цагаан толгойн нэгдсэн баярыг 2015 оны 4-р сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулж тус сургуулиудын Монгол хэлний багш нар, 7-р ангийн 6 бүлгийн сурагчид хамрагдлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган сумын  үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ. Ажлын хэсэгт БОАЖГазрын мэргэжилтэн оролцож салбарын хууль тогтоомж, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн зарим ажлын үр дүнд хяналт үнэлгээ хийж тохижилт үйлчилгээний анги, “ХАН ТУЛГА” СӨХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өлийн цагаан оготны тархалтын судалгааны зөвлөх үйлчилгээний тендерийн нээлтийг хийж, 2 аж ахуйн нэгжийн ирүүлсэн мартериалд үнэлгээ хийж байна.

Ойжуулалт болон ойн хортонтой тэмцэх ажлын тендерийг нээлээ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг шалгалтын удирдамжийн дагуу ОБГазартай хамтран 16 сум 1 тосгонд хийлээ. Үзлэг шалгалтаар Ойн тухай хууль, Гамшигаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сумдын засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн хэрэгжүүлж байгаад түвшин тогоон үнэлгээ өгч зөвлөн тусалж  ажиллалаа.

Булган сумын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн худгууд болон усан сангийн хамгаалалтын хашаа барих тендерийн зарласан.

Тэшиг сумын Тэшиг-Ус ОНӨААТҮГ –ын уурын зуух, ДДБТ ХХК-ны Хутаг-Өндөр сумын Уньт багт хэрэгжүүлэх зүсмэл материал үйлдвэрлэх төсөлд БОНЕҮнэлгээ хийлээ.

Манай аймагт НҮБ-ын FAO-ын “Ой бүхий аймгуудын олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төсөл  хэрэгжүүлж эхлээд байна.

Аймгийн аялал жуулчлалын цахим хуудасны ажлыг хүлээн авч аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Эрүүл мэндийн чиглэлээр:

“Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй -1” сургалтыг  ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран  зохион байгуулж,  30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон   байна.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, цалин, ээлжийн амралт тооцох   арга аргачлалын талаар ерөнхий мэдлэг олгож, бүлгээр ажиллан, дадлага ажил хийж, ажлын байранд тулгарч байгаа асуудлаар санал солилцож, зөвлөгөө заавар өглөө.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыгХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” нээлтэнд оролцож,    Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл мэндийг дэмжих нь сэдвээр сургалт зохион байгуулав.

Мөн Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицууллагддаг халдварт өвчин, зоонозын халдварт өвчин, халдварт өвчний үед өмсөх хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, багаж тоног төхөөрөмжүүдээ танилцууллаа. 

Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Цагдаагын газрын нийт 127 албан хаагчыг бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилд хамрууллаа.

Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг    Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг үнэлж,  эрүүл мэндийн төвийн гадна орчинг ээлтэй орчинг бий болгох, ахмад настнуудад үзүүлэх тусламж үйлчилгээний талаар  эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Геронтологийн төвийн эмч, мэргэжилтнүүд сумдын эрүүл мэндийн байгууллагын хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт "Настны сэтгэл зүйн менежментийн онцлог" сэдвээр сургалтыг зохион байгуулж, 46 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

·         Геронтологийн төв, Булган сумын ахмадын хороотой хамтран Булган сумын Соёлын ордонд “Эмийн зөв зохистой хэрэглээ”  сэдвээр сургалт зохион байгуулж, 86 ахмад настныг хамрууллаа. Сургалтын үеэр "Аялгуут хэмнэл" дасгал хөдөлгөөнийг нийт сургалтанд оролцогчдод зааж сурган, цаашид тогтмол хийж байхыг  зөвлөв. 

 

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чиглэлээр:

·         Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөөг зорилтот бүлгийн иргэд, 10 жилийн 1-р сургуулийн төгсөх ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд ний 192 иргэнд өглөө.

ХАБЭА-н сарын аяны хүрээнд:

·         Булган сумын 6 дугаар цэцэрлэг, эрүүл мэндийн газар ХХ-ийн ажиллагсдад ХАБЭА-н талаар сургалт хийгдлээ.

·         Мөн Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах  бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх “Нэрэмжит сар”-ын ажлын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжигч-Эрүүл ажлын байр” уриан доор Гар бөмбөгийн тэмцээнийг 2015 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр зохион байгуулахаар удирдамжийг боловсруулан байгууллагуудад хүргүүллээ.

·         Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн байгууллага аж ахуйн нэгжүүдэд энэ ажлын хүрээнд  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бүх ажиллагсадаа “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ” хамруулахыг тухай уриалга гарган Булган сумын бүх аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүллээ.

Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн чиглэлээр:

·         Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөлийг хуралдуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус салбар зөвлөлийн хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн төслүүд, Бүлгээр хүнсний ногоо тарих иргэдийн судалгаа, нийтийг хамарсан ажлын санхүүжилтийн хуваарь зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр бэлдээд байна. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдамжийг бэлтгэн сумдад хүргүүлээд байна.

·         Мэргэжлийн боловсрол түр сургалтын чиглэлээр:

·         Халамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдтэй хийх хэлэлцүүлэгт оролцож “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр”-ыг танилцуулж санал солилцлоо. Хэлэцүүлэгт 50 эмэгтэй оролцсон.

·         2015 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаарх Онцгой байдлын газрын ажиллагсдад мэдээлэл хийж сургалт зохион байгууллаа.  Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдийн ажлын байрыг дэмжиххөтөлбөрийн хүрээнд дэмжлэгт хамрагдах өвлийн төгсөгчдийн судалгааг Булган хангай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран гаргаж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл, судалгааны үндэсний төвд хүргүүлсэн. “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр” сэдвээр “Булган Хангай” МСҮТ-ийн багш, удирдлагад сургалт зохион байгуулав.

·         Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төв, Политехник коллежийг төгссөн 2014-2015 онд төгссөн орон нутагт ажилгүй байгаа төгсөгчдийн судалгааг аймгийн хэмжээнд гаргалаа. Судалгааны нэгтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл, судалгааны үндэсний төвд хүргүүллээ. ХАА-н газраас зохион байгуулсан “Газар тариалангийн үйлдвэрлэл  эрхлэгчдийн зөвлөгөө”-нд оролцон Үйлдвэрлэл, ажлын байранд хийх сургалт, Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, Төгсөгчдийн ажлын байрыг дэмжих арга хэмжээг тус тус танилцуулж мэдээдэл хийлээ. Мөн Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6 ААНБ-д холбогдох арга хэмжээг хамтран зохион байгуулах саналыг хүргүүллээ.

 

Сум орон нутгийн мэдээ:

v  Дашинчилэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 06-р хуралдаан боллоо. Уг хуралдаанаар    Сумын ЗДТГ-ын 2014 оны ажлын тайланг сонсолыг хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

v  Тус суманд ДЗОУБ-ын "Булган Хангай Нутгийн Хөгжлийн" хөтөлбөрөөс "Сайжруулсан зуух" төсөл хэрэгжихтэй холбогдуулан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх болон өрх толгойлсон эмэгтэй , олон хүүхэдтэй , 0-18 хүртэлх насны 2 -оос доошгүй хүүхэдтэй өрх, ХБИ зэрэг өрхүүдийг хамруулан 50 өрх сумын хэмжээнд сонгогдоод байна.

v  Сумын хэмжээнд 173 га тариалангийн газарт хэмжилт хийн, хяналт тавин ажиллалаа.

v  Багт  ажиллахад гарсан саналуудыг нэгтгэн холбогдох албан тушуултнуудад  хугацаатай албан мэдэгдэл өгөөд байна.  Нийт багаас 54 иргэнээс давхардсан тоогоор  62 санал хүсэлт ирсэн байна.

v  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хүрээнд байгууллагын дарга нартай уулзаж, тэдний санал хүсэлтийг авч, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Галын аюулгүй байдлыг хангаж ажиллах , цахилгаан монтажыг мэргэжлийн байгууллагаар хянуулж ажиллах шийдвэрт хүрээд байна.

 

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 2015.01.26-30

2015-02-02 12:47:59

“БУЛГАН АЙМАГ” ÄÎËÎÎ ÕÎÍÎÃÈÉÍ МЭДЭЭ

  

2015.02.02.                                                                    Булган сум                            

Үйлдвэр хөдөө аж ахуйн газар:

Сумдаас өвөлжилтийн цагийн байдлын мэдээг 7 хоног бүрийн Лхагва гаригт авч, холбогдох газруудад хүргүүлж байна.

 Тус аймагт тэмээ1240, адуу 253352, үхэр 259264, хонь 1648781, ямаа 970149 бүгд 3132786 мал өвөлжиж байна.

Аймгийн сайн малчны  тодорхойлолт материалыг сумдаас авч, ЗДЗХ-д танилцуулæ, “Аймгийн сайн малчин”-ààð 11, Хөдөлмөрийн баатар Ç.Очирын нэрэмжит шагналаар  1,  “Òэргүүний МАА-н мэргэжилтэн”-ээр 1 хүн тус тус шалгарàâ.

Ìºí  “Àéìãèéí  òýðã¿¿íèé òàðèàëàí÷ õàìò îëîí”-îîð Бүрэгхангай сумын “Төлүүжин “ХХК, Дашинчилэн сумын “Муку” ХХК шалгарч, “Àéìãèéí аварга ногоочèн”-оор Хутаг-Өндөр сумын ногоочин Á.Батсүрэн, “Àéìãèéí àâàðãà механикжуулагч”-аар Бүрэгхангай сумын механикжуулагч Зоригтбаатар íàð шалгарлаа.

“Улсын сайн  малчин”, Улсын тэргүүний тариаланч хамт олны материалыг ҮХААЯ-нд хүргүүлэв.

Тус газраас “Шинэ санаа шинэлэг шийдэл “ жилийн ажлын хүрээнд төрийн блон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах төрийн үйлчилгээг  цаг алдалгүй иргэдэд хүргэх зорилгоор “Төрийн үйлчилгээг малчны хотонд” аяныг санаачлан  хамтран ажиллах байгууллагуудад албан тоот хүргүүлж,  саналыг авч байна.

Òóñ ãàçàð  “Эрчимжсэн Мал Аж Ахуйн Сургалт Хөгжлийн Үндэсний Төвтэй хамтран  “Мал Аж Ахуйн Хоршоологчид болон сүүний үхрийн аж ахуй, сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн тэргүүн туршлага солилцох аялал”-ыг зохион байгуулаà.

Уг аялал нь ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 2015 оны 1 сарын 14-19-ны хооронд явагдаж Баян-Агт 2, Баяннуур 2, Булган 4, Бүрэгхангай 7, Дашинчилэн 2, Орхон 2, Тэшиг 1, Хангал 1, Хутаг-Өндөр 2, нийт 9 сумын  23 фермер, мал аж ахуйн мэргэжилтэн, малчид оролцов.

2014 оны худаг уст цэгийн тайлан, МАА-н хэлтсийн тайланг гаргаж, ҮХААЯ-д хүргүүлэв.

Арьс ширний урамшууллын материалыг хүлээн авч,  ҮХААЯ-нд хүргүүлэхээр ажиллаж байна.  Мөн тус аймгийн сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа фермийн судалгааг гаргаж ҮХААЯ-нд хүргүүллээ.

Сэлэнгэ сумын иргэд, малчдад “Мал амьтны гоц халдвар өвчний үед авах арга хэмжээ бэлэн байдал” сэдэвт сургалтыг хийж, заавар зөвлөгөө өгч, гарын авлага материал тараав. Мөн  Рашаант, Баян-Агт сумдын галзуу өвчний голомтонд ажиллаж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав.

Рашаант суманд гарсан галзуу өвчний голомтонд мэргэжлийн хяналтын газартай, Баян-Агт суманд гарсан Галзуу өчвний голомтон ОБГ, ЭМГ-тай хамтарсан шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Баян-Агт, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант сумдад голомтын өвчтэй мал, амьтдыг нядалж, шатааж, ариутгал, халдваргүйтгэл хийж устгаж,  4 голомтонд 6,7 мянган малын тун вакцин хүргүүлж мал, амьтдыг вакцинжуулав.

 Дээрх голомтонд ажилласан талаар болон, галзуу өвчний цагийн байдлын талаар аймгийн орлогч дарга танилцуулж ажилласан.

Шүүхийн шинжилгээний алба:

 

            Шүүхийн шинжилгээний алба нь Монгол улсын үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна. 

            Энэ долоо хоногийн хугацаанд õóëãàéí 1 óäàà õýðãèéí ãàçðûí ¿çëýãò оролцсон.  Хэргийн газрын үзлэгээр тээврийн хэрэгслийн мөр 2 ширхэгийг илрүүлж, ìºðäºí áàéöààëòûí òóðøèëòàíä 1 óäàà îðîëöñîí, гэрэл зургийн ажлаар 48 кадр, Папилон системээр 2 иргэний гарын хээ, мэдээлэл, гэрэл зургийн хамт авч санд баяжилт хийв.

            Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 8 удаа, цогцос магадлан шинжлэх үзлэг 1 удаа хийж дүгнэлтийг холбогдох алба хаагчдад хүлээлгэн өгөв.

           

Ñýëýíãý ñóì:

1.    “Ñýëýíãý õºãæëèéí õºòº÷ àÿí” 2015.02.01.- 2015.07.01  õîîðîíä çàðàëëàà.   Íýýëòèéí ¿éë àæèëëàãààíä Óíäðàà öýöýðëýãèéí õ¿¿õä¿¿ä  áÿöõàí ìýíä÷èëãýý ºðãºëºº.

 Ìºí íýýëòèéí ¿éë àæèëëàãààã óãòàæ ÄÇÎÓÁ-ààñ:

-          “Õ¿¿õäèéí õ¿ì¿¿æèëä ýöýã ýõèéí îðîëöîî”  ñýäýâò æ¿æèã÷èëñýí òýìöýýí

-        “Ìèíèé èðýýä¿é” çîõèîí áè÷ëýãèéí  óðàëäààí

-       ÄÇÎÓÁ –ûí  ÁÎÍÕÕ-èéí  äàðãà  Ãýðýëìàà  “Õ¿¿õýä ãýð á¿ëèéí õºãæèë”- èéí òºëºº  ñóðãàëò çîõèîí áàéãóóëëàà.

Íóòãèéí ººðºº óäèðäàõ áàéãóóëëàãûí õàìò îëîí áîëîí áóñàä áàã, áàéãóóëëàãóóäûí äàðãà ýðõëýã÷ íàð õºãæëèéí õºòº÷ àéë ºðõºº  çààâàë õºãæèõ 20 ºðõººñºº  ñóãàëàí  àâ÷ äýìæèõýýð àæëûí ãàðààãàà ýõëýæ áàéíà.

 

2.    2015.01.29-íû ºäºð ¯éëäâýð÷íèé õîðîî õóðàëäàæ  òýðã¿¿íýý  ñîíãîëîî. 

Булган сум

1.            Булган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батсайхан,байгаль хамгаалагч Э.Ууган-Эрдэнэ нар байгаль орчны чиглэлээр 2015 оны 01 дүгээр сарын 28,29-ний өдрүүдэд эргүүл шалгалт  хийж ажиллалаа. Ажиллах хугацаанд ноцтой зөрчил гараагүй болно.Нийт 50 орчим мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн байна.

2.            Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн хамт олон 1 дүгээр сарыг "Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах сар" болгон зарлаж Булган сумын ЗДТГ-тай хамтран ажиллах уулзалт ярилцлагыг хийлээ. Уг уулзалт ярилцлагын үеэр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, зорилтот бүлэгт чиглэсэн ажил үйлчилгээтэй холбоотой саналууд нэлээд гарч 2015 онд Булган суманд 2 томоохон ажлыг хамтран шийдвэрлэхээр боллоо.Үүнд:

1. Ариун цэврийн байгууламжийг сайжруулах

2. Эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь шийдэх гэсэн 2 асуудлын хүрээнд нэлээд ажлуудыг зохион байгуулахаар боллоо.

3.Булган сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Хонгорзул нар Булган сумын цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа болон шатар хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Булган сумын 1-р цэцэрлэгийн ахлах бүлгийн шатрын аварга хүүхдүүдтэй сумын Засаг дарга шатар тоглож тэдний цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.  

 

http://bulgan.bu.gov.mn/data/images/images1422517490.jpg 

 

Мэргэжлийн хяналтын газар:

 

Байгаль орчны хяналтаар: Мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээний хяналт 3 удаа хийсэн.

Сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт 2014 оны хэрэглээний мод бэлтгэлийг 2-р сарын 1-ээр дуусгавар болгохоор албан тоот хүргүүлсэн.

Засгийн газрын 1111 төвөөс ирүүлсэн Тэшиг суманд “Охь булаг” ХХК зөвшөөрөлгүй хөрөө рам ажиллуулж байна гэсэн мэдээллийн дагуу шалгаж, арга хэмжээ авч, хариуг МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газарт албан тоотоор хүргүүлсэн.

Өргөх механизмын хяналтаар: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өргөх механизмын шинжээчтэй хамтран Хутаг-Өндөр суманд баригдаж байгаа “Жигүүр гранд” группийн сувилалын газарт угсрагдсан 450 км даацтай лифтэнд үзлэг, туршилт хийсэн.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтаар: Иргэн Х.Дорждэрэм, Б.Дэлгэрмаа нарын гаргасан хүсэлтийн дагуу Булган сумын 5-р багт үйл ажиллагаа явуулж байгаа ”Дэвжих”, “Булган Ачуут” цайны газруудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Цагаан сарын баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналтыг хэрэгжүүлж, 2 гурилан бүтээгдэхүүний цех, 2 цайны газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Сар шинийн баярыг угтан мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээний борлуулалт түүний гарал үүслийн бичигт хяналт тавин ажиллаж байна.

Мал амьтан хорио цээрийн хяналтаар: Рашаант суманд гарсан галзуу өвчний талаарх мэдээг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө хүлээн авч МХЕГ-т шуурхай хүргэв. Тус суманд 301 нохойг устгаж, 5645 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, 93 өрхөд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, 35 өрхөд гарын авлага тарааж ажилласан бол Гурванбулаг суманд 14200 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, 436 өрхөд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, 86 өрхөд гарын авлага тарааж ажилласан байна. Галзуу өвчний үед ажиллах хууль эрх зүй, мэргэжил арга зүйн зөвлөгөөг МХГ-аас өгч ажиллав.

Эм био бэлдмэлийн хяналтаар: Аймгийн Засаг Даргын 2015 оны 01 сарын 15-ны өдрийн А/25 захирамжаар тусгай зөвшөөрөл нь сунгагдсан “Монос фарм трейд” ХХК-ийн Булган дахь салбарын үйл ажиллагааг актаар сэргээв.

 

Байгаль орчны газар

Хутаг-Өндөр суман дахь сум дундын ойн анги Хутаг-Өндөр, Тэшиг сумдтай хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулж, тус сумдын багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нарт “Мод бэлтгэлийн талбай тусгаарлалт”, “мод бэлтгэх журам”-ыг хэрэгжүүлж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулллаа.

“Хялганат” ХК-ны зүсмэл материал үйлдвэрлэх төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлээ.

Ойн хортны судалгааны ажил, булаг, шандыг эхийг хашиж хамгаалах ажлуудын техникийн тодорхойлолтыг боловсруулан ХААА-нд хүргүүллээ.

2015 онд ТББ-тай булаг шандын эхийг хашиж хамгаалах, ногоон хэрэм,  ойжуулалт, байгалийн сэргэн ургалтанд туслах ажил, орчны доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах ойн зурвас байгуулах, хог хагядлыг ангилан ялгах, сургалт сурталчилгаа зэрэг чиглэлээр хийж гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг гарган Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст хүргүүлсэн.

Хялганат тосгонд зохион байгуулагдсан “Хялганат тосгон-нэг шийдэл” хэлэлцүүлэгт оролцож, тосгоны иргэдтэй уулзан санал солилцлоо.

Боловсролын газар

·         Аймгийн орос хэлний төрөлжсөн олимпиад амжилттай болж нийт 16 багш, 9-р ангийн 17, 12-р ангийн 12 сурагчид оролцлоо.

·         Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сумдын цэцэрлэгүүдэд камер суурилуулсан.

·         Булган аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан явуулж буй Салбар дундын хамтын ажиллагаа”-ны хүрээнд Боловсрол, соёлын газар, эрүүл мэндийн газрынхантай ЗДТГ-т уулзалт ярилцлага хийлээ.

·         Хүүхэд бүрийг хөгжүүлэх авьяас хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн 6-р цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уламжлал болгон зохион явуулж буй Монгол ёс заншил уралдаанд нийт 130 гаруй хүүхдүүд оролцож Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүд тус үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө зөвлөмж өглөө.

·         Залуу багш нарын сургалт 4 дэх өдөр боллоо.

·         БСШУЯ, ХИС хамтран “Дотуур байранд амьдарч буй бага ангийн сурагчдын хөгжлийг дэмжих нь” сургалтанд мэргэжилтэн Ц.Уранцэцэг, З.Батзориг нар оролцлоо.

·         Мэргэжилтэн Э.Түвшинмөнх БДБ-18, СУ-17 мэдээг анхан шатны нэгжээр удирдлага мэдээллийн системрүү оруулах ажлыг хийж байна.

 

 

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

·         Булган, Бугат,  Хангал, Хялганат, Сэлэнгэ, Орхон сумдад сургалт арга зүйн баг ажиллалаа: НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн 6-р зүйл,  Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн 11-р бүлгийн 2.1, 2.2, 2.7, 2.9-р заалтууд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн 2010 оны 01 тоот тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх /2010-2015/ стратеги”-г, АИТ-ын хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 120-р тогтоолор батлагдсан “Аймгийн Хүүхэд хамгааллыг сайжруулах /2013-2015/ хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх зорилгоор Булган, Бугат,  Хангал, Хялганат, Сэлэнгэ, Орхон 6 сумын  “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийн  101 гишүүдийг чадваржуулах, арга зүйн сургалтыг ДЗОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Сургалтаар хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа, ажиллах чиг үүрэг,  гишүүдийн үүрэг, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, хүүхэд, гэр бүлтэй ажиллах зөвлөгөөний аргачлал, эмзэг гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ, кейс бүртгэл, нөхцөл байдлын үнэлгээ, үйл явцын тэмдэглэл хэрхэн хөтлөх талаар онолын мэдээллийг дадлага ажилтай хослуулан өгч ажиллалаа. Мөн хүүхдийн оролцооны байгууллагын идэвхитэн хүүхдүүд болон, өсвөр насны хүүхдүүд болох 402 хүүхдэд манлайлал, хүүхдийн эрх үүрэг, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дарамт, нөхөн үржихүйн эрүүл мэнд сэдвээр сургалт зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, эрсдэлгүй зан үйл  сэдвээр 322 эцэг эхчүүд, насанд хүрэгчдэд мэдээлэл өгч, уулзалт ярилцлага зохион байгуулж, ажиллалаа. Гэрээр айлчлах аргачлал хүүхэд хамгааллын шинэ загварыг хэрэгжүүлэхээр сонгосон Хялганат, Хангал сумдын сонгогдсон 80 өрх, 20 гэрээр айлчлагч нарт арга зүйн мэдээлэл өгч ажиллаж байна. Орон нутагт ХГБХХ-ийн дарга, мэргэжилтнүүд, ЦГ, НЭ-ийн төлөөллөөс бүрдсэн сургагч багш нар ажиллаж байна.

 

·         Аймгийн хүүхдийн парламентын идэвхтэн хүүхдүүдийн төлөөлөл “Сэтгэлийн тус” аяны хүрээнд аймгийн хот тохижуулах ангийн ажилтнуудад туслалаа. Энэхүү ажлын хүрээнд аймгийн төв талбайн мөсийг цэвэрлэж, хот тохижуулах ангийн ажилтнуудад халуун аарц буцалгаж өглөө.

 

·         Охидын клубын хүүхдүүдийн уулзалтыг хуваарийн дагуу зохион байгуулж, "Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төв"-ийн зохион байгуулж буй "ДҮҮЛЭН НИС ОХИН МИНЬ" хэмээх өсвөр үеийн охид, хөвгүүдийн хэрэгцээнд нийцсэн туужийг танилцуулж, орон нутгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэрхэн зохион байгуулалт хийж, хэрэгжүүлэх талаар ярилцаж, төлөвлөлөө. Мөн бүжгийн дугуйлан, англи хэлний клубын хүүхдүүдийг цагийн хуваарийн дагуу хичээллүүлж, сонирхолтой хөтөлбөрт арга хэмжээгээр үйлчилж байна.

 

 

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

( 52 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 2189599

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар