• Иргэдийн оролцоо

  • -

  • Иргэний танхим

"Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг

..буцах

“Хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг 2014 оны 10 сарын 09-ний 10:00 цагт аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд болох тул иргэд та бүхнийг хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлэхийг уриалж байна.

Та саналаа цахимаар ирүүлэх боломжтой.

                                                                                                       БАТЛАВ

ИРГЭД ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ

АЛБАНЫ ДАРГА            Б.ОТГОНСУВД

2014.10.06                                                        

“Хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”

сэдэвт олон нийтийн хэлэлцүүлгийн хөтөлбөр

 

Нэг. Зорилго

Хүн худалдаалах гэмт хэрэг, садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийг сурталчилах, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Хоёр.Хугацаа

2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагт Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болно.

Гурав.Зохион байгуулагчид

Аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэд Олон Нийттэй Харилцах алба

Аймгийн Цагдаагийн газар

Дөрөв.Оролцогч талууд

Булган сумын багийн Засаг дарга нар

Эрүүгийн төлөөлөгч

Иргэдийн төлөөлөл

Хэсгийн байцаагчид

ААН байгууллагын төлөөлөл

Аймгийн Хүчирхийллийн эсрэг төв

Иргэний танхимын зохион байгуулагч оролцоно.

 

Тав.Хэлэлцүүлэг явуулах журам

1.    Хэлэлцүүлэг явуулах бэлтгэл ажлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэд Олон Нийттэй Харилцах алба зохион байгуулна.

2.    Мэдээлэл оруулах албан байгууллага нь 20 минутын илтгэл бэлдэж оролцогчдод мэдээлэл хийнэ. Үүнд:

Хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр ЦГ-ын хүүхдийн байцаагч Ж.Оюунгэрэл танилцуулна.

3.    Илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс санал, асуулт хариулт явуулна. Асуулт, санал тус бүр 3 минутанд багтана.

 

Зургаа.Хэлэлцүүлгийн үр дүн

1.    Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж танилцуулах, шийдвэр гаргагчдад хүргүүлэх.

 

Иргэд Олон Нийттэй Харилцах алба

Иргэний танхим

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1736700

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар