• Булган

  • -

  • Засаг Даргын Зөвлөлийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН 2015 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААНААР 12 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

..буцах

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлыг 2015 оны 01 сарын 12-ний өдрийн 10 цаг 15 минутад аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын танхимд Засаг дарга Д.Эрдэнэбат удирдан хийв.
    Д.Чимгээ /Засаг даргын орлогч/, Л.Батболд /Тамгын газрын дарга/, Д.Батцогт /Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч/, А.Ганболд /ХБХ-ийн дарга/, П.Хишигдаваа /Хууль зүйн хэлсийн дарга/, Ч.Амгалан / ҮХААГ-ын дарга/, Ц.Хонгорзул /Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн/ Ч.Балдандорж /Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга/ Т.Лхагвадорж /Аймгийн нөөцийн газрын дарга/, М.Мөнхцэцэг /Ахмадын чөлөөт холбооны тэргүүн/  Б.Лхагвацэнд /Аудитийн дарга/  нар хуралдав. Зөвлөлийн гишүүдийн ирц  100 хувьтай. Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурлаар:
•    Аймгийн сайн малчин, тэргүүний фермер  
•    Хөдөлмөрийн баатар хоньчин З.Очирын  нэрэмжит шагнал
•    Гар худаг уралдааны болзол
•    Аймгийн тэргүүний МАА-н мэргэжилтэн, МЭҮ-ийн нэгж
•    Тэргүүний тариаланч хамт олон, тариаланч
•    90-ээс дээш  ахмад настанд хүндэтгэл үзүүлэх тухай
•    Сумдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн тухай
•    Орон нутгийн телевизийн асуудал
•    Архивын операторуудын цалин
•    Сайхан, Баян-Агт сумдад ажилласан тухай
•    Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах тухай
•    Зарим иргэдийн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ
Хэлэлцэж буй асуудлуудаас онцлон тэмдэглэхэд аймгийн сайн малчин, тэргүүний фермер ,Хөдөлмөрийн баатар хоньчин З.Очирын  нэрэмжит шагнал, гар худаг уралдааны болзол, аймгийн тэргүүний МАА-н мэргэжилтэн, МЭҮ-ийн нэгж, тэргүүний тариаланч хамт олон, тариаланчдын болзол хангасан хүмүүсийг тодруулан,  шагналыг  сар шинийн баярын үеэр гаруудахаар боллоо.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455837

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар