• Булган

  • -

  • Долоо хоногийн мэдээ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ЭНЭ 7 ХОНОГТ

..буцах

        Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хуулиуд, 2014 онд ОБЕГ-аас дэвшүүлсэн зорилтыг удирдлага болгон  ОБЕГ-ын даргын тушаал шийдвэр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган  цаг үеийн онцлогт тохируулан  бэлэн байдлын түвшинг ханган ажиллаж байна.

01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн 17 сумын Засаг даргын тамгын газрын дарга нарыг хүлээн авч өнгөрсөн онд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гамшгаас хамгаалах чиглэлээр зохион байгуулсан ажлын явц үр дүн, 2014 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан 4 цагийн сургалт зохион байгуулж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллалаа.  Мөн 01 дүгээр сарын 23-нд аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр сумдын Засаг дарга нарт 2013 онд хийгдсэн ажил түүний үр дүн, гарсан дутагдал, 2014 онд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлын талаар танилцуулан үүрэг чиглэл өгч, сум бүрт танилцуулга, зөвлөмж, гарын авлага өгч гэрээг байгуулан сумын хийсэн ажлын тайлангийн  дүнг танилцуулж 5 сумыг 800000 төгрөгөөр, Засаг дарга, Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч нарыг тус бүр 1 сарын үндсэн цалингаар урамшуулж ажилласан.    

            Булган аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн цаг үеийн ажлаар аймгийн Онцгой комиссыг 1 удаа хуралдуулан аймгийн Онцгой комиссоос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл, аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг худалдан борлуулах журам, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт,  цаг үеийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр албан даалгаврын төсөл, малчдад хүргэх зөвлөмжийн төсөл зэрэг 7 асуудлыг хэлэлцэн баталж хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар  сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт аймгийн удирдах ажилтны цуглаан дээр аймгийн Засаг даргаар  үүрэг  өгүүлэн  цаашид авах арга хэмжээний зөвлөмж өглөө. Мөн сумдын Засаг дарга нараас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд гамшгаас хамгаалах чиглэлээр 6 асуудал тусгуулан батлууллаа.

01 дүгээр сард  Монгол улсын Шадар сайдын баталсан Төр засгийн газрын байрууд, төрийн захиргааны байгууллагууд, улсын онц чухал обьектуудад гамшгаас хамгаалах улсын хяналт, шалгалт явуулах хуваарь, Онцгой байдлын газрын даргын баталсан “Сар шинийн баярын өмнөх шуурхай”” сэдэвт удирдамжийн дагуу Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аймгийн Засаг даргын тамгын газар, Сумын Засаг даргын тамгын газар, Хаан, Хас, Хадгаламж, Төрийн банк зэрэг арилжааны банкууд, Хялганат тосгоны 13 байгууллага, аж ахуйн нэгж, нийт 19 обьектод үзлэг шалгалт хийж 28 зөрчил илрүүлэн 10 зөрчлийг газар дээр нь арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар 6 албан шаардлага,  11 мэдэгдэл, 17 танилцуулга бичиж, ГАБТХ, ГХТХууль болон бусад хууль тогтоомж зөрчиж, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн хууль есны шаардлага биелүүлээгүй 2 байгууллага, аж ахуйн нэгжид 300000 төгрөгийн, 1 албан тушаалтанд 30000 төгрөгийн, 1 иргэнд 50000 төгрөгийн, нийт 380000 төгрөгийн захиргааны арга хэмжээ авч ажиллалаа.

       Галын аюулгүй байдлын тухай”, “Барилгын тухай” хуулийг хэрэгжүүлж барилга байгууламжийн 15 ажлын зураг төслийг хянаж дүгнэлт гарган, зөрчлийг арилгуулан 500000 төгрөг төсөвт оруулан, ашиглалтанд хүлээн авах 6 комисст ажиллан 4 барилга байгууламжийг хүлээн авч, 2 аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажилд илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.  

Сар шинийн баярын өмнөх шуурхай сэдэвт удирдамжийн дагуу галын тоо, хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Аврах, гал унтраах 20, 50 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүнийг  ОСГ-нд шинэчилэн хуваарилж гамшгаас хамгаалах, гал түймрийн  улсын хяналтын байцаагч нараар сургалт хийлгэн 18-наас 21-ны өдрүүдэд гэр хорооллын  1708 айл өрхөд шалгалт хийж 1278 зөрчил илрүүлж 578 зөрчлийг газар дээр нь арилгуулж бусад зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөн биелэлтийг хангуулж, 5765 хүнд ухуулга сурталчилгаа хийж, сар шинийн баярын үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч ажиллаа.

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх чиглэлээр сумдын Засаг дарга нарт 1 удаа сэрэмжлүүлэг хүргүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулж ажиллалаа.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1519169

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар