• Иргэдийн оролцоо

  • -

  • Иргэний танхим

Хэлэлцүүлсэн асуудлууд

..буцах

Иргэний танхимаар 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараахь хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байна
  1. Хүүхдэд зориулсан ажил үйлчилгээг эрхлэн явуулах журам”-ын төслийн хэлэлцүүлэгт 35 иргэн.
  2. МУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэгт 43 иргэн.     
  3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай хэлэлцүүлэгт 47 иргэн.
  4. Худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн ТББ-ыг байгуулах, 2011 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэгт 37 иргэн.
  5. Хүүхдийн оролцоог хангах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2010 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи хэлэлцүүлэгт 48 иргэн.
  6. Унаач хүүхдийн эрхийг хамгаалъя хэлэлцүүлэгт 16 иргэн.
  7. Ажлын байр - Залуучуудын оролцоо хэлэлцүүлэгт 43 иргэн,
  8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд-хөгжил, хамгаалал, оролцоо хэлэлцүүлэгт 26 иргэн,
  9. Самар, жимс худалдан борлуулах хугацаа хэлэлцүүлэгт 13 иргэн,
  10. Орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмын тухай хэлэлцүүлэгт 9 иргэн,
  11.     Архигүй монголын төлөө хамтдаа хэлэлцүүлэгт 78 иргэн,
  12.     Архины хэрэглээг багасгах журмын хэлэлцүүлэг 24 иргэн,
  13.     Тэмдэгтийн хураамжийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцүүлэгт 31 иргэн тус тус оролцлоо.

Дээрхи хэлэлцүүлгүүдээс гарсан шийдвэрийг дурьдвал:

Тэмдэгтийн хураамжийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцүүлэгт аймгийн төвд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт Тэмдэгтийн хураамжийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн хэмжээг аймгийн Засаг даргын Зөвлөлөөс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулахаар гаргасан саналыг оролцогч нарт танилцуулсан. Хэлэлцүүлэгт оролцогч нар дээрхи хувь хэмжээг хэтэрхий өндөр байна гэж үзсэн учир хэлэлцүүлэгт оролцогч нарын саналыг хурааж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тусгай зөвшөөрлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох аймгийн Засаг даргын зөвлөлийн санал болон хэлэлцүүлэгт оролцогч нарын санал гэсэн үндсэн хоёр үнийн саналыг оруулахаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Архигүй монголын төлөө ТББ-уудын сүлжээтэй хамтран “Архигүй монголын төлөө хамтдаа хэлэлцүүлгийг” аймгийн төвд зохион байгуулсан байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлгээр “Архи хэрэглэдэггүй аймаг” журмын төслийг танилцуулсан боловч иргэдээс зарим нэгэн санал гарсны үндсэн дээр “Архины хэрэглээг багасгах журмын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж иргэдээс санал авсан бөгөөд уг журмын төслийг аймгийн Засаг даргаар батлуулахад бэлэн болоод байна.

 

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1487740

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар