• Иргэдийн оролцоо

  • -

  • Эрх зүйн туслалцааны төв

Хуудас:  1  ( 6 мэдээ )

Булган аймгийн эрх зүйн туслалцааны төвийн 2013 оны 4 дүгээр улиралын тайлан

2014-02-06 12:17:10

Эрх зүйн сургалт суртчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, 2013 онд хийж гүйцэтгэхээр Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтэгдэхүүн /ажил үйлчилгээ/ нийлүүлэх гэрээг бүрэн хэрэгжүүлж, иргэд, байгууллагыг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллээр бүрэн хангах, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг тооцон, үнэлж, дүгнэх, сум байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль болон бусад тогтоол шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байгааг шалгах тэдгээрийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа


БУЛГАН АЙМГИЙН ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН

2013 оны 4-р улиралын тайлан

 

2013.12.11                                                                                                                     БУЛГАН СУМ

            Эрх зүйн сургалт суртчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, 2013 онд хийж гүйцэтгэхээр Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтэгдэхүүн /ажил үйлчилгээ/ нийлүүлэх гэрээг бүрэн хэрэгжүүлж, иргэд, байгууллагыг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллээр бүрэн хангах, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг тооцон, үнэлж, дүгнэх, сум байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль болон бусад тогтоол шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байгааг шалгах тэдгээрийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

1.    Эрх зүйн сургалт, суртчилгааны ажлын хүрээнд:

             Эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааг 2013 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу сум, байгууллага, аж ахуй нэгжүүдэд хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаад байна. 2013 онд эрх зүйн сургалт суртчилгааг аймгийн ГХУСАЗЗ, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй хамтран Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Сайхан, Булган зэрэг сумдад зохион байгуулан, төр төсвийн байгууллагуудын албан хаагч нарт Төрийн албан хаагч нартай холбоотой хууль болон холбогдох бусад эрх зүйн актуудын талаар сургалтыг хийж, хуулийн хэрэгжилтийн ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулан нэгтгэн ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Мөн аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 27 аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдад холбогдох хууль эрх зүйн актуудаар сургалт сурталчилгаа хийлээ. Багийн Засаг дарга нарт зориулсан бүсчилсэн сургалтыг Хангал сумын Хялганат тосгон, суманд зохион байгуулж уг сургалтанд Сэлэнгэ, Хангал, Бугат, Булган сумын багийн Засаг дарга нар хамрагдлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хууль хяналтын байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг 3 дугаар сард хийж, зөвлөгөөнөөс хамтарсан зөвлөмж гаргасан. Мөн Булган аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиуд, биеийн тамир спортын сургууль, Булган сумын багуудад хуулийн байгууллагуудын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулан хуулиар тогтоосон иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолыг зөрчсөн аливаа асуудлуудаар холбогдох мэргэжлийн хүмүүсээс хууль эрх зүйн зөвлөгөө дэмжлэгийг үнэ төлбөргүй авах боломж нөхцлийг бүрдүүлэн хуульч лекторын ажлын хэсгийг батласан төлөвлөгөөний дагуу ажиллуулж байна. Мөн Шинэ үндсэн хууль батлагдсантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиуд болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын дунд Центаавр тэмцээнийг зохион байгууллаа.

10 дугаар сард Сайхан сумын Хунт багт Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон, Баянхонгор, Хөвсгөл, Булган аймгийн болон хил залгаа сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, Мал эмнэлэг, үржлийн тасгийн холбогдох хүмүүс нийт 200 гаруй албан тушаалтныг хамруулсан “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг 2 өдөр зохион байгуулсан.

Олон улсын Хүний эрхийн өдрийн угтан аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 07-ны өдрийн А/457 дугаар захирамжаар “Иргэн бүрт Эрх зүйн мэдээлэл” аяныг 11 сарын 11-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулан ажилласан бөгөөд аяны хүрээнд иргэд олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан ажлуудыг зохион байгуулах зорилгоор “хуулийн байгууллагуудын дунд илтгэлийн уралдаан, Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Уран зургийн” уралдаан, Булган сумын ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчдын дунд “Бид мэдээлэл авах эрхтэй” АСК тэмцээн, Хуулийн байгууллагуудын дунд олон төрөлт спортын арга хэмжээ, Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг”-үүдийг амжилттай зохион байгуулан явуулсан бөгөөд дээрх тэмцээн уралдаанд шаардагдах хөрөнгүүдийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар оруулж, дэмжигдсний үндсэн дээр аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 21-ний өдрийн А/480 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гарган зохион байгуулан ажиллалаа.

2, Иргэд, байгууллагуудад хууль эрх зүйн анхан шатны туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд:

                 Энэхүү ажлын хүрээнд сум, байгууллага, аж ахуй нэгжид аймгийн Засаг дарга, Тамгын газрын ажлын хэсгийн гишүүнээр томилогдон сум байгууллагуудад ажиллах хугацаандаа байгууллагын дотоод үйл ажиллагаатай танилцан, байгууллагын хөдөлмөрийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан Хөдөлмөрийн дотоод журмын боловсруулалт хангалтгүй, холбогдох хууль тогтоомжуудтай зөрчилдсөн, байгууллагын захиргаа, ажилтан, албан хаагч нарын хооронд гарч байгаа маргааны төрлийг судлан эрх зүйн баримт бичиг боловсруулахад анхаарах хууль тогтоомжийг тайлбарлан таниуллаа.

Үүнд: Аймгийн Засаг дарга Аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргатай байгуулах гэрээ, Өмгөөллийн үйлчилгээ явуулах гэрээ, аж ахуй нэгж байгууллагын хамтран ажиллах, хөдөлмөрийн гэрээний төслийг боловсруулаад байна.

3.Хуулийн хэрэгжилтийг шалгаж, нэгдсэн зохион байгуулалтаар хангах ажлын хүрээнд:

             Аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу Тээвэр, авто замын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хадгаламж банкны Булган аймаг дахь салбар, Статистикийн хэлтэс, Дашинчилэн, Баяннуур сумдын үйл ажиллагаатай танилцаж, тухайн сум, байгууллагууд дээр мөрдөгдөж буй хууль, тогтоол, шийдвэрүүдийн биелэлт, эрх зүйн сургалт суртчилгааны ажил, байгууллагын дарга эрхлэгч нарын зүгээс гаргасан тушаал шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлүүдтэй танилцаж газар дээр нь холбогдох заавар зөвлөгөөг өгч ажиллаа. Аймгийн Засаг даргын захирамжаар сум, байгууллагуудаас хуулийн хэрэгжилтийг тооцон авах шалгуур үзүүлэлтүүдийг батлан гаргасантай холбогдуулан хуулийн биелэлтийг тооцон дүнг нэгтгэн ажиллаж байна.

4, Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд:

А.Эрүүгийн хэрэг. Анхан шатны шүүхэд.

1.Мөрдөн байцаалтын хэрэг №2О12О6ООО28О

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж шүүгч Ц.Цэрэндулам шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн хурлаар ЭХ-ийн 147-р зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийн үйлдсэн насанд хүрээгүй   шүүгдэгч Энхбаярын Баярцогт, Болдын Батцэнгэл, Ундрахын Цэндсүрэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд   бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг      үйлдсэн гэм буруутайд тооцоод шүүгдэгч нарын өмгөөлөгчийн саналыг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзээд хуульд заасан ялын доод хэмжээнээс доош татаж шүүгдэгч нарт тус бүрд нь 3 жил 5 сарын  хорих ял оногдуулаад ЭБШХ-ийн 376-р зүйлийн 376.1-д заасанаар насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан

2. Хэрэг бүртгэлтийн хэрэг №2О12О6ООО318

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн хурлаар аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 152-р зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Төмөрбаатарын Баасанд холбогдох хэргийг хянан хэлэлцээд ЭХЕА-ийн 71-р зүйлийн 71.1-д заасанаар мөн хуулийн тусгай ангийн 152-р зүйлийн 152.1-д заасанаар эрүүгийн  хариуцлагаас чөлөөлж ЭБШХ-ийн 25-р зүйлийн 25.1-д заасанаар шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй   болгосон

З. Хэрэг бүртгэлтийн хэрэг №2О12О6ООО338

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж хийсэн хурлаар аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 145-р зүйлийн 145.1-д заасанар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Анчин овогт Чойжилын Жамсранжавт холбогдох хэргийг хянан хэлэлцээд бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод нэг зуун тавин цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн

4.Мөрдөн байцаалтын хэрэг №2О12О6ООО3О9

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгя Л.Дарьсүрэн даргалж хийсэн хурлаар аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэндсайханы Эрдэнэбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд бусдын орон байрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулж эгмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод түүнд хоёр жилийн хорих ял оногдуулж уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хохиролоо төлж барагдуулсан гэм хорыг арилгасан учир ЭХЕА-ийн 61-р зүйлийн 61.1-д заасанаар шүүгдэгч М.Эрдэнэбатад оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг нэг жилээр тогтоосон

5.Хэрэг бүртгэлтийн хэрэг №2О12О6ООО321

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн хурлаар аймгийн прокурорын газраасЭХ-ийн152-р зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаартатах тогтоол үйлдэж ирүүлсэн Цэнхэр овогт Цэвээночирын Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.Гэвч  шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохиролоо төлсөн хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон

6.Мөрдөн байцаалтын хэрэг №2О12О6ООО311

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнхнад даргалж шүүгч Ц.Цэрэндулам шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн Даваасүрэн овогтой Мөнхдалай нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж ЭХЕА-ийн 64-р зүйлийн 64.1.1- 65-р зүйлийн 65.1, 66-р зүйлийн 66.2-т заасанаар Халх овогт Даваасүрэнгийн Мөнхдалайд сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх эмнэлгийн чанарттай арга хэмжээ авсан

7.Мөрдөн байцаалтын хэрэг №2О12О6ОООО1О

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Дарьсүрэн даргалж шүүгч Ц.Цэрэндулам шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хурлаар аймгийн прокурорын газраас ЭХЕА-ийн 32-р зүйлийн 32.3-т заасаныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Хишигбаярын Пүрэвсүрэнд холбогдох онц хүнд гэмт хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод ЭХЕА-ийн 6О-р зүйлийн 6О.3 32-р зүйлийн 32.3-т заасаныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1-д заасанаар шүүгдэгч Х.Пүрэвсүрэнг хоёр жил зургаан сарын хорих ялаар шийтгэж уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлэхээр шийдвэрлэсэн

8.Хэрэг бүртгэлтийн хэрэг №2О13О6ОООО27

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 99-р зүйлийн 99.1-д заасанаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жадамбын Болдбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод хоёр сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэсэн

9.Мөрдөн байцаалтын хэрэг №2О22О6ООО319

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 181-р зүйлийн181.1-д заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал аав овогт Түмэнбаярын Ариунбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод нгэ жил 3 сарын хорих ялаар шийтгэж уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр   шийдвэрлэсэн Шүүгдэгч Т.Ариунбаяр нь анх       удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хохиролоо бүрэн  төлсөн гэм хорыг арилгасан тул ЭХЕА-ийн 61.1-д заасанаар түүнд оногдуулсан хорих ялын тэнсэж хянан харгалзах хугацааг нэг жилээр тогтоосон

1О.Хэрэг бүртгэлтийн хэрэг №2О13О6ОООО19

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам  даргалж аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 145-р зүйлийн 145.1-д заасанаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Начинбумын Мөнхболдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцоод ЭХЕА-ийн 71-р зүйлийн 71.1-д заасанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж ЭБШХ-ийн 25-р зүйлийн 25.1-д заасанаар шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

11.Мөрдөн байцаалтын хэрэг №2О12О6ООО328

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж шүүгч Г.Мягмарсүрэн шүүгч Л.Дарьсүрэн нарын  бүрэлдэхүүнтэй хийсэн хурлаар аймгийн прокуроын газраас ЭХ-ийн 145-р зүйлийн145.2 ЭХЕА-ийн 32-р зүйлийн 32.3-т заасаныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 126-р зүйлийн 126.4-т заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гансүх П.Энхбаатар Н.Үйтүмэн Н.Баясгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд Л.Бямбатөмөрийг булаах дээрэмдэх хэргийг үйлдэж шийтгүүлсэний дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэхийг завдсан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэм буруутайд тооцсон Шүүгдэгч П.Гнасүхэд хоёр жил зургаан сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид П.Энхбаатарт хоёр жил зургаан сарын хорих ял Н.Үйтүмэнд хоёр жилийн хорих ял шүүгдэгч Л.Бямбатөмөрт 14 жил нэг сарын хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

12.Мөрдөн байцаалтын хэрэг №2О12О6ООО6О2

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 181.2.5 мөн хуулийн 261-р зүйлийн 261.1-д заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийн Мөнхтуяа Өлзийн Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийн бүрдэл дутуу учир хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан

13.Мөрдөн  байцаалтын хэрэг №2О12О6ООО242

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж ерөнхий шүүгч С.Цэрэндулам шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хурлаар аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 181-р зүйлийн 181.3-т заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Ганбатын Ууганбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэг хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй хэргийн бүрдэл дутуу учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан

14.Хэрэг бүртгэлтийн хэрэг

Булган аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч цагдаагийн ахлах дэслэгч Цолмонбаатарын Очир овогт Ганхуягийн  Батзоригт ЭХ-ийн 145-р зүйлийн 145.1-д заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад яллагдагч нь хохиролоо төлсөн хохирогчтой сайн дураар эвлэрсэн тул ЭБШХ-ийн 25-р зүйлийн 25.1-д заасанаар хэргийг прокурор хянаад хэрэгсэхгүй  болгосон

15.Мөрдөн байцаалтын  хэрэг№2О13О6ООО14О

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраасЭХ-ийн 96-р зүйлийн 96.1-д заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овгийн Чүлтэмийн Элдэвмөнхөд холбогдох хэргийг хчнан хэлэлцэхэд шүүгчийн бүрэлдэхүүн дутуу шүүгч сургалтад чвсан учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2О13.611-нд болгож хойшлуулсан

16.Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 122-р зүйлийн 122.1-д заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баточирын Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2О13О6ООО138 дугаартай хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Гэзэгт овгийн Баточирын Баянмөнхийг 16 насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод ЭХ-ийн 122-р зүйлийн 122.1-д заасанаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн үнэхээр гэмшиж буйг харгалзан ЭХЕА-ийн 61-р зүйлийн 61.1 61.4-т заасанаар дээрхи хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан

17.Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн хурлаар аймгийн прокурорынгазраас ЭХ-ийн 181-р зүйлийн 181.2.1 181.2.5-д заасанаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт бичиж ирүүлсэн Өлзийн Мөнхтуяа, Өлзийн Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд ЭБШХ-ийн 2О8-р зүлийн 2О8.1.1-д заасаныг баримтлан аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 181-р зүйлийн 181.2.5-д заасанаар яллах дүгнэлт бичиж ирүүлсэн Чонос овгийн Өлзийгийн Сэлэнгэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй  болгон цагаатгаж мөн Өлзийгийн Мөнхтуяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, Харин Өлзийгийн Мөнхтуяаг догшин авирлан танхайрч бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод ЭХ-ийг 181-р зүйлийн 181.2.1-д заасанаар шүүгдэгч Ө.Мөнхтуяаг 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн ИХ-ийн 497-р зүйлийн 497.1 5О5-р зүйлийн 5О5.1-д заасанаар шүүгдэгч Ө.Мөнхтуяагаас 1135ОО төгрөг гаргуулж хохирогч Э.Мөнхцэцэгт олгохоор шийдвэрлэсэн

18.Мөрдөн байцаалтын хэрэг№2О12О6ООО332

Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж ерөнхий шүүгч С.Цэрэндулам шүүгч Л.Дарьсүрэн нарын  бүрэлдэхүүнтэй хийсэн хурлаар Аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 126-р зүйлийн 126.2.1. мөн хуулийн261-р зүйлийн 261.1-д заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийн Оюунбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ө.Оюунбатыг хохирогчид хүч хэрэглэж зовоон тарчлааж хүчилсэн мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон   Шүүгдэгч Ө.Оюунбатыг ЭХ-ийн126-р зүйлийн 126.2.1-д заасанаар 6 жилийн хорих ял мөн 261-р зүйлийн 261.1-д заасанаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн Дээрхи хорих ялууддыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ял болгож уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

19.Мөрдөн байцаалтын хэрэг№2О13О6ООО158

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж Аймгийн прокурорын газраас ЭХ-ийн 153-р зүйлийн 153.1-д заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Давга овогтой Үзмээд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод ЭХ-ийн 153-р зүйлийн 153.1-д заасанаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн Шүүгдэгч Д.Үзмээг хохирол төлбөрөө төлсөн  гэм хорыг арилгасан учир хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан

2О.Булган аймаг дахь СДШ-ийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн хурлаар Аймгийн прокурорын газраас ЭХ-ийн145-р зүйлийн 145.1-д заасанаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дашдоржийн Эрдэнэбаатартхолбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн

21. Мөрдөн байцаалтын хэрэг №201206000326

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2

Булган аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, 2013.10.16-нд хийсэн хурлаар яллагдагч Д.Цэгмэдэд холбогдох хэргийг хэлэлцээд шүүх хуралд улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгаантай улмаас оролцоогүй тул хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

22. Мөрдөн байцаалтын хэрэг №201206000135

Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйлийн 181.2.1

Булган аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, 2013.10.19-нд хийсэн хурлаар шүүгдэгч Н.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийн бүрдэл дутуу учир аймгийн Прокурорын газраар дамжуулан эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан.

23. Мөрдөн байцаалтын хэрэг №201206000268

Булган аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Дарьсүрэн даргалж, 2013.11.04-нд хийсэн шүүх хурлаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт бичиж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Эрдэнэдалайг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан С.Эрдэнэдалайд оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон.

24. Булган аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Дарьсүрэн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй, 2013.11.18-нд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

25. Булган аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй 2013.11.20-нд нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Анхболдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Анхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 зүйлчилж ирүүлснийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 126 дугаар зүйлийн 126.1, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.15 заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Анхболдод 25 жилийн хорих ял оногдуулж, үүний эхний 3 жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 22 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Анхболдоос 10889000 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн.

            ХОЁР: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан

1.Булган аймгийн эрүүгийн хэргийн ДЗШШүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж шүүгч С.Цэцэгмаа шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хурлаар СДШ-ийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж шийдвэрлэсэн 2О12.12.1О-ны 116-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан ялтан Г.Нямдоржийн ДЗГомдлыг хянан хэлэлцээд түүний  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож СДШ-ийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн

2.Булган аймгийн шүүхийн эрүүгийн ДЗШШүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж шүүгч М.Хүрэлбаатар шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хурлаар СДШ-ийн шүүхийн 2О13.О1.23-ны О9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцээд СДШ-ийн О9 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож Хишигбаярын Пүрэвсүрэнг бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж 2 дахь заалтыг хүчингүй болгож ЭХ-ийн 99-р зүйлийн 99.1-д заасанаар Х.Пүрэвсүрэнг 3 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөлт оруулж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн

3.Булган аймийн шүүхийн эрүүгийн ДЗШШүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж хийсэн хурлаар СДШ-ийн 2О13.О3.23-ны 35-р шийтгэх тогтоолыг ялтан нарын өмгөөлөгч нарын ДЗГомдлыг хянан хэлэлцээд ялтан нарын болон өмгөөлөгчдийн ДЗГомдлыг хэрэгсэхгүй болгож СДШ-ийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээсэн

4.Булган аймгмйн шүүхийн эрүүгийн хэргийн ДЗШШүүх хуралдаан 2О13.О8.О9-нд болж СДШ-ийн 2О12.О7.О3-ны 67-р тогтоолыг эс зөвшөөрч ялтан түүний өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд тэдгээрийн давж заалдсан гомдлыг хүлээн авч ЭХЕА-ийн 61-р зүйлийн 61.1 61.4-т заасныг журамлан Ө.Мөнхтуяад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг хоёр жилээр тогтоосон

          5.Булган  аймгийн шүүхийн эрүүгийн хэргийн ДЗШШүүх хуралдаан 2О13.О8.О9-нд болж СДШ-ийн 2О13.О7.О9-ны 71-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтаны өмгөөлөгчийн ДЗГомдлыг хүлээн авч хянан хэлэлцээд СДШ-ийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтаны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон

            ГУРАВ: Иргэний анхан шатны хэрэг

1.    Нэхэмжлэгч нь: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21-р хороо Жамсран уулын өвөр 6-р гудамж 2211 тоотод орши суух Шалбаг овогт Даваагийн Оюунтөгс

   Хариуцагч нь: Булган аймгийн Хангал сум Хялганат тосгон Нарсны 2-3-2О Боржигон овогт Лхавгасүрэнгийн Энхээ

     Нэхэмжлэлийн утга нь: Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай

          Булган аймаг дахь СДШ-ийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж хийсэн иргэний шүүх хурлаар хэлэлцээд шүүгчийн 2О13.О2.2О-ны 5О тоот захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйдийн14.2-т заасаныг баримтлан Д.Оюунтөгсийн нэхэмжлэлтэй Л.Энхээд холбогдох гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан

2. Булган аймаг Булган сум 4-р баг Зүүн түрүү 14-2тоот Нягт овогт Агваангомбосүрэнгийн БУянхүүгийн нэхэмжлэлтэй Булган сумы н 5-р баг номын  титэм гудамж 1 тоот Намдаг овогтой Сайнцэцэгээс ажлын хөлс 1562ООО төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүгч Ц:Цэрэндулам 2О13О3.15-нд иргэний шүүх хурлаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нт 762ООО төгрөг төлөхөөр нэхэмжлэнч хариуцагч нар хаилцан тохирлцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч талуудын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон

3. Булган аймгийн Тэшиг сум 3-р баг Анчин овогт Ноовойн Нарантуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Гөрөөчин овогт Загд овогтой Ганболдоос гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө авах нэхэмжлэлийг шүүгч Ц.Цэрэндулам даргалж хийсэн  иргэний шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1. 14.3-т заасаныг бармтлан Анчин овогт Ноовойн Нарантуяа Гөрөөчин овогт Загдын Ганболд нарын гэрлэлтийг цуцалсан Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-д заасныг баримтлан Г.Энэрэл Г.Энгүүн нарыг эх Н. Нарантуяагийн асрамжид үлдээж мөн хуулийн 38-р зүйлийн 38.1 4О-р зүйлийн 4О.1.1. 4О.1.2-тзаасаныг баримтлан охин Г.Энэрэл Г.Энгүүн нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 5О хувиар 11-16 нас хүртэл нь амьжиргааны баталгаажихдоод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг З.Ганболдоор тэжээн тэтгүүлэхээр мөн нийт 6ОООООО төгрөгийн хөрөнгийг Н.Нарантуяад 76ООООО төгрөгийн хөрөнгийг З.Ганболдод олгохоор шийдвэрлэсэн

4. Булган аймаг Булган сум 6-р баг 6б-2-4 тоот Бадарчийн Мягмарын нэхэмжлэлттэй Булган сумын 6-р баг 6а 1-5 тоот Ламчингийн Оюунаас 74ООООО төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2О13.О3.18-нд СДШ-ийн шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн иргэний шүүх хурлаар хянан хэлэлцээд ИХШХШ тухай  хуулийн 1О6-р зүйлийн 1О6.5-д заасаныг баримтлан хариуцагчаас6ОООООО сая төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн

Булган аймгийн Эрх зүйн таслалцааны төвийн 2013 оны 3 дугаар уриралын тайлан

2014-02-06 12:14:32

Эрх зүйн сургалт суртчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, 2013 онд хийж гүйцэтгэхээр Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтэгдэхүүн /ажил үйлчилгээ/ нийлүүлэх гэрээг бүрэн хэрэгжүүлж, иргэд, байгууллагыг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллээр бүрэн хангах, хууль тогтоомжийг суртчилах, хэрэгжилтийг тооцон, үнэлж, дүгнэх, сум байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль болон бусад тогтоол шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байгааг шалгах тэдгээрийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.
дэлгэрэнгүй ..

Булган аймгийн Эрх зүйн таслалцааны төвийн 2013 хагас жилийн тайлан мэдээ

2014-02-06 12:12:45

Эрх зүйн сургалт суртчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, 2012 онд хийж гүйцэтгэхээр Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтэгдэхүүн /ажил үйлчилгээ/ нийлүүлэх гэрээг бүрэн хэрэгжүүлж, иргэд, байгууллагыг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллээр бүрэн хангах, хууль тогтоомжийг суртчилах, хэрэгжилтийг тооцон, үнэлж, дүгнэх, сум байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль болон бусад тогтоол шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байгааг шалгах тэдгээрийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.
дэлгэрэнгүй ..

Булган аймгийн эрх зүйн туслалцааны төвийн 2012 оны хагас жилийн тайлан

2014-02-06 11:38:46

Эрх зүйн сургалт суртчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, 2012 онд хийж гүйцэтгэхээр Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтэгдэхүүн /ажил үйлчилгээ/ нийлүүлэх гэрээг бүрэн хэрэгжүүлж, иргэд, байгууллагыг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллээр бүрэн хангах, хууль тогтоомжийг суртчилах, хэрэгжилтийг тооцон, үнэлж, дүгнэх, сум байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль болон бусад тогтоол шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байгааг шалгах тэдгээрийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

дэлгэрэнгүй ..
Хуудас:  1  ( 6 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1485217

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар