• Булган

  • -

  • Засаг Даргын Зөвлөлийн мэдээ

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн 18 дахь удаагийн хурал болж байна

..буцах

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурал 2014.11.05-ны өдрийн 11 цагт эхэллээ. Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурлаа:

1.    Хэрэглэгчийн үнэлгээ авах саналын тухай

2.    Аймгийн Засаг даргын Шинэ Булган мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийн талаар дэвшүүлсэн зорилтууд “Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх бодлого”-д тусгагдсан боловсруулах аж үйлдвэрийг тэргүүн ээлжинд хөгжүүлэх,үйлдвэрлэл үйлчилгээний техник эдийн засгийн үндэслэл, төсөл, тэдгээрийн байршлын талаар санал боловсруулах үүрэг бүхий салбар дундын зөвлөлдөх зөвлөлийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл

3.    Сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил шалгасан ажлын дүнгийн тухай

4.    Аймгийн нөөцийн газраас 2014 онд өвс тэжээл бэлтгэсэн ажлын тайлан

5.    Булган сумын айл өрхийг утаагүй зуух түлшээр хангаж байгаа мэдээлэл

6.    Орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын менежментийн төлөвлөгөөний тухай

7.    Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүсийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн биелэлт

8.    Аймгийн Засаг даргын 2005 оны 260 дугаар захирамжаар батлагдсан “Байгууллагууд Олон нийтийн эргүүлд гарч ажилласан тухай”

9.    Атрын зээлийн эргэн төлөлтийн тухай

10. 2015 онд орон нутгийн сангаас хэрэгжих төсөл арга хэмжээний төслийн танилцуулах

11. Цогт хун тайжийн зохиосон “Дуутын хадны бичээс”-ийн 390 жилийн ой зохион байгуулах тухай

12. Манлайлагч эмэгтэйчүүдийн чуулган зохион байгуулах тухай

13. Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй спортын холбоодын үйл ажиллагааг үнэлж дүгнэх тухай

14. Олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдад урамшуулал олгох тухай

15. Авилгын эсрэг хууль нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлуудаас онцлон тэмдэглэхэд аймгийн хэмжээнд энэ жил 7,3 мянган малчин өрхөд урьдчилсан байдлаар 3,2 сая толгой мал өвөлжинө гэж тооцоолж байгаа бөгөөд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг 90,8 хувьтай хангасан байгаа гэж ҮХААГ-с мэдээллээ.  Мөн малын тарга хүч – 95,4%, өвс тэжээлийн татан авалт 91,6%, тэжээлийн хангамж 78,9%, давс хужрын хангамж 86,7%, малын усан хангамж 90,9%, хашааны хангамж 94,9%-тай байгаа гэсэн дүнтэй байна.

 

  

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1455853

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар