• Булган

  • -

  • Долоо хоногийн мэдээ

Хуудас:  1   2   3   4  ( 52 мэдээ )

7 ХОНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2016-09-12 08:56:11

 

 

 

 2016.09.05-09.

Хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу Сумдын хүүхэд харагч нарын хүүхдийн давхацалыг шалгаж баталгаажуулан, бүх сумдын хүүхэд харагч нарт арга зүйн зөвлөгөө өгч, хүүхэд харах байрнуудын өдрийн дэглэм, хоолны цэс, хүүхэд хөгжүүлэх төлөвлөгөөг батлан үйл ажиллагаа жигдэрсэн байна.

Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын хаалтын ёслолын үйл ажиллагаанд зориулан Булган аймгийн хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх их үйлсэд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ажилласан Дэлхийн зөн олон улсын байгууллагын хамт олонд  талархал илэрхийлж, хаалтын үйл ажиллагаанд зориулан 50 хүүхдийн ИЛЭРХИЙЛЭЛТ бэлтгэн хүндэтгэл үзүүллээ. Мөн  Булган аймгийн хүүхэд, гэр бүл, орон нутгийн хөгжилд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж их хэмжээний санхүүжилтийг эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлж хаалтын үйл ажиллагааны талбайн арга хэмжээнд зориулан хүүхэд багачууд, иргэд олон нийтэд зориулсан хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн мессеж үгтэй үлгэрийн баатруудыг аялуулж,  100 хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе уриатай flash mob бүжгийг бэлтгэн оролцлоо.

Хүүхдийн асуудлаарх хууль зүйн хорооны хурлыг зохион байгуулж, хүүхэд гэр бүлийн 2 кейсийг танилцуулж, хууль зүйн хорооны гишүүдийн зөвлөгөө чиглэлийг авлаа. Мөн хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн 3 кейст нөхцөл байдлын үнэлгээ хийж, сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

ХГБХХ-ийн удирдлага байгууллагын харьяаны ахмадуудаа хүлээн авч, "Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээе" энэ сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй Цагаан суваргын сэргээн босголт, Бурхан багшийн энергийн хүрээлэн, зарим бүтээн байгуулалтын явцтай танилцуулж Дашчойнхорлин хийдэд ном хурах арга хэмжээнд ахмадуудаа идэвхтэй хамрууллаа.

Ирэх 7  хоногт зохион байгуулах ажлын төлөвлөгөө:

·         “Хүүхдэд ээлтэй орон нутаг-хүүхдийн оролцоо” хангайн бүсийн 3-р чуулганд Баянхонгор аймагт очиж оролцох

·         “Соёлтой хотын бяцхан зорчигч” 1-р ангийн хүүхдүүдэд зориулсан замын хөдөлгөөний зөв ойлголт төлөвшүүлэх дадлага ажил зохион байгуулах

·         Хүүхдийн асуудал сонсох өдрийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулах

·         Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага болон хүүхэд, гэр бүлийн  кейсүүдэд кейс  менежер хийх

 

 

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

/2016,09.05-нөөс 09 дугаар сарын 09/

 

Хийх ажил

Хэрэгжилт

Биелэлтийн хувь

 

 

 

1.

Төлөвлөгөөт хяналт шалгалт

Эмбиобэлдмэл, Эмчилгээний чанарын хяналтаар Бугат сумын ЭМТ-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Хяналтын хуудсаар дунд эрсдэлтэй үнэлэгдэж эмбиобэлдмэлээр 21, эмчилгээний чанарын хяналтаар 13, нийт 21 заалттай зөвлөмж өглөө.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар Бугат сумын 5 худагт төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, ундны усны 8 дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулан, сумын Засаг даргад 9 заалттай 1 албан шаардлага өглөө. 

Мал эмнэлгийн хяналтаар Сэлэнгэ сумын “Булган дэлгэр” мал эмнэлгийн нэгж, “Сугар сайхан” үхрийн аж ахуйн нэгжид зөвлөн туслах,  иргэн Б.Мөнхсайхан, Г.Гансүхийн үхрийн фермд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.

 

 

 

100

2.

Урьдчилан сэргийлэх хяналт

МХЕГ-аас ирүүлсэн 4/2333 тоот “9 сард үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх албан даалгавар” албан даалгаварын дагуу 17 заалттай хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.

100

 

3.

Эрчим хүчний хяналтаар:

 

          Булган аймгийн дулаан ус хангамж НАА-н Булган мээж ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу Нида ХХК-ийн барьсан 40 айлын орон сууцны халаалтын зуухны төлөв байдал улсын байцаагчийн дүгнэлт гаргаж ажиллав.

         Цахилгаан эрчим хүчний найдваржилтийн 1 ба 2 зэрэглэлд хамаарагдах улсын онцгой объектуудад тандалт судалгаа хийгдэхтэй холбоотойгоор МХЕГ-ын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн ирүүлсэн зөвлөмжийг бодлогын чиг үүрэгтээ тусгаж ажиллах талаар аймгийн засаг дарга болон сумдын засаг дарга нарт албан тоот хүргүүлэв.

          Орон сууц, олон нийтийн барилгад ашиглагдаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллоны ашиглалт, угсралт, тээвэрлэлтийн байдалд Булган сумын 17 ААН-ийг хамруулан тандалт судалгаа хийж, зөвлөгөө өгч ажиллав.

 

100

4.

Сэлэнгэ суманд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх

Авто тээвэр, авто зам, газрын харилцаа, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр Сэлэнгэ суманд хяналт шалгалт хийгдэж байна.

 

100

 

Лаборатори

Нийт лабораторийн хэмжээгээр 50 дээжинд 272 үзүүлэлтээр нян судлал, хими хор судлал, үр хорио цээрийн шинжилгээ хийхэд аж ахуй нэгжийн хүсэлтээр ирүүлсэн үрийн буудайн 1 дээж цэвэршилтээрээ тэнцээгүй гарлаа.

Нян судлалын чиглэлээр: Аж ахуй нэгж болон иргэний хүсэлтээр ирүүлсэн ундны усны 9 дээжинд 45 үзүүлэлтээр, гурилан бүтээгдэхүүний 5 дээжинд 6, цагаа будаа, элсэн чихрийн 4 дээж 4 үзүүлэлтээр, төлөвлөгөөт хяналтаар ирүүлсэн цагаан будаа, элсэн чихрийн 2 дээжинд 2 үзүүлэлтээр, нэрсний 1 дээжинд 2 үзүүлэлтээр, ундны усны 4 дээжинд 20 үзүүлэлтээр нян болон хөгц мөөгөнцрийн шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж байхгүй.

Химийн чиглэлээр: Аж ахуй нэгж болон иргэний хүсэлтээр ирүүлсэн ундны усны 3 дээжинд 45 үзүүлэлтээр, кимчиний 1 дээжинд 5, цагаа будаа, элсэн чихрийн 4 дээж 30 үзүүлэлтээр, төлөвлөгөөт хяналтаар ирүүлсэн давсны 1 дээжинд 13 үзүүлэлтээр, ундны усны 4 дээжинд 60 үзүүлэлтээр химийн шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж байхгүй.

Таримал ургамлын үр, хорио цээрийн чиглэлээр: Аж ахуй нэгж, иргэний хүсэлтээр ирүүлсэн төмс хүнсний ногооны 9 дээжинд 18 үзүүлэлтээр, үрийн буудайн 1 дээжинд 7 үзүүлэлтээр үр, хорио цээрийн шинжилгээ хийхэд үрийн буудайн дээж цэвэршилтээр тэнцээсэнгүй.

 

 

Ирэх 7 хоногт хийх ажил

1.

Тэшиг суманд ажиллана.

 

 

2.

Гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.

 

 

3.

Аж ахуй нэгж иргэний хүсэлт болон хяналт шалгалтаар ирүүлсэн ус, хүнсний дээжинд нян судлал, хими хор судлал, үр хорио цээрийн шинжилгээг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх.

 

 

 

“Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” болон улсын “Ногоон хөгжлийн бодлого” батлагдсантай холбогдуулан Булган аймгийн “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүллээ.  

Аймгийн Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдэж буй худгийн эрүүл ахуйн бүсийн хамгаалалтын хашааны гүйцэтгэлийг шалгалаа. Аймгийн хэмжээнд нийт 10 худгийн эрүүл ахуйн бүсийн хамгаалалтын төмөр хийцийн хашааг “Ганчагт” ХХК 45 сая төгрөгийн өртгөөр 100% хийж дуусгасан байна.

Орхон аймгийн БОАЖГ-тай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, 2016 оны хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Хөдөөгийн ногоон хөгжлийн чиглүүлэгч бэлтгэх сураглтанд “Хан ач-Гэр бүл” ТББ-ын тэргүүлэгч Ц.Алтангагнааг оролцууллаа. Сургалтанд хамрагдснаар аймгийн иргэний бүлэг, нөхөрлөл, ТББ-уудад ногоон хөгжлийн чиглэлээр сургалт, мэдээлэл тогтмол өгч нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, ногоон хөгжил, ногоон эдийн засгийг түгээх нөхцөл бүрдлээ.

 

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2016.03.01-03.04/

2016-03-04 18:07:37

Булган аймгийн Баяннуур сум 2015 оны эцсийн мал тооллогоор 131225 толгой мал тоолуулсан. Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малын төрөл бүрээр хорогдол гарч байна. Шар тал багт адуу- 159, үхэр – 381, хонь-693, ямаа- 1060 бүгд 2293,Өлзийт багт үхэр- 15, хонь -20, ямаа-25 бүгд 60 нийт сумын хэмжээгээр 2353 малын хорогдолтой байна.

Улсын нөөцөөс Баяннуур суманд 250 боодол өвс, 200 шуудай хивэг хувиарлагдсан. Үүнийг шар тал багийн 67 малчин өрх, өлзийт багийн 44 мал бүхий өрхөд тус бүр 2 боодол өвс хувиарлаж, үлдсэн өвсөө хуц ухна маллагчдад хувиарлалаа. 200 шуудай хивэгээ 25 мянгат малчиндаа тус бүр 1 шуудай, үлдсэн 175 шуудай хивгийг Өлзийт, Шар тал багийн малчдад тус бүрт нь тал шуудай оногдохоор хувиарлалаа.

3 сарын 3-ны шөнийн  2250 минутаас эхэлж цасан шуурга шуурч салхины хурд 15 м/сек-ийн хүчтэй, цасны дундаж зузаан 15-20 см, хунгар газраа 40-60 см-ын зузаантай байна. Цасан шуурга 11 цаг үргэлжилж байна.

          Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өсвөр насны охидуудын дунд "ОХИДТОЙ ЯРИЛЦАХ ЦАГ" арга хэмжээ амжилттай зохион байгуулж, ЭӨЦС, 1-р 12 жилийн сургууль, СДСургууль, МСҮТ-ийн 65 охин оролцлоо. Уулзалтанд оролцогч охидуудад "Эмэгтэй хүний эрдэм ухаан, охидын манлайлал", "Өсвөр насны охидын харилцаан дахь сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх нь", "Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэдвээр мэдээлэл хийж, харилцан ярилцаж, зөвлөгөө өглөө. Мөн Охидын клубын  охидууд клубынхээ танилцуулга, мэдээллээ хийж, уулзалтанд оролцогч охидууд "ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭР БУМААРАА НЭГДЭЦГЭЭЕ" хөдөлгөөнд нэгдлээ.

       Хүүхэд, өсвөр үеийнхэний нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний дуу хоолойг сонсож, бодлого төлөвлөлтөнд тусгах зорилгоор Орхон, Булган сумдын хүүхдийн оролцооны байгууллагын 50 хүүхдэд "Хүүхдийн оролцоо-Хөгжих боломж" сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалтыг ДЗОУБ-ын ОНХХ, УБХотын Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж  өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог, зорилго, мөрөөдөлдөө хэрхэн хүрч болодог талаар сургалт зохион байгууллаа.

        Ээжийнхээ ач буяныг дээдлэн хайрлах, эх үрийн нандин холбоог сайхан сэтгэлийн үгээр ээждээ  илэрхийлэх алтан боломжийг    олгох зорилгоор зохион байгуулдаг “Ээждээ захидал бичих агшин-5” захидлын уралдаан зарлаж, ерөнхий боловсролын сургуулийн  хүүхдүүдээс 100 гаруй захидал ирсэн. Захидлыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 дугаар сарын 8-нд ээжид нь утсаар уншиж өгнө. Мөн шилдэг 3 захидлын эзнийг шалгаруулж, олон нийтэд сурталчилна.

        Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Дашинчилэн, Баяннуур сумдад ажиллаж, өвөлжилт хүндэрч буй сумдад тусламж хүргэж өгөхөөс гадна, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

         Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид, ард иргэдэд эд материалын тусламж, цаг үеийн хүнд нөхцөл байдал бэрхшээлийг хамтдаа даван туулах, хүүхэд багачуудад бусдыг хайрлан хүндэтгэж, бусдад туслах энэрэнгүй үзэл хандлагыг бий болгох зорилготой “Хайр ба Халамж” аян зарлан Булган сумын 1-р 12 жилийн сургууль, Баяннуур, Дашинчилэн сумдуудын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид аянд нэгдэж тусламж дэмжлэг үзүүлж байна.

ХЯЛГАНАТ ТОСГОНД БОД МАЛЫН ЗҮСИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Булган аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/105 тоот захирамж, Цагдаагийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32/01/106 тоот үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган Хялганат тосгоны ИНХ-ын даргын шийдвэрээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн томиллоо. Уг ажлын хүрээнд тосгоны төвийн малчин өрхийн иргэдийг цуглуулан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хууль, бод малын зүсмийн бүртгэл хэрхэн хөтлөх талаар сургалт зохион байгуулж, бод малын зүсмийн бүртгэл хөтлөх ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Хялганат "ҮТП"-ын бүсэд хамрагдаж буй НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ "ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР"-ийн үйл ажиллагаа сэргэж, улмаар жигдэрснээр 30 иргэн ажлын байр, цалинтай боллоо.

 

Мал аж ахуйн талаар:

 

Аймгийн хэмжээнд 2015-2016 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 8,3 мянган малчин өрхөд 3,2 сая толгой мал өвөлжиж хаваржиж байна. Үүнээс тэмээ 1220, адуу 264.2 мян толгой, үхэр 281,5 мян толгой, хонь 1697,8 мян толгой, ямаа 978,9 мян толгой байна.

Сумдын МЭҮТ-ийн мэргэжилтэн нараас өвөлжилтийн байдал холбогдуулан эрсдлийн үнэлгээний судалгаа, мал төллөлт, төл бойжилт, хорогдлын мэдээ авч байна.

 Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 12311 том мал хорогдоод байна. 1444771 хээлтэгч төллөхөөс 5716 хээлтэгч төллөж, 5523 төл бойжиж, төл бойжилт 0.5%-тай байна.

Сумдын МЭҮТ-аас арьс ширний урамшуулалын баримтыг авч нэгтгэн, тулгаж нэгтгэн Мал хамгаалах сангийн программд оруулав.

Сайхан, Баян-Агт, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сумаас шинжилгээнд дээж ирсэн. Сайхан, Баян-Агт, Бүрэгхангай, Тэшиг сумаас ирсэн дээжинд халдварт өвчин илрээгүй. Хутаг-өндөр, Сэлэнгэ, Бүрэгхангай, Тэшиг, Хишиг-Өндөр сумаас ирсэн дээжинд шинжилгээ хийгдэж байна.

Дашинчилэн сумын Хараат баг малчин А.Сүхбаатар, Дамдин нарын хоёр суурьт үхэр хорогдсонд онош тогтоохоор ажиллаж байна.

Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний вакцин 12,0 мянган тун татан авсан.

Улсын хэмжээнд мал, амьтны галзуу, хонины цэцэг өвчин их гарч байгаатай холбогдуулан “Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Газрын даргын 2016.03.03-ний өдрийн 1/89 тоот зөвлөмжийг нийт сумдад хүргүүлсэн

 

Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 64 дугаар тогтоол “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн 2015 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцүүллээ. “Хүнсний ногоо “ дэд хөтөлбөрийн өнгөрсөн оны хэрэгжилтээр аймгийн хүнсний ногооны салбарт 747 иргэн, 80 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй га эргэлтийн талбайд үйл ажиллагаа явуулж улсын тариалалтын 4.0-4.5 хувийг эзэлж байна. Мөн газар тариалангийн зориулалттай бага оврын трактор 20 гаруйг лизингийн зээлээр авсан байна. Дагалдах хэрэгсэл төмсний иж бүрдэл 5, мотоблог 3-ыг авч ашиглаж байна. 10203 м² хамгаалагдсан хөрсөнд тариалалт хийж 138,8 тн хураан авч, хамгаалагдсан хөрсний 50 гаруй хувийг дусалгааны услалтын аргаар гүйцэтгэж байна.

Тус хэлтсийн мэргэжилтнүүд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нийт 50 гаруй аж ахуйн нэгж, 60 орчим иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

“Хэрэглэгчийн жил”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд 2 сарын 29-ны өдөр жилийн ажлын туг, дэвтрийг хүлээн авч, газрын даргын тушаалаар ажлын хэсэг томилуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын А/118 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд  хугацаатай мэдээ тайлан хүргүүлэх хуваарийг даргын А/08 дугаар тушаалаар баталж, хэлтэс мэргэжилтнүүдэд танилцуулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

Засгийн газрын 480 болон 67 дугаар тогтоолын дагуу Аймгийн онцгой комиссын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүргэж өгөх ажлын хэсэгт ажиллаж, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцав.

Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны  төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ХХААГ-ын сүүлийн 3 жилийн тайланг бэлтгэж, цаашид хэрэгжүүлэх ажлаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд  танилцуулав.

Аймгийн Засаг Даргын зөвлөлийн хуралд Хутаг-Өндөр сумын МЭХЦХЦ-ийн цахилгаан, аймгийн МЭАЦЛ-ийн аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлж устгах байр, микроскоп авах санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр мэдээлэл хийсэн.

Аймгийн Онцгой комиссын хурлаар  мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын талаархи мэдээллийг бэлтгэн танилцуулаа.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2016.02.22-26/

2016-02-29 10:42:12

7 хоногийн мэдээ
    2016 оны 02 дүгээр сарын 22-26
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ  ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

     Монгол улсад ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, эдийн засгийн тогтолцоо болон чадавхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, мэдээлэлээр хангах сургалтанд Сум дундын ойн анги болон ойн аж ахуйн мэргэжлийн байгууллагууд оролцлоо.
Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид нийлүүлэх гинжит тракторын тенхикийн тодорхойлолт, 2, 6-р багийн айлуудад нийлүүлэх хогийн савны ажлын даалгаврыг боловсрууллаа.
Хутаг-Өндөр сумын уурын зуухны төсөл БОНБЕҮнэлгээ хийлээ.

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР
Өнгөрсөн 7 хоногт:
2012-2015 оны боловсролын баримт бичгийн нөхөн олголтын тайлан, “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн II шатанд оролцох ерөнхий боловсролын сургуулиудын төсөл, БСГ-ын 2015 оны санхүүгийн тайлангуудыг тус тус БСШУЯ-нд хүргүүллээ.
Н.Дашдэлгэр багшийн нэрэмжит олимпиад II/26-28 өдрүүдэд зохион байгуулагдана.
“Сэлэнгэ”, “Булган хан”, “Чин толгой”, “Уран тогоо”, “Дархан хан” бүсүүдэд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаа”-ны зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж сайн хичээл, үйл ажиллагаа, илтгэлүүдээ шалгарууллаа.
“Насанд хүрээгүй хүүхдэд учирч болзошгүй эрсдлээс хэрхэн хамтдаа урьдчилан сэргийлэх вэ?” хэлэлцүүлэг, хууль зүйн хороо, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтад мэргэжилтэн Б.Солонгомаа хамрагдлаа.
Элсэлтийн ерөнхий шалгалт, ЕБС, СӨБ-ын багшаар ажиллах эрхийн шалгалтын бүртгэл явагдаж байна.
Аймгийн өмчийн албанд БСГ-ын 2015 оны өмчийн тайланг хүргүүлсэн
Ирэх 7 хоногт:
Залуу багш нарын сургалт
Насан туршийн боловсролын үндэсний төвөөс монгол бичиг бие даан сурах гарын авлага, баримт бичгийн эмхтгэлийг татан авч сумдад хуваарилан хүргүүлэх


ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
       Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа: Хурдан морины өвөл хаврын уралдааныг  хориглосон тухай Аймгийн Засаг даргын 2016 оны А/30-р захирамж гарсантай холбогдуулан Аймгийн ХГБХХ-ээс эцэг эхчүүд, уяачид, иргэд олон нийтэд хандан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, ЭМГ, ЦГ,  МХГ, ХХэлтэс, ХЭК-ын төлөөлөгчид оролцож, хурдан морины уралдаанч хүүхдийн эрх хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36-р тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Насанд хүрээгүй иргэнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, уралдаанч хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, салбарын байгууллагаас өгсөн САНАМЖ, ЗӨВЛӨМЖИЙГ Аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч, Монцамэ, Булганы мэдээ, SM телевизийн сэтгүүлчдэд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулж, мэдээлэл өглөө.
     Иргэний танхимд хэлэлцүүлэгт оролцлоо: Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд "Насанд хүрээгүй хүүхдийг учирч болзошгүй эрсдлээс хэрхэн хамтдаа сэргийлэх вэ" сэдэвт Уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт аймгийн 14 хэлтэс байгууллагын дарга мэргэжилтнүүд оролцсоноос гадна Булган сумын 6 багийн 46 иргэн нийт 60 гаруй иргэн оролцож санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр ХГБХХ-ийн дарга Д. Оюунбилэг "Өсвөр насны хүүхдүүдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эцэг эхчүүд, иргэд олон нийтэд хандсан"  ЗӨВЛӨМЖ, САНАМЖ өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
     Хүүхэд хамгааллын сургалт зохион байгууллаа: ХТҮГ-ын ахлах мэргэжилтэн                      Г. Ойнбаяр ахалсан сургалын баг орон нутагт ажиллаж, аймгийн "ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГ"-ИЙН гишүүдэд зориулсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн асуудлаарх хууль зүйн хорооны журманд хууль зүйн хорооны гишүүд санал өгч ажиллалаа. Мөн ХТҮГ-ын мэргэжилтнүүд ХГБХХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.
“Би эстрадын дуучин-2016” аймгийн уралдаан зохион байгууллаа: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны графикийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг "Би эстрадын дуучин-2016" Аймгийн аварга шалгаруулах тэмцээн Булган сумын соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд 12 сумын 46 авьяаслаг дуучид 4 насны ангилалд оролцож,  Булган сумын 4-р цэцэрлэгийн Б.Мичидмаа, Могод сумын суурь боловсролын сургуулийн сурагч З.Азжаргал, Бүрэгхангай сумын суурь боловсролын сургуулийн сурагч Г.Зол-Эрдэнэ, Булган сумын 12 жилийн 1-р сургуулийн сурагч Н.Аззаяа нар тэргүүн байрыг эзэлж Улсын уралдаанд оролцох эрх авлаа. Мөн сурагчидаа амжилттай бэлтгэн оролцуулсан Сэлэнгэ сумын багш Ж.Батбаярыг Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн "Хүүхдийн төлөө" медалиар шагнаж урамшууллаа.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2016.02.15-19/

2016-02-29 10:41:18

 7 ХОНОГИЙН МЭДЭЭ
2016 оны 02 дүгээр сарын 15-19
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ  ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль орчны чиглэлээр 2013-2015 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайланг аймгийн ИТХуралд танилцууллаа.
Хог хаягдлыг дахин ашиглах, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зөв дадал журшил олгох, орчны бохирдол доройтлын талаар Ерөнхий  боловсролын сургуулиудын  сурагчдын дуу хоолойг сонсох, тэдгээрт  экологийн боловсрол олгох зорилгоор 6-12-р ангийн сурагчдын дунд “Хог хаягдал бол баялаг” болзолт уралдааныг 02-р сарын 01-ны өдрөөс 04-р сарын 20-ны хооронд зохион байгуулахаар болзлыг сургуулиудад хүргүүллээ.

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР
Өнгөрсөн 7 хоногт:
•    Булган сумын ЕБС-ийн 1-4 дэх жилдээ ажиллаж буй залуу багш нарын сургалт Пүрэв гаригийн 17 цагт БСГ-ын сургалтын өрөөнд зохион байгуулагдлаа.
•    Боловсрол, соёлын газар, соёл, урлагийн салбарын 2015 оны үйл ажиллагааны тайлангуудыг БСШУЯ-нд хүргүүллээ.
•    “Булган хан” бүсийн Спортын дунд сургууль дээр зөвлөн туслаж, арга зүйн зөвлөгөө өглөө.
•    Булган сумын 1-р цэцэрлэгийн хамт олон "Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд "Дээлтэй монгол" өдөрлөгийг зохион байгуулж, өдөрлөгт оролцлоо.
•    Боловсрол, соёлын салбарын 2015, 2016 оны төсвийг фэйсбүүкэд ил тодоор байршуулав.
•    Соёл, урлагийн салбарын статистик мэдээг БСШУЯ-нд цахимаар хүргүүллээ.
•    Булган аймгийн төв номын сан, музейн эрхлэгчтэй 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулав.
•    СХҮА-ны зөвлөгөөнийг бүсэд зохион байгуулах удирдамж, зөвлөмжийг сумын сургууль, цэцэрлэгүүдэд цахимаар хүргүүллээ.
•    Боловсрол, соёлын салбарын цалингийн судалгааг гаргаж БСШУЯ-ны мэргэжилтэнд хүргүүллээ.
Ирэх 7 хоногт:
•    СХҮА-ны зөвлөгөөнийг зохион байгуулах
•    Залуу багш нарын сургалтыг зохион байгуулах
•    Н.Дашдэлгэр багшийн нэрэмжит олимпиад зохион байгуулах

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2016.02.01-05/

2016-02-29 10:40:06

7 ХОНОГИЙН МЭДЭЭ
2016 оны 2 дугаар сарын 1-5
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Сар шинийн баяр болохтой холбогдуулан байгууллага аж ахуй нэгжүүдэд ГАУС үзлэг шалгалт хийж заавар зөвлөмж өгч байна.
Харуул ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах сургалтыг 2 цагаар явуулж байна.
Сар шинийн баяр болохтой холбогдуулан аймгийн гамшгаас хамгаалах албадуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүлж бэлэн байдлыг хангуулж хамтран ажиллах заавар зөвлөмж өглөө.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ  ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Аймгийн ойн талаар баримтлах бодлогын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан аймгийн ИТХурлаар хэлэлцүүлэн батлууллаа.
Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний тухай мэдээллийг аймгийн ИТХуралд танилцуулсан.
    Судлагдсан болон судлагдаагүй рашааны ордуудын мэдээллийг гарган БОНХАЖЯаманд хүргүүллээ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
Сожид" хувийн эмнэлэгт   төлөвлөгөөт хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулхаар улсын байцаагчийн 4 заалттай 1 албан шаардлага өгч хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлхэд 15.6 хувь буюу бага эрсдэлтэй үнэлэгдсэн.ажил хариуцсан албан тушаалтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч сургалт зохион байгуулсан.

МХГ-ын газрын даргын баталсан 01/10 тоот Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай  удирдамжийн дагуу Булган сумын БОХУбайцаагч, Бугат, Орхон сумын байгаль хамгаалагч нар хөдөлгөөнт эргүүл шалгалтыг хийж ажилласан. Тус шалгалтын явцад Булган сумын БОХУБ-ын ахлаж явсан хэсэгт эрхийн бичиггүй мод тээвэрлэж явсан 2 тээврийн хэрэгслийг саатуулж зохих арга хэмжээг авч, тээвэрлэж явсан модыг хурааж ажиллалаа. Хяналт шалгалтын ажил ирэх 7 хоногт  үргэлжлэн хийгдэнэ. Орхон аймагтай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг мод модон материалын 2 захад ирсэн мод  модон материалын эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээнд хяналт шалгалт хийсэн. Шалгалаар 2016 оны мод бэлтгэх хувиар батлаагүй байхад Бугат сумын 3-р багийн байгаль хамаалагч, Сэлэнгэ сумын байгаль хамгаалагч нар түлээ бэлтгэх эрхийн бичиг бичсэн зөрчил илэрлээ. Зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сумдын Засаг дарга нарт үүрэгжүүлэн ажилласан болно.    

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрууд 2016 онд хамтран ажиллахаар төлөвлөгөө гарган баталсан. Төлөвлөгөөний дагуу Орхон аймагт үйлдвэрлэгдсэн болон бөөний төвүүдээс Булган аймагт нийлүүлэгдэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллах, гарсан зөрчлийг арилгах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хоёр аймгийн хүнсний чиглэлийн байцаагч нар хамтран 2016 оны 02 дугаар сарын 02-ныөдөр Орхон аймгийн кремт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Жүр үр”, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Энх бүтэмж” цехүүд болон хүнсний бөөний худалдааны “Есөн эрдэнэ” захад ажиллалаа. Ажиллах явцдаа үйлдвэр цехийн захирал, менежер, ажиллагсадтай харилцан ярилцаж санал бодлоо хуваалцан цаашид нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний хаяг шошгололт, тээвэрлэлт, буцаан татан авалт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарах талаар тодорхой шийдэлд хүрлээ.
Хөдөлмөрийн хяналтаар Булган суманд байгаа гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд Тагнуулын хэлтэстэй хамтран урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган хуваарь батлан ажиллаж байна.
Нийт лабораторийн хэмжээгээр 20 дээжинд 43 үзүүлэлтээр хими хор судлал, нян судлал шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж гарсангүй.
Нян судлалын чиглэлээр: Аж ахуй нэгж болон иргэний хүсэлтээр ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн нийт 14 дээжинд 27 үзүүлэлтээр нян болон хөгц мөөгөнцрийн шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж байсангүй.
Химийн чиглэлээр: Төлөвлөгөөт шалгалтаар ирүүлсэн гурилын 1 дэээжинд 3 үзүүлэлтээр, аж ахуй нэгжийн хүсэлтээр ирүүлсэн 4 дээжинд 16 үзүүлэлтээр, нийт 5 дээжинд 15 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд тэнцээгүй дээж байхгүй.
Таримал ургамал, үр, хорио цээрийн чиглэлээр: Төлөвлөгөөт хяналт шалгалтаар авагдсан хог хаягдал /гурил/-ын 1 дээжинд хортон шавьж илрүүлэх шинжилгээ хийхэд хортон шавьж илэрсэнгүй. Им
Ирэх долоо хоногт:
    Төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр зарлагдсан обьектуудад хяналт шалгалт хийх.
Цагаан сарын баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналтыг хэрэгжүүлнэ.
Цагаан сарын баярын өдрүүдэд байгууллага дээр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах.

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР
Өнгөрсөн 7 хоногт:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дэх хурлаар Боловсрол, соёлын салбарын сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
Булган сумын ЕБС-ийн 1-4 дэх жилдээ ажиллаж буй залуу багш нарын сургалт Пүрэв гаригийн 17 цагт БСГ-ын сургалтын өрөөнд зохион байгуулагдлаа.
“Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр-Англи хэлний сургалтын арга зүй” сэдэвт англи хэлний багш нарын сургалтыг зохион байгуулж, сургалтын үеэр “Future school Mongolia” компанийн гүйцэтгэх захирал мэдээлэл хүргэлээ.
Соёл урлагийн салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрийн тайланг аймгийн НХХ, ХШҮ-ний тасагт хүргүүллээ.
ЦГ, ОБГ, ЭМГ, БСГ, ХГБХХ, ДЗОУБ-уудын хамтарсан “Осол гэмтлээс хамтдаа сэргийлье” нэг сарын аяны хүрээнд “Булган хан” бүсийн ЕБС-уудын бага ангийн сурагчдын эцэг эхчүүдэд, ахлах, бэлтгэл бүлгийн цэцэрлэгийн багачуудад сургалтуудаа амжилттай зохион байгуулж, тайлангаа байгууллагынхаа удирдлагуудад танилцууллаа.
Булган аймгийн Булган сумын ЕБС-уудад “Сайн хичээл үйл ажиллагаа”, “Найрсаг дэлхий” гар зургийн уралдаануудын удирдамжийг цахимаар хүргүүллээ.
Булган сумын 1-р сургуульд камер тавьлаа.
Ирэх 7 хоногт:
Боловсрол, соёлын газрын хяналт шинжилгээ, үйл ажиллагааны тайланг БСШУЯ-нд хүргүүлэх
Соёл, урлагийн салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрийн тайланг БСШУЯ-нд хүргүүлэх
Залуу багш нарын сургалтыг зохион байгуулах

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН
"Бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулцгаая-2" сайн үйлсийн аянд аймгийн 15 сум /Сэлэнгэ, Хялганат тосгоноос бусад/, аймгийн төвийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, Төрийн өмчит хувьцаат компани болох 22 байгууллагын 2273 сайхан сэтгэлтэй иргэд, төрийн албан хаагчид сэтгэлээрээ 25157 бууз хандивлаж, 112 зорилтот бүлгийн анхаарал халамж шаардлагатай, ганц бие ахмад настан, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл өрхөд гардуулан өглөө.
"Сэтгэлийн тус" аянаа зохион байгууллаа.  Хүүхдийн парламент, Охидын клуб,Тэмүүлэл ХОУЗ-ын хүүхдүүдийн төлөөлөл Замын цагдаагийн тасагтай хамтран ээлжит "Сэтгэлийн тус" аянаа зохион байгууллаа. Аяны хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар, хотын доторх такси үйлчилгээ эрхлэгч жолооч нар болон сар шинийн бэлтгэлээ хангаж байгаа зарим иргэдийн төлөөлөл нийт 20 шахам хүнд өөрсдийн гараар буцалгаж бэлтгэсэн халуун аарцаараа Сэтгэлийн дэм үзүүлэхийн зэрэгцээ Монголын уламжлалт сар шинийн баяраа сархадгүй сайхан тэмдэглэх, замын хөдөлгөөний шинэ дүрмээ судлан биелүүлэх, Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхгүй байх, хамгаалах бүсээ зүүх,явган хүний зорчих хэсгээр зам хөндлөн гарч хэвших зэрэг амар тайван амьдралын төлөө иргэд, хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн оролцоо үүргийг нэмэгдүүлэхэд чиглэсэн уриалга гаргаж постер бэлтгэн сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
          Мөн Замын цагдаагийн тасгийн цагдаа нар аяныг зохион байгуулагч хүүхдүүддээ Эрдэнэт Булганы хооронд байгуулсан Зам, тээврийн хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцуулж хүүхдүүдийг замын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх санамж зөвлөгөө өгч ажиллав.
Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргалаа: Аймгийн Засаг даргын 2016 оны А/30 тоот захирамжаар аймгийн хэмжээнд  өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргаж, иргэд олон нийт, уяачдад сурталчилж ажиллаж байна.

ДАШИНЧИЛЭН СУМ
ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын Шинийн нэгнийг угтаж   90-ээс дээш настай  өндөр настан Данзангийн Дорж, Лхамсүрэнгийн Юмжир, Янжингийн Должинсүрэн, Дэндэвийн Цэнд, Чимэдийн Мөнх, Гомбын Дэмбэрэл , Өлзийн Цэдэнпил нарт хүндэтгэл үзүүлж.  Аймаг сумын  засаг дарга нараас гарын бэлэг гардуулав.
ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Тус сумын төсөвт байгууллагуудын ерөнхий менежерүүд сумын засаг даргатай 2016 онд хамтран ажиллах  үр дүнгийн гэрээгээ байгууллаа.
Сайн үйлсийн аян
Сайн хүний санаа нэг саахалт айлын заяа нэг аянд нэгдэж 1032 бууз зорилтод бүлгийн 5 өрхөд өгч тусламжийн гараа сунгалаа. Мөн ахлах дунд бүлгийн сурагчид тавгийн чихэр бусад амттан өгч тусламж үзүүллээ.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2016.01.25-29/

2016-02-29 10:38:55

ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ

       2016 оны 1 дүгээр сарын 25-29

БУГАТ СУМ

ХӨДӨӨГИЙН БАГ МАЛЧИН ӨРХӨӨР ЯВЖ ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Засаг даргын тамгын газраас 5 чиглэлд ажлын хэсэг гарч хөдөөгийн малчидтайгаа уулзаж аймаг, сум орны ажлаас танилцуулж, өвөлжилтийн байдалтай танилцан малчдын санал хүсэлтийг сонслоо. Нийт 480 гаруй өрхийн 960 гаруй иргэдтэй уулзаж ярилцлаа. Багийн гишүүд, мөн албан бус боловсролын болон цэцэрлэгийн насны хүүхдийн зайны сургалтын явцтай танилцаж нэмэлт даалгавар өгч, эрүүл мэндийн үзлэг хийж эмээр үйлчиллээ.

ГЭРЭЭР АЙЛЧЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

Гэрээр айлчлагч нарт ДЗОУ-ын байгууллага, аймгийн Онцгой байдлын газраас хүйтрэлтэй холбоотой галын аюулаас болгоомжлох сургалт явуулж АХА тэмцээн зохион байгуулж мэдлэгийг бататгалаа. Үүнд нийт 20 гаруй иргэн хамрагдсан.

ҮЗЛЭГ ШАЛГАЛТ

Цагаан сарын баярыг тохиолдуулан хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчлан сэргийлэх үзлэг шалгалтыг 2016-01-28 нд Улсын байцаагч Ө. Энхтайван, хүнсний аюулгүй байдлыг хангах орон тооны зөвлөл, Цагдаагийн алба, хэвлэлийн төлөөлөгчтэй хамтран 5 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж “хүнсний дэлгүүр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн гал тогооны үйл ажиллагаанд хяналт тавин эрсдэл гарахаас урьдчлан сэргийлж, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаа.

ӨМЧ ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ

Бугат сумын төр төсвийн байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд;

1.    Ерөнхий менежер

2.    Нягтлан бодогч

3.    Нярав

Байгууллагуудын өмч хадшалалт хамгаалалт тооллогын явцад хяналт тавьж ажиллах асуудлаар хэлэлцэх.

Акталж устгах хөрөнгийг хэлэлцэх 2015 оны жилийн эцсийн тооллогоор илэрсэн хөрөнгийг  орлогдож авах зэрэг асуудлыг хэлэлцэх.

Үндсэн хөрөнгө аж ахуйн материал хэлэлцэж бүрэлдэхүүнээс санал хүсэлт авч 11.232.854 төгрөг үндсэн хөрөнгө 443229 мянган төгрөгний аж ахуйн материал актлахаар боллоо.

 

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Тамгын газрын дарга, мэргэжилтэнгүүдтэйгээ 2016 оны хамтран ажиллах гэрээгээ байгуулж энэ ондоо өнгөрсөн оноос илүү амжилт бүтээлтэй ажиллах, ажил хөдөлмөрийн амжилт хүслээ.

БАЯННУУР СУМ

ЦАГААН САР НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтын 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн № 0110 тоот удирдамж, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 01 сарын 14-ны өдрийн дугаар 0133 тоот албан бичгийн Монгол Улсын Шадар сайдын 2015 оны “Төлөвлөгөө, жагсаалт  батлах тухай” 133 дугаар тушаалын хавсралтаар батлагдсаны дагуу нийтийг хамарсан баяр ёслол болон орон нутгийн тэмдэглэлт арга хэмжээний үер хүнсний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж зөвлөгөө өгөх зорилгоор Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ш.Ундрах, ЗЦТ-н зохицуулагч Аа Б.Булгантамир, Татварын улсын байцаагч Ц.Отгон туяа, Төрийн сангийн төлөөлөгч Ц.Алтанхуяг, ИТХ-н дарга П.Рэгзэдмаа, ЭМТ-н эрхлэгч Б.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр  Өлзийт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  нийтийн хоол үйлдвэрлэдэг 2 ААН, худалдаа үйлчилгээ эрхэлдэг 4ААН, 4 иргэдэд урьдчилан саргийлэх хяналт шалгалтийг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Илрүүлсэн зөрчил 18 арилгуулсан зөрчил 14 хэрэгжилт 77.7%, гарын авлагыг 3 ширхэгийг боловсруулж 11 удаа 24 иргэнд тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг тус тус  өгсөн.

2016 оны 1 сард сумын Засаг даргын 14-А захирамж, 8-Б захирамж, Тамгын газрын даргын 3-А тушаал, 6-Б тушаал тус тус гаргаж нийтлэг хэм хэмжээ тогтоосон 2 захирамж гаргаж ажилласан.

ЗДТГ-т дээд газрын 19 албан бичиг ирснээс 10 хугацаатай бичгийн 5 бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж, хугацаа болоогүй 5 бичгийг хяналтанд авч ажиллаж байгаагаас гадна ЗДТГ-аас нийт 16 албан бичиг гаргаж холбогдох газарт хүргүүлж ажилласан.

Газрын харилцааны чиглэлээр Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 сарын 07-ны өдөр "Хаягжуулалтын тухай хууль" батлагдсан билээ. Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор  Засгийн газрын 2013 оны 08 сарын 02-ын өдрийн  280 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам"-ийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэх  ажлын хэсгийг 2015 оны 04 сарын 13-ны А/69 тоот захирамжаар байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хаягжуулалтын журмын явц зураг төсөл боловсруулах шатандаа явагдаж байна. Мөн нэргүй гудамж, зам, талбайд нэр өгөх болсонтой холбоотойгоор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 09 тоот тогтоолоор сумын төвийн гудамжинд шинээр нэр өгөх болон нэрийг өөрчлөн хуучин Гэр хороолол, 18 айлын нэрийг “Энх-Хөгжил”, Байшин хороо, Хойд цоохорын нэрийг “Наран” хороолол, Мянганы замын ард байрлах гудамжийг “Баялаг” хороолол, сумын төвийн барилгажсан хэсгийг “Хан Шахайт”-ын гудамж хэмээн тус тус хаягжууллаа.

Хүүхдийн мөнгөтэй холбоотой 2013 оноос хойш төрсөн 163 хүүхдийг бүртгэж нэгдсэн мэдээллийн санд шивж дууссан.

Ахмад настан, ХБИ-ний асаргаа нэмэгдэж байна. Энэ  сарын байдлаар 3 ахмад настан, 1 ХБИ иргэнд асаргааны тэтгэмж олгохоор анхан шатны материалыг хүлээн авч хувийн хэрэг нээж ажиллалаа.

1 дүгээр сараас эхлэн хүүхэд харах үйлчилгээний талаар шинэ хууль хэрэгжиж байгаатай холбоотой манай сумаас 6 иргэн сертификат авахаар аймагт 5 хоногийн сургалтанд хамрагдлаа.

Энэ сарын байдлаар сайн дураар даатгуулагч жирэмсэн амаржсаны тэтгэмж 2 иргэн авсан.

Шинээр өндөр насны тэтгэвэр 3 иргэн тогтоолгосон.

Сайн дурын даатгалд малчин – 32, ажилгүй – 2 иргэн шинээр хамрагдсан.

Шинээр хэрэгжиж буй эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу 35 иргэн шимтгэлээ төлж дэвтрээ бөглүүлсэн.

Ажилгүйдлийн тэтгэмж 2 иргэн авсан.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ  ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 дахь үе шатны төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлууллаа.

Орхон сумын Ар мэргэн гэх газарт “Ойн экологийн өмгөөлөл” ТББ-д Дашинчилэн сумын Чин хайрхан, мянганы замын дагууд “Энгаб” ХХК-д ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар худаг гаргах зөвшөөрөл олголоо.

 

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР

Өнгөрсөн 7 хоногт:

Хишиг-Өндөр, Рашаант, Бүрэгхангай, Дашинчилэн сумын сургууль, дотуур байрыг камержууллаа.

Орос хэлний төрөлжсөн олимпиадын 2-ын даваа 1 дүгээр сарын 25-нд амжилттай явагдлаа. Энэхүү олимпиадад 9-р ангийн 10, 12-р ангийн 19 сурагч, багш 14 нийт 33 хүн оролцлоо. Багш олимпиадын төрөлд : I байр Д.Наваансүрэн /Рашаант сум/,II байр Д.Энхтуяа /Тэшиг сум/, III байр Д.Зоосүрэн /Булган сумын 1-р сургууль/ 12-р ангийн төрөлд: I байр Б.Лувсанцэрэн /Хутаг-Өндөр сум/,II байр Б.Энхзаяа /Хишиг-Өндөр сум/, III байр Л.Байгалмаа /Хялганат тосгон/ 9-р ангийн төрөлд: I байр Л.Батцэцэг /Хутаг-Өндөр сум/, II байр Б.Долгорсүрэн /Булган сум 1-р сургууль/,III байр Х.Уранчимэг /Хишиг-Өндөр сум/ нар тус тус шалгарлаа. Олимпиадын 3-ын даваа Улаанбаатар хотод 2016 оны 03 дугаар сарын 2, 3, 4-ны хооронд болно.

“Бүтээлч эссе” бичлэгийн уралдааныг  багш сурагчдын дунд зохион байгууллаа.

Булган сумын ахлах ангийн суралцагчдад "Мэргэжил сонгох, их дээд сургуулийн онцлог, ЭЕШ-даа хэрхэн бэлтгэх" талаар МОХ-ны сургалт, хөгжил хариуцсан менежер Т.Ган-Эрдэнэ мэдээлэл хүргэлээ.

Булган сумын ЕБС-ийн 1-4 дэх жилдээ ажиллаж буй залуу багш нарын сургалт Пүрэв гаригийн 17 цагт БСГ-ын сургалтын өрөөнд зохион байгуулагдлаа.

Ирэх 7 хоногт:

1-р сургуулийн дотуур байр, болон сургалтын танхимд камер байрлуулна.

ЭӨЦС, 4-р цэцэрлэгийн кабинетуудын үйл ажиллагаатай танилцах.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2016.01.18-22/

2016-02-29 10:36:30

7 ХОНОГИЙН МЭДЭЭ

                                                                                             2015.01.18-22
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

        Иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцаа, үнэт зүйлийг сурталчилан ойлгуулах замаар гэр бүлийн хүчирхийлэл , гэр бүл салалт, хорт зуршлаас үүдэлтэй эрсдэлүүдийг багасгах, монгол айл өрхийн бат тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн иргэд олон нийтэд зориулсан 2016 оны сургалт сурталчилгааны ажлыг эхэлж, ДЗОУБ-ын ОНХХ-тэй хамтран УБХотын "Хан голомт" төвийн гүйцэтгэх захирал, лектор Ц. Азбаярыг урьж Булган аймагт "ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА-ҮНЭ ЦЭНЭ” сэдвээр  лекц зохион байгуулж, аймгийн төвийн 403 иргэнийг хамрууллаа. Сургалтанд оролцогчид сэтгэл хангалуун байж, цаашид залуу гэр бүлүүдэд чиглэсэн сургалтыг давтамжтайгаар зохион байгуулах хүсэлт гаргалаа. Сургалтанд иргэдээ цагийн хуваарийн дагуу идэвхтэй хамруулах тухай аймгийн засаг дарга, ХТЗ-ийн даргын 01/90 албан бичгийг бүх байгууллагуудад хүргүүлж,  АЗДТГ, ХГБХХ, ОБГ, ХАА-н газар, НҮХХ, НДХ, ХЖТ, НЭ, ЭМГ, БТСГ, БСГ, ЭӨЦС, 1-р 12 жилийн сургууль, ХХ, ГХБХБГ, ДЗОУБ, Булган сумын ЗДТГ- ажилтан, иргэд олон нийтээ хамруулж ажиллалаа.
        “СААХАЛТ АЙЛЫН  САНАА НЭГ-АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ”  уриан дор “БУСДЫН ТӨЛӨӨ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЦГААЯ -2” сайн үйлсийн аян эхлүүллээ:  Цагаан сарын баяраар  Монгол хүн бүр сайхан сэтгэлээ нээж, сайхан үг ярилцаж, сайханы ерөөл тавилцаж, хамгийн эрүүл, хамгийн сайх ан чанартай идээ ундаагаа бэлтгэж, үр хүүхэд, аав ээж, ахан  дүүс хамаатан садан төрөл,нутаг усныхаа  олон түмнийг  дайлдаг уламжлалтай билээ. Улс орны эдийн засаг айл өрхийн эдийн засагт  нөлөөлж байгаа  энэхүү түүхийн зурвас цаг хугацаанд “СААХАЛТ АЙЛЫН  САНАА НЭГ-АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ”  уриан дор “БУСДЫН ТӨЛӨӨ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЦГААЯ -2” сайн үйлсийн аян зарлаж, удирдлага зохион байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.  


БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР
Өнгөрсөн 7 хоногт:
•    Дарьсүрэнгийн нэрэмжит химийн олимпиадын удирдамж, бодлого, туршилтийг сургуулиудад явууллаа. /1.18/
•    Боловсролын үнэлгээний төвд мэргэжилтэнгүүдийн судалгаа, мэдээллийг гаргаж хүргүүллээ. /1.19/
•    Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой нэмэлт мэдээллийг сургуулиудад хүргэлээ./1.19/
•    Сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийн 2013 оноос хойшхи онцлох үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын мэдээллийг аван нэгтгэж байна.
•    Соёлын байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны тайлан, үндэсний хөтөлбөрийн тайлан, статистик мэдээг авч байна.
•    БСШУЯ-нд үндэсний хөтөлбөрийн тайланг нэгтгэн хүргүүллээ. /1.20/
•    БСШУЯ-нд ёс зүйн тайлан гаргаж хүргүүллээ.
•    Хутаг-Өндөр, Тэшиг сумын сургууль, дотуур байрыг камержууллаа.
Ирэх долоо хоногт:
•    Орос хэлний олимпиад 1 сарын 25-нд зохион байгуулагдана.
•    Боловсролын үнэлгээний төвд Элсэлтийн ерөнхий шалгалт, боловсролын чанарын үнэлгээний судалгаа болон улсын шалгалтын үйл ажиллагааны үндсэн суурь мэдээлэл болох сургууль, багшийн мэдээллийг хүргүүлнэ.
•    “Бүтээлч эссе” бичлэгийн уралдааныг  багш сурагчдын дунд зохион байгуулна.
•    Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор сургалт болно.
•    Хишиг-Өндөр, Дашинчилэн, Бүрэгхангай, Рашаант сумын сургуулиудыг камержуулах.

ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС
Өнгөрсөн 7 хоногт:
1.    2016 оны 01 дүгээр сарын 20 өдөр Булган сумын 6-р цэцэрлэгийн багш, ажилчдад ХАБЭА, Хөдөлмөрийн бүтээмж-инновацийн сургалт зохион байгууллаа.
2.    Санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн 1-р улирлын тайланг хүлээн авч байна.
3.    “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн аж ахуйн нэгжийн бүртгэлийг сумдаасаа авч нэгтгэн АЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтэнд өгөв.
4.    Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгцээтэй судалгаа мэдээллийг бэлтгэж сумдын мэргэжилтнүүдэд хүргүүлэхээр болов.
5.    Хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоог дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тайланг ирүүлэх талаар сумдын мэргэжилтэн болон Булган сумын хамрагдсан иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.
6.    2015 оны үйл ажиллагааны тайлангаар эмхэтгэлийн эх бэлтгэлийг хийж гүйцэтгэж байна.
7.    1-р сарын 22-ний байдлаар Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд шинээр ажил хайгч иргэн 30, бүртгэлтэй ажилгүй иргэн 448, ажилд зуучлагдсан иргэн 7, шинэ ажлын байрны захиалга 7 бүртгэгдсэн байна.
8.    Ажилтан, албан хаагчдын 2016 оны цалин нэмэгдлийг шинэчлэн тогтоолоо. Мөн ээлжийн амралтын хуваарь гаргав. Хэлтсийн дотоод журмыг шинэчлэн батлуулахаар ажилтан, албан хаагчдаас санал авч байна.
9.    Хэлтсийн ажилчдын хувийн мэдээлэлтэй холбоотой судалгааг авч нэгтгэв.
10.    Ажилтан албан хаагчдын хувийн хэрэгт баяжилт хийв.
11.    “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтанд хэлтсийн ажилтнуудыг хамруулав.
Ирэх 7 хоногт:
1.    Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн бүтээмжийн сургалт зохион байгуулна
2.    Булган аймгийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд идэвхигүй төлөвт бүртгэлтэй иргэдийг идэвхижүүлэх иргэдийн бүртгэлийг авч хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд оруулж идэвхижүүлнэ.
3.    Хэлтсийн дотоод журам, албан хаагчдын ёс зүйн дүрмийг баталуулна.
4.    Даргын дэргэдэх зөвлөл, ёс зүйн хороог шинэчлэн байгуулна.
5.    Архивт баримт хүлээглэн өгөх.
6.    ББНШК-ийг хуралдуулах

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ  ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хилийн 0286 дугаар анги, МХГазар болон Орхон аймгийн БОАЖГазруудтай 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллалаа.
“Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ны 2015 оны усын төлбөрийн үлдэгдлийн талаар санал солилцож, 2016 онд ус ашиглах гэрээ байгуулан ажиллахаар боллоо.
Орхон сумын Халиун багийн нутаг Ар мэргэн гэх газарт үүссэн эзэнгүй хогийн цэгийг цэвэрлэж, нөхөн сэргээлт хийсэн “Ойн экологийн өмгөөлөл” ТББ-тай уулзалт ярилцлгыг зохион байгуулан цаашид хамтран ажиллахаар боллоо.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2016.01.11-15/

2016-01-18 12:31:41

7 ХОНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

                                                                                             2015.01.11-15.
ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
              Хүүхэд харах үйлчилгээний шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу "Хүүхэд харагч" бэлтгэх 5 өдрийн сургалт  зохион байгууллаа. Сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ,ХГБХХ-ийн дарга Д.Оюунбилэг үндэсний сургагчаар бэлтгэгдсэн 5 сургагч багш нар оролцлоо. Шинэ үйлчилгээ эрхлэхээр зорьж бэлтгэлээ хангаж сургалтанд оролцогчид бага насны хүүхдийн нарийн мэдрэмж хариуцлага шаардсан энэ үйлчилгээний сургалтаар бага насны хүүхдийн хоол хүнс,эрүүл мэнд, хөгжил төлөвшил, хүүхэд хамгаалал, ХБХ-ийн онцлог гээд олон талт мэдлэг ур чадвар,эв дүйд суралцаж  5 өдрийн хөтөлөрийн дагуу зохион байгуулагдах сургалтанд хамрагдаж нийт 68 хүүхэд харагч нарт сертификат олголоо.  Энэхүү сургалтанд Сайхан, Бүрэгхангай, Бугат сумдаас төлөөлөл оролцоогүй байна.

               Аймгийн ХГБХХ-ээс сумдын ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга, ХТЗ-ийн дарга, сумдын ЗДТГ-н дарга нарт Хүүхэд харах үйлчилгээний шинэ хууль, 2016 оны ажлын ерөнхий чиглэлээ өгч, хэлтсээс зохион байгуулах үйл ажиллагааны график, тэмцээн уралдааны удирдаж, 2015 оны үйл ажиллагааны үр дүнг нэгтгэсэн Хүүхдийн эрхийн бичил сонин, "Хүүхдийн оролцоо- хөгжих боломж" 2016 оны ханын хуанлиг ажлын хэрэгцээнд нэгтгэн хүлээлгэн өгсөн болно.

       Аймгийн Засаг даргын Шинэ Булган мөрийн хөтөлбөрт туссан Шатар дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цодгор хүү-2016” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Аймгийн Засаг даргын ивээл дор УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна. Тэмцээнд Рашаант, Бугат, Баян-Агт, Хялганат тосгоноос бусад 13 сумын 14 сургууль, 14 цэцэрлэгийн 80 хүүхэд 5-11 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдөж шилдэгүүд шалгарч, тэмцээний нийлбэр дүнгээр Булган, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг сумдууд тэргүүн байр эзэллээ.


ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС
Мэргэжилтнүүд өнгөрсөн оны баримт бичгүүдийг цэгцэлж, үдэж Архивын мэргэжилтэнд хүлээлгэн өгөхөд бэлэн болголоо.
Санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн 1-р улирлын тайланг хүлээн авч байна.
Жижиг зээлийн төслүүдийг хүлээн авсан. Одоогоор 175 сая төгрөгний жижиг зээлийн санхүүжилт гараад байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжааг жишиг мэдээллийн сан бий болгох судалгааг сумдуудаас авч судалгааг нэгтгэв.
Ирэх 7 хоногт:
Хөдөлмөрийн бүтээмж, инноваци, ХАБЭА-н сургалтыг Булган сумын 6-р цэцэрлэгт зохион байгуулж явуулах
Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулах “Цагаан сар-2016” үзэсгэлэн яармагт хамтран зохион байгуулагчаар оролцож, 16 сум, 1 тосгоны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуй нэгжийн бүртгэлийг явуулах

БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР
Өнгөрсөн 7 хоногт:
УБ хотод 01-р сарын 11-13-ны өдөр ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийн сургалтанд боловсрол соёлын газрын дарга Д. Цогоо ССАЗАДарга технологийн мэргэжилтэн Ж. Орхонтуул  гадаад хэлний мэргэжилтэн Т. Дэлгэрмаа  математикийн мэргэжилтэн Ч. Цогбуян нар хамрагдаад ирлээ.
СӨБ Мэргэжилтэн Н. Мөнхтуяа Хүүхэд харах үйлчилгээний сугалт 11-15 өдрүүдэд явуулж сургалтанд х
БДБ-ийн тайлан мэдээг тулгалт хийсэн
5    настай хүүхдийн дасгал ажлын дэвтэрийг баталгаажуулж тараасан
Зөв монгол хүүхэд хөтөлбөрийн эссэ бичлэгийн уралдаан бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Ирэх 7 хоногт:
Үндэсний хөтөлбөрийн тайланг нэгтгэж хүргүүлэх
БСГ-ын мэргэжилтний хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх
Сургуульд камер тавьж эхлэх
10 дахь жилийн багш нарын сургалт УБ хотод болно

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2015.12.21-25/

2015-12-28 09:14:20

7 хоногийн мэдээ, мэдээлэл

12 сарын 21-нээс 12 сарын 25-нийг хүртэл

1.    Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний ажлын байранд 10 шинэ ажлын байрыг бий болж, улирлын ажлын байранд 10 хүн зуучлагдсан байна. Хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагад 5, улсын төсвийн байгууллагад 5 ажлын байр бий болсон байна. Идэвхитэй ажил хайгч иргэн – 274, идэвхигүй ажил хайгч иргэн – 536, ажил хайгч иргэнээр 14 хүн бүртгүүлсэн байна.

2.        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдий сургалтын Төгсжаргал ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй 11 иргэнд зөөлөн эдлэлийн оёдол чиглэлээр сургалт амжилттай зохион байгуулж, 11 иргэнд чадамжийн гэрчилгээ олголоо.

3.    Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-ийн 3 бүлгийн 15 төгсөгчдөд үйлвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь гарааны дэмжлэг болгож 29 900 000 төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж төгсөгчдийн бүлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, тэднийг байнгын ажлын байраар хангаж төслийн хүрээнд хийх үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Гансүх, Булган сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар, Булган МСҮТөвийн захирал Ч.Оюунтуяа, ХАА-н МСҮТөвийн захирал Н.Пүрэвсайхан, тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсгийн гишүүд, төгсөгчдийн бүлгийн ахлагч, гишүүд оролцсон 4 талт гэрээнд талууд гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

4.    2016 онд Залуучуудын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутгийн “Барилгын их бүтээн байгуулалт консерзиум”-тай хамтран ирэх онд барилгын мэргэжилтэй залуучууд, МСҮТөвийн төгсөгчдийг байнгын ажлын байраар хангах, ингэхдээ хэрэгжих төсөл, хөтөлбөртэй уялдуулан Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТөв, барилгын үйл ажиллагаа явуулдаг комданиудтай түншлэлийн хүрээнд хамтран ажиллах зорилгыг тавьж Барилгачдын холбоо, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий барилгын 8 компанийн удирдлагууд, МСҮТөвийн төлөөлөл, тус сургуулийг төгсөгчдийг хамарсан уулзалт ярилцлагыг МСҮТөвд зохион байгууллаа.

5.    Жижиг зээлийн төсөл шалгаруулах ажлын хэсэг байгуулж,  16 сум, 1 тосгоноос нээлттэй төсөл хүлээн авч, шалгарсан төслүүдийг Төрийн банкны салбарт хүлээн өгч одоогоор Булган сумаас 7 хувиараа хөдөлмөр эрхлэгч санхүүжилтээ аваад байна.

6.    Малчдын бүлэгт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд Орхон, Могод, Хишиг-Өндөр сумдын 3 бүлэг 24 иргэн хамрагдаж, санхүүжилт хийгдсэн.

 

Ирэх 7 хоногт:

1.    Төсөл, хөтөлбөрт хамтрагдсан иргэн, ажил олгогч, сургалтын байгууллагын талаарх мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулна.

2.    Жилийн эцсийн тайлан мэдээ болон хяналтын мэдээг Хөдөлмөрийн яам, ХЭҮСМҮТ болон бусад холбогдох газар руу хүргүүлэх

ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2015.12.14-18/

2015-12-21 09:29:46

Өнгөрсөн 7 хоногт:

1.    Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд 7 иргэн зуучлагдсан байна.

2.    Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний ажлын байранд 2015 оны 1 дүгээр сараас өнөөг хүртэл 1855 шинэ ажлын байрыг бий болж, үүнээс байнгын ажлын байранд 780, улирлын ажлын байранд 1075 ажлын байр бий болсон байна. Хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагад 117, улсын төсвийн байгууллагад 25, төсөл хөтөлбөр болон бусад хэлбэрээр бий болсон ажлын байр 44 бий болсон байна.

3.    Ажил мэргэжлийн чиг баримжаа ологох, зөвлөгөө мэдээлэл огох үйлчилгээгээр 7 иргэнд бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгөв.

4.       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөөлөн эдлэлийн оёдлын чиглэлээр ”Төгсжаргал ТББ-тай хамтран 11 иргэнд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан иргэнд чадамжийн гэрчилгээ олгов.

5.    Сумдад ажиллаж буй Хөдөлмөр, хэвлэл мэдээллийн мэргэжилтэнгүүдэд сургалт зохион байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэв.

6.     Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд МСҮТөвийг төгсөгчдөд тоног төхөөрөмжийн дэмжлэг олгож эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр нь үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхийг нь дэмжих зорилготой 15 төгсөгчийг бүлгийн зохион байгуулалтанд оруулан 3 бүлэг болгон 30.0 сая төгрөгийн дэмжлэг олгохоор болж санхүүжилтийг гаргалаа.

Ирэх 7 хоногт:

-          МСҮТөвийг төгсөгчдөд дэмжлэг олгох ажлын тоног төхөөрөмжийг хүлээн авч, бүлгүүдэд тараах

-          Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй жижиг зээл олгох арга хэмжээнд ирсэн төсөл хэлэлцэх

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2015.12,07-11/

2015-12-14 09:23:22

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 7 ХОНОГИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
 2015.12.07-11.

           Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан аймгийн ХГБХХ, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, хүний эрхийн комиссын Булган дахь салбар хамтран ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ сэдэвт  манлайлагч 45 эмэгтэйчүүдийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн энэхүү хэлэлцүүлэгт Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал н.Эрдэнэчимэг, н.Даваажаргал нар хүрэлцэн ирж манай эмэгтэйчүүдэд “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр сонирхолтой лекц зохион байгууллаа. Цаашид эмэгтэйчүүд бид манлайлал сэдэвт  сургалтын хөтөлбөр боловсруулж, олон нийтэд нөлөөлөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион  байгуулах зэрэг олон асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ. Уулзалт хэлэлцүүлгээс эмэгтэйчүүд бид оролцоогоо нэмэгдүүлж, нэгдмэл ойлголттой, дуу хоолойгоо олон нийтэд, шийдвэр гаргах түвшинд хүргэж, төрөлх нутагтаа эрүүл нийгэм, аз жаргалтай гэр бүлүүдийг бүтээхийн төлөө хамтран ажиллахаар ЗӨВЛӨМЖ гарч, зөвлөмжийг баталлаа
      Дэлхийн зөн олон улсын байгууллагын Булган аймаг дахь салбарын менежерүүд, мэргэжилтнүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар 2015 оны хамтран ажилласан үйл ажиллагааны үр дүн, 2016 онд хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ ярилцаж, шийдвэрлэлээ.
     Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдийн уулзалт, сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна, хүүхдийн шинэ жилийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
       Оны шилдэгүүдийг шалгаруулах болзолын дагуу  сумдууд болон холбогдох талуудтай холбогдон материалыг хүлээн авч байна.
     Аймгийн Засаг даргын А/477 захирамжийн дагуу Хяналт шинжилгээ үнэлгээний албанд өгдөг тайлан мэдээллийг бичиж, захирамжийн дагуу  ХШҮА, НХХ-т хугацаанд нь хүргэлээ.
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2015.11.30-12.04/

2015-12-07 16:22:01

 

1.    Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний ажлын байранд 186 шинэ ажлын байрыг бий болж, үүнээс байнгын ажлын байранд 37, улирлын ажлын байранд 149 ажлын байр бий болсон байна. Хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагад 117, улсын төсвийн байгууллагад 25, төсөл хөтөлбөр болон бусад хэлбэрээр бий болсон ажлын байр 44 бий болсон байна. ажил мэргэжлийн чиг баримжаа ологох, зөвлөгөө мэдээлэл огох үйлчилгээгээр 280 иргэнд бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгөв.

2.    Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидад сургууль дээр нь очиж Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав. 2 сургуулийн нийт 185 гаруй суралцагчид, Сайхан сум төгсөх ангийн 96 суралцагчид хамрагдав.

3.    Монгол улсын Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтсийн даргын баталсан удирдамжын дагуу ЖДҮДэмжих сан, СХСан, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтэнд хяналт шалгалтыг урд, хойд гэсэн маршрут гарган дараах ажлуудыг хийж  гүйцэтгэсэн.

 Урд чиглэл: Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан  10 иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрт хамрагдсан 3 иргэн,   ЖДҮДэмжих сан, СХСангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 13 иргэн,

Хойд чиглэл: Бугат, Сэлэнгэ, Хангал сумууд, Хялгант тосгонд  Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан  8 иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрт хамрагдсан 4 иргэн,   ЖДҮДэмжих сан, СХСангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 11 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд  хяналт шалгалт хийж зөвлөн тусалж, зохих шаардлагыг тавьж ажилласан.

4.    Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээнд оролцож Дэмжигдсэн төслийн багт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр тоног төхөөрөмж нийлүүлэх ААНБ-ыг сонгон шалгаруулалж гэрээ байгуулж хамтран ажиллахаар болов.

5.    Үйлдвэрлэл дээрх сургалтыг “Тэнгэрийн түмний хийморь” ААНБ-тай хамтран сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын төгсөх шалгалтыг онолын сургалт явуулсан Орхон аймгийн МСҮТ-ийн багш, ажил олгогч нартай хамтран зохион байгуулав.

 

СБС-ийн сурагчид шатрын тэмцээнд амжилттай оролцлоо

            Булган аймгийн аварга шалгаруулах “ТЭМҮҮЛЭЛ 2” 1500 хүүхдийн шатрын тэмцээн 2015 оны 11 сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулагдсан байна. энэхүү тэмцээнд Тэшиг сумын Суурь боловсролын сургуулиас 10 сурагчид, 1 бага ангийн багш, 1 дасгалжуулагч багшийн хамт дараах оролцож бага ангийн багш нарын төрөлд: бага ангийн багш Т.Соёлмаа 2 дугаар байр, мөнгөн медаль, 8 хүртэлх насны ангилалд 3-а ангийн сурагч Б.Мөнхчимэг 1 дүгээр байр, алтан медаль, 3-б ангийн сурагч Н.Батзаяа 3-р байр, хүрэл медаль, 13-14 насны ангилалд 8а ангийн сурагч М.Шинэсувд 2 байр, мөнгөн медаль, 15-16 насны ангилалд А.Энхзул хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргасан байна.

“НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2015” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

            2015 оны 12 сарын 03-ны өдөр “Ногоон гэрэл цагаан шугам 2015 “ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Суурь боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн 6 бүлгийн сурагчид баг болон өрсөлдсөн байна.

            Багууд мэндчилгээ, хамтдаа буухиа, урлагийн тоглолт гэсэн төрлөөр өрсөлдөж 1-р байранд Бэрчингэл багштай 3а анги

            2-р байранд Эрдэнэчимэг багштай 4а анги

            3-р байрыг Эрдэнэжаргал багштай 5а анги тус тус эзэлж өрөгжмлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Энэхүү тэмцээнийг Тэшиг сумын ИТХ, Суурь боловсролын сургууль, ГХУССЗөвлөл хамтран зохион байгуулсан байна.

ГХУССЗөвлөл энэхүү тэмцээний зардал болон шагналын санд зориулан 200,000 төгрөгийг гаргасан байна. Тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2015.11.23-27/

2015-12-01 16:20:13

БУЛГАН АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРААС  ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2015.11.23-27                                                                                                             Булган сум
Боловсрол, соёлын салбарын 2015 оны төсвийн тодотгол хийж  Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэв.
Боловсрол, соёлын салбарын 2016 оны төсвийн хуваарь хийж Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэв.
Суурь болон бүрэн дунд боловсролын шинэчлэсэн “Цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд БСШУЯ-ны хэрэгжилтийн багтай хамтран хяналт шинжилгээ хийсэн.
Насан туршийн боловсролын 2015 оны жилийн тайлан гаргаж Насан туршийн боловсролын үндэсний төвд хүргүүлсэн.
Аймгийн Төв Номын Сангийн энэ 7 хоногийн хийсэн ажлын тайлан
11 сарын 16-20-ны хооронд Уншлага үйлчилгээний 4 танхимд шинээр бүртгүүлсэн 88 уншигчид 2216 ном олгох үйлчилгээ үзүүлсэн. Мөн номын сангийн танхимуудаар  үйлчлүүлсэн нийт ирэгсэд 1171. Цахим Номын сангаас ном унших болон Интернетийн үйлчилгээ, хэвлэх, хувилах, файл татах, мэдээлэл үзэх үйлчилгээг нийт 25 уншигч авсан.
Энэ долоо хоногийн Хамгийн их уншигдсан номоор дэлхийн хүүхдийн шилдэг зохиол 108 цуврал номнууд.
Д/д    Үйлчилгээ    Нийтийн уншлагын танхим    Хүүхдийн уншлагын танхим    Салбар номын сан    Гэрээр ном олгох танхим    Нийт
1    Уншигч    15    35    31    7    88
2    Ирэгсэд    350    380    354    67    1171
3    Ном олголт    510    780    541    285    2216

    “Нийтийн Уншлагын Танхим”-аас СТА хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг болон 1-р бүрэн дунд сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн номын санчидтай хамтран ахлах ангийн зохиол бичих сонирхолтой 15 сурагчийн дунд “Дараагийн хуудас” тэмцээн мөн ЭӨЦС-ийн 9А ангийн сурагчдын дунд “Номын тухай ярилцъя” уулзалт зохион байгууллаа.
    Хүүхдийн уншлагын танхим болон Салбар номын сангаас Булган сумын 1, 2, 3, 4, 6, 7-р цэцэрлэгүүдэд “Үлгэрийн чанга уншлага” хийж үлгэрийн номын үзэсгэлэн гаргасан.
    ХАА-н МСҮТ-ийн Дотуур байрны оюутнуудын дунд “Ном уншлагын 14 хоногийн аян” өрнүүлж эхний ээлжинд шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн болон танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион явууллаа.
    Булган аймгийн бүх сумдаар маршрут гарган “Явуулын номын сан”-ийн үйлчилгээ үзүүлж, шинэ номын үзэсгэлэн дэлгэж, иргэдийн дунд соёл олон нийтийн ажил зохион байгууллаа.


ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСЭЭС
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд   12  иргэн зуучлагдаж, үүний 8 нь эмэгтэй байна. Ажлын байранд 53 шинэ ажлын байрыг бий болж, үүнээс байнгын ажлын байранд18, улирлын ажлын байранд 35 ажлын байр бий болсон байна. Хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагад 30, улсын төсвийн байгууллагад 7, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад 15, төсөл хөтөлбөр болон бусад хэлбэрээр бий болсон ажлын байр 1 бий болсон байна.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээний хүрээнд 247 иргэнд ганцаарчилсан болон бүлгийн  зөвлөгөө мэдээлэл өглөө.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнг дэмжих хөтөлбөрийн Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд нийт 14 төсөл дэмжигдснээс одоогийн байдлаар 7 төслийн  14000000  төгрөгийн санхүүжилт нь гарсан байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жижиг зээл олгох арга хэмжээг зохион байгуулж уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн төслийг хүлээн авч байна.
Хутаг-Өндөр суманд төсөл хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 30 гаруй иргэнд  “Аж ахуй эрхлэлт”-ийн сургалтыг “Заан хүж” сургалтын байгууллагатай хамтранзохион байгуулав.
Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээнд оролцож төсөл нь дэмжигдсэн бүлэгт тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг гарч худалдан авах компаниудад үнийн санал болон тендерт тавигдах нөхцөл, шаардлагыг хүргүүлэв.
Төсөлд дэмжигдсэн бүлгийн гишүүд болон МСҮТ-ийн нийгмийн түншлэл, сургалтын менежер нартай уулзалт зохион байгуулж цаашид хийгдэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.
ХАА-н МСҮТ-д ирсэн европын судалгааны багийнхантай уулзаж Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр ярилцлага хийв. Мал аж ахуй, Сүү сүүн бүтээгдэхүүн, Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ, бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдийн судалгаа мэдээлэл гаргаж өгөх ажлыг хамран зохион байгуулахаар болов.   
Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа явуулж, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн талаар зөвлөгөө   мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.  
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, нийтийг хамарсан ажил зэрэг хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилттэй танилцах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан иргэдийн ажлын байр, дэмжлэгийн зарцуулалтай газар дээр нь танилцаж, зөвлөгөө өгөх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон Сум хөгжүүлэх сангаас санхүүжүүлт авсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрны хэрэгжилтэнд хяналт хийхээр Могод, Орхон, Хишиг-Өндөр, Дашинчилэн сумдуудаар 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарав.
Ирэх 7 хоногт:
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидад Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх
Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээнд оролцож Дэмжигдсэн төслийн багт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр тоног төхөөрөмж нийлүүлэх ААНБ-ыг сонгон шалгаруулж, тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг зохион байгуулна.
Тус хэлтэс нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Оёдол”-ийн чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хяналт шалгалтын хүрээнд хийгдсэн ажлын тайланг тайлагнахаар төлөвлөөд байна.


ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
ЭМБ-дад  2016 онд нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэлийн худалдан авах үйл ажиллагааны бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна.
ЕБС-ийн 8-11 дүгээр ангийн  “Эрүүл мэндийг дэмжигч” 35  сурагчдад   “Антибиотекийн хэрэглээг бууруулъя”  сургалт зохион байгуулж,  эмийг  дур мэдэн хэрэглэх нь эрүүл мэндэд  хортой,  эмчилгээний үр дүн  муутай, эмэнд тэсвэртэй нянг бий болгодог тухай  мэдээллийг үе тэнгийн сурагчид, гэр бүлдээ түгээн дэлгэрүүлэх талаар зөвлөгөө заавар өгч ажилласан.
Эмийн цэцэглэн ӨЭМТ-ийн салбарт эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, устгах,  0-2 насны хүүхдийн “Заавал хийх дархлаажуулалт”-ын үйл ажиллагаанд хяналт хийлээ.  Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг байгаль орчинд аюулгүй хэлбэрээр устгах гэрээг аймгийн НЭ-тэй байгуулах,  халдвартын сэргийлэлт хяналтыг багийн мэдээ тайланг хугацаанд нь ирүүлж хэвшүүлэх, өртөлтийг бүртгэх, арга хэмжээ авч ажиллах  талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
АШУҮИС-ийн багш, МУ-ын гавъяат эмч, доктор, профессор Х. Дамдинжав, АШУҮИС-ийн ЭЗБАС-ийн Биологи, Гестологийн тэнхмийн эрхлэгч, гавъяат эмч, АШУҮИС-ийн АУС-ийн нүд, чих, хамар, хоолойн тэнхэмийн багш, доктор, дэд профессор Э.Жаргалхүү,  АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, доктор профессор Б. Ангармөрөн нар “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаа хандлага”, “Бахархал”, “Судалгааны арга зүй”, “Дүлийрлийн орчин үеийн оношлогоо, эмчилгээ” сэдвээр сургалтыг   зохион байгуулсан байна. Уг сургалтанд Сум, өрхийн ЭМТөв, НЭ, ЭМГ-ын  нийт 96 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан байна

Ирэх долоо хоногт:
Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй Зүрх Судасны Төв, Эх Нярайн Эрүүл Мэнд ба Цахим Эрүүл Мэндийн Өргөжил МОН /005 төслийн үйл ажиллагааны хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг улам сайжруулах зорилгоор зүрх судасны тулгамдсан сэдвүүдээр аймгийн Нэгдсэн эмнэлэн, СЭМТ, ӨЭМТ-ийн эмч нарт 2015.11.28-12.01-ний өдрүүдэд сургалтыг зохион байгуулна.  
ХДХВ/ДОХ-той тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх.

ХҮҮХЭД ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН ХЭЛТСЭЭС  
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Хүүхдийн эрхийн конвенци батлагдсан өдрийг тохиолдуулан сургалт сурталчилгааны 10 хоног зарласан. Энэхүү цуврал ажлын хүрээнд зорилтот бүлгийн  ААВУУДАД зориулсан “Эр хүний эрдэм ухаа”н сургалт зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулгыг хийж, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэг өгч, аавуудын санал хүсэлтийг сонсож, ярилцлага өрнүүллээ.
Байгууллагын ажилтнуудад зориулсан ажлын байрны сургалтыг 7 хоногийн 1 дэх өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөр _Гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлын улсын үзлэгт бэлтгэх бэлтгэл ажлын хүрээнд Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн бүтэц, үйл ажиллагаа болон байгууллагын бэлэн байдлын талаар _Онцгой байдлын газрын_Улсын байцаагч А. Үүрийнтуяатай хамтран мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл авлаа.
ХАХНХЯ-аас 2015 оныг ЗАЛУУЧУУДЫН_ХӨГЖЛИЙГ дэмжих жил болгон зарлаж, манай аймаг мөн Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, залуучуудын хөгжил оролцоог дэмжсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд аймгийн ХГБХХ-ээс санаачлан Булган сумын Соёлын ордон, аймгийн Залуучуудын холбоотой хамтран БҮЖГИЙН ХЭМНЭЛ_2015 бүжгийн тэмцээн зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь 2 үе шаттай явагдах бөгөөд аймгийн ХГБХХ, ШШГА, ЦГ, БТСГ, МСҮТ, ХАА-Н ГАЗАР, ЦШСүлжээ ТӨК, НЭ- зэрэг байгууллагууд залуучуудын төлөөллөө оролцууллаа. Дараагийн үе шат 12 дугаар сарын 05-ны өдөр болж, шилдэгүүдээ шалгаруулна.
Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдийн  чадваржуулах цуврал сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулж, хүүхэд хөгжлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна.
Булган аймгийн төвд байрлалтай Цогтхунтайжийн талбайн 125 м2 цасыг цэвэрлэж хот нийтийн соёлд манай байгууллагын хамт олон хувь нэмрээ оруулж, цэвэр агаарт хамт олноороо ажиллалаа.
Бүтээмжийн ажлыг өрнүүлэхэд шинэ санал санаачилгыг дэмжих зорилгоор ажилтнуудын санаачилсан "Cook time" хоолны цагийн арга хэмжээг 7 хоног бүрийн 3 дахь өдөр зохион байгуулдаг. Энэ удаагийн  "Cook time" хоолны цагийг хуваарийн дагуу хийж, байгууллагын ажилтнууд хамт сууж хооллон ирэх 7 хоногийн ажил үйлчилгээгээ ярилцаж төлөвлөлөө.
Аймгийн Засаг даргын баталсан Шатар дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй 1500 хүүхдийн шатрын тэмцээний үеэр байгууллагын 2 мэргэжилтэн тэмцээний зохион байгуулагчаар болон хүүхэд хамгааллын аюулгүй байдлын талаар багш, хүүхдүүдэд санамж өгч ажиллана.
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

БУЛГАН АЙМГИЙН ЦАГ ҮЕИЙН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

2015-11-10 09:54:11

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 7 ХОНОГИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

         

  Хүний эрхийн өдөр, Хүүхдийн эрхийн конвенцийн өдрийг угтан  “Хүүхдийн хөгжил төлөвшил- Эцэг эхийн үүрэг оролцоо” сэдэвт сургалт сурталчилгааны 10 хоног зарлалаа.

         Энэхүү арга хэмжээг сум тус бүр зохион байгуулах  тухай Аймгийн засаг дарга, ХТЗ-ийн даргын 01/1152 тоот албан бичиг бүхий чиглэл хүргүүлсэн болно.

       Энэхүү ажлын хүрээнд  Булган сумын 1,3-р багийн  гэр бүлийн гишүүд, гэрээр айлчлах аргачлалд  сонгогдсон зорилтот бүлгийн иргэд, гэрээр айлчлагч  40 иргэнд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Хүүхэд харах үйлчилгээний тухай шинэ хууль”-ийн танилцуулга,  гэр бүлийн тухай  хууль,  гэр бүлийн хуулин дахь  эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Энэхүү сургалтанд хамрагдсанаар  эцэг эхчүүдийн хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хандлага нэмэгдэж, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэхэд эцэг эхийн оролцоо хандлага нэмэгдэх ач холбогдолтой юм.

       Мөн энэ өдрүүдэд ХГБХХ, ЦГ, аймгийн Шүүхийн шүүгч,мэргэжилтнүүдээс бүрдсэн сургалтын баг Аймгийн засаг даргын 2010 оны  454 тоот захирамжаар бүх сумдад байгуулагдсан хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах, хөдөө багийн иргэдэд хүүхэд хамгаалал,аливаа эрсдэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор  Хутаг-Өндөр сумын Тээл, Хантай, Хонгор, Уньт 4 багийн  203 иргэд, Тэшиг сумын Хужирт, Эрин, Далан, Харлан зэрэг 4 багууд,  хилийн цэргийн 3 заставын  190 иргэд болох нийт 393 хөдөө багийн иргэдийг хамрууллаа.  Одоо сургалтын баг   Хутаг-Өндөр сумын Уньт багт  ажиллаад хагас сайн өдөр Баян-Агт сумын багуудаар ажиллахаар  сургалтын ажил үргэлжилж байна.

      Жилийн эцсийн тайлангийн үе эхэлж байгаатай холбогдуулан ХТҮГ-ын даргын 2015 оны А/20 тушаалын дагуу хавсралтаар  байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн акт, Засгийн газрын тогтоолууд, хүүхэд хамгааллын стратеги, хүүхдийн оролцоог дэмжих стратеги зэрэг бодлогын баримт бичгийн   тайлан  мэдээллийг албан тоотын дагуу зарим тайлан мэдээлэлийг  гаргаж   ХТҮГ-т  хүргүүллээ. Тайлан нэгтгэх  ажил  үргэлжилж байна.

 

БУЛГАН АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРААС  ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.11.06                                                                                                                   Булган сум

Сургалт семинар

            “Боловсролын чанарын шинэчлэл” сэдэвт  төслийн сургалтад БСГ-дарга, Бага боловсролын сургалт хариуцсан мэргэжилтэн хамрагдав.

            МУБИС-ийн СӨБС-ийн хөгжмийн дидактик, арга зүйн багш Ч.Ариунзул “Бага насны хүүхдэд хөгжмийн боловсрол олгох арга зүй” сэдвээр Булган сумын 7 цэцэрлэгийн эрхлэгч, багш, арга зүйч нийт 45 хүнд сургалт зохион байгуулав.

 Булган аймгийн СӨБ -ын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийнхан Булган хангай бүсийн СӨБ-ийн 45 багш, эрхлэгч, арга зүйчдэд Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

            ОХУ-ын Барна-Уул хотод Могод сумын орос хэлний багш Б.Энхжаргалыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна.

            Хишиг-Өндөр сумын Бүрэн дунд сургуулийн багш Монгол хэл бичгийн багш Б.Үүрийнцолмон уран зохиол,  А. Оюумаа Монгол хэлний хичээлийг Суурь боловсролын цөм хөтөлбөрийн дагуу бэлтгэн үзүүлэх хичээл заалаа.Үүнд монгол хэлний нийт 20 багш туршлага судлан, хичээлийн хэлэлцүүлэгт оролцов.

Олимпиад

            Ш.Гаадамын нэрэмжит “Эх хэл бичгийн” 14-р олимпиадыг Хишиг-Өндөр суманд зохион байгуулан багийн дүнгээр 80.14 оноогоор Гурванбулаг сумын Бүрэн дунд сургууль 1-р байр, 80.11 оноогоор Булган сумын 1-р Бүрэн дунд сургууль, 78.55 оноогоор Дашинчилэн сумын Бүрэн дунд сургуулийн багш, сурагчдын баг 3-р байрыг тус тус эзэллээ.

Сарын аяны тухай

“Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээе” аялах дэвтрийн хүрээнд Булган сумын ахмадуудыг хамруулан дуулах, бүжиглэх, өглөөний гимнастик хийх ажлуудыг зохион байгуулж, ХААБОГазарт аялах дэвтрийг шилжүүлэв.

Уралдаан тэмцээн

Багш нарын дунд зохион байгуулж буй “Шилдэг илтгэл”-ийн уралдаанд ирүүлсэн 29 илтгэлийг бүх мэргэжилтнүүд уншиж, бичсэн байдалд нь үнэлгээ хийв.

“Мэргэжил сонголт-Миний ирээдүй “ сэдэвт эсээний уралдаанд ирүүлсэн 120 бүтээлээс 40 эсээг уншиж үнэлгээ өглөө.

Тайлан мэдээ

            2009-2012 онд Суурь болон Бүрэн дцнд боловсрол эзэмшигчдийн  суралгын дүнгийн “Б” маягтыг нэгтгэн БСШУЯ-д хүргүүллээ.

            Булган аймгийн СӨБ-д хамрагдаагүй 5 настай 300 гаруй хүүхдийн судалгааг нэгтгэн БСШУЯ-ны СӨБ болон Бага боловсролын хэлтэст хүргүүллээ.

            Улсын тэргүүний цэцэрлэгт нэр дэвшүүлж буй Хутаг-Өндөр сумын Гацуурхан цэцэрлэгийн материалыг нэгтгэн боловсруулж, БСШУЯ-ны СӨБ болон Бага боловсролын хэлтэст хүргүүллээ.

Боловсрол, соёлын салбарын 11-р сарын хуваарьт нэгжийн саналаар өөрчлөлт хийж, Төрийн санд хүргүүлэн, баазад шивсэн.

Дүйцсэн хөтөлбөрийн багш болон сурагчдын судалгааг нэгтгэн Насан туршийн боловсролын үндэсний төвд хүргүүллээ.

2015-2016 оны хичээлийн жилийн хүний нөөц болон боловсролын удирдлагын мэдээллийн системийн санг бүрдүүлж байна.

Бусад ажил

            ЕБС болон цэцэрлэгийн кабинет аттестатчилах журмыг төслийн боловсрууллаа.

Ирэх долоо хоногт хийх ажил

·         ЕБС, цэцэрлэгийн багш нарын аймгийн шилдэг илтгэлийг  шалгаруулна.

·         Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж буй “Мэргэжил сонголт Миний ирээдүй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүнг гаргана.

·         Мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг шинэчлэн боловсруулна.

·         Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүтээлч даалгаврын хэрэгжилтийг гаргана.

·         СӨБ-ийн Цөм хөтөлбөрийн үндэсний багийн гишүүд СӨБ-ийн багш нарт сургалт зохион байгуулна.

 

 

Тайлбар. СӨБ-Сургуулийн өмнөх боловсрол

Аймгийн Төв Номын Сангийн энэ 7 хоногийн хийсэн ажлын илтгэх хуудас

            11 сарын 2-5-ны хооронд Уншлага үйлчилгээний 4 танхимд шинээр бүртгүүлсэн 65 уншигчид 361 ном олгох үйлчилгээ үзүүлсэн. Мөн номын сангийн танхимуудаар  үйлчлүүлсэн нийт ирэгсэд 847. Цахим Номын сангаас ном унших болон Интернетийн үйлчилгээ, хэвлэх, хувилах, файл татах, мэдээлэл үзэх үйлчилгээг нийт 21 уншигч авсан.

            Энэ долоо хоногийн Хамгийн их уншигдсан номоор Л. Сарантуяа “Тавилан 1, 2” роман, хамгийн их ном уншисан уншигчаар ЭӨЦС-ийн 3 Б анги Төгөлдөр.

Д/д

Үйлчилгээ

Нийтийн уншлагын танхим

Хүүхдийн уншлагын танхим

Салбар номын сан

Гэрээр ном олгох танхим

Нийт

1

Уншигч

6

23

31

5

65

2

Ирэгсэд

65

54

197

45

361

3

Ном олголт

261

312

139

135

847

 

-       “Нийтийн Уншлагын Танхим”-аас “Номоо уншъя, хайрлая, гамная” уриан доор “Ном эмчлэх 30 хоногийн аян” даваа гариг бүрт зохион явуулж байна. 11 сарын 2-нд ЕБС-ийн 1-3 р ангийн 6 сурагч 9 номыг сэлбэн засаж, ном эмчлэх аргад суралцлаа.

-           Мөн Үндсэн фондны номын номзүйн редакц хийж, электрон каталогт засах, номын бар код шинэчлэх, хаяг ялгагч байршуулах ажилаа үргэлжлүүлж байна.

-           Аймгийн Эрүүл мэндийн газраас “ Эрүүл мэндийн 21 дасгал хөдөлгөөн”, ажлын байран дээр хийх дасгалын тухай мэдээлэлд хамт олноороо хамрагдлаа.

БУГАТ СУМЫН СОЁЛЫН ТӨВ ӨНГӨРСӨН 14 ХОНОГТ

ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015 оны 11 дугаар сар 05                                                                                                Бугат сум

            Бугат сумын Соёлын төв нь 2015 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн өглөөний                9 цагаас байгууллага дээрээ нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг ажилчид бүрэн бүрэлдхүүнээрээ дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнд

1.    Сумын иргэдээс Соёлын байгууллагаас авах үйлчилгээ түүний чанар зохион байгуулалтын талаар санал солилцлоо.

2.    10 сарын 21- нд МУСК Ар худрага киног гаргаж 30 хүн үзэж сонирхлоо.

3.    Соёлын төвийн номын сангаас шинэ ном товхимолуудаар үзэсгэлэн гаргаж ард иргэдээс шинэ шинэлэг ном унших санал авлаа.

4.    Суурь боловсролын сургуулийн сурагчдыг Морин хуур, Үндэсний хөгжим, Даралтат хөгжим, дуу хөгжмийн дугуйлан, Бүжгийн дугуйланд явах хүсэлтэй хүүхдүүдийн саналыг авч хүүхдүүдийн өвөл цагийн дугуйланг эхлүүллээ. Дуу хөгжмийн дугуйланд 7 хүүхэд Сорин хуурын дугуйланд 12 сурагч бүртгүүлэн хувиарын дагуу хичээлэлж эхэллээ.

5.    Нээлттэй хаалганы өдөрт зориулсан үдшийн бүжгийн арга хэмжээг 19 цагаас 22 цагийн хооронд зохион байгуулан нийт 80 гаруй ажилтан албан хаагчид иргэд хөдөлмөрчид хамрагдлаа. Тус арга хэмжээний үеэр Бугат сумын Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан намрын спарткадын шагнал урамшууллыг гардуулан хөгжилтэй тэмцээнүүдийг зохион байгуулан бүжгэнд оролцогчид идвэхтэй хамрагдлаа.

6.    Соёлын байгууллагаар үйлчлүүлэх давуу талуудыг иргэдэд бичгээр хүргүүлэн ард иргэдийн санал асуулга явууллаа.

7.    Аж ахуй нэгж албан байгууллагуудын урлагын бага наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа орон Удирдамж боловсруулан бүх албан байгууллагуудад хүргэлээ.

СОЁЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДАВУУ ТАЛ       

Соёлын төв нь ард иргэддээ дараах нөхцөл         

боломжуудыг санал болгож байна. Үүнд                          

1.    Морин хуур үндэсний хөгжмийн дугуйлан       

2.    Дууны дугуйлан                                                     

3.    Бүжгийн дугуйлан                                                                                                                     

4.    Сүүлийн үеийн караоке машинаар дуулах                     

5.    7 хоног бүрийн кино үзэх цаг                                                                    

6.    Хоёр долоо хоног бүр нийтийн бүжиг                                          

7.    Номын сангаар үйлчлүүлэх                                                                   

Дээрх дугуйлан үйлчилгээнээс өөрсдийн саналаар үйлчлүүлхэд соёлын байгууллага нээлттэй байна.       

Харилцах утас: 99893530                                                    

Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ үдшийн 22 цагт дуусаж сумын ард иргэдээс санал хүргүүлээгүй мөн соёлын байгууллагын үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлсэн.

 

 

2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 9, 12-р анги төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох ажлыг зохион байгуулж, тайланг БСШУЯ-нд хүргүүллээ.

Өнгөрсөн хичээлийн жилд суурь боловсролын сургуулийг өдрөөр 1073 суралцагч, дүйцсэн хөтөлбөрөөр 66 суралцагч нийт 1139 суралцагч, бүрэн дунд боловсролыг өдрөөр 389 суралцагч, дүйцсэн хөтөлбөрөөр 61 суралцагч, нийт 450 суралцагч тус тус төгслөө.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг 2015 оны 6 дугаар сарын 10-нд зохион байгууллаа. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумдын удирдлагыг оролцуулан ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичгийг ёслол хүндэтгэлийн байдалтайгаар гардуулсан нь энэ удаагийн эрдмийн баярын гол онцлог байлаа.

Сурах бичгийн түрээсийн тогтолцоо-Эргэлтийн сангийн /СБТТ-ЭС/ тооцоог дуусгаж, тайланг төслийн нэгжид, 2015 оны 6-р сарын төсвийн хуваарьт зохицуулалт хийсэн.

БСГ-ын дарга Д.Цогоо, мэргэжилтэн Ж.Орхонтуул нар нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Бага боловсрол нөхөн олгох сургалтад насан туршийн боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт сургалтад хамрагдаж, Төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчдад “Морин хуур”-ын сургалт зохион байгуулан явуулж байна.

 “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллого-2015” хүрээнд сумдын үл хөдлөх дурсгалын тооллогыг эхлүүлэн, Бугат, Сэлэнгэ сумдын үл хөдлөх дурсгалыг тооллоо.

ЭӨЦС-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн заах аргын нэгдлийн  /ЗАН/ багш нарын ажлын тайлан, багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй арга туршлагын тайлангаа хамгааллаа.

БСГ-ын “Манай ирээдүй” сонины 1, 2-р улирлын дугаар гарахад бэлэн боллоо.

Булган аймгийн хөдөлмөрийн хэлтээс тус тосгоны нийтийг хамарсан ажлын 3 төслийг дэмжиж ирүүлсний дагуу 30 иргэнийг 3 хэсэгт хуваан цагийн 9000 төгрөг ажлын 10 хоногийг 8 цагаар эрүүл ахуйн зардал цагийн 9 төгрөгөөр тооцон ажиллуулж байна.

1.    Хүүхэд залуучуудын паркын тохижилтын ажлыг эхлүүлж усан оргилуур болон цэцгийн мандал хийх газрыг ухаж цэвэрлүүлж байна.

2.    Ойн цэвэрлэгээний ажилд Дүгэрээ нугын хадан хясаан дахь 80 га ойг цэвэрлэж цэвэрлэсэн ойг аялал жуучлалын чиглэлээр “ Хялганат Баян-бүрд” болох төлөвлөгөөтэй байна.

3.    Дэлбээ цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлээд байна.

4.    Бугат сумын Баянтөгөл багийн Харгалтын үзүүр гэдэг газарт сумын Засаг даргын ажлын хэсэг байгуулсан захирамжын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар өмчлөх, хуваарилах  хуулийн дагуу 118 иргэнд газар өмчлүүлэн хуваарилаж өгөв.         

5.    Бугат сумын Эрүүл мэндийн төв нь төрийн болон  төрийн бус байгууллагуудад ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Засаг даргын тамгын газарт 870м2, соёлын төвд 760м2, халуун усанд 129м2, сумын 3-н дэлгүүрт 407м2, сумын цайны газарт 205м2, нийт 2371м2 талбайд ариутгал хийлгэлээ. Нийт айл өрхүүдийг жавелион, шавьжны хор болон хулганы хорыг тараасан. Үүнд шавьжны хор 46 болкон, хулганы хор 28 уут, жавелион 23 ширхэгийг тараасан.  Нийт амбулаториор үйлчлүүлсэн хүний тоо давхардсан тоогоор  94, Хэвтэн эмчлүүлсэн хүний тоо – 5, алсын дуудлага – 2.

Гурванбулаг сум                                                                                 

 “Шинэ булган“хөтөлбөрийн  дэд хөтөлбөр “Шатар “ хөтөлбөрийн  хүрээнд суманд шатрын спортын мастер Ш. Дэчингийн  нэрэмжит шатрын  клубыг байгуулж уг клубыг  2015 оны 06 сарын 01-ны өдөр  нээлээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр 3 насны ангилалаар шатрын тэмцээнийг зохион байгууллаа.

Монгол  Улсын Ерөнхийлөгчийн  79-р зарилгаар  “Алдарт эхийн одон”-гоор  9-н залуу ээж шагнуулж  уг шагналыг  Сумын  Засаг дарга Ц.Бат-өлзий  олон улсын хүүхдийн  эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын өдөрөөр  гардуулан өгч  хүүхэд багачууд, эхчүүд, эмэгтэйчүүдэд эрүүл энх сайн сайхан бүхнийг  хүсэн  ерөөж  талархал илэрхийллээ.

  Сумын соёлын төвийн  дэргэдэх  морин хуур, дуу, бүжгийн  дугуйлангийн сурагчид “Балчир насны тэмүүлэл”  тайлан тоглолтоо  эх үрсийн баярын өдөр үе тэнгийнхэндээ  тоглож  сонирхуулав.

    Малчдын сургалт мэдээллийн төвийг  шинээр ашиглалтанд оруулж  нээлтийн үйл ажиллагааг  зохион байгууллаа. Уг сургалт мэдээллийн төвөөс иргэд малчдын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэртэй  танилцах  боломж бүрдлээ.

 

 

 

 

 

( 52 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1487739

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар