САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

..буцах

Хэлтсийн vйл ажиллагааны зорилго:
       Аймгийн төсвийн дунд хугацааны төсвийн төсөөлөл болон жилийн төсвийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, тeрийн сангийн  vйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, аймаг сумын төрийн сангийн үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлэх, орон нутгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, тайлагналтыг зохион байгуулах,  улс, орон нутгийн төсвийн гvйцэтгэлийг цаг  хугацаанд нь тайлагнаж, аж ахуйн нэгж байгууллагын бvртгэл хөтлөлт, тайлан гаргалтыг сайжруулахад  оршино.
Yйл ажиллагааны vндсэн чиглэл:
1.Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн жилийн болон дунд хугацааны төлөвлөгөөний төслийг хүлээн авах, хянах, нэгтгэн боловсруулах, тайлбар, танилцуулга бэлтгэх;2.Төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг судлан, судалгаа дүгнэлт хийж, мэдээлэн ажиллах, зөвлөгөө өгөх;3.Орон нутгийн төсвийн орлого, зарлагын сар, улирлын хуваарь, сумын төсөвт  олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын хуваарийг боловсруулан батлуулах;4.Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон төсвийн байгууллагын зардлын сар, улирал, жилийн эцсийн гүйцэтгэлийн байдалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах,  шалган туслах ажлыг зохион байгуулах;5. Төсөвт байгууллагын хэвийн vйл ажиллагааг хангах, төсвийг уян хатан, vр ашигтай удирдах, өр авлага үүсгэхгүй байхад анхаарч ажиллах;6.Төсвийн байгууллагын санхvvжилтийг цаг хугацаанд нь бvрэн олгож, батлагдсан төсвийн хуваарийн дагуу төсвийн зарцуулалтын эрхийг нээж, зарцуулалтад урсгал хяналт тавих;7. Төсвийн гvйцэтгэлийн сар, улирлын мэдээг vнэн зөв нэгтгэн гаргах, орон нутгийн төсвийн гvйцэтгэлийг аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн аймгийн ИТХ-аар батлуулж, олон нийтэд мэдээлэх;8.Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн болон Төвлөрүүлэн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хагас бүтэн жилээр гаргаж Сангийн яаманд хүргүүлэх
9. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэгжилтийг зохион байгуулах;
10.Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг улирал, жилээр хүлээн авч нэгтгэн Сангийн яаманд хүргүүлэх, жилийн эцсийн санхүүгийн тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг бодлогын удирдлагаар хангах;
11. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг журмын дагуу санхүүжүүлж, тайланг Сангийн яаманд мэдээлэх;
12.Орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн программд мэдээллийг тухай бүр оруулж шинэчилж байх;
13.Төсвийн хууль тогтоомж, шийдвэр, батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг санхүүжүүлэх, бүртгэл хөтлөх;
14. Төрийн сангийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
15.Төрийн сангийн мэргэжилтнийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
16. Аймгийн Засаг дарга Сангийн сайдын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хэрэгжилтийг хангаж ажиллах.

№    Овог нэр    Албан тушаал    Утас:    И-мэйл хаяг

1    Оросоогийн Наранжаргал    Хэлтсийн дарга    01342-22847    www.jagaa9778@yahoo.com
2 Дашбилэгийн Батцогт Төсвийн зарлагын мэргэжилтэн    01342-22211    www.tsog_8008@yahoo.com
3  Санжаагийн Тогтохсүрэн  Нягтлан бодох бүртгэл, орлого хариуцсан мэргэжилтэн    01342-22288    www.s_togtoh@yahoo.com
4.Очирбатын Сайнзаяа Төсвийн ерөнхий нягтлан бодогч 1342-22288    www.saynzaya9@yahoo.com
 5.Сэсээрийн Цэдэнлхам    Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн    01342-22288    www.tseegii0507@yahoo.com
6.Ганзоригийн Буянзаяа Төрийн сангийн мэргэжилтэн 1342-22288    www.g_zayaad@yahoo.com
7.Гочоогийн Дэлгэрмаа Төрийн сангийн мэргэжилтэн342-22288    www.deegii121060@yahoo.com
8. Батын Ариунболд    Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтэн    01342-22288    www.b_aibo0921@yahoo.com
    

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1737780

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар